АААННХХААА : Том хүүгийн Цавчаа data:blog.pageNameАААННХХААА

Том хүүгийн Цавчаа

Угаасаа бид чинь сайхан цавчилцсаар дэлхийн талыг эзэлсэн, одоо бол сэлмээр биш арай өөр цавчаа хийж амьдрах болж дээ. Микро болон макро түвшний цавчаа. Ээж нь том хүүдээ мянган төгрөг өгөөд нэг сандал авчир гээд дэлгүүр явуулжээ. Том хүү сэргэлэн юм болохоороо гурван зуун төгрөгийг нь өөртөө аваад долоон зуун төгрөгний хэврэг хужаа сандал гэртээ авчирч тавьна.

Хэсэг хугацааны дараа ээж нь телевизор аваад ир гээд хоёр мянган төгрөг өгч дэлгүүр явуулна. Хүү дундаас нь таван зуун төгрөгийг нь цавчаад хоёр мянгын үнэтэй чанартай телевизор биш жирилзэж гардаг тааруухан зурагт гэртээ авчирч тавьна.

Дараа нь ээж нь “Дүү нартаа жимсний шүүс авчирч өг” гээд гурван мянган төгрөг өгч дэлгүүр явуулна. Том хүү хэлэнд зууралдаж нил будаг амтагдсан муухай сироп найруулж дүү нартаа өгөөд өөрөө гурван зууг нь цавчина. Гэх мэтээр том хүү ээжийнхээ зовж олсон мөнгийг цавчаад л байна цавчаад л байна.

Том хүү цавчсан мөнгөөрөө өөртөө гоё нарны шил худалдаж авна, бас шинэ савхин хослол оригнал пүүз авч өмсөнө. Харин дүү нар нь өлсгөлөн хэвээрэй, гэрт нь эвдэрхий зурагт, хөл нь хугархай сандал, ямар ч тав тухгүй атмосфер.

Ахын дээрэнгүй аашинд тэсээгүй дүү нарын зарим нь гадуур тэнэмэлтэнэ. Охин дүү нар нь өөр айлын “Том хүү” –г царайчлана.

Ээж нь үе үехэн хэнийг дэлгүүр явуулахаа шийдэж ядна. Дүү нар мянга зүтгээд мянга найраад ээж тэдний үгийг нэг их тоохгүй. Харин том хүү мөнгөтэй учраас ээжид чихэр шоколад авч өгөөд торго дурдан тэргүүтнээр сэтгэлийг нь хуурна.

Ээж хэнийг дэлгүүр явуулах уу? Мэдээж том хүүг л дахиад явуулна.

Дүү нар ахын өөдөөс мянга тэмцээд нэмэргүйг ойлгоно. Ахын өөдөөс гар далайснаас хип хоп нарны шилийг нь нэг өдөр гуйж зүүе гэсэн бодолд автана.

Жирилзсэн зурагтныхаа жинхэнэ үнийг мэдсэн арай зоригтой нэг дүү нь Том хүүд шударга байхыг учирлаж ядна. Үүний хариуд том хүү зарим дүү нартаа нэг нэг чупа чупс авч өгөөд, харин өөдөөс нь “цор цор” гэсэн нөгөө дүүдээ юу ч өгөхгүй өлсгөнө. Дараа нь хулхи сандалных нь хөл хугарахад Том хүү нөгөө “цор цор” –ыг “чи сандал эвдэлсэн” гэж бусад дүү нарын өмнө гүтгэнэ. “Хэрвээ та нар энэ цор цорыг сандал эвдэлсэн хэмээн ээжид итгүүлбэл би та нарт нэг нэг саравчтай малгай авч өгнө” гэж гарт нь бөмбөлздөг хэсэг дүү нараа авилгадана. Орой ээж ажлаасаа ядарч ирэхэд сууж хөлөө амраах сандалных нь хөл хугарсаныг үзээд их гомдоно, энэ үед том хүүгээс саравчтай малгай авсан хэсэг хүүхдүүд нь “Цор Цор таны сандалыг эвдэлсэн” гэж шаагилдана. Ээж “цор цор” –т их уурлаж хамгийн буруу хүмүүжилтэй хүүхэд нь “цор цор” юм байна даа гэж итгэнэ. Том хүүгийн башир арга нэг иймэрхүү.

Дүү нар ахыг цавчаа хийдэг гэдгийг мэдэж байгаа ч үүнд нь удалгүй эвлэрч эхэлнэ. Дүү нар жирилздэггүй зурагт үзэх хувьгүй учраас гуйн байж хөршийндөө дуртай хүүхэлдэйн киногоо хааяа нэг харна.

Дүү нар гэрээ тохижуулахаас илүүтэйгээр өөрсдөө ямар нэг гоё хувцас өмсөж гадуур тэнэхийг эрмэлзэх болно, тэд том ах шигээ цавчаа хийдэг болохыг хүснэ.

Хэрвээ чи орчин тойрны том дарга байсан бол яах вэ гэж асуувал бидний толгойд хамгийн түрүүнд ямар бодол зурсхийж орж ирэх бол. Хаммер унаж хауст амьдрах талаар төсөөлөл санаанд буухаас биш орчин тойрны хөгжлийн талаархи бодол нэг их хүчтэй орж ирэхгүй л болов уу даа.

Хүн болгон л боломжтой бүхнээ цавчихыг эрмэлздэг болж. Хамгийн энгийн жижигхээн жишээ нь гэвэл баар болон паабны зөөгч барменуудын хийдэг цавчаа. Баар ажиллуулаа гэж бодоход барменаар нь юмуу ЗБ –ээр нь танидаг хүнээ л томилохгүй бол баарны орлогоос нь ч цавчина, үйлчлүүлэгчээ ч цавчина.

Нэг жижигхэн бааранд өдөрт дунджаар гучин шил архи зарагддаг байтал нэг цавчаачин бармен ажилладаг болсоноос хойш өдөрт арав хүрэхгүй шил архи зарагддаг болчихож гэнэ. Зальтай бармен өөрөө гаднаас архи оруулж ирээд баарныхаа үнээр зарж сурсан байж л дээ. Бас болоогүй үүндээ ЗБ –ээ уруу татсан гэж байгаа. За тэгээд зөвхөн архи гэлтгүй цэвэр усыг хүртэл гаднаас оруулж зараад байхаар тэр цавчаачин бармены орлого өдөртөө зуун мянгаас буухгүй. Барменаас гадна хэдэн муу зөөгч нар нь хүртэл үйлчлүүлэгчдийн тооцоон дээр мөнгө нэмж цавчина, өөрөө цавчаа хийдэг тул ЗБ –нь тэд нарыг боль гэж хэлж чадахгүй, үүнээс нь болоод тэр баарны нэр хүнд унаж үйлчлүүлэгчээ бага багаар алдаж эхлэв.

Хоёр сарын дараа гэхэд бармен хүүхэн шинэ Марк – 2 унаж ЗБ – хүүхэн нь савхи нэхийгээр гангараад харин баар түрээсэлсэн хөөрхий залуу түрээсээ төлж дийлэхгүй баахан өрөнд орж удалгүй тэр баар нь хаагдсан гэдэг.

Бармен хүүхнийг тийм цавчаа хийсэн гэдгийг бүгд мэдэж байгаа ч хэн ч нотолж буруутгаж чадахгүй.

Хэрвээ баар түрээсэлдэг залуу маань өөрөө барменаар нь ч юмуу ЗБ –ээр нь ажилласан бол хэзээ ч тийм цавчаанууд гарахгүй, орлогоо алдахгүй, баар нь хаагдахгүй үлдэх байлаа.

Баар гэдэг чухал биш л дээ, асуудалын гол нь ганцхан бармен цавчаа хийж эхэлсэнээрээ тэр бизнесийг сүйрэх үндсэн тогтолцоог нь бүрдүүлж бүхнийг нураах эхлэлийг тавьж өгсөн хэрэг.

Нэг жижигхэн бизнес нэг жижигхэн цавчаачин этгээдээс болж сүйрдийн байжээ. Харин нэг жижигхэн улс хэдэн “жижигхэн” цавчаачин этгээдээс болж...

Цавчаа хийсэн этгээдийн завшсан хэдэн зоос магадгүй тийм ч их хор хөнөөлтэй санагдахгүй байж болох, харин түүний бүрэлдүүлж үүсгэн бий болгож буй тогтолцоо нь л үнэхээрийн хортой бөгөөд бүхнийг зовоодог.

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
LoveLove

Үнэн үнэн

Хэрлэн

цалин нь хаа хаанаа хүркү байсан бхор цавчихаас өөр яах билээ том хүү. цавчаандаа цадаад ирэхдээ харин дүү нараа бодмоорийн арайчигдээ

Цоомоо

Цадах үгүй сэтгэгхүй хэн бүхэнд байгаа

Аанхаа

Хүний юманд хүйтэн сэтгэлээр хандах нь бидний төрөлх авир юм даа

HERO

Яаая

MES POSTZ

Ээж нь амьдралдаа жоохон бодлоготой хандаж, дүү нар нь ном үзэх хэрэгтэй л юм байна даа тэй? Том ах бол нэгэнт өнгөрсөн хорвоо.

аав (зочин)

Ах дүүгүй л нар ч бас цавчаа хийдийм биш үү.

зүгээр л (зочин)

чи дүүгээ мейр цавчидаг уу

Аанхаа

Ямар тэнэг гар вэ энэ "зүгээр л" гээд зочин

maya

хэн нэгэн ядуу байх нь хэн нэгэнд ашигтай байдаг,,,ард түмэн ядуу байх нь төрд ашигтай

Үлэмжийн чанар

Цавчааны юм олдодгүйм байх даа нтр

PirateAbi (зочин)

ene tsavchaanaas ch bolj ih yum boljaagaa daa

Undriga (зочин)

Барны цавчаа гэсэн чинь 3 гал санаанд ордог байна шд ккк

reaper (зочин)

уншихад бухимдахгүй байж чадахгүй байнашдээ хэхэ. кино үзэж бухимдлаа тайлаядаа, дуу ч юмуу

AlagHeree

Nice goy sanaag gargaj ogson baina Bi ch geseb chawchaa hiideg l dee Tegehdee tiim ch ih hohirol gargadaggvi. Vvniigee bolinoo. Neg CHawchaa hiichiheer shunaad baidiin bilee. Hvmvvnleg baihiig bodnoo. TNX man

http://alagheree.mybrute.com

dao (зочин)

humuunii aranshin shuudee tsavchaa hiih chini hen haana henii yumiig tsavchij bna gedegeeree l yalgaatai bh. ene hund hunii munguur yum avch ugdug togtoltsoo bsaar bgaa tsagt tsavchaa hiih garuud bjil bna. harin eej haa hamaagui yumand oroltsohoo bgaad huuhduudee uurt n daalgaad ugchuul hen uuriinhuu yum tsavchaa tsavchaa yavah ve dee harin ter tsagt tom ah l getsuudne dee. ter tsag udahgui ireh bhaa :)

desperado (зочин)

цавчилцхысан...

шаагаа

цавчиж байгаа нь ч цавчигч, цавчуулж байгаа нь ч цавчигч, ийм цавчилт байхгүй бол бүгд угаасаа өлбөрч үхнэ.

kenj1 (зочин)

goe um bichjee, vnen vnen

Зочин

Цавчсаар цавчсаар тэгээд сүүлд нь цавчих ч юм үлдэхгүй

Ицми (зочин)

монгол улс уг нь овоо явах байсын. гэтэл Энхбаяр гэдэг цавчаа нөхөр гарч ирээд цавчсаар байгаад өнгөрлөө л дөө. Энхболд гэж цавчааг залгамжлагч цавчаа байна. Энхбаяр ба түүний нөхөд монгол орныг цавчсаар байгаад дуусгаж байна даа хөөрхий. Мэсийн хэлдгээр уг нь бид ном үзэх хэрэгтэй байсын этэр гээд хохо

Нэг_хүү

TSAVCHAAGAA HIRCHEE BOLGOTSGOOY arai deer

Аанхаа

Заавал төр ч гэж томролтгүй бүх зүйл дээр л цавчилцаж байна дөө, жижигхээн юман дээр л

AXIOM

odoo yay gehevdee uhamsar uhamsaraaraa boldog hoino...

Зочин

Инээд үүү зовнил уу

SinГ©ad O'Connor

тэр зөөгч барментай хэсэг амьдралд минь их ойр юм дандаа гувчуулаад байх шиг байдышд олуулаа явахаар.

Aero (зочин)

Цавчаа бол энд тэндгүй, том жижиггүй, ойр холгүй, хувийн хувьсгалынгүй байнаа байна

kukla (зочин)

цавчаачингууд хаа сайгїй бнааа, хамаатан дунд цавчаачин бвал яахуу, зээлий гэж аваад гол гаргасаар байгаад бїр сурцан зарим нэг хамаатан бас бхын, овжин тэр зангий нь мэддэг болоод цавчуулахаа больсон л доо би

Зочин

Хэн ч буруугүй

misha (зочин)

enkbayar, enkbold, junai munai geed lunzger big big tsavchaachid zondoo bainadoo...

eenkhokho

Мөнгөний шунал ханадаг байсан бол Монгол улс хэдийнээ цэцэглэн хөгжих байсан. Цавчигчид уг нь авилга, цавчлагаар олсон мөнгөө Монголын банканд хадгалуулах юм бол Монгол улс арай ч ийм байхгүй дээ. Харамсалтай нь дандаа Швейцарийн банкинд хадгалуулж байна. Монголоос мөнгө хулууж аваад гадаадын банкинд хадгалуулна гээд боддоо Анхаа. Хужаа хүн ч Монгол улсыг ингэж хорлохгүй, Солонгос хүн ч Монгол улсад ийм хар элгээр хандахгүй. Цэнддоо гуай байх аа, нэг удаа "Монгол төрийн өстөн дайсан гадаад хүнээр энэ улсыг удирдуулбал арай л дээр байх байсан" гэх дүгнэлтийг хэлсэн байсан юм. Гэхдээ яалтай ч билээ дээ, хүлээхээс. Эвлэрэхээс. Мөнгө аз жаргалын түлхүүр биш гэж өөрийгөө тайтгаруулаад алдсан мөнгөнийхөө хойноос харамсахгүй суухаас. Цавчуулаад үлдсэнгээр нь болгоод амьдарч сурахаас. Энэ үнэхээр гоё бичлэг болсон байна шүү. Гэхдээ нэг жижигхэн юм дутагдаад ч байгаа юм шиг санагдаад байна. За энэ ч яахав дээ. Хамгийн гол нь санаа нь соргог байсан шүү

Simple

Цавчаа хийсэн этгээдийн завшсан хэдэн зоос магадгүй тийм ч их хор хөнөөлтэй санагдахгүй байж болох, харин түүний бүрэлдүүлж үүсгэн бий болгож буй тогтолцоо нь л үнэхээрийн хортой бөгөөд бүхнийг зовоодог.
Ёстой үнэн үг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)