АААННХХААА : Санахгүй байна гэж далимдуулах сайхааааан буюу сархадыг өмөөрөх ину data:blog.pageNameАААННХХААА

Нээх сайхан бахархалтай ярьдын тээ. Танихгүй охины хөхөвчний гогцоог мултлаад ширээн дээр гарч бүжиснийгээ, далай ламын хөрөгний урд хундага тулгаж агсам тавьсаныгаа (ээ базарваани), дунд долоовор хурууны завсраар эрхий хурууныхаа хумсны толиог цухуйлгаад даргынхаа өөдөөс шүлсээ цацаж харуулсаныгаа “санахгүй байнаа санахгүй байна, кадр тасарчиж” гээд л аягүй гоё булзааруулдаг байхгүй юу. Тэгээд согтуу хүн бол яг л төрөлх инстинктээрээ ажилдаг юм байх, ухаан хэрэггүй гэж байгаам.

Бөө удган хүмүүс айхтар их тоноглолуудаа сүртэйгээр бадруулан цамнаж онгодтойгоо уулзахдаа юу ч санадаггүй гэлцдэг. Вооо, үүнтэй чинь л адилхан байхгүй юу даа. Хэрээс хэтэртлээ уусны дараа дотоод гэгээн ертөнцөд байдаг тэр ариун онгод нь биенд шууд ирж байгаа хэрэг. Гэхдээ хүн хүний онгод их сонин олон янзаар орно л доо. Зарим нь хувцасаа тайчина, орилно, сайхан дуулна, шүлэг уншина, зарим нь нулимсаараа хацраа завааруулна, аа зарим нь бүүр өмдөндөө баана шээнэ, согтуурсан үед зарим хүний сээгсийн онгод нь ч ордог гэж байгаам. Нээх их намуухан тайван хүн онгод нь орохоор л гэнэт үсээ сэгсийлгээд рок дууны хурц үгсийг амнаасаа чулуудаж Мэрилэн Мансон шиг аашлана. Эсүүл их галзуу цоглог хүн согтохоороо Майкл Жексоныг өрөвдөж уйлна. Онгод болгон янз бүрээр орж байгаа ч гэсэн тэрийгээ санахгүй байдаг нь л хамгийн нийтлэг шинж юм. Үнэхээрийн тэр гэгээн ертөнцийн онгод нь ороод ертөнцөөс тасрах үедээ хүн юу ч санахгүйгээр үл барам хэтэрхий их дотоод энергийн хүчтэй ганц нэг нөхдүүд бол тэр чигээрээ онгодтойгой хамт сайхан мөнхөрнө шүү дээ.

Манай муу цагдаа нар тэгээд л дөнгөж онгод нь ороод ариун үйл бүхнийг гүйцээж байхад нь жүүлэхэд аваачин ганц адъяал чулуудаад зодож зандрана. Яаж болохын бэ тэр чинь. Харин хаа очиж манайхан их эрч хүчтэй юм болохоороо жүүлэхийн нааран дээр ч онгодоо дуудан доторхи “гэгээлэг” бодлуудаа дэлгэж цэнгэдэг юм.

За тэгээд нэгэнт архиндаа дийлдэж онгод нь орсон хүнээс бол бүгд айн дутаах бөгөөд хаана ч атаман дүрээ үзүүлнэ. Автуусанд ороод л “Муусайн гөлөгнүүдээ би бол Арслан тайжийн жич хүү байна” гэж ирээд л шүлсээ цацан томроход хэн ч халдаж үл зүрхлэнэ. Кондуктор хүртэл “сайхан жаргаж явнаа миний дүү, одоо тэр арын суудалд суу” гэж аргадсаныхаа дараагаар “өөш энэ сайхан сархад хүртэж онгод нь орсон залууд суудал тавиж өгөөч” гэж хүмүүсийг зандрана.

Үнэхээрийн онгод нь ороод сэтгэлийн таашаал аваад явж байгаа нөхдийн хажуугаар онгодыг далимдуулж худлаа дөвчигнөх улсууд бас байх. Нэг охин дээр согтуудаа очоод өөрт нь хайр шааснаа илэрхийлж “миний зүрх энэ байна чи ав” гээд л өвлийн хүйтэнд нүцгэн цээжин дээрээ уруулын будгаар ЛААВ ЮҮ гэж сараачаад эмэгтэй хүн сандаргана. Нөгөөх нь тоохгүй бол “ман чинь стоо тасарцан юугаа ч санадаггүй” гэж худлаа бүлтрээд л гэмээ цайруулааский.

Ингэж валиартчаад хамаг булайгаа өнөө муу ариун сархад луугаа чихэж новширдог байхгүй юу. Тэр чинь яасын, зайлуул “хэн намайг авч гудрах болоо” гээл лангуун дээр өрөвдөлтэй царайлж зогсоо эгэлхэн биет шүү дээ.

Онгодтой явж байгаад ямар нэг булай үйл хийх болгоныхоо дараа “өөө энэ муу хар уснаас л нэг боллоо” гээд л сархад хэмээх ариун умдаа руугаа хуруугаа чичнэ зэвүүрхэнэ

Гомдож л байгаа ш д, сархадын заяа гомдоно гэж байдаг байхгүй юу. Манай Монголчууд сархадынхаа заяаг гомдоосондоо ингэж олноороо хөлчүүрч элдэв бусын ааш авир гаргаж онгод нь буруугаар ороод байгаа ч юм билүү. Сархадын сүлд тахих ёслол гэж хийсэн ч яадын зусс гэж. Хувьсгалт намын байрны оронд арван давхар байшинтай тэнцэхүйц том шил босгоод, дотор нь идээний дээж тэргүүтнийг юүлээд “амтат сархадан хөшөө” босгосон ч буруудах юмгүй. Ардчиллын ордны оронд Архины ордон байсан ч яадын.

Гадны соёлтой улсуудад бол яажийн, архиа дээдлэн тааруулан хэрэглэж зөв онгодоо дуудаад “Алкохолизм”-ийн чиг хандлагатай урлагийн бүтээлүүд төрж байна. Гэтэл манайд бол онгод нь орсон л бол солиотой гэсэн үг.

Хүнд онгод өгдөг идээний дээжийг өөрсдөө заваарч балиар юмандаа ашиглачаад “архи бол арван тамтай” гээл гуцаж байгаа лүүбүүнүүд цаашаа. Эцэст нь хэлэхэд архи уусан хүн л муухай болохоос архи муухай биш. Гэхдээ хэн ч байсан энэ айхтар шингэн зүйлийг зуун граммаас хэтрүүлж хэрэглээд дэмий л болуу, за үсрээл зуун тавин грамм.

start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

хн.

ntsoom

Урд өдөр нь үрчиилэгсэн юмаа маргааш нь индүүдэнэээ гэж эр хүйстэн бидний зовлон юм дөө.

HERO

Ха ха, Архи уусан нөхдүүд ам хэлээ бодолцоод явжийвал нтр, эрүүл байсныхан тархинд хэлсэн үг бүр нь нэг нэгэнгүй бичигдчихдэг гэжийгаа. joke.

Ицми (зочин)

ганц бие хүн сархад ууж согтчоод, сайхан залуутай унтчаад санаку байна, юу ч санаку байна би гэж далимдуулж болниз дээ.

дараа нь яады бэ үхссс баас яады согтцон байсым чинь би гээл ай хаха

Аанхаа

Тэхээр энэ сархад гээч бол нэгд идээний дээж хоёрт бидэнд ариун сайхан үйлсийг хийхэд хөдөлгөгч хүч болдог умдаан ажээ, харин хэтрүүлбэл онгодоо тогтоон барьж эс чадмой

Дээс...

чи яагаад миний тухай бичээд байгаан.... нтр. мань чэн гэж нээх их гэмшсэн хүн л байшдээ нтр

Joe.

эмзэг сэдэв шүү нээрээ

Ицми (зочин)

алдааг давтахгүй байвал тээл алдаа биш шд ер нь вол. хүн алдаж байж ухаардаг этэр гээд үг байдаг шд.

би нэг Нар.мн дээрээс уншжийсийм байнаа. нэг хүүхэн уугаад согтохоороо шээчдэг гэнээ өмдөндөө. тэнэг хүүр чинь. тээд бас ингээд байгаамаа "би залуу хүн юм чинь уух шалтгаан мундахгүйм. тэээл уухаараа ааймаар агсан загнаал. тээд шээчихийн. би уг нь 4-5 шил пиав л уудышд" этэр гээд байгаамаа. эмэгтэй хүнд чинь энэ бол их тун биз дээ. тээд одоо би яахуу этэр гэцэн. тэгсэн чинь агсан зан чинь удамшдаг гэнэ үү нэг тийм хариулт өгцөн байсан.

AXIOM

ooriigoo amidral deer hynaj chaddaggui hun arhi uuchihaaraa hamgiin turuund hynaltnaasaa gardag baihaa .

Undriga (зочин)

хэхэ, архиа шингээж чаддаггүй байжийж уух дуртай хүмүүсийг би гайхаад л байдын.

LoveLove

Хахаха Ицмигийн санаа гоё санаа байна. Би тэ нтр гээл очоод унтчаад маргааш нь хүүшээ би энд юу хийжаан баларсы тээд одоо унтцан уу сто юу ч санадаггүй ээ гээл гүрийгээл болоон байна кккк.

Zeusy (зочин)

Хариуцлагатай ууцгаая
сүүлийн үед архитай холбоотой бичлэг болгонд ийм сээгий үлдээж байгаан. Гарах үр дагаварыг нь өөрөө л хүлээнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй шүү. За энэ ицми ловлов 2 бол бүүр архийг ашиглаад сурцан хэхэ

Ну ПОГОДИ

уУСАН Хүн урт ухаантай гэж энэдээ

Үлмэдэхнизм

Геологичдын гоо сайхны төлөө гэж... хаха

arius (зочин)

би зөв ойлгосон бол зөв л юм бичиж

САНАСААР

ооооооооооооо хохохохохохо хахахахаха би юу бичсэнээ дараа нь санахгүй байхааа хахахаха хохохохохо

waagaa (зочин)

архи уу архи ч хааяа гоё шүү. Арихнаас гарсан чинь пивонд ороооо шассс

Moonoo (зочин)

За шингээхгүмаа гэхэд уусан юмандаа сав нь болоод явчуул болжийшшш :P

dao (зочин)

ugluu n yertuntsiig zuheed suuj bh shig tam haana baih bilee :P

Аанхаа

Зиак тэхээр архинд буруугаа чихэх бол их онцгүй юм шүү гэсэн санааг л хэлээд байгаам л даа

Арслантай авдар

Чихдэж байгаад ам руу цутгачих юмаа заримдаа

Онгод оровч орон дотроо... гсн

~Freedom writer~

Нэг л их би санахгүй бна, би согтцон бсан, би тасарцан бсан болохоор л ингэсн бх гэж ирээл ярьдаг хүмүүсийг сонсохоос дургүй хүрмээр. Өөрийгөө согтоод тийм арчаагүй болдог гэдгээ мэддэг бол алингаа алдатлаа уухгүй л бх шиг схан юм хаа бна....

Кун (зочин)

Жамбаа чи Анхаагийн жаргах замын садаа юм даа

Ponko (зочин)

Ulmedexee yagaad geologichidiin goo saixnii tuluu gej? Moonoogiin gorimiin sanal bol nice l bn...demjiv

Честмир

Гэхдээ зарим нь тасарцан царайлж хэлий гэснээ хэлдэг гэжугаа

Үлмэдэхнизм

Яахав дээ. Энэ геологичдын хундаганы үг байхгүй юу

Зочин

Ваааа яшигаааа сархадын сүлд тахих ёслолооо гэж

хар цэцгийн гвард (зочин)

алчдаг юм байна санахгүй байх ч гэхдээ муухай чанар шүү хэхэхэ

Зочин

Дэндүү их уулаа гээд дэндүү бага согтдог бол уу
Дэндүү бага уулаа гээд Дэндүү их согтдог бол бүү уу

egan (зочин)

Өнөө цаг архины хаанчлал аа
Өөрийг минь өгөөч. Чойном

Дээс...

яалтачгүй санахгүй байгаахүнийг яахын... яахын

Залуу Маркетер (зочин)

ер нь бол жирийн хүний элэг 12 цагийн дотор 200 гр Архи ийг л хүний биеээс шүүж гаргах чадалтай тиймээс ядаж биологийн чадамжаа бодоод тааруулж хэрэглэх нь зөв бол уу

Saraachan

Өөрийгөө мэдэдгүйм шиг уучаал арчаагүйтээд байдаг хүмүүс нээрээ хэцүү шүү. Онгодоо оруулчаал хажуу хавийхнаа зовоогооол зүгээрр кк

♥♠RoyaL ♣♦

tiin tiin sanaa 1 bna...

Gerel (зочин)

Ийм тэнэг юм бичихээ болиочэээ

Зочин

Санаа наалджийн Санай наалджийн

Оранж

би вол тасруул шууд л унтаад өгдөг. Тэрнээс илүү дутуу юм хийж, яридгүээ....... нтр гээд 1 удаа өөрийгөө өмөөрчий.

mb (зочин)

end etssiin etsest nad shig zavaan arhichin bolchihson hun algaa, gantsaaraa heden pub heseed uuj yavsaar bgaad geriinhee hajuu pub-d negiig uugaad gertee ordog zurshiltai gej bgaa!. ajil ger 2 hol bh hetsuu yumaa. oirhon bol bas arai tsuuhun gazraar orno!.

За баая (za bye) (зочин)

Ингэхэд сархад хэмээх нь савнаасаа бусдыг дийлдэг гээл ярихын үнэн үү? тийм бол яагаад хүнийг ганцхан дийлчээл ядахдаа бурхан мурханыг дийлсэн нь бидэнд сонсогддгүүн бол? эсвэл бурхан мурханууд чинь дээгүүр онгод нь орохоор манай энд шуурга муурга, газар хөдлөлт энэ тэр нь болдгийн болуу? мэддэг бол мэдлэгээсээ саваач

puujee (зочин)

yr ni bol dajgui shuu taalagdjiin taalagdaad naaldjiin aaa ho gej

Сатон

гэхдээ үнэхээр санахгүй үе нэг удаа болсымдаа хаха гэцүү гэцүү

ЗОРИГТ8

архи буруугүй ээ... би л буруутай..

энэ философийг сайшааж байна...

Луу & Мэлхий

Ай даа, заяаг нь л гомдоохоо больчуул сайхан л эд шүү дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)