АААННХХААА : Санагалзана бас Самгардана data:blog.pageNameАААННХХААА

Санагалзана бас Самгардана

Үүрийн гэгээнээр бялзуухай жиргэж

Үнсэлтэн сархадын даруулга болсоныг

Цонхоор шагайх нарны тусгал

Зүггүй учирлын гэмийг баллуурдсаныг

Дотнохон санагалзана,

Янаг харц чинь нүүр төөнөхөд

Ширтэж самгардана

Сээтэн үгс чинь бодол үймүүлэхэд

Хэрэлдэж самгардана

Хүйтэн өвдөг чинь гар хайрахад

Атгаж самгардана

Зөөлөн хэл чинь уруул гижигдэхэд

Үнсэж самгардана

Тэвэртээ тааруулах гэж самгардана

Тэгснээ энхрийлэх гэж самгардана

Харц мөргөлдсөнийг санагалзана

Ухаан хөөрсөнийг санагалзана

Арктикийн мөснөөс австралийн тал руу тэмүүлэх мэт

Арвангуравдугаар зуунаас дэлхийн төгсгөл рүү яарах мэт

Энүүхэнд үнсэхийн хооронд санагалзана

Оройхонд учрахын төдийд санагалзана

Хамрын үзүүр дээр Осама клашников тулгасан ч

Халуун шоколад даргынхаа гангараа руу цацсан ч

Мэган фокс бикинигээ цээж рүү чулуудсан ч 

Зүрх константаараа лугшана 

Даанч хажууд чинь самгардана  

Курт Кобайны дуу хэнгэргийг зуунтаа цочоосон ч

Ширхэг үг цээжлэгдэхгүй чамайг санагалзана

Өлссөн ходоодны хүчил арьсыг цоолох шахсан ч

Амтат зуушыг мартагдтал чамайг санагалзана

Харахад тэврэхэд үнсэхэд, самгардана

Харснаа тэвэрсэнээ үнсэснээ, санагалзана

Хором холдоход санагалзаад уулздаг ч

Харин учраад сэтгэл самгардана

start=-9 , cViewSize=50 , cPageCount=1

41 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

хөөрхөн.

Дээс...

аанхаа маань ч хайр дурлалд согтоод хөлчүүхэн л явах болж дээ гах гах

дурлагч

Аа бас Мэган Фокст санаархана айн?

Hiko

Шүлэг бичиж хүн самгардуулаад
Шөнө зүүдлэгдэж өөрийгөө сангалзуулаад .....

HERO

Чи согтжээ нтр.

LoveLove

Аая аая аая ааааааааааааааая сүртэй сүртэй

MC Аав

жа жоохон фитнесс киичиклээ
Самгардсанаа санагалзана

Бүүр нэг сайн ойлгосон юм шиг
АААННХХААА

joe. (зочин)

уншиж самгардаад гарч одов

Аанхаа

Би согтоогүй шүүү зүгээр л .....

Энэрэл (зочин)

хөөрхөн байгаан байнадаа кикикики

Ицми (зочин)

ааяаяаа... хэхэ. манай хоёр ч халуухан самгардацгааж байгаам байна даа хэхэ. хөөрхөн шд

Аанхаа

Энэ хүмүүсийг ээ өөрсдөө нээх том болцым шиг

Зочин

Ene Aanxaa Hiko-toi uchirtai yum u? Aanxaa chi iim hachin blogching songood bhdaa yahaw dee tsaana chin uhaantai huurhun ohiduud bhad chin .daanch hachin hachin yum bicheed baisan yumaaa

Аанхаа

Зочинд хандаж хэлэхэд Блог бол Блог, тэгээд л болоо хачин гэж юуг нь хэлсэнийг ойлгосонгүй

aztan

уншаад байсан ёстой сонирхолтой гоё сэтгэлгээтэй бичих юм аа. Бараг л орчин үеийн 1002 шөнийн үлгэр болох гээд байгаам биш үү

MES POSTZ

Воооо /эрхий хуруу/ Надаа лав лайтай санагдлаа.

Зочин

Эвлэгхэн шүлэг юм

HERO

аз байна уу үгүй юу

Hiko

bi bi bi

Дээс...

1000 үүүүүүүүүүүүүүүүааааааааааааааааааааа

Xvn (зочин)

wOW. SHULEGT BAS AVIYASTAI YUMAA. BRAVOO/ALGA TASHIV/

Zeusy (зочин)

Goy bolson bn bayar hurgie. Cham shig zaluug samgarduuldag busguid bas bayar hurgie. Ahij samgardahguin toloo amjilt

Улаан Хатан

хэхэ.Нээрээ хөөрхөн юмаа. :)

Сахиус (зочин)

самгардана бас салганана хайран зүрх сэтгэл минь

Батука

хмм. анд минь дурлал хайрандаа умбаад завгүй л яваа бололтой. ямартаа ч сайхан шүлэг байна.

Undriga (зочин)

хөөрхөнийн энэ хико аанхаа 2. тэгээд л 2уулаа самгардаад л, санагалзаад л байж байдын биз дээ кк

Честмир

Yaruu nairgaa gej, durlasan hun l bichdeg geed baigaam daa

~Freedom writer~

Хайранд согтжээ гэж.....

Simple

Harahleeree hel am chini evlehee bolij samgardahgui baina uu ? hehe

Эрдэнэ (зочин)

Тэвэртээ тааруулах гэж самгардана гэнэ үү, муухай хийж байна шүү.

Respect LOVE (зочин)

Хэтэрхий нялуун
хурдхан төгсгөх тэмүүлэл
хэсэг хугацаанд ажихаас

sweatheart (зочин)

Chinii blog:
zochlolgui udahaar sanagalzana
zorij orood samgardana
Chinii bichleguud:
semhen semhen sanagalzana
seegii uldeehdee samgardana
chi ooroo:
zusiig chin uzeegui ch sanagalzana
zuger l online bhiig chin haraad samgardana

sweatheart (зочин)

hhehe suuliin hesegiig ni ongotshon unshaarai
bi samgardana shoo kkk

Зочин

Пөөөх бас шүлэг бичнэ айн

Тарнитай Анчин

энэ зүйрэлсэн этр нь
энэ санаж олсон этр нь тасарчихжээ...

ochko (зочин)

bichleg chin uneheer ih taalagdlaa gaihamshigt

duya/meggymigr (зочин)

dajgui bichih gj!

hunii hun (зочин)

Харахад тэврэхэд үнсэхэд, самгардана

Харснаа тэвэрсэнээ үнсэснээ, санагалзана...aanhaa jigteihen taalagdlaa...amjilt

sereereee (зочин)

yyyyyoy buur heterhii duraljjee ser ser bas dahin ser

Шувуухай

эр хурга хаха

Шувуухай

Хамрын үзүүр дээр Осама клашников тулгасан ч

Халуун шоколад даргынхаа гангараа руу цацсан ч

Мэган фокс бикинигээ цээж рүү чулуудсан ч

Зүрх константаараа лугшана

Даанч хажууд чинь самгардана

Курт Кобайны дуу хэнгэргийг зуунтаа цочоосон ч

Ширхэг үг цээжлэгдэхгүй чамайг санагалзана

Өлссөн ходоодны хүчил арьсыг цоолох шахсан ч

Амтат зуушыг мартагдтал чамайг санагалзана


нүдэнд харагдтал...гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)