АААННХХААА : Аанхаа өөрийн талаар буюу миний характертай танилц data:blog.pageNameАААННХХААА

Аанхаа өөрийн талаар буюу миний характертай танилц

Цагаа барж миний бичсэн хэдэн сараачилтуудыг уншиж болгоодог бүгдэд нь талархмой. Бусдын нүдээр яаж харагддагийг мэдэхгүй ч  үзэж туулсан 22 жилийнхээ (удахгүй 23 болно гэж бодохоор нэг л гунигтай шүү), хугацаанд ямар ааштай хүн болж төлөвшив өө гэдгээ танилцуулъя.

Яадын би ялгарах дуртай:  Бүгд улаан дээлтэй бол би ногооныг өмсөнө. Бүгд өөр өөр өнгийн дээлтэй бол би куртик өмсөнө. Бүгд өөр өөр хувцастай бол би нүцгэн гүйнэ. Бүгд шалдан байвал би малгай өмсөнө. Америк кинонуудын алдартай quote -ууд байдаг даа, жишээ нь Терминатор-2 дээр Шварцнээгр агаагийн хэлдэг I'll be back гээд л. Харин надад хамгийн их таалагддаг нэг quote байдын, тэр нь American Beauty гэдэг кинон дээр нэг хөөрхөн охины хэлдэг үг:

"I don't think that there's anything worse than being ordinary"

Эгэл жирийн байх шиг муухай зүйл үгүй. Ерөнхийдөө би дандаа л бусдаас ямар нэг юмаар онцгойрохыг хүсдэг, сайн талаараа шүү. Хүмүүс ч заримдаа "чи одоо ялгарах гээд ядцын" гэж шүүмжилдэг. Яадын би ялгарах дуртай.

Эмзэгхээээн: Сайхан зүйл хамгийн эмзэг байдын гэж өөрийгөө хөөргөдий ш д. Сэтгэлээрээ ч тэр, биеээрээ ч тэр их эмзэг гэж байгаа, эр хүн байж. Биеийн талаасаа бол жишээ нь, дурын юмнаас харшил авчдаг, ганц гантель өргөнгүүт төмөрнөөс харшил аваад тэрүүхэндээ биржийгээд улайчдаг, намрын цагт нулимсаа гоожуулаал явдаг, харшил аймар шүү. Сэтгэл бол биеээсээ ч эмзэг шүү дээ. Таалагддаг охин нь мсж бичихгүй ганц хоночуул гомдсондоо дугаарыг нь фонебүүкээсээ устгачдаг, зарим найзууд надгүйгээр ганц юм мултлуул тунисандаа цонхыг нь хагалдаг, толгойг нь ч юмуу.  Их амархан гомдоно, тунина бас их амархан хөөрнө, гошгороно. Заримдаа өөртөө гомдоол энхтайвны гүүрнээс үсэрмээр санагдаж байгаам чинь, заримдаа бол хөөрөөл өөрийгөө ертөнцийн төв гэж бодно. Яахав дээ, төрөлхийн аашийг чинь одоо, засах гээд бардгүймөө.

Чадахгүй байж муу санаалнаа: Ганцхан сарын өмнө блогчдийг хоорондоо уулздаг гэж мэдээчгүй явлаа, гэтэл одоо би эндээс хамгийн үнэт эрднэсээ олсон ... гээл цаашаа үргэлжлээ явчуул яахуу. Заза гол яриандаа орий, блогчидтой анх танилцахдаа хэрхэн муу санаалж байснаа одоо дэлгэчий. Анх Янзагатай танилцсын, ер нь бүгдээрээ л хамгийн эхлээд янзагатай танилцдын. Намайг мсэнжрээ өгчих гэхээр нь өөр шинэ хаяг нээдийн билүү нтр гэж муу санаалж байгаан, гэхдээ залхуураад тэгээгүй л дээ. Янзага дараа нь "занадуд бөөнөөрөө цуглажийна, чи очиж танилцаач" гэхээр нь бодож бодож (санаалж санаалж) нэг юм очдын. Тэгээл нөгөө Занадуг нь олох гэж зовсондоо жхан бухимдаад "за даа ямар гээчийн хачин газарт хүрээд ирэв дээ, дотогшоо орох уу болих уу" гэж муу санаалж байгаам. Бас янзага гэж жинхнээсээ эмэгтэй хүн мөн үү нтр гэж муу санаалж байх хооронд ашгүй цаад чинь гарч ирээд дотогшоо дагуулаад орлоо. Тэгсэн чинь баахан үл таних хүмүүс ширээ тойроод сууцан ямар нэг "эрхтэн" -ий талаар л их серозны ярьж байхыг сонсоод "За энэ чинь хэрэг бишд лээ дээ, блогоор танилцаж хуурч авчраад эрхтэнийг нь зардаг хүний наймаачид юм биш биздээ" гэсэн муу бодол төрж байгаан, тэгээд эвгүй юм болвол зугтахад амар гээд хаалганад хамгийн ойрхон сууж байгаам л даа. Нээрээ шүү, ямартай ч гурван секунд бол тэгж бодсон, гэхдээ хүний наймаачид биш юм байна лээ. Зүгээр муу санаалчихгүй их гоё ургуулан бодож муу санаалж байгаа биз.

Дэндүү шударга, аая ккк: Надад матар харагдсан охиныг би хэзээ ч "чи хөөрхөн" гэж хэлж чададгүй. Нээх онцгүй бичлэг уншчаад "Өө ёстой саак" гэсэн сээгий үлдээж яагаад ч чадахгүй. Хамаатны бяцхан жаалын зурсан хөөрхөөн туулайг бүгд магтаад л "ёстой мундаг, ёстой гоё болж" нтр гэж байхад нь би "энэ одоо юу юм, чих юмуу антенн юмуу, наад чинь мутацид орцон хулгана шиг харагджийна" гээл уйлуулж байх жишээний. Жим Кэригийн тоглосон "Liar Liar" гэдэг худлаа хэлж чадахаа байцан эрийн тухай инээдмийн кинон дээр гардаг шиг надаас худлаа манж үг яагаад ч гардаггүй. Худлаа хэлдэггүй гэсэн үг биш л дээ, зүгээр л өөрийнхөө бодлоос эсрэг зүйл хэлж яагаад ч чадахгүй. Уучлаарай, чи хамгийн энхрийхэн нь болохоор чамд хэзээ ч хайргүй гэж хэлж чадахгүй.

Нахальны буюу хэг ег: Хүнд амархан гомддог байж хэг ег гэсэн үгээрээ өөрөө анзааралгүй хүнийг уурлуулчихдаг. Бас өөрөөсөө ахмад хүмүүстэй харьцахдаа их дефекттэй гэж байгаа. Нэг мэдэхэд л нахальны гэдгээрээ дуудуулчина. Ямар л олигтой гар жхан халамцуудаа хамт ажилладаг ахмад хүний өөдөөс салаавч өгөх вэ дээ, уур нь хүрсэн л байх. Охидуудтай нэээх хэг ег гэж харьцсаар байгаад олигтой ч үерхэж дотноссон юм байхгүй. Гаднаасаа ингэж хачин авир гаргаж байгаа ч гэсэн дотроо бол цагаахан юм шүү дээ, эмэгтэй хүнийг яаж хайрладагийг хараад ирээдүйн эхнэрт минь атаархаарай. Аая өөрийгөө лаг магтсан ккк. 

Заза эцэст нь хэлэхэд ийм хачин ааштай гарыг тэвчсээр байгаа найзууддаа баярлалаа, ийм хачин гарыг эгнээндээ нэгтгэсэн блогчиддоо баярлалаа, бас ийм хачин гарыг хайрлахыг хичээж байгаа чамдаа баярлалаа.



start=-5 , cViewSize=50 , cPageCount=1

45 сэтгэгдэл:

null
Дээс...

эмзэг дэлбээ байсым бий вий нтр гах гах

Hiko

Ийм хачин гар байгаад чинь баярллаа ккккк

Ицми (зочин)

ааяаяа... манай Аанхаа чинь мундаг сундаг баатар юм биз дээ хэхэ. хөөрхөн л ааштай шд. юувлээ юу юу гэж үг сольж үзлээ. нэхх цөөхөн юм ярьсым шиг санагдаа байх чинь. тэхдээ айтар муухай бүдүүлэг этэр гэж санагдаагүй гэж боджийно кк

Солнце

Нилллл хайр ханхалаад явчих чинь чи минь, энхрийхэн минь, чамдаа нтр гэлллл кью кью кью

Аанхаа

Өөрийгөө танилцууллаа ш дэээ таалагджийнуу тэгээд

joe. (зочин)

ийм хачин хүмүүстэй нийлдэг танидаг болсондоо маш их баярлдаг бас өнөр өтгөн гэр бүл болцгооно шүү бүүр сэтгэл хөдлөөд liverpool ийн нусны алчуурандаа нусаа нийгээл уйлчлаа хэхэ

MC Аав

хохо ёстой хайр найргүй тодорхойлжээ. таалагдаж байнаа. Танилцах бүү хэл хамт 2,3 гожгор юм хуваагаад ууцийн шиг л боллоо

Аанхаа

Жоё, стоо тэгж байж тархиа хагалуулав зүгээр. би тэгүл арсеналын зурагтай даамсаг үйлдвэрлэж хүүхнүүдэд шахна шүүү

joe. (зочин)

liverpool ийн хүн гэж бичээгүй болохоор л уурлаад байна уу даа золиг чинь хэхэхэ

HERO

Хачин гар гуа, их тодорхой болж

Дээс...

көгшээн хиро мань 2 нхоо холбоосийг өөрчилчих хө

Болдууш

ТрПрадо чи буруу хүнээ уруу татах гэжээсэн байна шүү. гах гах гах. энд нэг хүн ер үзэгдэхгүй байх чинь. Уг нь хамгийн түрүүнд орж ирэх учиртайсан...

HERO

депси бид 2 ийнхоо холбоосыг арай өөрөөр бичих аваас болхуу.

Аанхаа

Yooo surtei shd oorchilyooo oorchloy

yanzagkhan (зочин)

ih muu sanaatai tegsen hernee amarhan goshgordog huuhed bgaan hehehe

Ариунбаяр

За амжилт хөө

Undriga (зочин)

Нээрээ бөөн хайр дурлал юм аа. Чиний худлаа ярьж чаддаггүй гэдэг чинь стоо үнэн санагдсан шүү. За тэгээд косуудад амжилт хүсэж, ерөөлийн цэнхэр хадаг барья нтр

erdenee (зочин)

Би чиний оронд байсан бол утга зохиолын чигэлэлээр магистрт суралцаж, жаахан юм бичих байсан байх даа. За тэгээд би ч чамд юугаа заахав дээ хөөрхий. Ухаантай хүн биз. Чамаас суралцах юм л зөндөө байна. За тэгээд тэр блогчидын цуглаан дээр чинь блог уншигч очиж болдгиймуу? кк. Хэрвээ болдгийм бол би пиццагаар дайлъя гэж амалмой

gaaya (зочин)

http://www.orlogo.net/Register.aspx?user=Gaaya0428 gej orood delgerengui uzeerei ta internetees mongo oloh bolno

Коала

аан тийм бийвий

erika

өөрийнхөө муу сайныг мэддэг хүлээн зөвшөөрдөг сайн л байна ш дээ... эр хүн ккк

Хэрлэн

өөрийнхөө алдаа дутагдал, ашигтай сайн талаа мэджийнаа гэдэг бас нэг сайн тал шүү тээ... ккк

erdenee (зочин)

Аанхаа чи тэр гааяагийн сээгийг устгаач. Балай юм

baabar.mn- бүх сээгий (зочин)

Баабартанд баярлав: Ёооё ингэж аанхаагийн минь нийтлэлийг оруулж тархи амраах гэж. Аанхаа өөр юм хийхгү наадхыгаа л үргэлжлүүл. Болку бол наа Баабар ахаасаа зөвлөгөө ав. Урагшаа миний дүү. Чи дурлалдаа шатааж арилж өгөв өө. Ухаантай дурлана шүү. Гэхдээ хайр сэтгэлд чинь амжилт хүсье. Блог руу чинь ороол мэдсэн л дээ
CD: Сайн бичжээ. Дараагийнх нь хурдан гаргаарай
Javhaa: Bolj bna shd bicheed l bai
batbaatar76: Та нар энэ залууд зөвлөлгөө өгөх хэн юм бэ
jesusenkh: Төсөөлөл зураглал тун давгүй шүү. Хамгийн гол нь өнөө цагийг нилээн зөвөөр харж чадаж байна. Хүчтэй зоригтой байж улам томоор нүдээ нээ. Гэхдээ бусдын эсрэг гэхээсээ өөрийн сул дорой, бузар муугийн эсрэг хүчтэй бай. Үнэндээ тэдгээр мангасууд, хэсэгхэн зуурийн уур манан. Тэдний төгсгөл тодорхой, тамд тогтоогдсон. Харин жинхэнэ дайсан дотор чинь бий. Цаг хугацаа, орон зайнаас ангижран, улам өндөрөөс бүхнийг маш олон талаас нь харж дүгнэ. Амьдралыг хайрла. Бурханыг бүх зүрхээрээ хай, хүндэл, итгэ. Ерөнхийдөө эхлэл чинь давгүй шүү. Энэ үеийн олонхи нь ууж идэх, өмсөж зүүхийг, наргиж цэнгэхийг зорилгоо болгодог. Тэднийг, бас өөрийгөө өөрчилхөд Эзэн чамд тусална. Сайн байна...
batbaatar: Гэхдээ Монгол хэлээ л төгс хэрэглэхийг илүүд үзнэ
batbaatar76: Тасархай залуу
ZUv bicheech: Ta nar en hel zyin dyrem zurchsun zavaan hellegee bolioch!!! 87 ond tursun bol ch argagyi l dee.
zaluus: DANZAN BODOO. ZORIG, ZENEE. ENEBISH. DANGAASUREN. O.ENHSAIHAN. NARANTSATSRALT. BALDORJ. bid ue ueiin eh oronchidoo aldsaar baih uu. ardchilald shiljsen geh bolovch unendee tiim bish. ardchilsan geed bgaa nam n huuchin kommunistuudtaigaa zeregtseed yavj bn. yadaj MAXH neree uurchluh estoi bsiin. 90 onoos hoish 20 jil harlaa. huleelee. tevchlee. tevcheer mini baragdlaa. odoo boloo. bid buren guitsed uurchluh estoi. bid baigliin baylag eh orondoo ezen n baij. eej aav ehner huuhdiinhee derged ajilj amidarmaar. harid ochij bool bolmoorgui bn. BID UUNIIG L DANDAA HUSNE. zaluusa odoo tevchihee boliyoo. bugdeeree negdii. uzel bodoloo negtgii. GUYS_MONGOLIA@YAHOO.COM
hottie: awesome!Hey,Aanhaa! Have a very nice new year!
dfasfd: dsfsdfsdf
ta argaguid:: ta argagui huvisgaliin ur sad yumaa te!
ta argaguid:: ta argagui uvisgaliin ur sad yumaa te!
анхаад: юмыг багаас нь ч гэдэг юмуу эсвэл өөрийнхөө мэдэрч байгаа болон мэдэрч байсан юмаа эхэлж бич л дээ тэ шууд УИХ Мээ гээл явчиж болохгүй шдээ чи тэнд байсан биш
анхаад : мкс-н алдаа дутагдал завхралын талаар. ялангуяа програмын тэнхимийн юу ч чадахгүй хэдэн багш байдаг даа тэ. ярьж чадахгүй ойлгуулж чадахгүй хийж чадахгүй. тэгсэн мөртлөө том баагаал, та нар л хийхгүй чадахгүй болохоос амархан байсийншдээ гээл өөрсдөө болохоор хийж үзүүлдэггүй, хүний хийсэн жоохон юмыг багшдаа өгчих энээ тэрээ гээл
анхаад: чи МКС-н талаар юм бичээчээ
linosh: Үргэлжлүүлээд бай
batbaatar76: Юм дуулгах залуу юу энэ чинь харин, баяр хүргэе!
Очко: Гоё бичиж байна шүү. Үргэлжлүүлээрэй. Яг тохиолдлын чанартай таарсан байна. ккк
ganbaa: ene uneer tsever tohioldoliin chanartai bolson baina shuu dee, hehe
Та аргагүй: Та аргагүй ардчилалын хүүхэд юм аа, Анхаа. Цочирдлоо. Гэхдээ та хүмүүсийн магтаалд хошгироод явчихаж болохгүй шүү. Таны их юм уншдаг чинь наад улцан нүднээс чинь харагдаж байна. Амжилт хүсье танд. Нэгэн ах чинь

Фэн чинь (зочин)

Манай аанхаа од болжийна аа. Би чиний фэн болохоор энэ урт юмыг оруулцын. Устгуул устгаарай. 76 модон хүний үлгэрт оруулцан байгаазд

Muugii (зочин)

"Өө ёстой саак" гэсэн сээгий үлдээж яагаад ч чадахгүй нь

"MRG"

Үнхээр оны шилдэг нь болжээ. Аанхаа санал нэг байна би тэр цуглаанд нь очиж үзмээр л санагдсан даанч би шинков болхоороо айгад хэрэггүй юм шиг санагдаад больцөөн.

Улаан Хатан

Ерөнхийдөө бол Хикод зориулж бичсэн юм шигээ. :)

mep

үүнийг чинь л болог сээтэгнэл гэж ойлгож болох нь вээшд

Ponko (зочин)

Amidral deerxi Tegshitgeliin 1 aldaa. (aav eejiin aldaa bish shuu buruugaar oilgochixov!)

Төгөлдөр (зочин)

хахаха понко эргүү ац

shinee (зочин)

та нэг бодлын аягүй өвөрцөц хүн юмаа гэхдээ эань шиг ямар нэг авъяасаа заавал хөгжүүлэнэдэээ .жаахан тиймэрхүү зантай ч гэсэн ерөнхийдөө таалагдсан бөлгөө.

АНИРГҮЙ (зочин)

мангарын

ankhmaa (зочин)

shaal balain .taalagdaad yawchiw gj kkkk.er hvniihee huwid gj naaasss .zaaas yaadiin taalagdaa l biz .gonjtoi haraani shiltei / gehdee haraa ni muu bish / zaluus 1 l chuhal hudlaa tsaraitai bdag daa .chi tednii 1 bish gdg ni todorhoi .ziaak bgaagaaraa l bai uur yaahiin tm biz de

bestr (зочин)

hi anhaa

tsoomoo (зочин)

hi!!!chi ug ni aygui sonini aashtai huuhed yum shig bhiin ghdeee tgj oilgogdohoorgui ooriigoo zow talaas ni aygui ih magtjee kk!!!ingej goy bichsen yum chin hun bolgond taalagdah ni medeej shdee kk!!nadad ch bas

mednee (зочин)

bugd unenuu. if so u re ordinary

bambaruush (зочин)

hi chi unen aimar yuma aash chini ih ontsgyi yum gehdee zugeeree taalagdlaa

BabyDuck

hehe muu sanaat!!! goe blaa

hairtai (зочин)

uuuuuu hairta hintei bsimuuu muhaimaa

suragch (зочин)

bgshaaaaaaa bi tand hairtashdee getel ta paartai bdag tun tooguimaaaaaaa

Зочин

BGSHAA BI TAND HAIRTAI TANII PAAR BOLMOOR BNA

Maybe [10%]

тэмцээн дээр эмзэг дэлбээ болж болку шүү

Зүсэр бороо (зочин)

үнэхээр энэ бүхэн нийлээд аанхаа. ихэсгэл, багасгал алга ердөө л чи. миний мэдэх нисдэг...хэхэ

saruul (зочин)

he he, neg tanidag huntei adilhan ch yuim shig. anhaa arai uhriin ord bj alahin bish bizde

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)