АААННХХААА : Ирээдүй ч гэсэн өнгөрдөг, та нарыг дараа л сонсохоос data:blog.pageNameАААННХХААА

Ирээдүй ч гэсэн өнгөрдөг, та нарыг дараа л сонсохоос

Дөрвөн настай Аанхаа нэг настай Аанхаад апратны өмнө зөв инээ гэж томорсон, ухаан суугаагүй нэг настан ойлгоогүй, тэгсэн бол зурган дээрээ гоё гарахгүй юу.

Арван настай Аанхаа таван настай Аанхаад чихэр бага идэж шүдээ зөв угаа гэж зөвлөсөн, тавтай бацаан сонсоогүй, сонссон бол нэг ч шүдээ ломбодуулж эмнэлгийн өрөөнд бахирахгүй байлаа.

Арван долоотой Аанхаа шилжилтийн насны Аанхаад өөрөөсөө өндөр, бакалтай шөрмөслөг бандитай битгий зодолд гэж зөвлөсөн, тоогоогүй, үгэнд нь орсон бол царайлаг биш юмаа гэхэд тэгшхэн хамартай байхгүй юу.

Дөнгөж төгссөн Аанхаа нэгдүгээр курсын Аанхаад хичээлээ сайн давт гэж хатгасан, айгаагүй, тэгсэн бол одоо шөнийн гурав хүртэл сууж зовохгүйсэн.

Хорин хоёр нас арван сартай Аанхаа Хорин хоёр нас есөн сартай Аанхаад, зөвлөсөн ...

Хорин хоёр нас арван сар хоёр хоногтой Аанхаа Хорин хоёр нас арван сар нэг хоногтой Аанхаад, зөвлөсөн ...

Гучин хэдтэй Аанхаа хорин хэдтэй Аанхаад нэг юм хэлээд л байгаа байхдаа даанч би сонсохгүй байна ш дээ,

Хойтонгийн Аанхаа надад нэг юм хэлээд л байгаа байх даа, сонсдоггүй ээ

Хорин гуравтай Аанхаа бас намайг нэг юманд ятгаад л байгаа даа, итгэдэггүй ээ

Маргаашийн Аанхаа, Цагийн дараахь Аанхаа, Минутын дараахь Аанхаа юу гээд байгаааам бэээээээээ, яршигтайн зүгээр, сонсохгүй байна за та нарыг.

Та нарын хэлээд байгаа үгний чинь авиа дууны хурдаар ирдэггүй бололтой

Маргаашийн Аанхаагийн хэлсэн үгийг маргааш л сонсох юм даа, чааваас

Сүнс болсон Аанхаа надаас лав ахмад бас нэг Аанхаад үнэн үг хэлээд л байгаа даа, там диваажин хоёрын талаар.

За яршиг сонсоод ч яадын, гучтай Аанхаагийн үгэнд орвол Дөчтэй Аанхаа нь гомдох байлгүй, Дөчтэй Аанхаагийн үгэнд орвол Тавьтай Аанхаа нь зовох байлгүй, Жартай Далтай Наятай Ертэй... За үсрээл Зуун Жаран настай Аанхаа чи ч ер нь муу хүн дээ.

start=-9 , cViewSize=50 , cPageCount=1

41 сэтгэгдэл:

null
Аанхаа

Жилийн өмнө би гэнэ байсан, сарын өмнө би гэнэн байсан, цагийн өмнө би гэнэн байсан, минутын өмнө ч би гэнэ байсан энээ тэрээ гэж нэмхээ мартчиж ккк

McKenzie (зочин)

nice. duugee huuhdee bagaas n 2-3 nasnaas n shudee ugaalgaj surgaval nasan tursh zurshil bolood togtchihno. bur shudee ugaahgui bol untaj chadahgui gej uu...

Joe.

гоя бичсэн байна би бас иймэрхүү юм бодож яваж байсийн хэхэ

Elkhan

ИХ сонин кино байсан...
Ирээдүйгээ мэддэг болчихвол амьдрал утгагүй...

Aero (зочин)

Барын зулзагыг бага дээр нь гээд ойлгочвол яадаг юм бол?

Аанхаа

Аэро шаал буруу ойлгож байна, ирээдүй ч гэсэн өнгөрдөг гэсэн утгатай, тэгээд бид юуг ч өөрчилж чадахгүй

Зочин

Шүлэг гэхэд шүлэг ч биш, хүүрнэл гэхэд хүүрнэл ч биш, нийтлэл ч биш сонин эд байна даа

Төгөлдөр (зочин)

зочин ойлгож уншаарай хэхэ сайхан болжээ

Bay (зочин)

Шүлэг шиг мэт болжээ. Сайн болж.

Аанхаа

Гүү нээрээ шүлэглэсэн хэлбэрт оруулчуул зүгээр ч юмуу, заза залхуу, энэ стийлээрээ л байг ккк

шаагаа

30тэй шаагаад бурхан 20 той шаагаагийн оронд очоод алдаагаа засах боломж олгожээ. Гэтэл 20 насандаа очсон давруу шаагаа алдаагаа зассангүй зүгээр наргиж цэнгэж байгаад бурханы өгсөн боломжийг дуусгажээ.

Abi

төсөөлсөн чинь их сонин юм байнаа хэхэ

SinГ©ad O'Connor

Би маргаашийн хэрэмд маш их юм хэлсэн
Өчигдрийнхд уржигдар баахан юм захисан.
Дааньч сонсоогүй, өнөөдөр бас маргааш алдана. Тэгээд алдсаныхаа хэрээр ухаажиж байна гэж итгэнэ. Угаасаа өөр сонголт ч байхгүй.

~Freedom writer~

Хэдий их орилсон ч сонску биздээ...

Аанхаа

Балчир насныхаа үгийг нь ирээдүйн том нь тоохгүй,
Ирээдүйнхээ үгийг одоогийн нас нь тооё гээд ч даанч сонсохгүй

Undriga (зочин)

Ундрига ер нь дүлий юм шиг байгаан. Өнгөрснөөс алдаанууд нь хашхичаад байхад сонсолгүй дахиад алдана. Ирээдүйгээс хаширсан Ундрига орилоод байхад үл сонсон манарсаар л... :(

Дээс...

би өөртөө байнга л анхааруулдышд даанч сонсох биш би муу...

Dream

Ирээдүйгээ өөрчилж чадахгүй гэж би лав хэлкү. Аа гэхдээ, ирээдүйдээ ямар байхаа би бараг хардаг. хэхэхэ. Өдөр хоног өнгөрөх тусам харж байгаа, бодож байгаа зүйлс маань нүдэнд улам тодордог.

Жонни

Тэр хамарны асуудал их үнэн шүү. Би тийм бакелтэй шөрмөслөг залуутай зодолдсон ч биш. Гэхдээ л зодолдоогүй байсан бол гоё байхкү юу. Шил зүүхээр далийгаад байхкү хэхэ. Тэхдээ ирээдүйгээ мэдэхгүй болхоор л амьдрал сонирхолтой байгаашд. Амьдрал бол тэр чигээрээ адал явдал.
PS лаг болжээ.

Simple

Хөөөөөх, маажих газар загатнуулчихлаа байна. Ийм санааг яаж нэг эвлүүлж хэлдэг юм байгаа юм гээээд л бодоод явсан чинь энд харин.... Лаг болжээ :-bd

Зочин

Zarim zuil deer bol unen, gxdee bas xet tuilshirch bolku dee, ooroo todorxoi xemjeegeer ireeduigee bii bolgoj l bgaa

Аанхаа

Ёооо заримдаа яг ганц өдрийг ухраачмаар санагдахымаа, эсүүл яг тавхан минутыг ч юмуу

Зочин

sonin sedev bn shuu, er n bid yamar suut tarhita bish huvi zayagaaraa l

reaper (зочин)

Энэ нээрээ... Бодоод үзхүүл ирээдүй ч гэсэн өнгөрчихсөн юм бишүү. Өнгөрсөнийг бодхуул ирээдүй ч юм шиг...

axiom (зочин)

goy bichij saihan sanaa

Батмөнх

Маргаашийн Аанхаагийн хэлсэн үгийг маргааш л сонсох юм даа, чааваас....

цагийн юм цагтаа л гэдэг шиг...

сайхан хэлжээ.

Аанхаа

Зарим цаг үеийг алгасчмаар байхын

Хүслэн (зочин)

зарим үед ч лайтай ухаарна шдээ тээд яачдийн бахь байдгаараа

Аанхаа

Тэр ухаарал чинь л одоо ирээдүйгээс бидэн рүү чарлаад байгаам шүү дээ, даан ч сонсохгүйн

Зочин

Төрөх үед л Үхлээс чарладаг

MC Аав

Чарлаж л байг
ирээдүй ч гэсэн өнгөрдөг юм чинь өнөөдөр өнөөдрөөрөө маргааш маргаашаараа л бая гэсэн үг үү

Аанхаа

Хэлээ юүхххэээв, зорилгоо умартчихгүйхэн шиг гэхдээ өнгөрсөнд харамсахгүй

mb (зочин)

uheh geed hevtich bhdaa ter ued tegehgui yavdaa gej haramsahgui uheh bol jinhene utgaraa amidarsan boloh bhdaa gej, minii bodol!. tegehgui l amidrah minii zorilgo, morilgo.

MC Аав

мэдхгүймдаа үхэхдээ өөртөө харамсахгүй байна гэдэг бас туйлын зорилго биш ч юм билү ү. үхэх цаг нв болоод үхэж л байгаа байлгүй. Яг одоо, өнөөдөр харамсах зүйл хийхгүй л байал болоо ч юм шиг. тэгвэл үхэх тэр мөчид харамсах зүйлгүй л байх биз

MC Аав

гэхдээ үхэхдээ харамсаж амжихуу
мэдэхгүй ээ мэдхгүй
ягад заавал харамсах тухай яриа байган вэ

MC Аав

эсвэл үхэх тухай

atmaan-shaggi

Үхсэний дараа яахыг мэдэхгүйгээс хойш үхэхийн өмнө харамсах хэрэг байна уу

ЗОРИГТ8

залхуутайян

eenkhokho

Yoooooooooooooo. Ta dandaa huulj bichdeg za. Ta hezee ch iim goy setgej chadku med uu. Za za. Haanaas daa. Ta unenhu agu setgegch. Bi neg holboos oruulna aa. > gedeg nertei...... Odoo haana bgaag ni sain medku bna. Neeree ......

Зочин

1 хормын дараах гэрэлтэж байгаа дөл,Анх асаасан лааны дөл биш,2 цагын дараа бүр биш огт өөр дөл, тэхдээ л анхны дөл мөн.
4 настай Аанхаа, нэг настай Аанхаа бол биш хоёр өөр хүн. 20 настай Аанхаа бол тэр хоёрийн аль нь ч биш огт өөр хүн. 40 настай Аанхаа бол шааааал өөр бараг хөгшин чавганц байхгүй юү тээ? Аанхаа.

saruul (зочин)

yo, yostoi neeree bainga l naad tuhai chin bodoj l yavdiin gehdee ene tuhai neeh hun amitantai setgelee neej yariltsaj uzsengui ee, yur ni ajaad bhad bugd l iim yum bodoj l bdiim bna sh d

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)