АААННХХААА : Хоёрхон хүний дундахь тогтолцоо data:blog.pageNameАААННХХААА

Хоёрхон хүний дундахь тогтолцоо

Би бол ухаантай лаг, юунд ч барьц алдахгүй хэнээс ч айхгүй, нохой дайраад ирвэл хоншоор луу нь өшиглөөд гаслуулдаг, согтуу хүн агсамнуул цээж рүү нь тийрээд дэвсдэг, дарга загнавал “За, аанхаа, ойлоо” гэж манжилчаад дотроо бол “Би өсч яваа чи өтөлж яваа” гэж сагсууран тайтгардаг, аальгүй хүүхэн сээтэн хаяхгүй бол явж очоод лээвчигнийх нь гогцоог мулталж нүүрнийх нь будгийг Боргионы хөөсөөр угааснаа “хо хо хо” гэж хөөрцөглөдөг, БАЙСАН.

Чөтгөр алгад хэнээс ч үл хамаарах ИНДЭПЭЭНДЭНТ GUY, БАЙСАН.

Мянган хүнтэй жижиг арал байлаа гэж бодоход тэнд нь диктатурт нөлөөгөө тогтоогоод архи тамхигүй, садар нүгэлгүй, хулхи буруу зүйл гэж үгүй, санаа муутнуудыг цовдлон цаазалдаг, хэн нь ч хэнийгээ гомдоодоггүй гэгээлэг хүмүүс холхилдсон ариун ертөнцийг бий болгож чадна гэж өөртөө итгэдэг, БАЙСАН.

Сагсчин ЛэБрон Жэймсийг Ливэрпүүлийн довтлогчоор тоглуулаад Арсэналын хаалганд хэт-трик хийлгэж чадах дасгалжуулагч бол би гэж хийрхдэг, БАЙСАН.

...Гэтэл нэг хүнтэй тааралдаад. Амьдрал гэдэг сонирхолтой мөртлөө бас хэцүү мэт. Өөрийнх нь ертөнцөд цоо шинэ амт нэмсэн тэр нэг чихэр мэт зүйлийг алдахгүйн төлөө зарим нэг хувийн араншингаа зөөлрүүлэх хэрэгтэй ч юмуу даа.

Энэ нийгэм чинь яагаад болж бүтэхгүй бүгдээрээ стрэстэй байгаа юм бээ?

Бидний хэлдгээр ТОГТОЛЦООНДОО. За нээх нийгэм энээ тэрээ гэлтгүй энгийн жишээ нь, замын түгжрээн дундахь бидний ааш араншин. Хэн намайг нэрвтүүлээд байгаа юм бол, тэр жолооч уу, тэр зам хөндлөн гарах гээд хөдөлж цөхөөд байгаа чуганц уу, зөв буруу асаад байгаа гэрлэн дохио юу, ааш муутай замын цагдаа юу. Аль нь ч биш, зүгээр л тэр замын хөдөлгөөний ТОГТОЛЦООНД ноо байгаа учраас л нервтээд байна.

Зөв тогтолцоо байхгүй л бол бурхан хүртэл зовно (Хаха ямар гоё хэлчвээ би). Чимээгүй хэвтсэн арван нохойны нэг нь л хуцахад бүгд дагаад чарлалддаг, бид ч нээх ялгаагүй.

Хоёр хүн зэрэг инээж болно, хоёр хүн зэрэг жаргаж болно, хоёр хүн зэрэг дурлалцаж болно. Харин хоёр хүн зэрэг тунихад, хоёр хүн зэрэг уурлахад, хоёр хүн зэрэг гомдоход хамтдаа бий болгосон сайхан бүхнийг үгүйрүүлж чадна.

Нөгөө бардам зантай Аанхаа чинь хоёрхон хүний хоорондох зөв тогтолцоог бий болгох ямар хэцүү вэ гэдгийг мэдээгүй явж. Би эр хүн, эр хүн бол тогтолцоог дагагч биш харин тогтолцоог бүтээгч гэдгийг саяхнаас л ухаарлаа.

Хоёр хүний харилцаан дунд өөрсдийнх нь ч анзаараагүй ямар нэг тогтолцоо бага багаар бүрдсээр л байдаг бололтой. Дунд нь үүссэн тэр тогтолцоо нь буруу бол нэг л өдөр нуран унана, яг л комунизм шиг.

Би түүнийгээ алдмааргүй байна, би амьдралаа зөв эхэлмээр байна, нийгмийн тогтолцоог өөрчилж чададгүймаа гэхэд өөрсдийнхөө дунд зөв тогтолцоог бүрэлдүүлэх тийм чадал ухаантай баймаар байна, гэхдээ их хэцүү юм аа.

Араар тавилт хууран мэхлэлт нь жирийн үзэгдэл болдог тийм ирээдүйг үнэхээр хүсэхгүй байгаа учраас, ахуйн сэтгэлгээтэй зууралдсан хөрсөн хайр бүхий харилцааг хүсэхгүй байгаа учраас би зөв тогтолцоог бий болгохын төлөө ухаанаа дайчлана.

Зуун хүнд ногдох гэр бүл салалтынхаа тоогоор Монгол улс дэлхийд зургаа билүү долдугаарт ордог гэсэн. Ажаад л байхад энд тэндгүй л ганц бие хүүхнүүд. Янз янзын шалтгаанаар олон сайхан хосууд салж хагацахыг хараад хаясан хаягдсан хардсан гомдсон голсон хуурсан муулсан даа ч биш тэд зүгээр л өөрсдийнхөө харилцаанд буруу тогтолцоо бүрэлдүүлж дээ гэсэн сэтгэгдэл төрлөө.

Хайртай л болчихвол шууд суучина даа, гэж бардамнадаг БАЙСАН.

Хайртай болох нь амархан юм, харин тэрнийг нь хадгална гэдэг хүнээс ямар их тэвчээр ухаан шаарддаг вэ гэдгийг саяхнаас л ухаарч эхлэх шиг.

Хоёрхон хүний хоорондох зөв тогтолцоог л бүрэлдүүлчихвэл тэр хайр нь хөрөхгүй, тэр араар тавилт тэр салалт үзэн ядалт холуур өнгөрөх байх.

Эмэгтэй хүн бол тогтолцоог дагагч харин эр хүн бол тогтолцоог бүтээгч. Тогтолцоо бүтээнэ гэхээр нэгнийгээ захирна гэсэн үг огтоос биш шүү.

Харин ч би хайртай хүнийхээ хөхөнд нь нүүрээ нааж эрхэлмээр байна. Өөрсдийн харилцааг нураахгүй авч үлдэх зөв тогтолцоог бий болгохуйц хүчтэй ухаантай азтай, гэхдээ бас эрхийн тэнэг жаал баймаар байна.

Би бол юунд ч барьц алдахгүй лаг ухаантай гэсэн бодол маань гэнэн ч байж дээ. Бурхан минь надад хүч чадал өгөөч, одоо л би дөнгөж ухаан сууж эхэлжийна.

start=8 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 58-с 9-58 харуулж байна

null
HERO

майр бичжээ.

eenkhokho

Гүэ мөн сонин юм байх юм даа. Чи ер нь төрөлхийн блогчин юм аа аан. Хайр дурлалтай учирна түүгээрээ хайрын өгүүллэг шиг блог биччихнэ. Асуудал тохиолдоно, бас л блог биччихнэ. За тэр ч яахав дээ. Хамгийн гол нь, чи өөрөө ийм мундаг залуу байж хайрлаж дурласан нэг хүнээсээ холдохгүй, холтгохгүй ч юм уу гэж хичээж байгаа чинь сайхан байна аа, аанхаа. Чиний дотор чин сэтгэл байдаг. Амжилтанд хүрэх болтугай. Бурхан чиний залбирлыг сонсоод биелүүлэх болтугай

Ицми (зочин)

ухаантай хүү шүү... амжилт хүсий. зөв тогтолцоонд нь.

Энэрэл (зочин)

perfect post. good job AAHXAA. good luck

SinГ©ad O'Connor

ваув хэлэх үггүй болов.

tsuki (зочин)

Ухайс. Сайхан бичсэн байна. Хайрлаж дурлах бол эхлэх цэг л гэж боддийшд. Цаашид хэрхэн усалж, арчлана тэрнээс л амьдрал шалтгаална. Түүнээс тэр салаад байгаа хүмүүс хайргүй байхдаа суусан энэ тэр бол биш шүү. Арчилгаа нь таараагүй болооод л ийм зүйл болооод байгаа гэж боддийшд.

maya

buh yum zov togtoltsootoi bvul amidral utgaguishdee ntr hehe goodluck

Иргэн Балбар

хөхөнд нь нүүрээ нааж эрхэлмээр байна. зөвхөн энэ хэсэгт нь +18 хийчүү л нтр

Аанхаа

Бүгдээрээнд нь баярлалаа, магадгүй бодит байдалаас хөндий юм шиг сонсогдож магадгүй ч надад одоохондооо ингэж л бодогдоод байгаан

Турьхан (зочин)

аанхаа...

Эгч

за чамайг........

Batsy (зочин)

zov zov. avarga bolohod amarhan hamgaalahd uneheer hetsuu. Yamar ch bsan amjilt husii. zov gartsiig olooroi. Togtoltsoog zovhon neg ni burduuldguum shuu. Tend oroltsoj bgaa buh taluud orj togtoltsoog burduulsen hoino l ter hun bolgon eeltei togtoltsoo bolno gedegt bi itgedeg.

Зочин

za ho ger bul salaltaar bol delhiin dundchaas dooguur 29 t tuuj yavna. http://www.nationmaster.com/graph/peo_div_rat-people-divorce-rate
Ger buliin tuhaid anhnaasaa chi yu tarina tuuniigee huraaj avna. Ooroor helbel chinii amidraliin baishingiin suurinaas bugd shaltgaalna. Za tegeed hagas sain buriin ogloonii 10 tsagaas eheldeg Haluun tsai nevtruulgiig 104.5 ger buliin radiogoor sonsoj bai. Zaluu hogshin geltgui mash sain zovlogoo ogdog nevtruuleg.

Аанхаа

Өө энэ зочинд танкс би дээр нэг сонин дээрээс уншчаад, нэлээд дээгүүр байсан шиг санагдаад байсын.

Буур (зочин)

Амжилт хүсье аанхаа.

Joe.

Арсэнал уу хэхэ

Оранж

тэр хүндээ зориулж ингэж бичдэг сэтгэл нь гайхалтай..... амжилт шүүү

kukla (зочин)

тїїнийхээ эрх жаал нь байгаарай,

Aero (зочин)

"Харин хоёр хүн зэрэг тунихад, хоёр хүн зэрэг уурлахад, хоёр хүн зэрэг гомдоход хамтдаа бий болгосон сайхан бүхнийг үгүйрүүлж чадна" аанхааа, төхххх...
"Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүүү" гэжжж

arius (зочин)

эр хүн болгон үүнийг ойлгодог байгаасай.
та 2-т аз жаргал хүсэе.
онцгой сайхан мэдрэмж төрөөд гарав

Abi (зочин)

goy bichjee
amjilt husie

Кун (зочин)

Жаахан олигтой бай гээд хэлсэн дээ чамд

batuka (зочин)

Ene huuhed chine tomoojij bna uu daa. kk. saihan bichjee and mine amjilt

Аанхаа

Томоожоогүй ээ, угаасаа хэзээ ч томоожихгүй кккк харин жхан ухаажиж байна гэхимууу даа

Зочин

hi all bugdendni good nigth

Нэг_хүү

тогтолцоогоо тээд сайхан бүтээгээрэээдээ 2 хүн л бүтээж байгаа

chimka (зочин)

hehe,thanks,yum boduushtai saihan bichleg bnaa,

BB (зочин)

HEDEN NASAN DEEREE OILGOJ BGAAM BOLDOO. TER EMEGTEI YAMAR LAG YUM BEE. NADAAS BOLJ HEN NEGEN INGEJ UHAAN SYYDAG BOLOOSOI GEHGUI YU.

chips (зочин)

Хүүхэд ийм дээрээ л хөөрхөөөөөөөн гэж...

аав (зочин)

2хон хүний тогтолцоонд ийм асуудал байгаа бол т эр арабууд, африкууд олон эхнэр авхаараа яаж шуухан тогтолцоо бүрдүүлдийн болоо тээ.
тэрнийг судалмаар юм байгааншдэээ.
эсвэл тэд тогтолцоо биш өөр зүйлээр зохицуулагдаад байна уу
амьдарлаа гэж нэвтрүүлэг үргэлжилж байна

Аанхаа

Тэд чинь гол нь хүчээр барьчиж байгаа болохоор амар байгаа л даа

төгөлдөр (зочин)

ter togtoltsoog yaydaa baiz hehe ene neere chuham unen yum bichdeg huu shu hiko neg seegii uldeegesei

jakuza (зочин)

"Харин ч би хайртай хүнийхээ хөхөнд нь нүүрээ нааж эрхэлмээр байна. Өөрсдийн харилцааг нураахгүй авч үлдэх зөв тогтолцоог бий болгохуйц хүчтэй ухаантай азтай, гэхдээ бас эрхийн тэнэг жаал баймаар байна." энэ хэсэг үнэн аймар болжээ хаха NICE....

Bayar (зочин)

Hehe goe sanagdlaa. Bi ch bas cham shig hairtaigaa uchirsan odoo 2uulaa hamt bg uneheer jargaltai bg. Zarimdaa ene jargaliig yaaj hadgalah ve gej zowdog. Amidral saihan shvv naizaa. Uragshaa

Bayar (зочин)

Hehe goe sanagdlaa. Bi ch bas cham shig hairtaigaa uchirsan odoo 2uulaa hamt bg uneheer jargaltai bg. Zarimdaa ene jargaliig yaaj hadgalah ve gej zowdog. Amidral saihan shvv naizaa. Uragshaa

~Freedom writer~

БИ ямар гоё бичлэг олоод уншчихваа хихи

шаагаа

Буруу тогтолцоо гэдэг нь буруу үг буруу харьцаа буруу бодлоос л үүснэ эдгээрийг бага зэрэг хянаж чадвал гайгүй байж магад. Бурхан үнхээр хишиг тараавал намайг ч гэсэн битгий мартаааааарайййй

Бабу (зочин)

Би таныг нэг юм дуулгана гэж боддог.

BBB (зочин)

tun saihan heljee, tsaad busgui chini ch gesen uhaantai hun bolhoor asuudluudiig zuv talaas ni harj dugneh bhaa. Ta 2t sain saihan buhniig husen eruue.

Ponko (зочин)

"Эмэгтэй хүн бол тогтолцоог дагагч харин эр хүн бол тогтолцоог бүтээгч" eniig nz oxindoo oilguulax gej bi 1 jil xudulmurluj bn...

yanjka (зочин)

tanii setgelgee ih sonin yumaa.

tuvshinjp (зочин)

Яг энэ зүйлтэй нүүр тулгарчаа л явж байна. Гэр бүл зохиох амархан юм. Гэр бүлдээ анхаарал зөв хандуулж, зөв харилцаж, зөвөөр залж, авч явах тийм ч амар биш бололтой. Ганцхан сэтгэл байхад л хоюулаа нийлээд уул ус эргүүлээд явах юм шиг санаж явж. Гол нь хэдий чинээ дотно, хэдий их хайртай ч хоёр тусдаа бодьгал гэдэг хоёр өөр тархи гэдэг хэзээ ч яг ижилхэн ноотоор эгшиглэдэггүй өөр өөрийн хөг аялгуу гаргадаг юм байна. Тэр аялгуу нийлээд харин таатай аяз болохуу таагүй гангинаан болохуу гэдэг, тэсвэр хатуужил, хүлээцтэй чанар, ухаан шаарддаг бололтой.

VaN~Mo! (зочин)

AAHxxxaaaa andaaa naiz ni 1 hoorxon oxiniig gomdoochixsoon ter ohin maina chini blogt mair durtai baixgui yu chi naizdaa tus bolj uuchlalt guisan (Goy bichleg oruulaad ogooooch ho) plz :D

Nsinnir (зочин)

uheer goy bichjee tashaa enen shige goy yum bichij bgarai amjilt ...

Anxaa (зочин)

mundag yuma chi shuu.

mishka (зочин)

g.luck

bi orshij baina

zow togtoltsoo bhgvi bol burhan hvrtel zowno.... perfect tost

bi orshij baina

neg ch gesen mongol emegtei iim sain bodoltoi hvntei uchirch bn geheer saihan bn./ ingehed naiz ohin chini mongol yum bgaazdee/ Hamgiin gol ni naiz ohin chini vvniig hcini meddeg boluu

naanaa (зочин)

goodlukc

Өнөрөө (зочин)

Тасархай Сайн тогтолцоог бүтээгч хэн нэгнийг дагаад хэзээ ч салку хайраар дүүрэн амьдархийссс гэж мэгээд кккк Өөөш тэр тогтолцоог бүтээгч новшоо хаана явнаа гэж мэгээд хахахаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)