АААННХХААА : Бурхан бол хамгийн лаг Оптимизацчин data:blog.pageNameАААННХХААА

Бурхан бол хамгийн лаг Оптимизацчин

Оптимизаци гэдэг үгийг мэдэх үү нөхдөө. Мэдэх нь мэдэх байх мэдэхгүйд нь товчхон тайлбарлачихъя. Ерөнхийдөө бол Оптимал буюу хамгийн оновчтой сонголт гэдэг үгнээс гаралтай, тодорхой зааглалт дахь функцийн хамгийн их бага утгыг олдог математикийн нэгэн салбар.

Бид өдөр тутамдаа оптимизацын бодлогыг өөрсдөө ч анзааралгүй тархин дотроо бясалгадаг, жишээ нь чамд мянган төгрөг байгаа, нэг цаг ПС тоглоход 500 төгрөг, нэг ширхэг Кент татахад 100 төгрөг байдаг бөгөөд өөрийн авах ханамжийг энэ мянган төгрөгөндөө тааруулж хамгийн их байлгах зорилтыг тавилаа гэж бодъё. Тэгэхээр ПС -тоглодогүй зарим нь бол арван Кент авна, тамхи татдаггүй нэг нь шууд хоёр цаг тоглоно, янжуур зуунгаа баатар алж трипл килл хийн кайф авдаг нөхдүүд бол нэг цаг тоглоод таван кент татна гэх маягаар хүн болгон жижигхэн юман дээр өөрсдийн оптимал сонголтыг хийсээр байдаг.

Оптимал сонголтоо хийгч этгээдийг оптимизацчин гэж хар үгээр хэлье.

Эгэл хүмүүн биднээс илүүтэйгээр Бурхан бол нэлээд мундаг оптимизацчин байх учиртай. Түүнд там, диваажин, дэлхий гэсэн гурван газрыг байгуулах шаардлага гарсан. Бурхан бол хамгийн төгс төгөлдөр, шунал хүсэлгүй тул тамын тогооны ширэмний зузаанаас цавчаа хийж орлого олох эсвэл сахиусан тэнгэрт хулхи далавч шахаж панз үсэргэх сонирхол байхгүй.

Тэр зүгээр л хамгийн оновчтой байдлаар там диваажин дэлхий гурвыг бүтээсэн. Хүн зовох ёстой газар нь там, жаргах ёстой газар нь диваажин, аан бас утга учиргүй ч гэсэн зүгээр л амьдрах ёстой газар нь хөрст дэлхий.

Хүн заавал гал дунд шатаж байж зовлонгийн дээдийг эдэлдэг юм биш, бас нэг их сайхан цагаан гэгээлэг орчинд дээрээ алтан цагираги нисгэснээрээ жаргалтай байдаг юм биш гэдгийг тэр ойлгосон. Уучлаарай Христчидээ, гэхдээ би лав бурхан дэлхийг бүтээсэн гэж бододгүй, тэр зүгээр л нэг том бөөрөнхий зүйл олсон, олсон ч гэж дээ угаасаа лаг юм чинь мэддэг байсан байх. Тэнд нь нэг тунгалаг шингэн зүйл баахан байсан, бас хэдэн хүчилтөрөгч хийсч харагдсан, Адам Эва нар үржээский.

Там хэрэгтэй диваажин хэрэгтэй, аан бас тамд очих эсвэл диваажинд очихыг нь шийдэхийн тулд түр амьдруулдаг нэг газар хэрэгтэй. Тэр нэг том бөөрөнхий зүйлийг хүмүүсийн түр амьдруулах талбар болгосон.

Бурхан там диваажин хоёрыг хаана байгуулсан нь дээр вээ гэсэн оптимизацын бодлого бодсон. Шийд нь: "Илүү газар гарздаад ямар ч шаардлагагүй, Дэлхий дээр л хоёуланг нь барьчихъя".

Бурхан бол бүгдээс төгс, төгөлдөр тул тэрбээр хот төлөвлөлтийн асуудлыг маш сайн шийдсэн. Бид там диваажин дэлхий гурав дээр зэрэг алхалдаг.Хүн үйлийн үрээ эдэлж байвал дэлхий чиний хувьд там, эсвэл диваажин. Хүн үхэхдээ там эсвэл диваажинд очдог гэж бодож байна уу, харин ч эсрэгээрээ хүн үхэхдээ л яг жинхэнэ хөрст дэлхий дээр оршдог бөгөөд амьд байхдаа там эсвэл диваажинд оршдог, магадгүй янз бүрийн хугацаатайгаар.

Тамын хүмүүс диваажингийн хүмүүстэй зэрэгцэн чуулна. Гитлер тавин сая хүний үхэлд буруутгагдаж магадгүй, гэхдээ тавин сая хүний үхэлд таван зуун сая хүн жаргасан бол тэр диваажинд амьдрах учиртай, Гитлерийн амьдрал там байсан уу диваажин байсан уу стоо бүү мэд.

Эсрэгээрээ хамгийн буянтай хүн хэн билээ, санаанд орж ирэхгүй байх чинь. Нүгэлтэй хүмүүс гэвэл толгойн дотор оочерлоод байхын, буянтай хүний нэр л орж ирдэггүй, за байз за байз аан тийн Оскар Шиндлер. Олон мянган еврэйчүүдийг аврасан даа, гэхдээ түүний аварсан нэг еврэй өөр олон мянган хүнийг зовоосон ч юм билүү тэгэхээр тэр бас л диваажинд амьдарсан уу тамд амьдарсан уу эргэлзээтэй. 

Сайхан сэтгэлтэй байх муухай санаатай байх, нүгэл хийх буян хураах энээ тэрээгээс болж хүн гэдэг амьтан жаргалын диваажинд, эсвэл аймшигт тамд амьдардаггүй байх. Зүгээр л чиний бодож буй бодол хийж буй үйлдлээс чинь хамаарч энүүхэн хажууд болон тэртээ цаана хэдэн хүн хир жаргаж, эсвэл зовж байгаа нь чамайг тамд эсвэл диваажинд амьдрах нөхцөл болдог байх.

Хууль дүрэм зөв буруу үгүй энэ орчлонд ядаж нэг зөв дүрэм байх л учиртай даа, тэр нь энэ байж магадгүй, гэхдээ би итгэлгүй байна.


start=-6 , cViewSize=50 , cPageCount=1

44 сэтгэгдэл:

null
Joe.

хэдэн удаа уншив

Undriga (зочин)

Мэдкүм, гэхдээ ер нь бид нар оптимацичид юм чинь там, диваажин 2оо өөрсдөө л сонгодог байхдаа. Бурхан энэд бол нээх хамаагүй байх.

Аанхаа

Өөрсдөө сонгодгүй өөрсдөө биднийг олдог байх

KKK (зочин)

yu weee? Yun burhan buteesen gej? Christian yum u? Herweee tiiim bol ih tom anduurch bna gej helmeer bna. Bid uuursduuu uuursdiinhuuu ezen bolhooos hen negen bidniiig gadnaas udirdaj bna gedeg uzel bol ..........
Sain bodooood uzeeerei... Chiniii buh l zuil chin chiniii l gart bgaaa shuu deee. Terneees ezen tenger ene tert bish shuu ....

mb (зочин)

bid uur uursdiin tusuulsun ertuntsduu amidardag bhaa , hun bolgon tusdaa ertuntsud, matrix kino oirtohiin boluu, tegej l sanagdaad bdiin.

Зочин

sum tsuglaand yavahad muu yum baihgui. zoriud sonirhoj uzeh l heregtei. taalagdval urgeljluuleed surgaali nom sonsood yav. es bol laliin sumd ch ochij uzeh heregtei. yu ch uzeegui baij dugnelt hiih hereggui. ogt medehgui heleer dungenehiig sonsood chamd yu naaldah ve dee... mon uu ???

Аанхаа

ККК минээ ойлгож унш л даа, бурхан гэдэг үг нь энэн дээр зүгээр энгийн нэмэлт дүр болж орж өгсөн байгаа, тэгээд амьдрал өөрөө там диваажинг багтаадаг гэсэн утга

mb (зочин)

tiishde. KKK , nergui zochin ed nariin yu bichseniig oilgosoh uhaan hursengui,us min urt uhaan min boginodood ehevluu gesen.hhnn

mb (зочин)

Unen, sn muu gej bhgui l gej heleh ged bn ldaa.

Честмир

Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ гэж нэг их ухаантай хүн хэлсийн гэнэ лээ

mb (зочин)

minii l bodol. zugr l kaif avch ,hamgiin undruur mederch amidarmaar bn haraal id gej!. Aanhaa hun yah gej turdiin bol?. hariultii n olchood uheh yumsn gej.

mb (зочин)

chinii bodol?

Аанхаа

Би иймэрхүү л уриатай хүн дээ
"Зөв буруу худал үнэн хууль дүрэм хар цагаан гэж байхгүй, зөвхөн хувь тавилан л байдаг" гэж

mep

хувь тавилангаас илүү хувь хүн л байвал барав

MES POSTZ

Далай лам ч бас нүгэлтэй лам шүү. Тэр үр хүүхдүүдээ төрүүлэлгүй төмсөгөндөө хорлож алсан нүгэлтэн.

mb (зочин)

tustei bodol,minii bodol : nemdeg n neg hunii erh nuguu hunii erheer hyazgaarlagdana gej , busdiin oron zaid haldchihgui uuriihuuruu hussenee hiij amidrah yumsuun gej, yamar neg teneg ner tur mur geh met bariart barigdahgui , ene hulcheed bgaa yum shig bdlaasaa garaad tesreh yumsan. daanch hulchigar teneg ingeed neg ursaad yavj bh yumdaa gej. iim l bh yostoi gesen yum shig.

Дээс...

ойрд буудсангүй....

mb (зочин)

zorig hurvel hungui gazar nogoo tarij, mal hariulj amidarmaar bn shuu zgr.

Аанхаа

МЭС ээ яааааг үнэн. Нээх их сайхан ном уншиж сахил хүртсэнээрээ буян биш, бас том лам нар гэгээнтнүүд биш

Зочин

Бурхан нэг том бөөрөнхий юм олсон байна түүнтэй адилаар эр бэлгийн эс ч бас нэг том бөөрөнхий юм олдог байх даа

крафти

Мэс гоя хэллээ сайн жаал

MC Аав

4 үнэн 8 зөвийн тухай, үйлийн үрийн тухай. Чи ажлынхаа байрны урд байдаг Нарс модны доор суужийгаад бодож, цэгнэсэн юм биш биз.
аа мөн дээр нь нэг юм байна
Адам Ева гэдэг нэр чинь Оптимизаци-ийн хувьд буруу байна. /Туйлшрал бмш шүү ккк/
өөр нэр бодож олохгүй Бөртө чоно гуа марал ч гэдийм уу

Аанхаа

Бөртэ чоно гуа маралыгаа ч арай тэгж хамаагүй нэг дэмий бичлэгэнд оруулахгүй шүү, харин адам эва хоёр бол өнгөрсөн хүмүүс юу ч гэж ярьсан болно

MC Аав

энэ бичлэгээс чинь шууд Сидхартагийн хэдэн 1000-ны өмнө үндэслэсэн буддын шашины үнэр ханхийсэн мөртлөө бурхан яахаараа Адам Ева гэж нэртэй хүнийг анх үүсгэсэн тухай яриад байгаа нь сонин байна лдаа.
"зовлон бол үнэн
аа зовлонгийн шалтгаан нь үнэн
зовлонг гэтлэх нь үнэн
зовлонг гэтлэх арга зам үнэн"
шууд бичлэгийг чинь ойлгосноороо хураангуйлчихлаа шүү хэхэ

MC Аав

мунхаг би буруу ойлгож хэт нэг тийш чангаасан бол өршөөнө бүз

eenkhokho

кххххх. Бас л гайхалтай сайхан нийтлэл болж шүү. Би Христэч л дээ. Гэхдээ мэдээж таны нийтлэлийг Бурханы сургаал гэж бодож уншихгүй. Фений ёсоор уншина. Гэхдээ энэ бичлэгт Христэд итгэгч ээ уучлаарай гэхээр зүй огт алга. Хүн болгон Бурханыг яг өөрийн байгаа газраасаа эхлээд хайх ёстой. Буруу бодож байна гэсэн нөхөр бол биднийг хэн ч мэдэхгүй, өөрсдийнхөөрөө амьдарна гэж үзсэн байна. Тэр эндээсээ эхлээд Бурханыг хайх хэрэгтэй. Та бол Бурхан дэлхий, там, диваажин 3-ыг байгуулсан гэсэн дүгнэлт хийсэн. Эндээсээ эхлээд Бурханыг хайна. Харин миний хувьд бол Бүхнийг Бурхан бүтээсэн бөгөөд, миний амьдрал Бурхангүйгээр юу ч биш, Бас Бурханы хувьд ч би маш чухал гэж үзэж байна. Би ч эндээсэээ эхлээд Бурханыг хайна. Үнэхээр мундаг нийтлэл, гоё дүгнэлт байна. Есүс ч гэсэн "Тэнгрийн хаанчлал (=диваажин) энд байна, тэнд байна гэдэг хүнд битгий итгэ ээ, одоо чиний хажууд байна" гэж хэлсэн байдаг юм. Би таныг библи уншаасай гэж маш их хүсэж байна. Библи гэж гайхамшигтай номыг над шиг мангар нь хүртэл уншаад, амьдралыг эргэцүүлэн бодоод, хоосон амьдралаа өөрчилж чадаад байхад тан шиг IQ өндөртэй хүн бол бүүр ч ихийг бодох байх даа. ... Итгэнэ гэдэг бол миний асуудал ш дээ. Угаасаа ямар ч эрдэмтэн уншихыг зөвлөдөг ш дээ тээ.

Аанхаа

Шашин болгон л зөвийг заадаг шүү дээ, буддын сургааль ч тэр, коран судар ч тэр, библи ч тэр бүгдээрээ л амьдралыг утга учиртай болоход уриалж, хүнийг муу бүхнээс хол байхыг заадаг.
Гэхдээ миний бичсэн энэ элийрэл шашинтай холбоогүй юмаа, зүгээр л амьдралыг үзэх үзлээсээ л хуваалцсан гэхүү дээ

jakuza (зочин)

Ааа тэгээд хүнд тустай биш юмаа гэхэд өөртөө ашигтай бусдад гэм хор бололгүйхэн шиг амьдраад байвал болоо дөөө. Тэгээл өөрийгөө дотроо диваажинд байна гэж төсөөлөлөөл. Харин өөртөө болоод бусдад тустай амьдраад байвал нөгөө толгой дээрээ цагираг асаасан нөхөртэй өөрийгөө зүйрлээл явжийя зөв үү хэхэ. Нэмж хэлэхэд энэ МЭС ийн хэлдэг ортой шүү.

шаагаа

Сайн оптимизац байна. Энэ талаар цөөнгүй хүн битүүхэн бодож толгойгоо гашилгадаг байх би ч гэсэн тэдний нэг. Тэгээд дээр ярьсан зүйл шиг яриад л маргаад л байх тусам буцаад л тавьсан асуулт бодсон бодол дээрээ эргээд буудаг нэг ёсондоо энэ бүхэнд хариу байхгүй юм шиг. Бурхан байдаг ч юм шиг байхгүй ч юм шиг, там диваажин байдаг ч юм шиг байдаггүй ч юм шиг, үйлийн үр гэж байдаг ч юм шиг бас байдаггүй ч юм шиг.... зааз заавал энэ талаар бодох алабтай биш угаас ухаан хүрэхгүй юм байна лээ.

junai

там там л гэнэ тамтаггүй явбал тэр чинь там биш үү. даагий ахын мэргэн үгийн дэлгэрэнгүй хувилбар байна энд одоо. далай ламыг яахнав хар хүн болоод хүүхэд төрүүлсэн чинь дандаа цуврал алуурчин гарах ч байсан юм бил үү

hehe (зочин)

МЭС гоё хэлсэн хэхэхэ

Миний бодлоор шашин байдаг гэж үзэхэд хүн диваажинд очоод жаргахгүй, аа бас тамд очоод зовохгүй гэж боддог. Учир нь тамд зовсоор байгаад жаргал гэж юу байдгийг умартаж зовохоо мэдрэхгүй болно гэж боддийм. Мөн жаргаж байна гээд байнга жаргаад байхаар жаргалын үнэ цэнэ алдах байх. Харин энэ хоёрын дунд жаргаж зовоод амьдрах нь жинхэнэ аз жаргал, хувь тавилан болно биз. Бид юу ч хийсэн авсанд орж газарт булуулж эсвэл чандарлуулж нэг тийшээ хийсч дараа(Христүүдийн ярьдагаар) нь тэнэг уйтгартай хоёр газрын аль нэг рүү нь очно.

Аанхаагийн хэлэх гэсэн санаа нь диваажин хүнийг жаргаахгүй харин амьдралын хатуу алган боовыг хүртэх нь жинхэнэ жаргал,, би зөв ойлгож уу?

aranzan (зочин)

Tam tam gej haanaas baihav Tamtaggui yavsan bienees garna gej Danzanravjaagiin ug baidag shig sanagdaj baina. Ooroo l oortoo bii bolgodog baihdaa.

Турьхан (зочин)

Там там хэмээн
Там хаанаас байх вэ
Тамтаггүй явах чинь
Там чинь тэр буй заа гэж манай Дулдуйт ахын хүү хэлсэн дээ. та хоёрын санаа аймаар нийлж ш тэ

Төгөлдөр (зочин)

гоё санааг гаргаж чадсан байна. өмнө нь би хэзээ ч нэг нийтлэлээ ингэж олон уншиж байгаагүй

LoveLove

Тамын амьтан тамдаа жаргалтай гэжж диваажингийн хүмүүсд л там болохоос тамын хүнд диваажин шүү дээ

Аанхаа

Ер нь гол санаа нь маш товчхондоо бол: Та гэж байдаг, диваажин гэж байдаг, гэхдээ там гэхээр заавал шатаадаг тогоо биш, бидний эргэн тойрны хүмүүс зарим нь тамд зарим нь диваажинд амьдарсаар байдаг, нүгэлтэй муу санаатай байлаа гээд тамд амьдрах албагүй, сайхан сэтгэлтэй байлаа гээд диваажинд амьдрах албагүй

Efia ^_^ SecreT

тантай санал 100 хувь нийлж байна. бидний дэлхий гэж нэрлэчихсэн энэ гариг дээр там диваажин 2 зэрэгцэн оршиж байдаг. Тамд байхуу диваажинд байхуу гэдгээ биднуус өөрснөө шийддэгийм шиг. Магадгүй би өнөөдөр их муу хүн гэж олонд яригддаг байлаа ч дүрэлзэж байгаа галаас ирээдүйн Чингисийг аварвал хэдий олон хүн намайг үзэн ядаж би чтэднийг үзэх ядаж байснаас үл хамааран би өнөөдөр өөрөө өөртөө диваажин бий болгож чадлаа гэсэн үг. би өнөөдөр зоригийг алсан хүнийг захиалагчидтай нь олж аваад алчихвал хүн алсан гэмтэн ч алаасай гэж хүсч байсан хүмүүсийн хувьд юу болж таарахав

Zeusy (зочин)

За миний бодлыг гайхалтайгаар гоё илэрхийлж бичжээ. Би ч гэсэн яг ингэж боддог. Хийсэн үйлдлийн чинь үр дагавар амьдралыг чинь там эсвэл диваажин болгоно. Үүнийг үйлийн үр гэж ойлгоод байгаан. Таалагдсан таалагдсан чиний энэ нийтлэл :P

sunhero (зочин)

gaihaltai. unuudriin unshsn hamgiin goyo niilel blaa

Аанхаа

Таанкс

Зочин

Бас үнэний хувьтай

Зочин

wsvwvcwv

zochin (зочин)

.Хүн үйлийн үрээ эдэлж байвал дэлхий чиний хувьд там, эсвэл диваажин. Хүн үхэхдээ там эсвэл диваажинд очдог ... уу, харин ... хүн үхэхдээ л яг жинхэнэ хөрст дэлхий дээр оршдог
их таалагдлаа

болор

Нээрээ тийм байх шүү таалагдлаа. баярлав

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)