АААННХХААА : Дэлхийн төгсгөлөөс би айхгүй байна data:blog.pageNameАААННХХААА

Дэлхийн төгсгөлөөс би айхгүй байна

Зургаан тэрбум хүн үхэх ёстойм бол үхэг. Хасах жаран хэм хүйтэрч мөстлөгийн үе эхлээд, сахарын цөлийн элсэн дээр мөс тогтож нохойн чаргатай гулгах ёстойн бол тэрүүгээрээ л болог. Эсвэл дэлхийн дулаарал хэрээс хэтрээд урд хойд туйлын мөс хайлж цэцээ гүний орой дээгүүр давстай усны загас сэлэх ёстой юм бол тэрүүгээрээ л байг, дэлфиний сүүлтэй болоод заламгайгаар амьсгалж сурсан нь амьд үлдэг. Тавин милийн голчтой солир дэлхийг мөргөөд нэг хоногийг 24 биш 36 цагтай болгох ёстойн бол тэрүүгээрээ л болог. Нойр нь солигдцон над мэтийн хүнд өдөр шөнө нь урт бол таатай л байна. Дэлхий яаж ч сүйрч болно ш д, даанч яаж чадахын бид нар, яаж ч чадахгүй ш д. Үхсэнд нь санаа зовдын.

Хайрандаа тачаадсан А Х хоёрын (Анхаа Халиун биш) тэврэлдэж хөлдсөн цогцосыг ирээдүйн архелеогчид олоод хорин мянган жилийн өмнө Хомосапиенсүүд хоорондоо дурлалцдаг байсныг ногоон сүүлтэй хүүхдүүддээ үлгэрлэн ярьна биз. Житулгын бөмбөг хавчиж байгаа бөгсийг судалж үзээд “эрт цагийн паранормаль үзэгдэл” сэдвээр ирээдүйн оюутан магистрийн зэргээ хамгаална биз.

Хэрвээ Улаанбаатарт газар хөдлөөд хүмүүс бужигналдаж шоконд оруул бүх найзуудаа дагуулаад новшийн хужаа солонгосуудын толгойг тасдаж тоглохгүй юу.

         Хэрвээ дайн болуул хулхи тагнуулчин болоод Ху Жинтаогийн төмсөгийг тасдаад Обамагийн шөлтэй хоолонд хийхгүй юу.

Газар хөдлөөд галт уул дэлбэрэхийн цагт хагархай ангал руу орчихгүй халуун магнид оногдчихгүй амьд гарвал үлдсэн бусадтайгаа нийлж шинээр жижигхэн улс байгуулаад авилгагүй аж төрөн суухгүй юу. Тамхи татсан хүмүүсийн хоёр хурууг тасддаг, хайртыгаа араар нь тавьсан эр хүний засааг тамгалдаг (арай ч тасдахгүй ээ), ижил хүйстэн гаруудыг тостой хотод нь тусад нь амьдруулдаг тиймэрхүү хуулийг батлаад хувьсгалт намын нурсан байрны тоосгоор засгийн газрын ордон босгоод тэнд нь хэдэн блогчидыгоо сайд болгон суулгахгүй юу.

Харь гаригийнхан ирээд лазерийн буугаар хүмүүсийг шалдлаад идэш тэжээлийнхээ хэрэгцээнд ачаад явуул би өөдөөс нь чулуу шиднэ. Солиотой Хомосапиенсийн махыг идэж өвчин тусаад яахав гээд намайг тоохгүй үлдээнэ биз.

Питбултьрер нохойнууд мутацид орж эвэртэй болвол би “гөлөөөөг май” гэж эрхлүүлээд бие хамгаалагчаа болгоно, дэлхий сүйрэхийн цагт нохойноос үнэнч анд олдохгүй.

2012 он болоход хоёрхон жилийн зай үлдсэн байгаа тул би хурдан гүйж чулуунаас бултаж, өндөрт харайж амьд үлдэхийн тулд цацраг идэвхит утаагаар өвлийн турш амьсгалан биеэ чийрэгжүүлж байгаа ч юм шиг.

Зургаан тэрбум хүнээс зуухан нь үлдэх ёстой юм бол тэрүүгээрээ л болог бүгдээрээ хамт агуйд амьдръя, даланзургаа идэж уулаа гэж бухимдахгүй, интернэтээр порно үзэж самуурахгүй, даргадаа загнуулна гэж айхгүй, замын түгжрээнд нервтэхгүй, нийгмийн амьдралд шаналахгүй тайван сайхан жаргацгаая.

Дэлхий сүйрээд үхэхийн цагт хацар дээр хайртын минь нулимс дусалж л байна гэвэл би ертөнцийн төгсгөлөөс айхгүй байна.

start=8 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 58-с 9-58 харуулж байна

null
Hiko

Гүй сая бичлэгийг уншхаасаа өмнө хоолонд ороол суужиснаа гэнт нэг юм бодлоо. Ороод ирсэн чинь бас нэг утгын юм бичцэн байдын. кккк.
Тэртээ тэрэнгүй үхээс нааш зовон зовон мөнгөө цуглуулж , хүнийг царайчилж амьдрах ямар хэрэг байнаа үхсэн баас гэж бодоол ер энэ хоол идээд ч яадын ... гэснээ нэгэнт авцан юм чинь буцаах гэхээр авахгүй л дээ ... үхэхийн хооронд хэрүүл хийгээд ч яахуу гэж бодоол идлээ шд. тл кккккккккк Гэхдээ дэлхий сөнөх болоогүй ээ. Амьдархад хэцүү л болох байх.

Оранж

тийм дээ........ / толгой дохив/

MES POSTZ

Бүгд пялххх болох нь гарцаагүй болчуул хоргодох зүйлгүй амар. Нээрээ тэр нус нулимас нь хацар дээр дусаад заваараад байгуул нээрээ гоё л юм тэй?

Анчин (зочин)

бид хамтаа төрсөн бид хамтаа үхнэээ...

kukla (зочин)

дэлхийхэн минь їгїй болох тэр цагаас ємнє ХЇРХРЭЭ л їзцэн байхым шїї,

дурлагч

Чи ч Дэлхий сөнөхөөс өмнө их юм амжуулах юм байндаа. Би одоо юугаан хийдийн билээдээ гэжжж. Ккк

Доктор

Яааг үнэн хэлсэн. Нохойн баас гэж юунаас нь айдын тэ.

Аанхаа

Нээрээ ч бүгд үхэх болуул атаархуу зантайн болохоор Хомосапиенсууд бүгд харамсахгүй л дээ, дурлагч эгч минь дэлхий сөнөхөөс өмнө дурлаачэээ

erik (зочин)

nz ni 20 30 jiliin daraa mongoloos oor uls oron uldehgui bh gej boddiishd. Busad ni uu busad ni oor garig yortontsruu yavtsan bn bhoo. Tegeed ene delhiidee bid ezen ni haha

Батука

би чиний байгуулсан жижигхэн улсад багтахгүй юм байна.кк.
нэг дээрээс нулимсаа дусаах хүнтэй болохсон. Х надаа найз охин олж өгөх сураг байсан уу гүй юу кк.

bataa

дэлхий сүйрүүл тэр өчнөөн эрдэмтэд мөрөөдөөд ч чадахгүй зүйлсийг хараад үхэх нь байшд сайхнаа гэж

амьд үлдчүүл виза энэ тэр гэхгүй сайхан тэнэх нь байна шд сайхнаа гэж

үхчүүл лааг олуулаа нөгөө ертөнцөд уйдахгүй нь бна шд гэж

Ну ПОГОДИ

Илга тишан үвэс чүлүүдмээр бичиж гайхалтай

Аанхаа

Муу батука найздаа жижигхэн улсынхаа газрын шинэтгэлийг хийлгүүлнээ, батаа нээрээ уйдахгүй шүү заяц баяралаа

БОРОО

Хайр дурлалаа гэж... 6 тэрбум хүний амьнаас үнэтэй зүйл шүү дээ ккк

HERO

Дурлал хайрыг минь дамжуулаарай гээд дуулаад гараад явчий.

alex (зочин)

Дэлхий сүйрээд үхэхийн цагт хацар дээр хайртын минь нулимс дусалж л байна гэвэл би ертөнцийн төгсгөлөөс айхгүй байна.
yu ve uilmaar sanagdchihlaa hhhhhmmmmmmm

Hiko

Миний нэрийг майр товчилсан байна шд. Х нь найз охин олхыг бодноо. Цэвүүн цагт ховрын бараа болоод байгаа шдээ.

Үлмэдэхнизм

Аая үнэхээр гоя бичжээ. Хэрвээ дэлхий сөнөөд хэдүүлээ амьд үлдвэл намайг сайдынхаа суудалд багтаагаарай кк тэгхийм бол өнөөгийн сайдуудын хийж чадаагүй юмыг л хийх юм шүү

AXIOM

kk bas hardaad avjiin uu ugui yu ..

Аанхаа

Үл мэдэхийг сайд болгочуул үйлс үл бүтэж сөнөсөн дэлхий маань дахиад сөнөх байлгүй кк за тоглосын, нээрээ Х бид хоёр нь батука даа найз охин хайнаа

joe. (зочин)

ter gaigvi ......... oor heleh vggvi bolow

Батука

А Х хоёртоо миний төлөө санаа тавьж байгаад баярлалаа. хэхэ.

LoveLove

Ямар агуу вэ хайр гэж. Дэлхий сөнүүл би лав амьд гармааргүй байна. Бүх юмыг эхнээс нь эхлэж өвдсөн ч эм байхгүй, уух ус идэх хоол хайж даарч явмааргүй байна. Лай зүгээр үхцэн нь дээр.

Турьхан (зочин)

цаг нь тулаад ирвэл үхлээс айх л байх даа

Улаан Хатан

Лофлоф эгчтэй санал нэг бна.Бүгд л үхвэл үлдээд яадын.Удахчгүй үхчих биз.хэхэ

Хайр агууу гэж.... (^.^) Яасан ч романтик юм дээ А Х хоёр нь.

Moonoo

Хаха хацар дээр тэгээд тос мосоо дусаагаад заваараад унуул яаахиййн гэсс :P

Төгөлдөр (зочин)

сүүлийн үед уншисан нийтлэлүүдээс маань энэ хамгийн сайхан хамгийн романчик төгсгөлтэй нь. зүрх цээчинд багтахаа байчлаа

Коала

тэр махан бие үхэх нь ч яахуу. Жоохон буян цуглуулаад нүглээ барсхийж байгаад үхвэл сүнс маань арай аятайхан газар луу нь явах юмдаа.

~Freedom writer~

Аймар эхлэлтэй армаанчиг төгсгөл......

Zeusy (зочин)

Сарын өмнө клубыхантайгаа яаг ийм сэдвээр ярилцсийн "үхэхээсээ өмнө юу хийх вэ?" гээд. Ихэнх нь анхны хайрт дээрээ очно гэж байлээ. Зарим нь камасутрагын бүх байрлалыг үзнэ гээл би бол бермудын гурвалжин руу явна. Орчлонгын сонин сайхныг үзээд үхнэ дээ

MC Аав

Маргааш мөн Нөгөөдөр 2-т
Ажлын дараа 6,30 гээд ЗАНАДУ АРТ ГАЛЕРЕЙ-д уулзацгаая.
Маргааш мөн Нөгөөдөр 2-т
Ажлын дараа 6,30 гээд ЗАНАДУ АРТ ГАЛЕРЕЙ-д уулзацгаая.

Ариунбаяр

Дэлхий сүйрээд үхэхийн цагт хацар дээр хайртын минь нулимс дусалж л байна гэвэл би ертөнцийн төгсгөлөөс айхгүй байна...

Сайхан бичиж

Хикару

ая яаяаяа гүй ээ мөн мундаг бичих юмаа энэ хүнүүс

Нэг_хүү

өргөө нутгын голд очиж буунаа

waagaa (зочин)

Одоо усан жаран эхлэж байгаа юм гэсэн түрүү жил баахан үер болсийшд. Хэрвээ үхэх бол усанд живж л үхэх байх. Дэлхийн дулаарал болоод л байна гэдэг үнэндээ улам хүйтрээд ч байгаа юм шиг, усны хомсдолд орж байна л гэдэг гэтэл бас усан жаран нь эхэлж байдаг. Хэрвээ тэр мөхөл нь болох юм бол Монгол улсын торгон хилийг тойроод л гарах байхдаа. хэхэ

Erdenee (зочин)

Энэ удаа би санал нийлэхгүй ээ залуучууд аа. Би маргааш дэлхий сөнөх байсан ч өнөөдөр алимы мод тарина. Би хөлсөө гартал ажиллаж, хүмүүсийн сайн сайханы төлөө зүтгэж байгаад л үхнэ. Амьд явахдаа аль болохоор олон хүнийг баярлуулж, авгай хүүхэд, гэр бүл, үндэс нэгтнүүд, харийнхан, бүүр баярлуулж, баярлалаа гэсэн чин сэтгэлийн үгийг сонсож л байвал Аанхаагийн толгойг нь тастаж тоглокжийгоо хүмүүсийг баярлуулсан ч яадгийн. МАРГААШ ДЭЛХИЙ СӨНӨСӨН Ч ӨНӨӨДӨР АЛИМНЫ МОД ТАРИХДАА Л ТАРИНА

Abi

wow uneheer goy bichsen bna shuu

сүнс сүг сүүдэр (зочин)

хайрыг хараал идэг мөн үү?

SinГ©ad O'Connor

би айжийн.

би ганцаараа үхэх нь байна шд.

ядаж надад нулимсыг минь тосох хацар ч алга. Тэгээд одоо яах юм? шал дэмий хэдэн жил амьдарсынмуу, ганцаардаж бухимддаг дээрээ тавьцан явжийншүү.

Marielle

xexe unen taalagdlaa gj... ib ch gsn aihgui l bsan lda odoo harin yagda gdg shaltgana oilgochloo ^^

аниргүйн сээгий (зочин)

ккк дэээр үед 60 хэдэн онд бид бас ингэж самуурч байсан гэнэ лээ

САНАСААР

чи бол бас л солиорох юм аа бичих юм олдохгүй байна ээмр ээмр заримын ойлгох ч үгүй байна лагийн

бүтэшгүй (зочин)

үнэхээр гайхалтай бичсэн байнаа та ч жинхэнэ бичнэ гэж үзүүлээд өгчээ . гахайлтай ^^

sweatheart (зочин)

nulimsiig min tosoh hatsar nadad baihgui ch bi amidrald hairtai heweer ene horwoogoos yawna. moriig ni derleh hun nadad baihgui ch bi jargaltai baisaaan geed delhiigees yawna
Gewch
bi hairiig husne...bosch suuh toolondoo hairaar tsangaj baigaagaa mederne...Hezee uhehee medehgui bolohoor yag odoo l setgeliig min dulaatsuulah ezentei baihiig husne...
hairluulaagui gj haramsahgui ch hairiig l huseed bn.. hair hair hair

. (зочин)

mia Bituh/batuka/ nulimas dusaalgah hunee odoo boltol oogui yum gejuu Tani hediin onoos /Bulichka/ hurtel bolchood baina shuu deee hnnnnnn

Элдэвлэгч (зочин)

Хайр сайхааааан . . . Энэ хүүгийн авъяас улам л цэцэглээд байхым даа. Амжилт хүсье.

Ponko (зочин)

Ene nuuts ner mer medeed bdag ene tseg xen be hehe...

suhee (зочин)

yu ve manai bagsh uuuuuuuuuuuuu

ollie (зочин)

Тамхи татсан хүмүүсийн хоёр хурууг тасддаг, хайртыгаа араар нь тавьсан эр хүний засааг тамгалдаг (арай ч тасдахгүй ээ), ижил хүйстэн гаруудыг тостой хотод нь тусад нь амьдруулдаг тиймэрхүү хуулийг батлаад хувьсгалт намын нурсан байрны тоосгоор засгийн газрын ордон босгоод тэнд нь хэдэн блогчидыгоо сайд болгон суулгахгүй юу.


энэ хэсэг хамгийн тэнэг нь байлаа гэж .

Идо (зочин)

Өтсөн алим хором тоолон дэнжигнэж
Өрнөөс дорныг хүртэл цөхөрлийн дуун хадна
Тэнгэр бурхад минь биднийг дуудаж ялал
Тэртэй тэргүй бид нэгнийгээ идэж байнаа энд.
Эхийгээ шимэх өөдгүй аалз адил
Энд бид үржиж ханалаа
Мөстлөг цөлжилт үер усан биднийг ариутга
Мөхөл сөнөл бидний маргаашийн аврал
Хорвоо ертөнц минь зоогоо амрааж хөрвөө
Хожим бид зүгээр л цэцэг болон ургая тань дээр.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)