АААННХХААА : Балчир насны учиртай гурван толгой data:blog.pageNameАААННХХААА

Балчир насны учиртай гурван толгой

- Охин минь юм авахгүй бол лангуунаас холд доо

- Ахаа тэнд байгаа хамгийн жижигхээн цамц гоё өнгөтэй юмаа

- Гэхдээ чамд хэтэрхий багадана биз дээ

- Өөртөө бишээ, би хүүхэлдэйндээ зориулж авах гэсийн

- Чамд төлөх мөнгө байгаа юмуу

- Би тоглоомон мөнгөө өгч болох уу

- Надад даанч чиний тоглоомон мөнгө хэрэггүй

- Мэдээж танд хэрэггүй л дээ, гэхдээ танай хүүд чинь хэрэгтэй ш д

- Манай хүү тэрүүгээр чинь яахын

- Өөр газраас бас нэг тоглоомон машин авна ш д

* * *

- Аав нь чамд бэлэгтэй ирлээ, энэ хараа, гоё тоглоомон мөнгө

- Би наадхаар чинь юугаа хийхийн, надад жинхэнэ мөнгө өгөөч дээ

- Хэрвээ чи энүүгээр ямар нэг тоглоом худалдаж авч чадуул жинхэнэ мөнгө өгий, за одоо найзуудтайгаа гарч тогло

* * *

- Хөөе жаалаа, найздаа наад динзавраа зарчих

- Хэдээр?

- Энэ тоглоомон мөнгөөр

- Үгүй, өөр хүн очиж хулхид, дахиж асуувал чамайг чулуугаар цохино шүү

- Чи тэгвэл динзавраа түр өгчих тэхүү, аавдаа үзүүлчээл буцаагаад аваад ирий

- Надад ямар ашигтай юм

- Чиний динзаврыг би аавдаа үзүүлчихвэл мөнгөтэй болно, талыг нь чамд өгий

- За чи хэлсэн шүү, худлаа байвал би чамайг чулуугаар цохино шүү

- Тохирлоо, гар барий

- За, май хөлийг нь цавуугаар наацан байгаа шүү битгий салгачаарай

* * *

- Жаалаа динзавраа ав, бас энэ миний өгнө гэсэн мөнгө

- Пөөх, чамд итгэсэн юмаа, ер нь хоёулаа найзууд болцгооё

- За тэгье, нээрээ хоёулаа тэр охиныг очиж шоглох уу

- Чулуугаар цохий гэж үү

- Эмэгтэй хүүхдийг чулуугаар цохиж яахын бэ, зүгээр л хүүхэлдэйг нь эвдэлий

* * *

Охин: Ий ий ий, аан аан ааан, та хоёр ямар муухайн ий ий

Динзавртай Жаал: Би зүгээр байхад энэ муу л эхэлж чамайг шоглы гэсэн ш д

Тоглоомон мөнгөтэй Жаал: Худлаа яриад байгаач, чи тэгж ярихын бол бүүр чулуугаар цохино гээд байсан биздээ

Охин: Ий ий ий, би уг нь өнөөдөр энэ гоё цамцыг хүүхэлдэйндээ авцан байсын, ингээд миний хүүхэлдэйг эвдэлчэхээр чинь одоо юунд өмсүүлхийн

Динзавртай жаал: Би чамд оронд нь динзавраа өгий тэхүү

Охин: Би тэрүүгээр чинь яахын ий ий ий

Жаалууд: Бид хоёрт жаахан мөнгө байгаа чамд өөр хүүхэлдэй авч өхүү

Охин: Би хуучин хүүхэлдэйндээ л хайртай шинэ хэрэггүй ий ий ий

Тоглоомон мөнгөтэй жаал: Тэгүүл ядаж энэ тоглоомон мөнгийг ав даа

Охин: Миний тоглоомон мөнгө байна, заза чи ч гэсэн энэ цамцыг авдаа миний хүүхэлдэй байхгүй юм чинь энэ цамц ч надаа хэрэггүй.

Жаалууд: Чи тэгээд бид хоёрын нэгийг нь сонгохгүй юмуу

Охин: Та хоёр хоёулаа тэнэгүүд за ий ий ий

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
Дээс...

хөөрхөн вацаанууд вэ нтр

SinГ©ad O'Connor

уншаад инээмсэглэсэн хэрэм.

Оранж

хөөрхий тоглоомон мөнгө. Ямар их гар дамжваа нтр....ккккк

Иргэн Балбар

багадаа бүхнийг чулугаар шийддэг байсан маань санагдав ккк
- Үгүй, өөр хүн очиж хулхид, дахиж асуувал чамайг чулуугаар цохино шүү гээ л

Саарал чиг чаг

нөгөө Америкийн нэг жижиг тосгоныхон жуулчны өгсөн 100$-г бие биедээ дамжуулсаар бгаад бүгд бие биедээ өргүй болдог шиг ллл

Zeusy (зочин)

Etssiin etsest tsamts hudaldagchid ochij huuhed ni togloomon mongotei bolood dinozavran huuhed mongotei bolj harin ohin togloomgui boljee.

Undriga (зочин)

ккк, чулуугаар байлддаг байсан үе санаанд ордог байна шд.

bonnie (зочин)

whatever ee yagaad ustgaad bainaa. arai icheed esvel hunees banga avaad ustgaad baigaam bisheez? jaalaa ...

Aero (зочин)

"Чи тэгээд бид хоёрын нэгийг нь сонгохгүй юмуу" хахаха

HERO

Цаад утгыг ухав.

MES POSTZ

Одооны хүүхдүү их айтар болжаам байна даа. Маний үед бол энэ тэр ... Хүүхдүүд ийм айтар болж байхад ирээдүйн эцэг эхчүүд бид нар айдастай л явмаарын байна.

Аанхаа

Ямар ч цаад утга байхгүй эээ, Ваатэвэрийг бол хүмүүсийн хар цагаан хэл амнаас болоод устгачлөөө

Зочин

Хөөрхөн юм байна шүү дээ

Joe.

гоя

Зочин

Паая энэ ундрига бол тэгээл бандид цохиулахгүй өөрөө л зодохын байна л даа

шаагаа

Хэхэ.

АНИРГҮЙ (зочин)

учиртай гурууун толгой

Undriga (зочин)

Зочин: бага байхад найг дээрэлхэж чадсан банди байгаагүйм шөө. Найг нээх дээрэлхэх гэж ч үзэж байгаагүй шиг санагджийн ккк

Аанхаа

Дахиж хараалын үг хэлсэн хүн байвал чулуугаар цохино шүү

АНИРГҮЙ (зочин)

***** *** ****** ***** гэх мэтээр өөө???

Аанхаа

Чамайг тэгээдайгуул блогны эзэн биш чулууны эзэн болгоно шүүү

john mcintosh (зочин)

THE BABIES geed hoorhon kinuu garah gej baigaa gene shuu tamin. http://www.youtube.com/watch?v=1vupEpNjCuY trailer iig n uzcheerei. mongol huuhed orson baina.

AXIOM

estoi hoorhon yum . iii ii aaa aa

Арслантай авдар

Цохидог чулуу зарна...

Тоглоомон мөнгө гэж ямар янзын юм байнаа. Нээрээ байдаг юм бол чулуугаар солино шүү!!!

Аанхаа

Тоглоомон мөнгө гэдэг нь багачуудын мөнгө гэж тоглодог өөрсдөө зурсан ч юмуу эсүүл нэг тиймэрхүү цаас гэхиймуудаа

Коала

би өөрийнхөө хийсэн мөнгөөр чихэр, бохь авчихдаг л байсымдаа ккк

Зочин

hoorhon yum.

Зочин

Хүүхэд насаа гэж

reaper (зочин)

нээрээ хөөрхөн болжээ. хүүхэд насаа гэж

restoon (зочин)

Энэ их хөөрхөн юм, утга санаа байгаа юу

Зочин

ляляляляляляляял ялляляляляля

Аанхаа

Одоогийн бацаанууд аймар санаатай л даа даанч

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

blog huurhun boljee dewsger ntr n

axe (зочин)

Bas bainaa baina

Зочин

Хөөрхөн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)