АААННХХААА : Discount Rate of Love ... Хаа сайгүй... data:blog.pageNameАААННХХААА

Discount Rate of Love ... Хаа сайгүй...

Таван жилийн өмнө хуушуурыг 150 төгрөгөөр иддэг, харин доллар 1100 хавьцаа байсан санагдана. Одоо хуушуур 400 төгрөг болсон, зөрүүлээд доллар 1400 хавьцаа.

Тэр үед гартаа ганц ногоонтой Ниггаз хүрч ирээд найман хуушуур авч баярхах байсан атал одоо бол дөрвийг л авах нь ээ дээ. Хуушуур үнээ алдаагүй хамгийн лаг нь, дараа нь доллар тэгээд манай муу төгрөг ацад нь.

- Таван жилийн өмнө чи надад гурван хуушуур авч өгсөн билээ, за анд минь одоо ингээд өрийг чинь өгье дөө май 450 төгрөг.

- Үгүй шүү хамаа чи надад гурван хуушуур л авч өг, би наад 450 аар чинь яах юм

- Тэгээд би одоо чамд 1200 төгрөгөөр гурван хуушуур авч өхүү тээ, гуз заа .....

бла бла бла ..... гээд хэрүүл цаашаа яаж ч үргэлжлэх юм бөөө мэд за тэр ч яахуу.

Тэдэн оны зэрэгцүүлэх үнэ, инфляц, дефляц энээ тэрээ гээд л бодохоос ядаргаатай юмнуудын оронд арай сонирхолтой юм сэтгэх үү.

Арай өөр вальют авч үзье. Та бидний сайн мэдэх “хайр” буюу LOVE.

Их сонин тогтворгүй валют. Хүн болгон өөрийнхөөрөө ханш зохиодог, заримын хувьд 1 нэгж хайр 100 доллар байлаа гэхэд заримынх нь хувьд 100 нэгж хайр нь ганцхан долларын үнэтэй. Үүгээр ч барахгүй Батаагийн 20 нэгж хайр Оюунаагийн 0.3 нэгж хайртай тэнцэх тохиолдол байж болно.

Өөрөөр хэлбэл хөөрхий Батаа зүрхнийхээ хэтэвчийг шавхан шавхан 100 нэгж хайраар Оюунаагийн хайраас ганцханыг авах гэж ядан байхад Дорж гарч ирээд нэгхэн доллараар Оюуны 100 нэгж хайрыг амархаан авчихаж болно.

За эсрэгээрээ Дондог 500 доллар дээр нэмээд өөрийнхөө 100 нэгж хайраар Чимгээгийн хайраас авах гээд үзээд үзээд нэмэргүй байхад Чимгээ өөрийнхөө 100 нэгж хайрыг нэг бакь цээжтэй залууд өгөөд оронд нь тавхан нэгж хайрыг нөгөө дурласан залуугаасаа авах жишээний.

Өөрсдийнхөө хайрыг эргэлтэнд оруулдаггүй хүмүүс ч байх юм. Хэт эргэлдүүлэхээр ханш нь уначих гээд, огт гүйлгээ хийхгүй гэхээр бас хэцүү.

Зарим хүний хайр яг манай төгрөг шиг жил жилээр ханш нь унадаг.

“Гэрлэхээс өмнө эхнэр чинь бүгдээс хөөрхөн, гэрлэсний дараа бүгд эхнэрээс чинь хөөрхөн” гээд нээх муухай үг байдаг. Мэдээж бүх эрчүүд маань ийм биш л дээ. Гэхдээ амьдралд тааралддаг л жишээ. Энэ бол арван жилийн өмнөх эхнэрийн хайр нөхрийн хайртай харьцуулахад ханш нь унаад үнэгүйдсэн байна гэсэн үг. Тодруулбал эхнэр мянга хайрлаад нөхөр зөрүүлж хайрлахаа болино гэсэн санаа.

Хуурамч мөнгө гэдэг шиг хуурамч хайрын валют бас байнаа байна. Хулхи мөнгийг элдвийн төхөөрөмжөөр таниад муриачин гаруудыг шийтгэж чаддаг бол хайрын валютыг хуурамчаар үйлдсэн этгээдийг шүүх хууль алга.

Хулхи валюттай үлдсэн хүмүүсийн зарим нь тэрүүхэндээ шаналаад үлддэг, харин арай сэргэлэн ч гэхиймуу, муу санаатай ч гэхиймуу тийм нөхдүүд нь эргээд өөрөө хохирохгүйн тулд нөгөө хулхи валютаа эргэлтэнд оруулж жинхэнэ хайрыг олж авахыг эрмэлздэг.

За бүүүр хамгийн хөгийн юм нь хоёулаа хулхи мөнгөтэй тэрийгээ зөрүүлж солиод л өөрсдөө баясаад яваад байж ч болох.

Ер нь заавал эрэгтэй эмэгтэй хоёр хүний дунд ч биш, нийгмийн бүх амьтад энэ валютыг хоорондоо солилцдог. Гадуур хулхи мөнгө шиг хулхи сэтгэлүүд эргэлтэнд их хэмжээгээр орсоноос бид өөрсдийн тархинд байгаа хайр хэмээх үнэт валютаа бусдад түгээж арилжиж чадахгүй болсон ч юмуу даа. Өөрийнхөө хайрыг эргэлтэнд оруулж чадахгүй бол өөрөө ч бусдын валютаас хүртэж чадахгүй шүү дээ. Бусдад итгэх итгэл нь алдарсандаа хайрыг тунчиг гамнаж хэрэглэдэг болж дээ.

Атаархуу зан, хууран мэхлэлт, худал манжлалт, муу санаа. Ер нь санаа муутай, бусдыг гишгэж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Бат надад муу санаа гаргавал би тэрнээс нь илүү санаалж байж хохирохгүй үлдэнэ.

Ер нь шарилжнууд л хамгийн өндөрт ургаж, шарилжнууд л бусад цэцэг ургамлуудыг үхүүлдэг. Дэлхийн хуурай газрын нийт хөрсөн дээр бүх төрлийн ургамлуудыг хамтад нь тарьлаа гэхэд зуун жилийн дараа зөвхөн шарилжнууд л үлдэнэ. Шарилжнууд сайхан байхын төлөө биш өндөр ургахын төлөө амьдардаг. Цэцэгнүүд эргэн тойрноо гоё өнгөөр чимж, тансаг үнэрээ түгээдэг. Нэг ёсны бусдад хайраа түгээж байгаа үйлдэл.

Хүмүүс бид өөрсдөө ч анзааралгүй аажим аажмаар шарилж болон хувирсаар л. Шарилж бол хамгийн хүчирхэг ургамал, мөндөрт цохиулсан ч босоод л ирнэ, навчыг нь тасдсан ч буцаад л ургана, гандан буурахгүй ээ. Гэхдээ түүнд ямар нэг гоё үнэр байхгүй, үзэмж байхгүй, товчхондоо тэр хэнд ч сайн зүйл хийж чадахгүй. Амьдралд тэсвэртэй байхын тулд цэцэг шиг биш шарилж шиг байх нь зүйтэй ч юмуу даа. Бусдыг мянга хайрлаад итгээд тэр тоолондоо хулхидуулвал ямар ч тэсвэртэй ургамал хүссэн хүсээгүй шарилж л болж хувирна шүү дээ. Сэтгэлд нь хайр хэмээх валют өчүүхэн ч үлдээгүй ургамал юм л даа шарилж бол.

Ингээд л хайр гэдэг зүйлийн ханш нь унасаар, хэн ч хэнийгээ ч хайрлахгүй, итгэхгүй болчихвол ер нь дэлхий сөнөөд новшийн хомосапиенсуудын оронд өөр гоё гоё сэтгэлтэй амьтад бий болсон нь дээр байх.

start=-11 , cViewSize=50 , cPageCount=1

39 сэтгэгдэл:

null
MuMu (зочин)

алиа бас сонирхолтоиийн

Joe.

Хэхэ сонирхолтой нээрэ л ямар нэг юм тэнцүү байхгүй юмдаа 50 50 хувь бол мөхөх байх цааш явхын тулд 1 нь илүү байх хэрэгтэй байх

Simple

Хэ хэ. Гоё гоё.

Солнце

"Шарилж бол одоо болтол тустай чанар нь тайлагдаагүй бга ургамал" гэсэн утгатай үг санаанд орчлоо. Илрүүлээгүй л бга болохоос түүнд ид шид нуугдаж бж магад.

Undriga (зочин)

Хуурамч хувьцаа гадуур их болсон цаг үе шүү...

Дээс...

би өөрийнхөө валютыг чангарахыг хүлээж байгаад яг өсөлтийн үеээ өнгөрөөгөөл бууралтын үедээ орход нь амжаал арилжина даа...

Коала

Шарилж чинь их хэрэгтэй ургамал шдээ. Ямар ч шимгүй хөрсөнд эхлээд шарилж л ургадаг. Тэгээд хөрсийнэ сийрэгжүүлнэ. Дараа нь өөр ургамал ургана царван мэтийн. Дараа нь өвс тэгээд цэцэг ургадаг...Гэхдээ зүйрлэл юм чинь дээ

Аанхаа

Гэхдээ л шарилж муухай ш дээ, бүгдээрээ шарилж болчихвол яахын

bonjovi (зочин)

haaya bichleguudiig chin orj unshnaa. dajgui ee. yer n bodood baihnee chinii bichleg, stil jack londonii martin eden zohioliin gol baatar martin eden haragdaad baih yum. chi tostei shuu. yer n chamaig martin gej nerlenee bainaa. hehe.

Зочин

Sunbeauty-d bidnii sain medeh tsarvan jishee n sharilj buyu hogiin urgamal. tsarvangaar hooloigoo zailj oorigoo edgeenee, edgeene. busad och tochnoon ach tusiin talaar botanik bolon em zuichdees asuuh n zuitei.

Аанхаа

Шарилж гэдэг чинь зүгээр л зүйрлэл нь ш дээ, гэтэл энэ хүнүүс тэрийг нь л яриад байхын, яг хүн хүнээ гэсэн хайр хүн хүнээ дээдлэх сэтгэл нийгэмд бага багаар байхгүй болсоор байна гсэн санааг илэрхийлээд байхад

MES POSTZ

Арван цэцэгс дунд нэг шарилж байдаг байсан бол Удахгүй нэг цэцэг арван шарилжин дунд ганцаардах үе ирж магадгүйм. Энэ үед цэцэгний үнэ тэнгэрт хадаж эрэлт нь өсөх байх. Тэр үед цэцэгжилт газар авч энэ бас ямар нэг асуудал дагуулж этэр. Бодоод байсан чинь энэ хорвоо нээрээ тэнэгтүүлж өхиймаа.

Аанхаа

Мэс ээ угаасаа 10 цэцэг дунд ганц шарилж байхад удалгүй бүх цэцэг үхнэ ш д

batuka (зочин)

yor ni bol odoo oorsdiigoo tsetseg gej bodood bdag zarim neg nohduud ali hediin sharilj boltson gedgee oilgoh heregtei. chi ooriigoo hichneen tsetseg gej anduursan ch sharilj uchraas busad tsetsgendee muu nuluu uzuulne. :p
aanxaa mani chamd zoriulj heleegui shuu :))

batuka (зочин)

yor ni bol odoo oorsdiigoo tsetseg gej bodood bdag zarim neg nohduud ali hediin sharilj boltson gedgee oilgoh heregtei. chi ooriigoo hichneen tsetseg gej anduursan ch sharilj uchraas busad tsetsgendee muu nuluu uzuulne. :p
aanxaa mani chamd zoriulj heleegui shuu :))

MC Аав

Во яг зөв.
Хүний шинж чанар нь шарилжтай төсөөрхүү болоод байна.
хамгийн гол хайр гэдэг валютаа тогтвортой, үнэ цэнэтэй, цэцэг шиг байлгая гэвэл мөнгөний хатуу бодлого хэрэглэх хэрэгтэй.
зүрхээ хуваагаад энд тэнд орхиод байвхл дараа нь хамгийн их хайртай хүнд чинь шалихгүй жоохон үлдчихсэн байх бий..

MC Аав

хамгийн их хайрлах хүнд чинь


гэж уншина /автор/

Аанхаа

Аанхаа

LoveLove

өөрт байсан бүх валютаараа худалдаад авчихсан хайраа алдцан хүн нь одоо яана вэ. Өөр хүний валюттай харьцах ханшгүй...

Нэг_хүү

bi valiutaa ul hudluh hurungu bolgochihson. infliats buurhaaaar valiut bolgonoo ntr

АНИРГҮЙ (зочин)

АЛИВАА ЗҮЙЛИЙН ТУЙЛЫН МӨН ЧАНАР НЬ ХООСОН ГЭДЭГ НЬ ЭНЭ БӨЛГӨӨ гэх үү дээ

bataa

бас л сайхан задгай сэтгэсэн бна шүү
тэр валютыг хадгалаад бхад өөрөөсөө өөр хүнд үнэ хүрэхгүй, хадгалахгүй бхаар бас л үнэгүй болчих гээд

хадгалаад үнэд хүрэх үед нь зармаар ч юм шиг
тгд огт хадгалж мэдэхгүй байхдаа хйисэн арилжаа эргээд бодоход дандаа гоё бдаг нь бас л сонин

Аанхаа

Хулхи валютуудыг зах зээлээс шахахын тулд юу хийх ёстойн болоо

mep

шарилж байга нь л тэр, сайхн байна у муухай байна тэрэнд огт падгүй,гол нь байж байна энэ л хангалттай

Аэро (зочин)

Отгоо - Заримдаа...

hehe (зочин)

NICE!! goy bichleg bna
ih yum boduugduullaa tnx

Eberx (зочин)

Гоё бичжээ. Олон талаас нь харж зөв жишээ авч. Өдөр болгон дээрх зүйлстэй учирдаг ч энийг бид өөр шиг чинь ингэж оновчтой бичиж чаддаггүй байна.

mimi (зочин)

валютаа эргэлтэнд оруулж ашиг олдиймуудаа гэж.. хэхэ хөөрхөн сэтгэжээ *-*

Аанхаа

Хулхи валют л багахан шиг оруулаарай

kukla (зочин)

тэр хуурамч валютуудыг чєтгєр ч битгий тоож аваасай

шаагаа

Надад уул нь хамгийн өндөр ханштай валют байна даанч ганхан ширхэг дэвсгэрт. Тэгээд өнөөхөө эргэлтэнд оруулах гэсэн чинь ченжүүд нь үнийн буулгаад харин хамтран ажиллаж эргэлтэнд оруулахыг хүсч байгаа хүн маань өөдөөс салаавч өгөөд байхын. Тэгхээр би энэ валютаа банкинд хийж хадгалах нь зөвүү.

Аанхаа

за даа банк ч бас найдваргүй болсон цаг даа, найдвартай нь гээд нэг сайхан алтаг гулдмай болгочих

mimi (зочин)

хэхэ хулхи байтугай жинхэнийгээч эргэлтэнд оруулахаас ажиинөө*-* түдэй 1 хүн надаас 2-лаа гэрээгээр 1 сар л үерхий гэхийн би гайхаад л бна. Гэрээ гэдэг чинь 2 хүн харилцан тохиролцосоны үндсэн дээр хийгддэг зүйл бусуу. тэгээд гэрээгээр үерхэнэ гэхээр яадийм болдоо хэхэ балай ийн

Anime

дэлхийн бүх цэцгийг устгачихвал нэг ч муухай ургамал байхгүй болно до

Буур (зочин)

янзтай бичлэг болж, хайртай хүнээ хүндэлж чадахгүйгээсээ болж алдах нь их болж дээ бие биенээ муугаар нь дуудаад л, сул талыг нь байнга дурдаад л.

ЭЭЛЭРЭГ (зочин)

үнэн гоё зүйрлэж биччээ. их юм ухаарлаа, баярлалаа

Аанхаа

Дэлхийн бүх цэцгийг устгачихвал шарилжнуудыг сайхан цэцэгс мэт хайрлах болуу үгүй болуу

Snap (зочин)

sain setegjee goe bolj tnx

Нямбаяр (зочин)

Бvгд л бие биенийхээ дээр гархыг хvсдэг бузар хорвоо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)