АААННХХААА : Манай Төрөө ч нэг иймэрхүү л ааштай хүн дээ data:blog.pageNameАААННХХААА

Манай Төрөө ч нэг иймэрхүү л ааштай хүн дээ

Төрөө нэг жижиг япон тэрэгтэй. Тэр машиных нь дохиолол их сайхан зөв ажилладаг. Хажуугаар нь арван алхамын зайтай золбин муур гүйхэд л “Дяаун Дяаун Дяаун” гээд л хангинаж өгнө.

Нэг удаа Төрөө хэдэн нусгай хүүхдүүдээ дагуулаад гуанзанд орж хоол идэн суухаар болов оо. Гуанзны гадаа унаагаа үлдээхдээ дохиоллоо асаахаа яаж мартахав. Машиныхаа хажууд нэг хүчтэй ханиалгахад “Дяаун Дяаун Дяаун” гэж чарлахыг нь хараад бахдалтайяа гэгч нь түлхүүрээ халааслан толгойгоо цэх өргөн “Миний машин ийм мундаг дуугардаг шүү” гэж гайхуулсан шэээээг эрхэмсэг алхан гуанзанд орлоо.

“Пирошки бол хамгийн тэжээллэг хоол” гэж хүүхдүүдээ хошгоруулан хоёр хоёр ширхэгийг дунд нь нэг цайтай авч өгөөд өөрөө америк шарсан тахиа идэн суух зуур машиных нь дохиолол хангинаж эхэллээ шүү. Яав ийв гээд хартал, өө харин хэдэн муу хулгайч тухтай гээч нь сууцан толийг нь тууж байлаа. Хүн юмыг нь ухаж төнхөөд хулгайлж байхад л “Өө миний машины дохиолол ёстой сайн ажиллаж байна даа” гэж баясна.

Жижиг машиных нь хөөрхий дохиолол байдгаараа чарлахыг харсан хүүхдүүд нь, “Аав аа гарч хулгайчийг батирцгаая” гэхэд нь “Хүн зодох чинь ардчилсан ёсонд нийцэхгүй юм, энэ чинь ер нь хулгайч биш ч байж болно манай машинд шинэ гоё толь суулгаж байгаа ч юм билүү” гэж цааргалана.

Дохиолол дуугарсаар л байлаа, даанч хэчнээн чанга ориллоо гээд ямар хулгайчийг үргээж чадах биш дээ. Машин хоёр тольгүй хоцорлоо.

Нэгэнт толийг нь тууцан юм чинь даварцан хулгайчууд бүүр данхраат авчраад дугуйг нь салгаж эхэлвээ. Өнөө муу дохиолол нь дээд цэгээрээ чарласаар байсан ч Төрөө чихээ атган нүдээ даран суулаа. Хүүхдүүд нь машиндаа санаа зовон бужигналдахад “Битгий үймүүлцгээгээд бай, дуугүй пирошкинүүдээ ид” гэж зандрав.

Зиа хөөрхий тэгээд тэр дохиолол юунд ч хэрэгтэй юм бүү мэд. Дуугараад л байхын дуугараад л байхын, эзэн нь гарч ирж машинаа өмөөрөх болуу гээд л чарлаад байгаа байхдаа зайлуул. Даанч манай Төрөө хулгайчаас айсандаа юу, гарахаас залхуурсандаа юу идэж буй шарсан тахиа нь хайран санагдсан уу бөөөө мэд хайртай машинаа тонуулахыг зүгээр л харж суусаар л.

Сайхан дохиолол байлаа гээд нэмэр алга, машинаа яагаад тонуулчив гэж хэнийгээ буруутгахаа мэдэхгүй дэмий л “Одоо бүгдээрээ онгоцоор ниснээ” гэж хэдэн хүүхдээ хошгоруулна.

Унаагүй болцон яаж гэртээ харих вэ гэж шаналан байтал машиных нь толийг зарж зогсоо өнөө хулгайч дайралдлаа. Төрөө их ноцтой царайлан түүн рүү дөхөж очиход хүүхдүүд нь баярлалдаж “Одоо тэр муу хулгайчийг сайн хашраана даа” гэж догдлон бүлтэлзэнэ.

Гэхдээ Төрөө тэгсэнгүй, хулгайч дээр очоод “За стоо хөгшинийх нь амьдрал хэцүүд лээ, миний муу хэдэн хүүхдийг хар л даа хэчнээн өрөвдөлтэй царайлж зогсоно вэ, одоо яаж энэ өвлийн хүйтэнд тэднийгээ гэрт нь аваачих вэ, надад биш юмаа гэхэд тэдэнд минь харих автуусны мөнгө өгч туслаач дээ” гэж царай алдав.

Хулгайч пээдийн зогсож байснаа тамхиныхаа утааг Төрөөгийн нүүрлүү үлээснээ “Энэ толь зарагдуул чамд таван цаас өгий за, ер нь чи хүмүүсээс асууж жаахан гүйгээдэх” гэж томроход мөнгөтэй болох сураг сонссон Төрөө энүүгээр тэрүүгээр өөрөө гүйж байж толийг нь зарж өгөв. (толио ч юмуу)

Хулгайч хэлсэн ёсоороо таван халтар янчаан сарвайхад Төрөө тосон аваад “гадаа сайхан дулаахан байна, миний хүүхдүүд ингээд алхаад харьчих” гэж хэлснээ өөрөө такси бариад яваад өгвөөөө.

Зиак Зиак Зиак манай Төрөө ч нэг иймэрхүү л хүн дээ чи таних уу, би лав танина. Бат гэдэг хүнийг Батаа гэж дууддаг, Болд гэдэг хүнийг Болдоо гэж дууддаг, Оюун гэдэг хүнийг Оюунаа гэж дууддаг биздээ. Харин Төрөөгийн жинхэнэ нэрийг сайн мэдэхгүй юм.

Дохиолол тэгээд нэмэргүй хог байна лээ, хий дэмий дуугарааааааааал байна дуугараааааааал байна. Хулгайч нар машины эзнээс айна уу гэхээс машины дохиоллоос айхгүй юм байна.

Төрөө ч яахав таксидаад харьчдым байж, нөгөө хэдэн халтар нусгай хүүхдүүд нь одоо яана даа. Аавдаа гомдон мөрөөрөө алхах бол уу, аль эсвэл тонуулцан машинаа сахин зогсох бол уу. Хөөрхий машиных нь дохиолол хангинасаар л, харин өөр мэргэжлийн хулгайч тонуулчид ирээд бүүр моторыг нь акумлятортой нь оролдож эхэлвээ.

start=-2 , cViewSize=50 , cPageCount=1

48 сэтгэгдэл:

null
Zeusy (зочин)

Чиний зүйрлэл маш сайн болох юм аа. Яаж ингээд сэтгээд байна. Гэхдээ энэ хүүхдүүд өдрөөс өдөр ирэх тусам өсөж томорч яваа. Тэд төрөөгийн машин биш өөрсдийн шинэ өмчтэй болно. :D

Хэрлэн

ай хөөрхий арчаагүй төр өө юм даа

Оранж

үнэн хогийн наассссс...... Ер нь ч тийм дээ тэ?

Аанхаа

Айдааа тэр дохиолол бол ерөнхийдөө санаа зовоод орилж чарлаад байдаг сэтгүүлч ул төрчид гсэн санаа

Хичээнгүй (зочин)

Их ойлгомжтой сайхан бичлэг байна. бид тэгээд гараад машинаа хамгаалах гэхээр аав загнаад байгаа болохоор юу ч хийхгүй суугаад байгаан байх даа

Зочин

Сэтгүүлчид мянга ориллоо гээд нэмэргүй л юм дөөө

Joe.

ээ хөөрхий гэж

Moonoo (зочин)

Төр-өөө гэж...

Erangaaa (зочин)

It s funny and it s tragedy it make me cry and make me laught and make me think

Үлмэдэхнизм

Үнэхээр зөв сэтгэжээ

Цоомоо

Хараал идсэн төр байнаа гэдэг чинь бид арчаагүй байнаа гэсэн үг гэжийлээшд хэн мэдлээ цус би лав уурлан няравтаж байхгүй гэж шийдсан яаж нэг цагаачдыдаа байз нтр

Аанхаа

Уурлан нервтлээ гээд ямар нэмэр байх биш тэр машины дохиолол шиг хангинаж өөрийгөө зовооно л гэсэн үг

Зочин

Энд ийм дэмий юм бичиж байхад чинь Давгаа зодог тайлчлаа

DANCER

Хөөрхий хэдэн бүлтэлзсэн нусгай хүүхдүүд...,

Undriga (зочин)

Тэгээд хамгийн новшийн нь арчаагүй хэдэн хүүхдээ байнга өмөөрнөө. Бусад хөөрхөн ажилсаг хүүхдүүдийнхээ сонин, чихэр, оймсхоныг хүйтэнд бээрч, халуунд халан байж зараад олсон мөнгөөр жишим ч гүй хурааж авчихаад залхуурч гэртээ сууж, пс тоглодог хүүхэддээ тоглоом авч өгч байгаа байхгүй .

Аанхаа

тэгээд хүүхдүүдээ хооронд нь зодолдуулаад дараа нь зодсоныг нь өөрөө гашраана

Дээс...

төрөө сда ч тэнэг гар даа бас ховдог нээх жижкэн юм байж...

ok (зочин)

uhsenii chin Toroo Dagvadorj zodog tailchaad bn...haha sorry

ААВ (зочин)

оо за гоё бичсэн байнашдэ.
Надаа гомдох хэрэггүй шүү нтр
төрөөдөө л гомд нтр

arius (зочин)

зүйрлүүлж, жишиглэх чадвар их сайн юмаа. Дагваа зодог тайлах одоо ямар хамаа байнаа. угаасаа цаг нь болсон. шинэ хүүхдүүд очоод ахиал түрүүлнэ. Харин хангинаад байгаа дохиоллоо амрааж, хулгайчдыг хөөх чадваргүй зориггүй арчаагүй Төрөөг яамаарч юм б дээ. тархинд нь байдаг 76 нугалааных нь ядаж 10 нь ажилдаг л баймаар даа.

aa (зочин)

Хөгшөөн чи нээрээ задгай сэтгэхиймаа.

Аанхаа

Төрөө илүү задгай сэтгэж байгааз дээ

eenkhokho

Иймэрхүү юм бичихийг чинь хичнээн хүлээв дээ анд минь. Хоёр талтай, их сайхан болсон байна. "Хаан шалдан байна"-аас дутах юм алга шив дээ

Арслантай авдар

Төрөө күүрийг яаядээ байз...

waagaa (зочин)

төрөөг би танинай...

Төрөө (зочин)

алийшүү

AXIOM

ai hoorhii toroo oo o
argagui hoorhiiloltei torooo o
...

Буур (зочин)

Чи одоо төрөөд дисс хийгээд байгаамуу хаашаа юм? хэхэ одоо аанхаа л бол тэгээл дисс гэсэн юмтай холбож ойгоод байх юм.

Miss Independence

Би хэзээ ингэж сэтгэж,бичиж сурна даа...

Зочин

Тэр ганцаараа байсан Тэртээх арлын орны Түг түмэн хүний атаархал, бухимдлын өмнө Тэр ганцаараа байсан. Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө Тэр ганцаараа байсан. Хорсож адалсан олон нүдний өмнө Харцаа тэр буулгаагүй Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө Монгол гэдгээ мартаагүй ээ Дагваа ах мину

Ицми (зочин)

өө ёстой мундаг бичжээ. тайнкс

АНИРГҮЙ (зочин)

ДУРГҮЙ ХҮРЭВ

Зочин

гоё бичиж гэхдээ би ойлгохгүй байх шиг байна яахуу ойлгомжгүй байх тусмаа бүүр гоя тээ хэхэ

kukla (зочин)

хєєрхий тэр Тєр гуайгийн энэ бие нь л хангалуун байвал бусад нь хэнд хамаатай ийн л гэдэг хїн байгаам

Аюуш (зочин)

Би ч чи ч Төрөөгийн оронд байсан бол нэг тиймэрхүү л ааш авир гаргах байсандаа, үгүйн болуу за мэдэхгүй

bataa

төрөө ч хүүхдийнхээ мөнгөөр тансаглчдаг ах бсышд, одоо тэр мөнгө бхгүй яах юм болдоо гэж

нэг хүүхэд нь ааваа би машинаар чинь такси хийгээд мөнгө олы гсн чинь, бөөн юм болсышд үгүй шүү харин ч нэг гээд барьж аваад зодоод гадаа чулуугаар байлдаж тоглож бсан бусад хүүхдүүдээ ч барьж авж зодоод алсышд , тэрнээс хойш хүүхдүүд нь их "дуулгавартай" болсын гсн

Зочин

Gai l bn bnshd Torootei Toroogui bolno zugeer

Зочин

Төрөө өөрөө хойд эцэг юм биш үү хүүхдүүдээ болохоор төрсөн эцэг чинь гэж толгойг нь эргүүлээд.

дурлагч

Бм энэ Төрөөд дургүйээ.

Нэг_хүү

төрийн төлөө огтоно

Төгөлдөр (зочин)

тэр ТӨР өө энийг уншаасай. энэ аанхааг магтах үг олдохоо байгаад байгаа

batuka (зочин)

and mine unen tas boljee.

egan (зочин)

Хэлэх ч үг алга. Дохиололуудын нэг нь чи. Гэхдээ хүүхдүүд нь том болно л доо.

tuwshe (зочин)

teriig turuug batirchmaar sanagdaj bna shuu. bas ted nariig songoson humsuudiig yalgaagui. tednii dundaas saihansambuu metiin nuhdiig songoson malnuudiig...

reaper (зочин)

хүүхдүүд том болоод аавыгаа дуурайгаад Төрөөл болох биз. хэрвээ дунд нь ухаантай, шударга хүүхэд л байхгүй бол шүүдээ.

Abi

mundag bichjee
eniig torood unshuulmaar l ed bna daa

Аанхаа

Айдаа төрөөгийн талаар нэг их бичхээр бас уйтгартай юмааа

tur uu giin neg mangar Patsaan (зочин)

chi ingej bichih zuv adiltgal ch shan bolson bna gehdee chi uruu ter dohilol dugarsnaas yalgaagui gej bodoj bna. Odoo turuugiin huuhduudiin dund aaviiga hurdhan orshuulah zurh zorigtoi, busdiigaa uhaalgaar udirdan, ert deer ni hulgaichdaas umch hurnguu hamgaalan, amdralaa zuv avaad yavah hemjeeni chadvartai setgeltei huuhed yadaj 1 bgaasai l gej naidaya daa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)