АААННХХААА : Орчин цагийн үлгэр: Хааны ходоодонд үүрлэсэн мянган могой data:blog.pageNameАААННХХААА

Хор ихт сархадыг хэмжээ хэтийдүүлэн залгилсанаас үүдэн хааны ходоодонд мянган могой үүрлээд шөнө унтуулахгүй, өдөр алхуулахгүй ихэд тарчилгасан тул түмэн газраас эмч домчдыг залан авчирчээ.

Хэрэв өвчнийг нь илаар болгох аваас далайн хэмжээтэй дарсыг уулын чинээ алттай дагалдуулан шагнах бөгөөд харин эс чадваас толгойг нь тасдан дотоод өргөөний чимэг болгон өлгөх юм гэнэ.

Хааны өвчнийг илааршуулахын тулд олон оточ цуглан арга ухааныг сэтгээд сэтгээд нэмэр болсонгүй тул тэдгээр бүтэлгүй оточ нарын ээдэж гашилсан тархиар амтат бяслаг зуураад буман хулгана хооллож буян хураасан авч өвчин шаналалыг дарахад өчүүхэн нэмэр болсонгүй. Хаан уурлан бухимдахад түүний дэлбэрсэн зүрх нь тав болон хуваагдаад элэг бөөр уушиг ходоод лугаа нийлж ганц жижигхээн хэсэг зүрхтэй үлдсэн тул өчүүхэн ч үл өвдөх хатуу сэтгэлтэй болон хувирчээ.

Оточ нарын бүтэлгүйтэлийн дараа эрдэм төгс гурван хүмүүн хааныг эмчилж их шан авах санаатай зориг шулуудсан аж.

Хоол урлаач тарган эр мянган ширхэг түүхий боорцогийг салхи эргэхийн зуур ходоод руугаа чулуудсаны учир найман хоног цамцны цаанаас шар гүзээгээ цухуйлган гэдэс нь дүүрэн алхах агаад пир пар гэсэн өндөр дэцибэлийн хий гадагшлуулах авиан дор олон амьтан тэвдэж, урхаг бүхий хийний үнэрт нь ялаан сүрэг тансаглана. Тэрбээр түүхий гурилан боорцогоороо хааныг дайлахад ходоодонд нь тэсрэлт явагдахын зуур мянган могой нөгчинө хэмээн сэтгэжээ. Хаан амтгүй боорцогоноос амсаад ярвайхад нүүрний арьс нь баян хуур хөгжим мэт дуу эгшиглүүлэн ордонд цуглагсадыг бүжгэнд урих аж. Нэгэнт өвчнийг арилгъя хэмээн хүсэж буй тул амтгүй түүхий гурилан боорцогноос зуугаадыг хүлхээд зуугаадыг нь залгив аа. Ингэхэд хааны дотор бэлбэгнэж ихэд таагүйтэн байснаа олон цонхыг бутартал, ордны хаалгыг санжиганатал, дээвэр туургыг ногоортол их дуугаар хүчтэй гэхэрсэн боловч ходоодонд онцын тэсрэлт явагдсангүйгээр барахгүй ордонд цугласан олны толгойны үс буржгар шулуун хими хийлгэсэн мэт болж гомдол мэгшилийн чимээгүй үгс жив жив гэлцэх нь дуулдаж эхлэв. Тусгүй арга санаачилсан хоол урлаач эрийг дотоод ордонд ч тоож бүү өлгө гээд ордны гадаах ялааны аж ахуйг байгуулан нар саранд хатааж тугнаас зүүн орхилоо гэнэ.

Хоол урлаачын бүтэлгүйтлийн дараагаар нэгэн иогчин хүмүүн хүрэлцэн ирээд арга мэх сэтгэв. Энэ хүмүүн болвоос дурын ваар савнаас урт могойг лимбэдэн гаргаж өөрийн бэлхүүсний хөдөлгөөнөөр лусын амьтанд хандрахад нөгөөх нь дагаж бүжиглээд талимааран найгадаг шидтэй аж. Хааны хэвлий тус газрыг лимбэнийхээ авиагаар илэхэд ганц царай муутай могой хааны амаар бөөлжис мэт цухуйн гарсаар лимбэний уянганд согтуурч иогчин эрийн бэлхүүсний хөдөлгөөнийг даган гунхана. Гэхдээ нэг ширхэг могой гарч ирэхийн төлөө улаан хоолой нь дотроосоо үрэгдэн ихэд халах тул хасах хоёр зуун хэмийн шингэн азотыг хоолой руугаа цутгах учиртай төдийгүй үүдэн шүдний завсарт могойн гуужсан арьс үлдэхэд зуун чигчлүүрээр түүж авахаас аргагүй болсон тул “Ганц амьтныг гаргах гэж Гасалж гонгинон гурав хонолоо Мянган могойг энэ мэт цэвэрлэхэд Мөхөс миний нас болон тэвчээр үл хүрнэ” хэмээн Хаан хилэгнээд Иогчин хүмүүний толгойг салгаж аваад хананд гоёл болгон хатаалаа.

Таван зуун настай аальгүй чуганц царайны овроо ганцаар хороохын тулд гандаж хуучирсан нүүрээ боржин чулуун зүлгүүрээр гучин цаг үрсэнийхээ дараа таван зуун хэмийн халуун индүүгээр үрчлээсээ толийлгон зүсээ гоёх аж. Тэрбээр насны зөн ихэдсэн учир ааш характер гаж бөгөөд таягныхаа үзүүрт вибратортой зүйл нааж, Том Крузийн зурагтай ханзархай тэрлэгээр биеэ гоёдог юм гэнэ. Чуганц хаанд хандан,

- Хаан чи долоон сүвтэй атал гэдсэнд чинь мянган могой найрлаж байгаа билээ. Долоохон сүвнийхээ хаагуур нь хэдийг гаргах гэж биеэ тарчилгах билээ. Хэрэв хөгшин миний хэлсэнүүдийг ёсоор дагъя гэвээс өвчнөөс чинь ангижруулж өвчүүг чинь амрааж өгье, хэмээн өгүүлэхэд цөхрөнгөө барсан хаан дуугүй толгой дохилоо.

Чуганц яс нь цухуйсан мойног хуруугаараа газраас шороо атган хааны нүүрлүү цацаж өмднийх нь өвдгийг ханзалж цамцных нь ханцуйг ураад ноорхой хүний дүрд хувиргаснаа, “алив чи надтай хамт нөхөр мэт яв, таарсан бүхнийг тэвчиж хэлсэн болгоныг биелүүлээрэй” гээд үрчгэр гараараа хааныг сугадаад ордноос гаран алхлав.

Хааныг ноорхой хувцастай дагуулан бараан газраар явахад хэн ч үл таних бөгөөд золбин нохой хүртэл өмд рүү нь сарьж доромжлоно. Чуганц хааны хамтаар нэгэн хорчин этгээдийнд айлчлан ирэв. 

Чуганц: за хөө чиний хор ихт сархадыг хүртсэнээс үүдэн энэ ноорхой хүмүүний гэдсэнд могой үүрлэн тарчилгаад олон сар өдөр авав. Өрөвдөлтэй амьтныг илаар болгож өгөх аваас би чамд далан шил алт мөнгөн усыг олж өгөх болно.

Хорчин: Би тэрхүү сархадаар хааныг л хордуулах гэж зөвхөн түүнд зориулан загалмайт  могойн зулзагаар тавин удаа нэрж, наргүй уулын усанд найруулан бүтээсэн билээ. Наад ноорхой хүмүүн чинь амсах учиргүйсэн. За яахав үнэхээр чиний нөхөр юм бол би нэг арга бодъё

Хорчин ийн өгүүлээд торх дүүрэн буцалсан шалзлам усыг ноорхой хувцалсан хааны шулуун гэдсээр клийзм тавьж оруулаад шатаж улайссан чулуунаас төө зайтай бөгсөөр нь суулгаж тав хонуулав. Ингэхэд хааны доторхи могойнууд хор биш хорхог болон хувираад могойн консээрв идсэн мэт таатай сэтгэгдэл төрөөд өвчнөөс нэг мөр ангижрав гэнэ.

Харин өөрийг нь зовоосон Хорчин этгээдийг "чамаас болж өчнөөн гэмгүй ард үрэгдэв, дахиж бүү хорт сархад нэрэгтүн" хэмээгээд ордныхоо хананд ширхэг тоосгоны зайд багтаан чихэж цаазлаад, аальгүй Чуганцад шинэ залуу нүүрний арьсыг бэлэг болгон өгөөд бүгдээрээ түрхэн хугацаанд ч болов амар сайхандаа жаргажээ. 

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
joe. (зочин)

сайхан болжээ их давгүй шүү намайг шавь болгооч аанхаа багшаа хэхэ

Undriga (зочин)

Гоя гоя. Өмнөх бичлэгүүдээс илүүтэйгээр их таалагдлаа. Ер нь чи мэдэж байгааз дээ. Би чиний фен гэдгийг.

Доктор

Марзан нөхөр шүү, хэхэ

Аанхаа

Ойрдоо үлгэр ярьж өгсөнгүй та бүхэндээ тэгээд нэг юм муйхарлалаа

aztan

яасан урт үлгэр вэ

Ицми (зочин)

хаха. энэ орчин цагийн үлгэрч Аанхаа гэж нэрлүүл таарнаа.

гоя

дурлагч

Хаха, гоё үлгэр болжээ.

kukla (зочин)

ширхэг тоосгоны чинээ болтлоо агшиж їрэгдсэн тэр хорчин хєєрхий

HERO

Орчин цагт ийм л үлгэр уншдаг болчжээ.

Аанхаа

Үлгэрч Аанхаа гэж үү гоё л нэр, Уншсан бүгдэд талархмой

Коала

мундаг үгийн баялаг шүү хмммм

gaaya (зочин)

http://www.orlogo.net/Register.aspx?user=Gaaya0428 gej orood delgerengui uzeerei ta internetees mongo oloh bolno Mongol site shuu

Дээс...

би бурхан шүтдэггүй аанхааг шүтдэг

kYl3 (зочин)

gue yahw setgegdliin toloo bol bolj l bna uhaarliin toloo bol bish bololtoi tiim l uhaantai yum bol minii 5n asuultad hariulj chadhu

Аанхаа

Би тийм ухаантай бишээ таван асуултны чинь нэгт нь хариуулбал их юм

erdenee (зочин)

Гоё байна ээ. Гэхдээ юу хэлэкснийг нь төдийлөн ухаарсангүй. Яахуудээ уншжийвал болоошд

Төгөлдөр (зочин)

зиа зиа сайхан болж дандаа л сайхан болдгоос хойш. харин тэр 5 асуулт тавькаад байгаа К аар эхэлсэн хэцүү нэрт /нэрийг нь бичэж чадсангүй/ чиний ухаантай гэдэгт бид үнэхээр итгэж байна. тэр их оюу билгээ харамгүй зарцуулж нэг сайхан зүйл бичээдхээч, сэтгэгдлийн төлөө. хэрэв энэ хүний бичсэнийг гүйцвээс танийг бүрэн шүтье. эс чадваас бөгсөөр чинь мянган могой орж гаран тарчлаг. болж байна уу хахаха

SinГ©ad O'Connor

БИЧИЖ ЧАДАЖ БАЙНА.

ӨӨР ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА.

Аанхаа

Заавал ямар нэг санаа агуулах албагүй шүү дээ зүгээр л нэг үлгэр юм

Зочин

1000ын юм ууж 1000 могой үүрлүүлж дээ

Анчин (зочин)

аайр юмөөө

Зочин

чи юуугаа бичээд байгаан бэ, чамаас болж энэ блог утгаа алдаж байна зайл шал утгагүй юм биччээд өөрийгөө лаг гэж хөөрч байгаа бол түй май

Siourses (зочин)

haha .Bur alaad haytsan,

Зочин

yohh hehe ineedteimaa tgd ter ued ni klizm etr bas bdag l bsiim bhdaaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)