АААННХХААА : Талх зүсэх парадокс буюу анхны минь улс төржилт data:blog.pageNameАААННХХААА

Талх зүсэх парадокс буюу анхны минь улс төржилт

Дүү бид хоёр бараг үе тэнгийн, ганц л насны зөрөөтэй. Тавтай, зургаатай хоёр бацаан тэрүүхэндээ санаа сууж нэгэндээ үл монжигдох сэтгэлийг тархиндаа бататган орших ажгуу. Тиймээс ч өрөөний хог шүүрдэх хэрэг гарвал шалны талбайг хэсэгчлэн хуваагаад, өөрийн шүүрдсэн хогийг миний цэвэрлэх хэсэг рүү оруулчих вий хэмээн нэгэндээ хатуу хяналт тавин ажилладаг байв.

Ширээ арчих хэрэг тохиовоос гадаргууг нь сантиметрийн зөрөөгүй нарийн хэмжиж тодорхой хил тогтоогоод мөн л хувааж арчина. Нэг нь талхныхаа үртэсийг нөгөөгийнхөө хэсэг рүү оруулахыг хатуу хориглоно. Өглөөний цайн дээр талх зүсэх асуудал тулгарна. Мэдээж өөрсдийн идэх зүсмийг өөрсдөө л зүснэ. Миний зүссэн талхнаас идэх дүүд хориотой.

Гэтэл нэгэн удаа ийм парадокс тулгарваа. Өглөө сэрээд талх идэх гэтэл дүү бүх талхыг зүсчихсэн байлаа. Надад зүсэх талх үлдээгүй, тэгээд дүүгийн зүссэнээс авах гэхээр тэр “Миний зүссэнээс битгий ав, өөрөө зүсээд ид” гэж уурлана. Мэдээж дүүгийн зөв.

Тэр хөдөлмөрөөрөө бүгдийг нь зүссэн. Би хүч хэрэглэж болно, гэхдээ дүүг уйлуулбал тэр надтай тоглохгүй. Тиймээс нэг арга сэдэх хэрэг гарна.

Би өнөөдөртөө ширээгээ бүтнээр нь ганцаараа арчих гэрээ байгуулан тохиролцсоноор дүүгийн зүссэн талхнуудыг тэнцүү хуваах эрхтэй болж санаа амарна.

Маргааш өглөө нь би өөрөө занаж байгаад түрүүлж босоод бүх талхаа зүслээ. Мэдээж дүүгийн өмнө өөрийн өмчтэй баатар. “Бүх хогийг шүүрдээд, бүх өрөөг цэвэрлэ, тэгээд гурван зүсэм талх авч болно” гэж би даварна. Дүү намайг бодвол шартай, “битгий хуц өөрөө наадуулаа бүгдийг нь бараарай” гээд уурлаад суучихна. Зургаан настай бацааны ходоод атар талхны дөрөвний нэгийг барвал их юм. Тэгээд л үлдсэн талхнуудыг хэн ч идэхгүй хатчихна.

Бид хоёрын дундын хуулийн дагуу дүү миний өмчид хүрэх эрхгүй. Баахан л зүссэн хатсан талх. Эцэст нь дүү өлссөн хэвээр, би шал дэмий эрт босож баахан талх зүсэж дэмий хөдөлмөрөө барсан хүн. Энэ парадокстой дахиж тулгарахгүйн тулд “талхыг зөвхөн өөрийн идэх хэмжээнд тааруулан зүснэ” гэсэн харилцан хоёр талын тохиролцоог байгуулав. Оюутолгой шиг том биш ч гэсэн бяцхаан улс төржилт дүү бид хоёрын дунд анх үүссэн нь тэр.

Дараагийн жишээ. Нэг нь гэртээ ганцаараа байхад ямар нэг хяналт шахалтгүйгээр эмх цэгцийг цогцлооно. Бид залхуу хүмүүс биш, зүгээр л шударга тэгш хуваарьлалтыг эрхэмлэдэг бацаанууд байж ккккк. Дүү гэрт байхгүй нэг өдөр би таван аяга угаахаар боллоо, асуудалгүй ээ гялалзуулаад хаячий. Гэтэл яаааг дөрөв дэхийнхээ амсарыг арчин байхуйд айлд хононо гэж байсан дүү ороод ирлээ.

Эээе, бацаан чи одоо энэ үлдсэн нэгийг нь арч, тэгээд дөрвөн аяга угаах өртэй боллоо шүү гэж би өөртөө итгэлтэйгээр ширүүхэн зүтгэнэ.

Бацаан мөчөөгөө өгөхгүй ээ, “тэгж яривал таван аягыг 2.5 ба 2.5 аар нь хувааж угаах ёстой байсан, чи дөрвийг нь угаасан болохоор одоо би 1.5 ыг л угаана гэсэн үг” хэмээн мэтгэлцэнэ. Сонин бутархай тоонууд, тэгээд бас аягыг угаах, арчих, хураах гэсэн ялгаатай гурван процесс дунд алалцаан болно.

“Угаах = Арчих + Хураах”, “Хоёрыг Угаах = Гурвыг Арчих + Хураах” эсвэл бүүр “Бүгдийг Угаах = Гурвыг Хураах + Арчих + Гал тогооны 15 хувийг цэвэрлэх” гэх мэт хувилбарууд дэвшигдэнэ.

Хэрвээ дүү тэр өдрөө зүгээр л айлд хоносон бол ямар нэг “ажлын өр” үүсэхгүй, гэрийн бүх ажлыг би хийх байлаа. Майр гялалзан ажиллаж байсан хүн бацааныг харангуутаа ажлын идэвхээ бууруулан гол улс төрдөө орно шүү дээ.

Зиак тэгээд хоол хийнэ гэдэг бол бүхэл бүтэн цогц төсөл юм. Эхлээд бүх ажлаа жагсаагаад, дараа нь тэдгээрт тодорхой хэмжээний өртөг үнэлгээ тогтооно.

Прожект #2 Цуйван

Гурил зуурах – 10

Гурил элдэх – 12

Гурил хэрчих – 15

Мах хөргөгчнөөс гаргах – 2

Мах хэрчих – 15

Төмс арилгах – 1 (нэг ширхэг нь)

Төмс хэрчих – 6

Плитка асаах болон унтраах – 2

Хоолыг 5 минут тутамд хутгах болон эцсийн байдлаар гаргах – 8

Энэхүү үнэлгээгээ эхлээд туйлын зөв тогтоох хэрэгтэй. Дүүгийн хувьд гурил зуурах нь амар ажил тул арай их үнэлгээ тогтоож өөрөө авах ашиг сонирхол ажиглагдана. Харин миний хувьд төмсийг гялс арилгадаг тул мөн л өндөр үнэлгээ тогтоож өөрөө гүйцэтгэхийг илүүд үзнэ. Жинхэнэ улс төр эндээс л эхэлнэ. (арилгахаас өмнө 2кг байсан төмс арилгасны дараа 0.5-0.7 кг болдог учир тэр үеийн төмсний ихэнхи жин хальсандаа агуулагддаг эсвэл их шороотой байсан гэж одоо таамагладаг юм)

Зиа тэгээд би ээжийг найрч гурил элдүүллээ гэж бодоход бас л тодорхойгүй парадокс үүснэ. Тэрхүү ажлыг би өөрөө хийсэн гэж тооцох сонирхол надад бий болно. Харин дүүгийн зүгээс гурил элдэлтийг хамтын төслөөс шууд хасаад үлдсэн ажлуудыг хувааж авах санал гарч ирнэ. Энэхүү харилцан үл ойлголцлоос болж маргаан дэгдэж улмаар дүүгийн цээж болон нүүрэн тус газар агаарын цохилт өгөх боловч энэхүү мөргөлдөөн нь асуудлыг бүр ч дэвэргэх юм.

Иймээс ч хамтран төсөл хэрэгжүүлэх болбол хөндлөнгийн зүгээс гуравдагч этгээд оролцохоос аль болох татгалзана гэх мэтээр улс төржинө шүү дээ.

За тэгээд эдгээр нь хүүхэд насны гэм хоргүй бяцхааан улс төржилт байж ккк. Одоо бүгдээрээ блогоороо улс төржие.

start=-4 , cViewSize=50 , cPageCount=1

46 сэтгэгдэл:

null
Нэг_хүү

харин би 3уулаа бас бараг үе тэнгийнх том ах надаас 3 ах. Гэр цэвэрлэх төслийг өдөр өдрөөр дааж ажилна. Тухайн өдрөө сайн ажиллавал орой ээжээс зохих хэмжээний шагналтай. Харин муу ажилвал маргаашийн ээлж цэвэрлээгүй ажлыг хийх болно үүнээс болоод бөөн маргаан. Эцэст муу хийвэл улиран хийхээр тогтсон. Гэвч энэ нь сөрөг үр дагаварийг авчирсан бөгөөд ээлжгүй 2 нь цэврэлсн нөгөөгийнхөө юмыг буцаагаад завааруулна ингсэн нь нөгөө 2т ашигтай бөгөөд маргааш гэр цэвэрлэх ажлыг улиран хийнэ. Энэ явдал аавд ховлогдсон бөгөөд аав бид түгдийн гэр болхоор бүгд сайн цэвэрлэх ёстой хэмээн орлгуулсны дүнд ахиж ийм явдал гараагүй

Alex (зочин)

Бага байхад гэр цэвэрлэх гэдэг хамгийн том асуудал байсан. Эхлээд яг тэнцүү хуваадаг байсын. Өрөөнүүдийг тэнцүү хувааж болно. Гэтэл коридор ганц. Яг голоор нь хуваахгүй. Нэг хэсэг нь арай том яагаад гэвэл бага хэсэгт нь хогоо хамах ажил нэмэгддэг. Сүүлдээ арай боловсронгуй болоод сугалаа хийдэг болсон. 4 сугалаатай. 1 сугалаа нь юу ч хийхгүй зүгээр суух гэсэн хонжвортой. Гэхдээ урьд өдөр нь зүгээр суусан нь маргааш нь зүгээр суух гэсэн сугалааг хийхээс өмнө сугалж заавал нэг өрөө цэвэрлэх гэсэн сугалааа авдаг байлаа. Бага байхад шударга байж дээ ХЭХЭХЭ

Нэг_хүү

бөгөөд бид 3 өөрсдийн ээлжийг асуудалгүй гүйцжтгэх болсон ёоо яасан урт сээгий болчихвоо

Нэг_хүү

бөгөөд бид 3 өөрсдийн ээлжийг асуудалгүй гүйцжтгэх болсон ёоо яасан урт сээгий болчихвоо

Цоомоо

би ч ах эгчээсээ тасархай жаахан байсан болохоор Н.Энхбаяр аятай л суудаг байлаашд чихэр нтрээр авилга аваал аль нэгнийх нь талд ордог тэгээд тэр нь ялдаг л байлаа ээж аав миний талд байсан юмчин хаха

Дээс...

улс төр мэдкү болхоор яаж ч улстөржихөв дэй мань чэн... харин хөлбөмбөгжүүл бөмбөгжий

Аанхаа

Бага насны улс төржих иймэрхүү юмнууд байгаа ш д

Simple

Хэхэ. :-bd

Elkhan

Улстөржиж ниярвтсанаас...
4.1 дэж маазарсан нь дээрээ...

Аанхаа

Улс төр чинь хамгийн гоё маазрааа шүү дээ

Зочин

Yu bicheed bgaan beee

♥♠RoyaL ♣♦

талбай дээр өнөөдөр цалингаа нэмүүлэх шаардлага тавихаар багш нар жигсах юм гэнэ. Зөв ш дээ хавар болж байхад жаахан синдромдохгүй юу... тэхэгүй бол гэрт хүүхдүүд нь улс төржих талх ч алга болоод байна шдээ..

Мауз

манай дүү бол үнэн зоргоороо шт. шууд өөрөө дүрэм зохиогоол өөрөө дүгнээл өөрөө торгууль тавиал тэгээл намайг бийлүүл гээл дарамтлаал... үгүй гэвэл ээж аавд шургаал...

Аанхаа

Нийгмийн халамжийг цалин нэмэхэд зориулах хэрэгтэй энэ тэр гээд улс төржөө шаачуул яадын бол

Төгөлдөр (зочин)

нийгмийн халамжийг дүүд өг. энэ хорвоо дээрх хамгийн сайн хүн бол дүү шүү. мэдээ орох цагаасаа л ахийг аргадаж, бхгүй хойгуур нь аргалдаг. ер нь бол ахын үүрэг гүйцэтгэдэг дүү бхгүй юу хэхэ

AEЯO

"Хэрэв чи улс төрийг оролдохгүй бол улс төр чамаар оролдоно" гэжугаа

LoveLove

Манайд тийм улс төржилт байгаагүй ээ. Том эгч бүгдийг хийж байгаад хадамд гарангуут над дээр бүгд буусан. Дунд эгч бол дарангуйлагч байсан болохоор юу ч хийгээгүй. Тэхдээ би хийх дуртай байсымдоо.

Оранж

ах дүү бид 3 гэрээ хувааж цэвэрлэдэг байсан санаанд орчлоо. Тээл орой бүх гэрээ цэвэрлэжийж гадаа тоглох эрх авдаг байжүлээ.... хэхэ

Joe.

утгатай бичлэг байна

Турьхан (зочин)

ажлаа тарчихаад сайхан улс төржье дөө. алжаал тайлаад гүй ээ мөн гоё шүү

Аанхаа

Улс төр бол инээд юм инээд бол эмгэнэл юм инээд эмгэнэл хоёрын дунд өчүүхэн зай буй энэ тэр

Batsy (зочин)

Улс төржилт бол манай гэрийн хувьд бол аймаар байлаа шүү дээ. Хувь хүн болгоны онцлогт тохирсон ажил ноогддог. 18 нас хүртлээ гадуур гүйх, хүнс ногоо цуглуулах ажлыг би хийдэг байлаа. Одоо бол ах эгч нэр бүгд тусдаа гэрийн гадуур дотуургүй бүх ажил над дээр. Үнсгэлжин болж байгаамөө ход ход Нарийн ширийн тохиролцоог яаг хийдэг байсан шүү даанч би биелүүлдэггүй мулт үсрээд хариуцлагнаас зугатаачдаг байсан одоо ч байжээ.

MC Аав

Манай суманд Ардчилсан намын улаан фен нэг ах байдаг байлаа харин түүний аав нь МАХН-ын гишүүн сумын намын дарга энэ тэр хийж явсан хүн байсан гэсэн. 90-д оны үед намын хурлаар тэр ахыг оруулж донгодход тэр өөдөөс нь уучлаарай танай намын дарга тэр гудамжинд согтуу хэвтэн лээ тэрнийгээ очиж ав, нтр гэж хэрэлдэж байсан гэсэн.
түний эхнэр нь Социал Демократ, дүү нь уламжлалын нэгдсэн нам бас нэг дүү нь бас ямар ч бидээ намын гээл ярьдаг байсан.
тэр гэр бүл ч мөнхийн сэрэмжтэй хүмүүс байсан байхдаа хэхэ.

Зочин

Ах нар дүү нарыг дандаа заддог дүү нар харин хэзээ ч дийлэхгүй, дийлдэг том болсон үедээ бол нэгэнт зодоон хийх нас нь өнгөрөөд том хүн болчихсон байхым даа ккк

MC Аав

Өдрийн шуудангийн өнөөдрийн дугаарт байгааг нь хараад гайхлаа. мөн байна аа.
Амжилт хөгшөөн

Аанхаа

Кккк танкс

SinГ©ad O'Connor

улс төрийг хэзээ ч сонирхож байгаагүй сонирхохгүй ч гэж боддог юм, сайн бичжээ нйазаа

Аанхаа

Гэхдээ л чи гэртээ хар багаасаа өөрөө анзааралгүй бяцхан улс төржөө л явж байгаа даа кк

Undriga (зочин)

Нэг иймэрхүү ажил үүргийн хуваарилалт бол байсаан байсан ккк.

Аанхаа

Зарим охидууд бол тэгээд ирээдүйд нөхөртэйгээ улс төржинө дөө

Коала

Эгч бид 2 ч ийм сүртэй байгаагүй л дээ. Тасарцан зайтай болохоор тэгээл надад лүндэн буулгаал байжийдаг байвшд. Жоохон байхад хамт цэвэрлэдэг байсымаа. Би туслах хийгээл. Одоо ч бүх юм над дээр ирсөөөн. Хүүхэд нь хүртэл кккк

maclover (зочин)

оюутолгой гэж үнэн гайтай юм байна аа. Байгаагүй бол, эсвэл коммунизмийн үед Эрдэнэт шиг оросуудад бүүр яршиг хятадуудад алдчихсан байсан бол бид одоо хөгжчихгүй юу. Баялагийн хараал гэдэг чинь энэ байхгүй юу. Одоо энэ баялаг барагдахаас нааш энэ улс хөгжих шинжгүй байна. Гэхдээ шинэ үе гарч ирвэл өөр болж болох л юм. Одоо 1.500 аваад бүүр сайхан Хомонаурус болно доо кк

Буур (зочин)

хахаха хайран талх.. багаасаа өрсөлдөөн дунд өссөн байх нь Аанхаа

Аанхаа

Тийм шүү одоо ч гэсэн заримдаа иймэрхүү хэрүүл гарч л байдын ккккк

Төгөлдөр (зочин)

гэхдээ ихэнхдээ дүү тайвнаар хүлээцтэй ханддаг. ер нь бодоод байсан дүү хамгийн сайн хүн юм байна.

Аанхаа

Дүү ахад зодуулахаас айсандаа тайван хүлээцтэй байхаас өөр яахын хахахахах

Төгөлдөр (зочин)

дүү ямар нэг юмыг хүчээр шийдвэл улам дордоно гэдгийг сайн мэддэг болхоор тайван хүлээцтэй байдаг. харин ах тэрэнд нь өөрийгөө лаг гэж бодон хөөрөн баясана.

MES POSTZ

Барьцах гэж нэг гоё зүйл байж дэй тэй? Би ч дүүгүй хүн тэгээд бүхнийг өөрийн гараар гэж мэгэхээсээ илүү эрклээд таарсиймдаг уу даа.

newman (зочин)

hehe tgul bid oorsdoo anzaaraagui l bolohoos bish gaihaltai suut uls torchid yum bishuu.
iimerhuu jijig ch gelee tuhain ueiin buh l hund nohtsol baidliig ul haihran harin ch shudarga shiidwer gargadag baisan yum baina.
geree heleltseert 2 taliin sanal bodliig yag zow huwaarilaltaar huwiarliaad l teriiggee yas hiigeed l
...
Say genet bodloo l doo..bi er ni bi ch gejdee byatshan uls torchid 2012 ond ih hurald uzeed alduul yasiin gej..bi bich gejde bid songogdwol mongol uls shuud shudarga mongol boloh yum bishu kkk

Улаан Малгайт

Идэж уух юман дээр ахдаа гөөмөн их молигодуулдаг байживлээ. Нээх улс төржихгүй голоор нь хуваагаал хамаг юмаа хийдэг байж дээ.

крафти

би нь бол 2 эгч 2 эмэгтэй дүү ганц ахтай юу ч хийдэггүй хүн байлаадаа ах бид хоёр бол тансаглацан гарууд байлаашд
одоо хүртэл

axe (зочин)

2 egchtee neg ahtaaa otgon. Baga egchteegee ih naiz geree niileedl tseverldeg bailaashdee. Teer jil minii tursun udruur tom egchteegee hereldcheed. Ter ued chin 2 hon TV iin suvag gardag bailaashdee orosiin 1 mongoliin 1 gesen. Tegsen bi mongol deer garj bui huuheldein kino uzne gesen chin tom egch maani oros uzne gej namaig erketleed. Oroi tortnoosoo chamd uguhguidee gesen chin tortiig chin idehgui geed. Oroi bolloo tegsen minii ananasiin kompotiig mini zadlaad idej baidag baishd. Heruul bolno bizdee tegsen muu gar chin harin tortiig chin idehgui gesen bolohoos bish kompotiig chin idehgui gej heleegui gedeg baigaa hajuud mini zogsoj baisan minii baga egch tom egchiig aimaar zodoj bilee. Neeree baga baihad yums ni hovor buguud amttai baijdee

оо (зочин)

энэ доор бичцэн алиа ийн...

дунд эгч нь томыгоо зодоо л кк

Аниргүй

МЭЭЭДКҮ

ЧИ БОЛ АЙХТАР ТОО МОО БОДОЖ ЭДР ӨСӨЖ АЙХТАР ЮМ ИЙМ ЖААХАНДАА ЯАЖ ИНГЭЖ БОДОЖ БАС МЭТГЭЛЦЭЖ БУЛААЛДАЖ НАЙРАМДАЖ ЭДР ЧАДАЖ БАЙНА АА.


ЭЭЭЭМРИЙН ЭЭЭМРИЙН ЧИ БОЛ АГУУ ХҮНИЙМ БАЙНА

БИ ЛАВ 4 5ТАЙДАА ЭЭЖИД ЭРХЭЛЖ ЧИХЭР АВХУУЛДАГ БАЙСНААСАА ЦЭЦЭРЛЭГИЙН НАЙЗЫНХАА НЭРНЭЭС БУСДЫГ БОЛ САНАДАГГҮЙ АЯГА УГААДАГ Ч БАЙСЫМ УУ ХООЛ ХИЙДЭГ Ч БАЙСЫМУУУ БӨӨ МЭД

Аанхаа

БҮх хүн л ах эгч дүүтэйгээ хэрэлддийм шүү дэй

fortune (зочин)

Манайхан 4 үүлээ 3-н том нь тэрсхэн болохоор 3 өрөөгөө хувааж авч цэвэрлээд бага дүүд коридор ноогддог бас нормын 2 талхаа дундуур нь хуваагаад хүн бүр тал талх өдөржин иддэг байлаа хичээл номыг нь том аниа би хийлгэнээ нэг удаа нимгэн модон шугамаар нэг дүүгийнхээ толгой руу цохисоор байгаад хугалчихсан кк дүү өвдөөгүй мөртлөө шугам хугарангуут гэр дүүрэн орилж уйлаад хичээл хийхээс аврагдаж би аавдаа загнуулж анх удаа л зодуулсан нь ор луу түлхүүлж унасан нь сорви тогтоод одоо болтол баримттай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)