АААННХХААА : Эргэцүүлж бодож байж шүтдэг үү та нар data:blog.pageNameАААННХХААА

Эргэцүүлж бодож байж шүтдэг үү та нар

 Юуны өмнө та нарыг энэ ярилцлагыг дуустал нь уншаасай гэж боджийна, жаахан юм ойлгодог бол. Тэгээд дараа нь муулцгаа.

Сумо бол тийм сонирхолтой спорт биш, за ер нь бараг спорт ч биш. Монгол хүн барилддаггүй аваас түүнийг шимтэх Монголчууд бараг үгүй л болов уу. Гэхдээ энэ бол биеийн болон хамгийн гол нь сэтгэлийн их хүчийг илэрхийлэн гаргаж байдаг хамгийн шударга талбар гэж би боддог. Бусдаас илүү тэр их омогшил бахархалыг хараад үнэн сэтгэлийн кайф авч сэтгэл сэргэдэг нь хамгийн бодит үнэн.

Давгаа эх орондоо хүрэлцэн ирэхэд бид тун сайхан хүлээн авч чадлаа. Их аварга маань Эх орондоо ирэхдээ тэр их хайр хүндэтгэлийг л хүсч байсан бид өгсөн. Гэтэл зарим нэг хүмүүсийн хувьд энэ хайр хүндэтгэл нэг л таалагдахгүй байгаа бололтой шүү, "Давгадорж бол танхай балмад, зодоончин, хүчиндэгч тэр өөрөө л нүгэлтэй хүн" энээ тэрээ хэмээн түүнийг буруутгаж байх юм.

Английн хөлбөмбөгийн премиер лигийн даруухан багийн нэг суга довтлогчийг дэлхий даяар Давгаагаас олон хүн танидаг, тэр Давгаагаас илүү цалин авдаг, тэрнийгээ шүтэцгээ. Хужаа солонгос киноны эргүү стилтэй гөлөлзөж хялалзахаас мэдэхгүй гоё ороолт малгайтай модерн моодны залуусыг Давгаагаас олон хүн танидаг, тэрнийгээ шүтэцгээ. Тэр чинь ядаж цэвэрхэн боловсролтой. Тэглээ гээд яадын, хүн ухаанаараа шүтдэггүй, зүрхээрээ шүтдэг юм. Яах аргагүй харахаар омогшил төрөөд дотор огшоод байгаа хүнийг хайрлаж хүндлэхгүй гээд яадын.

Бараг оймсоо буруу тайллаа гэж шүүмжилсэн ад үзэлтэнгүүд дундаас сэтгэлийн их хүчээр өдий өндөрлөгт хүрч сүлд хийморийг сэргээж байгаа хүнийг битгий гомдооцгоо. Уул хэдий чинээ өндөр байна сүүдэр нь төдий чинээ том байна гэсэн хэлц байдаг. Зөвхөн давгаагийн гаргасан өөг бусдад цуу болгон тарааж хоолоо олж идэгсэдийн бүхэл бүтэн сүрэг байсан, харин тэд одоо нэгэнт хийх зүйлгүй болсон хохь нь.

Яагаад ч дарагдашгүй нэр хүндийг өчүүхэн зүйлээр унагаах гэсэн тэр санаа явсаар ирсэн бөгөөд тэр нь ч үр дүндээ хүрч зарим Монголчуудын маань дунд хүртэл Давгааг муулагсад гарч ирэх болсонд их харамсах юм даа.

Тэр их дарамт, тэр их үзэн ядалт, тэр их атаа хорсол дундаас "Май та нар" гээд хэлэх үггүй болтол нь нааж орхиод эцэст нь нутгаа гээд ирж яваа тэр их сэтгэлийн тэмүүлэл, хайрыг битгий гомдоо, гуйя.

Бид хоёр гуравхан саяуулаа гээд битгий гутар, цөөхөн байлаа гээд харин ч илүү нягт байж чаддаг юм. Төрийн дуулал олимпийн тэнгэрт эгшиглэхэд Монгол хүн бүр яг тэр олимпийн аваргууд шиг баярласан, зарим нэг эрлийз хурлийзуудаас бусад нь.

Олимпийн аваргуудаа Сүхбаатарын талбай дүүрэн хүн угтаж авахад Монголчууд бүгдээрээ жаргалтай байсан, зарим нэг эрлийз хурлийзуудаас бусад нь. Харин хужаа нарт бол тийм жаргал, тийм сайхан омогшил, тийм сайхан мэдрэмжийг хүртэх зол байхгүй. Учир нь тутарганы талбайд тариа хураах орсгоо шүдэт хужаад, эсвэл шанхайгийн нэг таксины жолоочид Яо Миний блок шот огтоос хамаагүй. Харин бид өөр, Давгаагийн авсан түрүү болгонд Монгол хүн бүр үнэн сэтгэлээсээ баярладаг болов уу.

Хар бараан амьдрал дунд, энэ төөрөлдсөн нийгэм дунд учраа олохгүй зөв бурууг тунгаан явахад эгэл Монгол улсын эгэлхэн хүүгийн энэ омогшил бидэнд өчүүхэн ч  гэсэн гэрэл гэгээ өгсөн юм. Элдвийн авир ааш гаргасан гэдгийг үгүйсгэхгүй, зарим нэгний хов ярианаас бол.  Гэхдээ цуу үг л бол цуу үг. Хүн сонсохыг хүссэнээ сонсож харахыг хүссэнээ харж итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Зарим охидууд бас охин  шиг эрчүүдийн хувьд Давгаа зүгээр л нэг сумочин байх л даа, гэхдээ тийм биш, тэр бол бэлэг тэмдэг, бахархалын брэнд. 

Нэг муу хужаагийн хурлийз "Чи бид хоёр адилхан шүү" ухааны зүйл хуцсаны төлөө нэг алгадаал биз, энэ тийм их соёлгүй бүдүүлэг байдал гэж үү. За ер нь алгадсан ч юмуу даа үгүй юм уу бүү мэд, зарим сэтгүүлчдийн л зөөсөн хов.

Лениний хөшөөний урдуур алхаж явтал гуяа гялалзуулсан биеэ борлуулагч садар эм хүрч ирээд "Хоёулаа адилхан шүү" гэвэл яахуу Ундрига Коала бас Сторми. Магадгүй зарим нь их соёл боловсролтой хүн учраас тэгсгээд тоохгүй өнгөрөх байх, гэхдээ Давгаа тийм биш, тэр өөрийгөө хүндэтгэдэг.

Хүн төгс байх албагүй, Давгаа бага зэргийн сахилгагүй нь үнэн, гэхдээ түүнийг нь дэвэргэж асар их нэр хүндийг нь унагаах явуулгууд байсан бөгөөд байгаа нь ч үнэн. Зарим тэнэгүүд нь өчүүхэн өөг давс хачиртайгаар нэмэн чалчиж хоолоо олж идэн байхад бүүүр тэнэгүүд нь тэр бохир чалчаануудад автаж бусаддаа тарааж байх юм.

Үнэн зөвийг эргэцүүлэхдээ бага зэргийн логикоор хараад үзье л дээ. Дэвжээн дээр ямар аугаа их сэтгэлийн хүч гаргаж, амьдрал дээр ч олон түмэнд яаж хүндлэгдэж чадаж байгааг нь та бид мэднэ. Хакухо адилхан л аварга, гэхдээ тэр бусдад хайрлагдаж чадаагүй, яагаад гэвэл түүнд Асашёорюү шиг бусдыг өөртөө татах авъяас ухаан байсангүй, зориг ч байсангүй. Давгаа бол зөвхөн биеийн гэхээсээ илүүтэйгээр сэтгэлийн асар их хүчтэй, ухаантай хүн. Тийм хүнээс бусдын яриад байгаа шиг бусармаг үйлдлүүд гарна гэдэг их л эргэлзээтэй юм даа.

Дахиад нэмээд хэлчихэд тэр бол ямар нэгэн шоу бизнесийн од биш, тэр бол спортын од биш, тэр зүгээр л Монголын брэнд, бахархал.

start=24 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 74-с 25-74 харуулж байна

null
Кун (зочин)

Үнэн үнэн Дагвааг хүндэлдэгээ Монголын бахархал гэхдээ юманд хязгаар байдаг шүү дээ

Аанхаа

Ицми гийн түмэн зөв, заримдаа сонин сонин авир гаргадаг л болохоос та надаа таалагддаг шүүү

Иргэн Балбар

Ёкузана болоод ирлээ. Ээждээ нэг өдөр хэлсэн. Ээжээ хүүгээ сураар хэд сайхан ороолгоод өгөөч гэж. Ээж намайг эргэж нэг жуумалзаж харж байснаа шав хийтэл ороолгосон. Сайхан л байсан.

Ногоон цамцат бид хоёр хоёулаа л уйлсан даа. Чи бид хоёр ялсан шүү гээд. Харцаараа л бие биедээ хэлж байгаа юм.

Тэр хоёрынхоо өгсөн хуушуурыг, онгоцны буудлын төмөр саравчны дор идээд зогсож байх сайхан байж билээ.

энэ хэсгүүдийг уншаад хамаг шар үс маань бослоо доо. төгс сайхан ярилцлага болсон байна. өнөөдөр сайхан зүйл олныг уншуулсан Аанхаадаа баярлалаа.

нэмээд хэлэхэд энэ яилцлага Балдорж агсаны нэрэмжит шагнал авсан юм байна шүү. уншаагүй нэг нь уншина биддээ. дэмий цагийг чинь гарзадахгүй байх

Иргэн Балбар

Хужаа солонгос киноны эргүү стилтэй гөлөлзөж хялалзахаас мэдэхгүй гоё ороолт малгайтай модерн моодны залуусыг Давгаагаас олон хүн танидаг, тэрнийгээ шүтэцгээ.

бас бодох л хэрэгтэй.

Цоомоо

муусайн муулагчид аа тэг Ицмэ-гийн сээгийг хардаа та нар

reaper (зочин)

"our champ" -аараа бахархахгүйн бол өөр юугаар омогшиноо.

Undriga (зочин)

аанхаа: за ер нь тэр хужаа солонгосуудтай нөхцөж явсанаас давгаад ганц хүчиндүүлэхэд болохгүй ч юмгүй зүгээр

Юу ч хэлэхэв дээ, би уг нь наад омогшил, олиггүй үйл 2-оо ялгаж салгаасай л гэж хэлсиймсан. Омогшил чинь төрсөн ч гэсэн ийм хачин жудаггүй юм ярьж болохгүй шд. Мөрөөрөө явж байгаад хүчирхийлүүлсэн эмэгтэй, мөнгөнөөс болж гадаадуудтай явж байгаа эмэгтэй 2 шал зүйл юм шүү. Эцсийн эцэст хүн бол хүн. Мундаг чадалтай эр, энгийн нэгэн охин 2 ялгаагүй л хүмүүс. Хэн хэн нь нэг нэгэндээ халдах эрх байхгүй. Доодхоо захирч чаддаггүй хүний дээдэх ариун байна гэж юу ч байхав. Нэмж хэлэхэд энэ бол зүгээр аанхаагийн сээгийнд үлдээсэн миний сэтгэгдэл шүү. Түүнээс биш Дагвадоржийг хүүхэн хүчиндсэн гэж яриагүйг анхаараарай.

Undriga (зочин)

шал өөр гэх гэжийчийм шүү дээ

Undriga (зочин)

хаха, би одоо яагаад алдаж бичээд байнаа. шал өөр гэх гэжийсийм шүү, дээр.

batuka (зочин)

haluuhan yum bolj bna daa gej. hehe
er ni bol
UNDIGA aanxaagiin seegiin deer ch gesen за ер нь тэр хужаа солонгосуудтай нөхцөж явсанаас давгаад ганц хүчиндүүлэхэд болохгүй ч юмгүй зүгээр зарим тэнэг охидууд бол.
gej helsniig anhaarah heregtei

Undriga (зочин)

батука-д. хамгийн гол нь би бичлэг дээрээ тэнэг охин биш энгийн охин жишээ болгон авсан юм шүү дээ.

Зочин

hehe. teneg ohiniig huchindej boloh nee? yamar orovdmoor ochuuhen adgiin shaarnuud ve? ta nar ooroosoo icheech hooson bardamnagchidaa.

Аэро (зочин)

Хаха Ундрига яагаад сандраад байнаа
...Ицмигийн сээгийнүүдтэй лав санаа наалджийнэшд бараг хуулаад нэг бичлэг болгочдиймуу гэссс
...ернол Аварга зодог тайлахад хамгийн их буруутай хүн чинь ДСП л юм байншдээ :P

Joe.

за даа ер нь юм хэлвэл буруутан болдог болжээ дээ

Jane (зочин)

aanxaa atmaan avgaigaa iheehen durgui n hurvel balbah l zolig baina. be aware from this monster, ladies. dagva=aanxaa=sumiyabazar geh met.

AXIOM

ta nariin bugdiinh ni zovshdee ... bugdiinh ni ...buruu zuil hend ni ch alga .

Аанхаа

За тэхээр ийм юмаа, Миний муу ганц сээгийний төлөө "эмэгтэй хүнд гар хүрдэг Monster" энээ тэрээ гэж байгаам чинь Давгааг тэгж их муулах нь аргагүй л юм байна дөө тэээ

Тэхээр ингэж л туйлшраад байгаам л даа, одоо миний энэ бичлэгийг анх уншиж байгаа намайг танихгүй хүмүүсийн хувьд би бол "эмэгтэй хүнийг хүчирхийлэгч мангас" гэсэн ойлголт бий болох нь ээ

Улаан Малгайт

Дагвааг би Монголоороо байж чадсанд нь баярлаад байгаашд. Эр бяртай, омог бардам, хурд хүчтэй, онгироо сагсуу, эгдүүтэй л санагддын. Барилдаан нтрыг нь харахаар дотор давчдаал, унаж барихжаам шиг эвгүйтээл эхлэнгүүт аймаар хашгирч хажуудах хүнээ базаж авч цочоогоод гоя шд. Ер нь тэгээд хүн болгон л сайн муу элдэв янзаар л тэр хүнийг хэлж байна. Тэр хүн бидэнд ямар ч муу юм хийгээгүйшд. Ядаж л энэ тэнэг 76шиг Монголоо худалдах биш харин ч Монголоо гэсэн сэтгэлтэй байх гэж боддышдээ. Би лав бахархадаг.

Hiko

Миний хайр уулан зөв л юм бичсэн байна шд. Гэхдээ заавал тэр хүнийг шүтэж явах ёстой гэсэн юм байхгүйгээс хойш хүмүүс ямар хүнээ шүтнэ үү байна уу? тэр хүний дур хамаагүй тулгаж болохгүй. Манай Монголын бараг ихэнх хүмүүс Дагваад бүгдээрээ л хүндэтгэлтэй түүний зүтгэл сэтгэлийн тэвчээрийг үнэлдэг байх гэж бодогддог шүү.
Энэ харин маргалдааны хувьд үл ялиг зөрүү буруу ойлголцсон юм шиг байнадөөө.

Зочин

haha. gehdee ene undriga hen hen ch genuu dagvaag muulaad bgaa nohduud yag tsagaa tulaad uulzhaaraa bayrlaad yaaj sheesee aldah boloo ichmeer yum archaagui yumnuud

Abi

Ер нь ямар ч хүнээс өө гарна, тэр бүрийг нь олж муулцгаадаг хүмүүс новш л байхгүй юу! Та нар ерөөсөө зэрлэг балмад зан надад байхгүй алдаа хийдэггүй цэвэр ариунаараа л гэж битгий хуцаараа.

Дагваагийн оронд байна гэж төсөөлдөө. Хар мянган япончууд тэрнийг буулгахийг хичээж байгаа тэгээд амжиллтай болсон. Харин та нар тэрэн шиг сэтгэлийн тэнхээтэй байж өөрийгөө хурцалж явж чадах уу гэдэг л байна. Улаан малгайтын хэлдгээр тэр ямар новшийн 76 шиг мөнгө идэж улсын хөгжлийг хойш нь татаж байна уу? Харин ч арлын япон оронд Монгол улс хүчтэй шүү гэдгийг жинкэн утгаараа баталсан хүн.

Тэгээд тэр дээр зүгээр тоглоомоор хүчиндэх гэдэг талаар юм ярьсныг ямар тэнэг хүлээж авдым бэ??? Үнэнийг хэлэхэд тэр хүмүүс өөрсдөө Жинхэнэ соёлгүй Бүдүүлэг байна даа. Ийм хүмүүс Дагваагийн монгол гэх сэтгэлийг нь ойлгохгүй нь мэдээж

Abi

Хакухо их лаг соёлтой, өө байхгүй байх.
Гэхдээ Дагваа Хакухо 2-ийн гол ялгаа нь юу вэ гэвэл Дагваа их эрэмгий, хурц бас уран гоё барилддаг(барилдаанч). Түүнд аварга хүнд баймаар сэтгэлийн тэнхээ хүч байдаг. Дагвааг харахад зүгээр л нуль бишрэлт
Харин хакухо зүгээр хамгаалж байгаад унагаачихийг боддог. Түүнд аварга хүнд байхаар сүр жавхаа байдаггүй. Түүнээс монгол гэх зан гардаггүй шүү. Хүн ямар ч байж болно гэхдээ эх орныхоо төлөө эрмэлзэлтэй байхад л OK.

Надад одоо үнэнийг хэлэхэд сумо үзэх сонирхол 90% буурсан. Тэр олон бүдүүн гаруудын дунд ганц ч гоё мэхтэй, мэдрэмжтэй хүн байхгүй нь харамсалтай. Үлдсэн 10%-ийн сонирхолд Ама л үлдэх шив

Честмир

Дагваа бол Монгол хүний бахархал мөн. Бидэнд олон олон Олимпын аваргууд ирэхээс өмнө хэн байсан бэ ? Дагваа л байсан. Анх гарч ирж байх үед нь манайхан ийшээ тийшээ тэмцээнд яваад ирэхээрээ шагналт 7-р байранд орлоо, их сайхан туршлага судлаад ирлээ л гэдэг байсан шдээ. Хэн нээх энд тэнд түрүүлээд байсан юм бэ ?!
Бид цөөхүүлээ, бидний брэнд бол Дагваа байсан байгаа байх ч болов уу гэж найдна. Америкад хэдэн олимпын аварга гардаг билээ М.Фелпсээс бусад нь бараг мартагдсан. Шинэ үе гарч ирээд хурдан орон зайг нь эзэлдэг биз. Бидний боломж хэр билээ, олон гарахгүй байгаа үзэл санааны удирдагч нараа муулахаа больчвол яасан юм бол доо л гэсэн юм. Үзэл санааны удирдагч гэхээр заавал их бичгийн хүн байх бас албагүй шүү дээ. Бидний ялж чадна, ирээдүйд амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг, тэр мотивэшн-г өгдөг хүмүүс бол бүгд бидний үзэл санааны баатрууд.
Баабар, Баярхүү, Дагвадорж, Түвшинбаяр, Бадар-Ууган, Баатаржав ...

Зочин

medeej dagvaag haraaj zuheed baih mongol hun baihgui baihoo. zugeer hunii gazar yosiig n dagaad yavaad baij chadsangui dee l gej bodoj baina. sumochdiin gol zorilgo n sain barildah ooroor helbel sain mongo hiih asuudal shuu dee. manai sumochid bugd l sain saihan amidral haij als nutagt ochson. bugd l ooriin ireeduig bosgoj mongo sain huraaj baigaa. ternees ulsaas zoriud beldeed ulsiinhaa omnoos sain barildaarai gej hen ch yavuulaagui. zovhon oorsdiinhoo toloo barildaj amjilt gargaj baigaa. amjiltuudaar n mongolchuud baharhana. zarim n bur tahin shutej ch baigaa. geed yahav hunii songoltiin asuudal yumdaa. kyukshu gehed mash sain mongo huraasan. sumod odoo ch ner hund saitai 2 ornii ardiin diplomat hiigeed yavj l baina. hakuho ch gesen ayataihan baij baigaad tsom mongo hiij l baina. mongol yapongui sain handlagatai. tsever songoltiin asuudal. uuliin oroid matsaj garch bolj baina. asar hurdtai bomborch unaj bas bolj baina. oroi deeree gevteed mongo huuleed baij bolj baina. songolt ...

уншигч (зочин)

монгол эр хүний босоо хийморийг харийн дэвжээн дээр харуулж чадсан жинхэнэ монгол нутгийн үр сад энэ хүн чинь. даравч далдай нь гэдгээр давгаа бууж өгөөгүй тэмцсээр л байсан. тэгээд бодсон байх л даа 2 ийн хооронд харь нутгийн сонин нөхдүүдтэй зууралдаад яахав гэж бодоод эх нутгаа ирсэн байх л даа. энэ зөвхөн миний бодол л доо.

Төгөлдөр (зочин)

сайхан сайхан үгнүүд энд зөндөө байна. тэр ицмигийн үлдээсэн сэтгэгдэл ч бас их сайхан юм. энэ хүнд бас өмөөрч хамгаалах эх орон байгаашүү гэж ирээл. үнэхээр сэтгэл хөдөлчлөө, их сайхан болж. дагваа төгс хүн байсан бол ийм их алдарт хүрч, монгол омогшлийг харуулж чадах байсан уу? бодоод үздээ. би их гүнзгий юм асуусийшүү

LoveLove

Жой-той санал наалджийн. Муулсан ч загнуулна магтсан ч загнуулна. Ер нь бол хүн болгон адилхгүйгээс хойш чиний буруу миний зөв гэх ямар хэрэг байна. Хүн хүн өөрийнхөөрөө бодоол явна биз.

SinГ©ad O'Connor

Би нэг л зүйл дээр бат зогсоно. Үзэл бодлоо хамгаална. Тэр бол Давгаа аварга. Тэр хүн бол миний бахархал. Жинхэнэ баахархал. Хүн зодсонуу байснуу надад падлий алга. Нэг хужааг алгадаал биз. Тэгсэн ч гэсэн тэр хүн миний хувьд АВАРГА хэвээрээ бахархалыг минь улам дээш нь огшуулсаар л байх болно. Монголыг нэрийг хэн ч хэзээ ч Давгаа шиг дэлхийд гаргаж байгаагүй. Барилдааны сүүлийн өдрөө барилдах гээд сууж байхад нь би зурагтаа арцаараа ариулах хүртлээ Давгааг шүтдэг хүн. Тэр олон сая хүмүүсийн хараал, хэл амны эсрэг тэр ёстой ганцаараа байсан шүү. Хайртай яадаг юм Би Давгадоржид хайртай тэгээл болоо. Хайртай.

Elkhan

Монголын иргэн учир / дэвжээ байгуулах эрхгүй /...
Хүн болгон хүндлэх албагүй...
Би бол дэмжсээр байх болноо...

Нэг_хүү

Давгаа аваргыг зарим хүн монгол хүн муулаад өө хайгаад байдгыг би ердөө ч ойлгоддоггүй. Муулж байгаа хүмүүс эсвэл монгол биш эсвэл аваргыг түй ч мэдэхгүй байж элдэв янзын цуурхалыг дагаж далдайгсад... Би аваргаар хэзээд бахархаж явах болно

MrBi

би энэ хүн (зүгээр л нэг мах цус яснаас бүтсэн хүн чам шиг уйлдаг чам шиг инээдэг яг чамтай адилхан тэр нь хооливуудын од байн уу сумогийн од байн уу хамаагүй тэр бол яг чамтай адилхан хүн) шүтдэг хүмүүсийг ерөөсөө ойлгохгүйм. тэр хүнийг тоголсон кинондоо сайн тоглож гэж болно тэр хүн тоголсон талбайдаа дэвжээндээ сайн байжээ гэж бас болно гэхдээ тэр дэвжээний гадна зүгээр л хүн тэр худлаа омогшил хэний өмнө гараад хэний өмнө банди болдын бол женко тур брю билүү нэг реклам тэрний эзэн бол харин жинхэн том гар байгаа биз

♥♠RoyaL ♣♦

аваргийг зодог тайлсанаас нь хойш тэр сумо-г лав үзэх сонирхол байхгүй болчихсон байналээ. Урд нь ядаж л спортын тойм үздэг байсан... хөөрхий тэр үндэсний спорт

♥♠RoyaL ♣♦

аваргийг зодог тайлсанаас нь хойш тэр сумо-г лав үзэх сонирхол байхгүй болчихсон байналээ. Урд нь ядаж л спортын тойм үздэг байсан... хөөрхий тэр үндэсний спорт

НаМар (зочин)

bichehdee chaddag bol jaahnch bolsn tungaaj bai ene ymar setgegdel turuulj baina

hehe magad chaddgui bolhoor chamd goy bgaa baih

НаМар (зочин)

harin Davgaagiin huvid bol shuteh neg ni shuteed bishreh neg ni bishreed muulah neg ni muulgel de huurhii

ene niigmiin unet zuil ni olon urgalch uzel bodol komunizm hanhalsn agaart bi durgui

төгөлдөр (зочин)

энэ Монте Кристо тийм лагдаа ингэж солиороод байгаамуу, хуцаад байвал хонгий чинь урийшүү. яадын би аанхааг өмөөрчийн. зөв юм чинь...

НаМар (зочин)

Юуны өмнө та нарыг энэ ярилцлагыг дуустал нь уншаасай гэж боджийна, жаахан юм ойлгодог бол

ene tuguud zoiulagdsii baish dee hoho

Сод

манай аанхаа ч хөөрхөн юм бичсэн л харагддий гэхдээ энэ удаа гүнгий талд нэг санал өгхий байна аа. хэхэ тэр дээрхи төгөлдөр хуцхыг ойлгодог хүмүүний хонго урдаг айхтар амьтан байх нь хэхэ

ай тугай
аюу тугай

цэвэр монгол хүн (зочин)

сонин л юм. монгол сумочин шүтдэггүй хүн тэхээр хужаа байх нь ээ. базарваань. хөөрхий дөө өөрийнхөө хэмжээнд л сэтгэж байгаа байх даа. энэ хүүхэд.

Төгөлдөр (зочин)

зууны мэдээ сонин дахин сумог сурталчилхаас татгалзсан. харин тэр далд ертөнцөд болдог бусармаг үйлдлүүдийг олонд дэлгэхээр хичээх болно гэдгээ мэдэгдсэн. Давгааг зодог тайлсанаас хойш нийт сумо сонирхогчдын дийлэнх хувьд нь тэр спорт сонирхолгүй санагддаг болсон. Миний хувьд ч мөн бдил. Би монгол хүн ямар их зориг тэвчээр, хүч чадалтайг япончууд хараад хэрхэн гайхаж байгааг харах гэж л сумог үздэг байсан.

egan (зочин)

Нэтийн араас Дагваад учиргүй хайртай, эсвэл бүр үзэн ядагч гэсэн 2 зэрэг нүүрийг үзүүлэгч хүмүүс бас байна. Салхи хаашаа байна хамхуул тийшээ. Дагваа бол монголын бахархал юм шүү дээ. Хэрэв тэр япон хүн эсвэл японы иргэн болсон бол ингэж ад үзэгдэхгүй байсан юм. Япончуудад. Япончууд зүгээр орхихгүй гээд хэвлэлээр дайрч л байна. Харин манайхан тэрийг нь дагаад намирч л байдаг. Гэхдээ тэр эх нутгаа эх орноо сонгосон. Бүх монголчууд ийм сонголт хийж чаддагсан бол /тэр мөнгө яриад байгаа хүнд/ улс маань хөгжинө шүү дээ.

Tuguldur.U (зочин)

Маш их таалагдав. Амжилт найзаа

Аз жаргалын хатан Алиса (зочин)

ҮНЭХЭЭР ЗӨВ. ИЦМИ, ГУЗААР ХЭРЭМ НАРТАЙ САНАЛ НИЙЛЖИЙНАА.
ЕР НЬ НӨГӨӨ ӨӨ ХАЙЖ МУУЛААД БАЙГАА ХҮМҮҮС НЬ ӨӨРСДӨӨ ТӨГС БИШ БАЙХ Л ДАА. НЭГ МУУ ХУЖААГ ЦОХИОЛ БИЗ. ТЭР ХУЖАА НЬ ӨӨРӨӨ ЮУ ГЭЖ ХЭЛСНИЙГ БИД МЭДЭХГҮЙ. БАС АВАРГА МААНЬ Ч ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР БУРУУТАЙ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ ЭЭ.
ГЭХДЭЭ ХАМГИЙН ГОЛ НЬ ЯПОНЧУУД АВАРГЫГ МААНЬ ЯАЖ БАЙСНЫГ САНАХ ХЭРЭГТЭЙ. АВАРГЫГ ЯЛАГДХАД ЯАЖ БАЯРЛАЛДДАГ БИЛЭЭ. НӨГӨӨ МУУ САНДЛЫН БҮРЭЭСЭЭ АВАРГА ЛУУ МААНЬ ЯАЖ ШИДДЭГ БИЛЭЭ. ТЭРИЙГ Л САНАХ ХЭРЭГТЭЙ.
ЭНЭ БҮХ ДОРОМЖЛОЛЫГ АВАРГА МААНЬ ТЭСЧ ГАРЧ ЧАДСАН. ТҮҮГЭЭР БАРАХГҮЙ МОНГОЛЫНХОО НЭРИЙГ БАС ГАРГАЖ ЧАДСАН.
ӨӨРИЙН ГЭСЭН УХААНТАЙ ЮМ БОЛ ЭНЭ БОДОХ Л ХЭРЭГТЭЙ.

The Naga Boy (зочин)

Сумо ингээд үзэх юмгүй болцн хэхэ!
одоо зурагт асаагаад л үзэхлэээр нэээээх уйтгар гуниг!
Би лав сумо дахиж үзээхгүй!

H.Ray (зочин)

эрт їедээ орох бичлэг юм, одоо уншиж байгаа нь тиймхэн юм гэсэн. за гол нь саналаа дуулгая. тэр хїн тєгс бишээ,гэлээ ч монголоороо гайхуулж омогшдог нь їнэхээр сайхан санагддаг. Авир зан нь ширїїн дориун байж болно, бас єєрийгєє ихэд бодож бусдыг їл тоомсорлодог байж ч болно. гэхдээ ээждээ, эх орондоо хайртай хїї л байхад болно.сая ирэхэд нь тэгж тосч авсанд би л лав баярласан, тамын тогооны їлгэр манайханд холбоогїйн байнаа гэж. тэр хїн ямар ч шалтгаанаар сумогийн ертєнцєєс гарсан бай сэтгэлийн дэм дэндїї хэрэгтэй байсан, тїїнийг нь бид єгч чадсан. гэтэл зарим хїмїїс їнэхээр сонин юм бичиж байсан даа. тєрєхрїї орж шинэ тєрсєн хїїхдэд єєрийнхєє нэрийг єглєє, тэр одоо хэн юм аав нь єгєх ёстой нэрийг энэ тэр гээл. гэтэл тэр залуу їїнд нь їнэн сэтгэлээс баярлаж байна гэж би харсан юм уг нь. ингээд л нэгэндээ дэм єгєхийн оронд муулаад байвал яаж дэвжих ч юм мєнїї.....

Munguulei

зак энэ бичлэгийг уншаад би эх омгошлоо
давгаа тэр хүмүүсийн хэлэд бга зүйлүүдииг хиисэн ч бсан энэ чинь монгол эр хүнд бдаг л зан шдээ
ер нь бол тэр эх нэр хүндииг эх орондоо авчирсан бидний нэг ёсны баатар тийм хүнийгээ сонснийхоо зоргоор муулад бж болкуу л бх хувь хүний хувьд давгаа ямарч хүн бсан бид бахархах л ёстой

`Walker (зочин)

MGL chuud sonin shvv ingeel muulchix geel bdgiin. Gaihamshigtai hun urgelj ene omogshilt taraasan torhooroo bgaarai. Tegsen Japanii tal yagaad ingej amjilt gargasniig Mongol tumen heden 100n jil dugui gert amidarch zain medremj ih hugjsun gej tailbarlaj bainle soninoos. Harhaar l bie tonin bolool arisan deer morin tereg davhiad ch bga ym shig bdgiin bodvol bas omogshood bgaan blgvide xexexe

Зочин

Дагваа аварга маань бол орчин цагийн жинхэнэ Монгол баатар, бахархал шүү дээ!

Зочин

tvvnii svld xiimoriig bvx yaponchuud niilj vleegeed ch namiruulj chadaagvi ene gants vnen.Aanxaa ch tataj tawidag nuhur ymaa yaj tegej setgeed bdagiin mundag.Tug ch barij, tugalaa ch xariulax,Tugaaraa ch tugalaa xariulj chadah Blogiin ix xvmvvn ymaa.Amjilt xvsie, bichlegvvd chini setgel ix xudulgudug shv andaa.Xvmvvsiin belcheer ni talxalsan olon uul owootoi nvtsgersen tarxind ni vgiin vreer uxaan tarij bxiig xvsen eruue.

DJiN (зочин)

uu neree bicheegvi bna shde.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)