АААННХХААА : Жигмэд Тогмид хоёроор жаахан оролддымуу data:blog.pageNameАААННХХААА

Жигмэд Тогмид хоёроор жаахан оролддымуу

Жигмид Тогмид хоёр жимсэнд хамт явжээ уулын модонд очоод .. гээл дуу байдаг даа тэрнээр жхан оролддымуу.

Вариант 1. Шүлэг

Уул чинь чамайг дуудаж байна

Урин урин даллаж байна

Тэнд сагсайсан бутнуудад

Амтат улаан исгэлэн жимснүүд

Бөнжигнөсөн, бөндөгнөсөн

Дараа нь тэд тэмцэлдэнэ, зулгаана, уралдана

Тогмидын том хувинд бялхсан ч

Жигмидийн жижиг аяганд дутсан юм

Гэлээ ч Жигмид харамсаагүй

Гэртээ цатгалан одсон юм

Вариант 2. Өгүүллэг маягийн

Миний гар ядарч байна, ам цангаж байна. Энэ жимсийг амандаа хийхийг ямар их хүснэ вэ. Гэхдээ хувин минь дүүртэл тэсэх ёстой, би ялагдагч болохыг хүсэхгүй. Бас би айж байна, балмагдаж байна.

-Чи айх хэрэггүй ээ

-Хэн бэ, хаанаас дуудаад байнаа

-Намайг чи харж чадахгүй ээ, зөвхөн сонсож л чадна

-Тэгээд чамаас юу сонсох ёстой гэж

-Чи түрүүлж хувингаа дүүргэх болноо

-Битгий хуур л даа би хоцорхоо мэдэж байна

-Надад итгэ, бүхний хариултыг би мэднэ

-Чи хэн бэ

-Жигмидийн сэтгэлийн тэнхээ

Вариант 3. Жигмидийг Өмөөрөх нь

Нэг л их залхуу идэмхий нөхөр, нөгөөх нь болохоор ажилсаг зарчимч айн. Стоо яг ш д. Харин ч Тогмид бол ганц жимсэнд явахын төдийд нээээээх муухай валиар том коструул авч яваа шунахай гар байхгүй юу. Тэгснээ мөрөөрөө байгаа муу Жигмидийг уралдаж түүе нтр гэж хулхидаад л. Өөрийнхөө муухай шуналтай занг нууж байгаа их муухай санаа юм даа. “Чи одоо юм үзээгүй юм шиг юун сүрхий хурдан түүдийн” гэхэд нь “Яадээн хоёулаа уралдаж байсан биз дээ” гэж хэлэх нүхээ малтсан байгаа юм. Харин Жигмид бол яажийна, сайхан салхилаал, дураараа сайхан идчээл харьжийна. Үнэндээ түрүүлчихвэл түрүүлчих л байсан шд, хүсээгүй л байхгүй юу. Ер нь Тогмид тэр муухай том коструулаа дүүргэхийн тулд жимснэээс гадна юу эсийг савруугаа хийсэн болдоо. Магадгүй дараа нь зарж ашиг олъё ч гэж бодсон байж мэднэ, чоно оо чоно.

Вариант 4. Үлгэр мэт

Амт нь аманд сар хадгалагддаг, үнэр нь гарт жил шингэдэг жимснүүдийг түүхээр Тогмид ба Жигмид нарын эрс тэнхээ мэдэн модот ууланд мацахуй дор улбаалж нэгэн наадааныг биесийн дунд зугаа болгон сэдсэн нь авч яваа саванд хэн нь түрүүлж дүүрэн жимсийг агуулах вэ гэсэн утга бүхий бөлгөө.

Ширхэг чацарганыг жаран дөрөв хувааж жижиглэсэн ч Жигмидийн өчүүхэн саванд үл багтан шингэх бөгөөд царцаа шоргоолж цангаагаа тайлахдаа тэрхүү саваар навчинд тогтсон хурын ус утган зулай дээрээ асгаж баясдаг асан ажгуу.

Харин Тогмидын том хувинд далан бутны жимсийг ширхэг үлдээхгүй хоослон юүлсэн ч тэхий ёроолд нь хэдэн бөнжгөр зүйл харанхуйлан үл харагдах агаад хувингийн хэмжээс болбоос долоон эрс дааж ядан дийлэх үзээрийн том мэталь цистерн мэт учир энэхүү наадаанд Жигмидэд дийлдэх заяатай байж хэмээн гутраад санаа сэтгэл нь тэнэж одох.

Гэвч Жигмидийн өлөн хоосон ходоод амилан хүйсэнд нь нүд урган эзнээ зовоон уйлаад өчүүхэн савыг үтэрхэн дүүргэхийг нь цааргалуулан байсаар сарын хугацаа алдархад Тогмидын дөрвөн мөч найм болон хувираад нэг хуруугаар таван жимсийг салаавчлан авч юүлсээр өөрийн мэталь цистэрнийг түрүүлж дүүргэсэн гэнэ.

Вариант 5. Хачин стайль

Ногоон ууланд улаан өнгийн жимснүүд алаглан ярзаганана. Тогмид өөрөө хүссэн учраас ширхэг нэрсний шүүсээр бэх хийн гаран дээрээ зохиол бичээд жимснүүдийг уяраасан. Түүний хувинд нөхцсөн залуухан үхрийн нүдний сүнс бусаддаа согтуурлын үгийг дамжуулан өөр дээрээ дуудсан, бүгдээрээ ирсэн.

Харин Жигмидийн ходоодны хүчилд шатах нь халуун там мэт санагдаад жимснүүдийн сүнсийг үргээж охижээ. Нэрс, Хад, Үхрийн нүднүүд сүнсэн биесээрээ отоглон цуглаад там диваажингийн сонголтыг хийсэн. Тэд Тогмидыг сахиусан тэнгэр гэж итгэсэн, харин Жигмидээс айсандаа сэтгэлийг нь тансаг үнэрээрээ зальдаж самууруулсан.

Жимснүүд сонголтоо хийсэн, тэд Жигмидийн ялгадас болон ногоон ууланд үлдэхийг хүсээгүй, Тогмидын саваар дамжигдан лангуун дээр жимсний чанамал болон очоод талхтай найзлан харь хүнд долоогдохыг хүссэн.

Гэвч хөөрхий жимснүүд, хаана ч очсон ходоодны хүчилд шатаад ялгадас болно.

Гэвч хөөрхий хүн төрөлхтөн жимснээс тийм их ялгаатай юмуу.

Өө фаак, ингээд сэдвээсээ халиад солиорчдын, заза та нар ер нь аль стайлд нь дуртай вэ айн. Надад лав....

start=-1 , cViewSize=50 , cPageCount=1

49 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

Сүүлийнх нь зэвүүн байна нтр. Тэр яахав, хөөрхий тогмидыг яахнав чи. Мөрөөрөө явжаахад нь. Харин жигмэд бид 2 бүткүэ. Онд мэнд тарган тавтай орж байгаа нөхөд бид 2оос өөр алга байх шив дээ.

Аанхаа

Сүүлийнх нь гэхдээ яг дууныхаа үйл явдалаас өөр болцон л доо ккк

Зочин

Ойлгоогүй шүү ямар учиртай юм бэ нэг тайлбарлаач

MES POSTZ

Вуахахаха. Стоо олон талаас нь маш сайн ухаж хйисан байшдээ. Надаа лав үлгэр нь илүү зангарагатай болжээ. :Р

Аанхаа

Тийм шүү МЭС ээ хүнүүс өөрсдөө лавшруулж уншихгүй байж

Aero (зочин)

Хэхэхэ байнаа байна

Зочин

Үлгэр нь давгүй юмөөө

шаагаа

Энэ хоёр хоёулаа л зальтай юмдаа. Өгүүллэг маягийх нь даж болж.

Аанхаа

За одоогоор
Үлгэр маягийн - 2
Хачин стайл - 1
Өгүүллэг маягийнх нь - 1
манайхан өнөөдөр яасан залхуу байнаа

Joe.

сүүлийнх гоя болжээ

АНИРГҮЙ (зочин)

ХАЧИН СТАЙЛ 3 / УНДРИГА ЖОЕ БИ /

АНИРГҮЙ (зочин)

ХАЧИН СТАЙЛ 4 / УНДРИГА ЖОЕ БИ БИ /

АНИРГҮЙ (зочин)

ХАЧИН СТАЙЛ 5 / УНДРИГА ЖОЕ БИ БИ БИ /

АНИРГҮЙ (зочин)

ХАЧИН СТАЙЛ 6 / УНДРИГА ЖОЕ БИ БИ БИ БИ /

АНИРГҮЙ (зочин)

ХАЧИН СТАЙЛ 7 / УНДРИГА ЖОЕ БИ БИ БИ БИ БИ /

АНИРГҮЙ (зочин)

ХАЧИН СТАЙЛ 8 / УНДРИГА ЖОЕ БИ БИ БИ БИ БИ БИ /

Hiko

мэдкү энэ амьдрал утгагүй байна уу? аль эсвэл энэ Аанхаагын бичсэн юм утгагүй байна уу? бодох л бодол нтр ёоооооооо 26 минут

Ицми (зочин)

үлгэр

dao (зочин)

ulger bol goyo boljee.

Аанхаа

За одоогоор
Үлгэр мэт - 4
Хачин стайл - 3
Өгүүллэг маягийнх нь - 1

АНИРГҮЙ (зочин)

үлгэр найм ш дэээ

АНИРГҮЙ

гүй эээ хачин стайл 8

Zeusy (зочин)

Ulger ni tasarchihjee chi neeree shiniig sedii shuu. Architektor bsan bol laitai designtei barilganii shiidel gargaad suujaahgui yu.

Анчин (зочин)

үлгэр

Hiko

ер нь санал өгөөд биданд ямар ашигтайн ??? нтр гэхгүй юу хасах санал өгж болох уу?

Moonoo (зочин)

ҮЛГЭР МЭТ :D

Hiko

Аниргүй чи ер нь яагаад энэ хавиар пиар хийгээд яваад байгаан Хачин стайл нь сонгууль яснаар яаав ч олигтой юм болохгүй Аанхаа чамд юу өгсийн ? нтр гээдайхгүй юу ёооооооооо 17 минут энэ лав шудрага сонгууль болхгүй дэгээээ

Анчин (зочин)

хачин стайл дээр -1 санал

Hiko

Аанхаа сонгуулийн хороо чи ер нь санал будилиантай тоолжигаа шүүү харжишүүү зүгээр байгаарай 14 минут

Аанхаа

Ингэж айхтар сонгууль гээд яах вээ нөхдөө

AXIOM

сүүлийн үед ч манайхан үлгэр тайван байлгахаа больжээ... хэ хэ

АНИРГҮЙ (зочин)

ёооо арайхийж орууулж байхад мууу ху намын будлиантуулагч анчин хасах нэг санал гэнээ чамайг даа

Буур (зочин)

бүгд сайхан болжээ Аанхаа, миний хувьд дотоод харьцуулалт хийж зөвхөн нэгийг нь түлхүү таалахын тулд уншаагүй тул санал үл өгмөй

Коала

хачин стайл

Төгөлдөр (зочин)

та нар чинь яацын бээ. сайхан сэтгэлтэй ямар ч эдийн шунал байхгүй жигмидын талд байлдаа хэхэ. жигмидыг өмөөрөх нь гэдэгт нэг нэг нэг санал. зөв шд...

ariunaa (зочин)

үлгэр нь гоё юм байна, бас өгүүллэг, өмөөрөхүй 2 нь ч гэсэн. Гоё бичих юмаа мундаг.

LoveLove

өмөөрөхүй ккк

LoveLove

Бас Жигмидын сэтгэлийн тэнхээ хахаха

MC Аав

бас нэг эротик байдлаар байж болохын тээ

за за болий инээдэм ханиадам болно.

kuklaa (зочин)

4, 5 таалагджийн, 4 нь гэхдээ илїї таалагдав

Witness (зочин)

Үлгэр мэт

Төгөлдөр (зочин)

neere huu min erochik helbereer bichuul yasiin hehe tegul shuud erochikt sanal ugnu hehe

Арслантай авдар

Гачин эстийл

Нэг_хүү

JIGMEDIIG UMUURUH 1 HACHIN STYLE 2

Abi

jigmidiig omoorohui
bas ulger met taalagdav

Дээс...

гачин стээл

Зочин

unshihaas zalhuutaiin yutai ih zaw beee.. oor yum bichuul umshimts

gana (зочин)

hehe huurhun ym aa 3 ni huurhun sanagdlaa

tuuchee (зочин)

ta lag shuu abjilt husiye

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)