АААННХХААА : 997 data:blog.pageNameАААННХХААА

997

997. Юу ч санадгүй ээ. Урьдах бүхнээ мартчихаж. Аманд ямар ч дууны ая орж ирэхгүй байх чинь. Нэрээ ч мартчихаж. Халаасаа ухаж үзэхээс. Өө нэг үнэмлэх оллоо зураг нь тод гарсан юм байна, гялс толинд хараадхъя үс, нүд, хамар, уруул адилхан юмуу даа. Ашгүй энэ лав миний үнэмлэх юм шиг байна. Нэг ахиц гарлаа, ямартай ч нэрээ мэдэх шив дээ. Заза цаашаа явж л байхаас, намайг танидаг хүмүүс тааралдаад мартсануудаас минь сэргээх ч юм билүү.

хэдэн минут

Хүн: Хүүе сайн уу

- Уучлаарай хэн бэ, би юу ч санахгүй байгаамаа

- Чиний найз байна аа, за яахав үнэхээр мартчихсан бол шинээр найзлы

- Харин ээ, чи намайг хир мэддийн

- Энэ хараа, нэгдүгээр ангидаа, за энэ оюутан байхдаа, бас энэ дөнгөж өчигдөр хамт авхуулсан зураг. Одоо намайг найз чинь гэдэгт итгэв үү

- Итгэлээ, хоёулаа олон жил нөхөрлөж байгаам байна даа, даанч би үнэхээр санадгүй ээ уучлаарай.

- Нэгэнт мартсан бол дахин шинэ амьдрал эхлэхэд чинь би туслы

- Тэгээч нээрээ, би бүүр яах учраа мэдэхгүй л явжийна

- Эхлээд чамд амьдарчмаар байшин олж өгөхүү

- Өө яг зөв, байшингууд хаана байдаг билээ би бас л санадгүй ээ

хэдэн минут

Хүн: Зиак зиак энэ дээ, шар ногоон цагаан байшингууд хоосон байна

- Алинд нь би амьдарч байсан юм бэ, бас л санадгүй

- Одоо бол хамаагүй ээ, дуртайгаа сонго

- Бүгдээрээ л ялгаагүй гоё юм байна, заза тэр ногооныг нь авъя

- Хэхэ, чи уг нь цагаан байшинд нь амьдарч байсын. Гэхдээ нэгэнт шинээр эхэлж байгаа юм чинь одоо ногоон руу нь орцгооё.

- За тэгий дөө ..... Ор байна, ширээ байна, тохилог юмаа

- Чи шинэ байшинтай болчлоо. Одоо сайхан дур булаам эхнэр хэрэгтэй

- Наадах чинь асуудал шүү, би хүнд дурлаж байсан уу, ингэхэд би арай гомо биш биз дээ. Хэнийг ч санахгүй юм.

- Хахаха, хорин жил найзлахад чи намайг лав оролдож байгаагүй дэг, тэхээр гомо лав бишээ.

- Хахаха, нээрээ тоглоомгүй надад эхнэр байгаа юу

- Чи хамгийн хөөрхөн эхнэртэй хүн ш дээ

- Новш гэж, би үүнийг хүртэл мартчихсан гэж үү дээ. Би хармаар байнаа. Намайг эхнэртэй минь уулзуулаач тэхүү.

- Мэдээж тэгэлгүй яахав, тэр хамгийн хөөрхөн нь болохоор чи гялс эргээд дурлах байхаа.

Хэдэн минут

- Хайрт минь намайг санаж байна уу

- Чи үнэхээр хөөрхөн юм. Даанч би мартчихаж, харамсалтай юмаа

           - Зүгээр дээ, нэг нэгэндээ дурласан байхад л хангалттай

          - Чи ийм үзэсгэлэнтэй юм чинь би амархан хайртай болно 

             оо, итгээрэй

Гуя, хөх, нүд, уруул, яасан ч сайхан хүүхэн цээжийг минь дэрлээд хэвтэж байхым дээ. Мартсан зүйлсийнхээ хамгийн чухлуудыг нь эргүүлээд олоод авчихлаа. Байшин, эхнэр. Заза гадуур жаахан алхаж бусад зүйлсээ олж авъя ... хүмүүстэй танилцнаа, ... сайн уу сайн уу ... танилцъя танилцъя .... өмнө нь танидаг байсан хүмүүстэйгээ дахиж танилцах чинь яасан эвгүй юм бэ дээ. Гэхдээ үнэхээр мартчихсан л юм чинь яадын, танилцаад л байхаас. ... Пөөх тэнд нэг хөөрхөн нохой байна дагуулаад явчихъя.

- Хөөе наадах чинь миний нохой

- Танихгүй эмэгтэй минь уучлаарай, өөрийн чинь нохой гэж мэдсэнгүй

- Харин би чамайг таних юм байна, нохойны хулгайчаа

- Би тэгвэл өөрийгөө ч сайн таниагүй явна даа

- Хүмүүс чамайг өнгөрсөнөө мартчихсан гэдэг үнэн үү

- Тийм ээ, тэгээд л бүгдэнтэй нь дахиж танилцаад явж байна даа

- Чи эхнэртэй юу, хөөрхөн үү

- Байгаа, азаар намайг уучилсан шүү, өөрийг нь санахгүй байхад

- Тэгээд хөөрхөн байна уу

- Лав л энэ хотын хамгийн хөөрхөн нь бололтой

- Чи хайртай юу

- Хайр гэж юу байдагийг ч яг сайн санадгүй ээ, гэхдээ эхнэртээ хайртай л гэж боджийна, одоо биш юмаа гэхэд удахгүй дурлана байх.

- Хэхэ тоглосын үнэндээ би танай эхнэрийг мэднээ, чи аль хэдийнээ хайртай болчихсон байлгүй дээ. Нээрээ тэгээд хотын юу юу таалагдав даа, хэн хэн гайгүй хүмүүс шиг санагдав.

- Онц ялгарч таалагдсан зүйл алга дөө, ямар хоолонд дуртайгаа ч санахгүй юм. Ямар дуунд дуртайгаа ч санахгүй юм. Бүх хөгжмийг сонсож үзлээ, бүх хоолыг амсаж үзлээ хоорондоо ялгарах юм алга.

- Аль нэгэнд нь дуртай болох байлгүй дээ, жаахан хүлээх хэрэгтэй

- Тиймээ би юу хүсэж байгаагаа бас юу мэдэрмээр байгаагаа ойлгохын тулд жаахан хүлээх хэрэгтэй бололтой.

- Нохойны хулгайч минь хурдан харихгүй бол эхнэр чинь хүлээж байгаа даа,

- Хахаха, хулгайч байхдаа яахав дээ. Нээрээ нохой чинь ёстой хөөрхөн юмаа, би золтой л дагуулаад явчихсангүй

- Тиймээ хөөрхөн шүү, гэхдээ яг миний нохой биш л дээ

- Хэний нохой юм бол надад зарахгүй л байхдаа

- Хэхэ, хэнийх гэдгийг нь чи мэдсэн бол ингэж хэлэхгүй л байсан даа

- Чи нээрээ надад нэг л таалагдаад байнаа, яагаад ч юм. Ингэхэд чи нөхөртэй юу

- Нөхөр үү, ёстой хэлж чадахгүйнээ, гэхдээ хайртай хүн байгаа л даа, энэ тэрний нохой байхгүй юу, анх төрөхөд нь л надад бэлэглэсийн

- Тэр чинь харин чамд хайртай юу

- Надад хайртай байсаан, одоо яасныг нь мэдэхгүй

Хэдэн минут

- Ингэхэд нохой чинь нээрээ хэдэн настайн?

- Төрөөд 997 дах өдрөө болжийна

- Хаха, юун сүрхий өдрөөр нь тоолдын бэ. Нээрээ юу гээч, би гэнэт нэг онцгой зүйл мэдрээд эхэллээ. Энэ хайр байхаа, чамтай байхаар мэдрэгдээд байна. Чиний нэг л юманд татагдаад байнаа.

- Би тийм сайхан эмэгтэй бишээ, чи эхнэртэйгээ л байсан нь дээр

- Санамжаа алдахаас өмнө тэрэнд хайртай байсан байх л даа. Харин одоо бол чамд л дурлачих шиг боллоо. Би чиний талаар огт санахгүй байна, гэхдээ одоо хамаагүй би зүгээр л чамд дурлачихлаа. Эхнэр лүүгээ очмооргүй байна. Яагаад чамд дурласнаа ч ойлгохгүй юм.

- Эхнэр чинь надаас хамаагүй илүү үзэсгэлэнтэй шүү дээ, надад битгий худлаа хэлээч дээ. Зүгээр л яваад өгөөч.

- Тэр хамаагүй ээ, би юу мэдэрч байна вэ гэдэг л чухал, ингэхэд харин би чамд жаахан ч гэсэн таалагдаж байна уу

- …Үнэндээ би ганцхан чамд л хайртай, энэ 997 өдрийн өмнө надад бэлэгсэн чиний нохой. Одоо бүүр том болчихсон байгаа нь энэ.

- Юу би тэхээр чинь….

хэдэн минут

Хүн : Ингээд 998, мянга хүрэхэд ойртлоо шүү. Гайхаад байх юм, 997 өдөр хорвоогийн хамгийн сайхан гэсэн 997 хүүхнийг л түүний эхнэр болгож авчирч өгсөөр байтал тэр ганцхан чамд л дурлачаад байхымаа. Охин минь, дахиад гуравхан удаагийн шалгуурыг давчихвал тэр чинийх болно. Чи мянган удаа түүнд дурлаж болсон юм чинь тэр ч бас чадах байхаа. Заза дахиад санамжийг нь арчхаас.

хэдэн минут

998. Юу ч санадгүй ээ. Урьдах бүхнээ мартчихаж. Аманд ямар ч дууны ая орж ирэхгүй байх чинь. Нэрээ ч мартчихаж. Халаасаа ухаж үзэхээс. Өө нэг үнэмлэх оллоо зураг нь тод гарсан юм байна, гялс толинд хараадхъя үс, нүд, хамар, уруул адилхан юмуу даа. Ашгүй энэ лав миний үнэмлэх юм шиг байна. Нэг ахиц гарлаа, ямартай ч нэрээ мэдэх шив дээ. Заза цаашаа явж л байхаас, намайг танидаг хүмүүс тааралдаад мартсануудаас минь сэргээх ч юм билүү......

start=18 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 68-с 19-68 харуулж байна

null
Аанхаа

Эрдэнээ: чиний зөв дээд талд бичсэн сээгийгээ устгалаа бас чиний сүүлд оруулсан сээгийг устгалаа шүү

Улаан Хатан

Ёөөөө. Ийм хайртай учирвал үхсэн ч яахав.хэхэ

batuk (зочин)

андаа үнэн тасархай болжээ.

батук (зочин)

manai aanxaa aihtar romantic hun shuu. aanxaagiin hairiin talaar gants neg tuuh dursmaar sanagdchihlaa. gehdee yaahii. demii bizdee. kkk. ohiduud oortoo durluulah geed salahgui

Аанхаа

Хөгшинийхөө хувийн юмыг иймэрхүү сээгийгээр дурсах бүдүүлэг хэрэг шүү, эртээд онон дураак бас элдэв сээгий үлдээцэн байхаар нь устгацын

~Freedom writer~

ингээл дурлуулаад бвал алваа хаха

Коала

хөөрхий тэр залуу. Туршилтын туулай болоо нссс

Нэг_хүү

998n udriin umnu ter hen bsiin bol

Аанхаа

998 өдрийн өмнө зүгээр л дурлах инстинкт нь ажиллсан залуу байсан

Зочин

bi 1 dex odroo yavjina

Зочин

сэтгэцийн гажигтай биш бол Ийм хайр гэж энэ дэлхийн хаана ч байхгүй

ZeroOne (зочин)

Зочин битгий ш*** чам шиг юмнуудаас болж жинэхэн хайр алга болж байна

"MRG" (зочин)

Жинхэнэ хайрыг өвөрмөцөөр илэрхийлжээ. Хэхэ тэр залуу нээрээ арай дэндүү туршилтанд орж байнаа тэ.1000 нтр арай их биш үү ааш ядарч байгаа байхдаа.. олон удаа format хийгээд байвал бүр сэхэл авахгүй болтолоо ямбийрчиж мэдийшд тэ. тэгхээр 100 л байхад болох байхөө.хэхэ

Аанхаа

тэр санамж арчих энээ тэрээ биологийн талын юмыг нэээх анрхаарах хэрэггүй шүү дээ утга нь бол мянган удаа амьдарсан ч нэг л хүндээ дурлана гэсэн санаа юм

Зочин

what a romantic story!!!!!!!

MES POSTZ

Яг эсрэгээрээ Санамжаа арчуулаад л гараад явахдаа нэг нөхрийг заавал шуу шаагаад унагаадаг тийм хонзогнуур бол яахуу кхй кхй

Аанхаа

МЭС минь дээ ....

happy (зочин)

uneheer tas boljee. bi ingej oi sanamja archuulhinsan. tewel hend ni 1000 durlah boloo kk

Төгөлдөр (зочин)

хэхэ миний хувьд ганц өдөр тэсэхнүү яахна аягүй бол юун эмэгтэй хүн болцон явжээж магадгүйээ хахаха заза тэр нь ч хаашаан ингэж дурлах хүнтэйгээ учирах байлгүйдээ харин энэ story - ийн хувьд бол гайхалтай хэлэх үг алга

Ээмэрийн (зочин)

таныг ингэж бичдэг гэж стооо бодоогүй байсан гоё юмаа

Сахиус (зочин)

Хэхэ үнхээр гоё болсон байна. Сүүлийн үед чиний бичлэгүүдийг чинь уншихаар нэг өөр ертөнцөөр жаал аялж байгаад ирсэн юм шиг л санагддаг боллоо хэхэ. Чамд иймэрхүү фантастик сэдвүүд их зохих юм байна.

Сахиус (зочин)

Тэгээд яг 999 дэх өдөр дээрээ факталчихвал яанаа хаха.

SinГ©ad O'Connor

энэ бичлэг надаа үнээрийн супер таалагддын хэд ч уншив бүү мэд.

Зочин

бас л нэг балай хэний ч биччихээр юм шаасан байх шив боль доо хөө

Abi

yarih yumgui goy yumaa. yaj iim yum tolgoind chin orj ireed bnaa aanhaa hehe

Зочин

бодуул инстинктээрээ л ингэж бичдэг байхдаа

sweatheart (зочин)

...Hairtai hunee gadna torhoor ni bish setgel zurheeree mederdeg.. Uneheer saihan bichjee... hair gdg amidraliin utga uchiriig olon hund uhaaruulah oor olon zuil bicheerei.. aanxaa chamd amjilt husie...

b (зочин)

unheer goy yumaa tanid amjilt husey!

enhzolboo (зочин)

dajgui boljee gehdee eterneal sunshine of spotless mindiig uzchihsen bolhoor neeh onts sanagdsangui

jubhen

тэр зочин амаа тат,маш гоя сэтгэсэн бн,эмэгтэй хүн ингж дурлжаам чэн эрэгтэй хүн ч гэсн яад тгж дуралж болдгүүиййн,бүгд л зүрх сэтгэлтэй,тэгээ тэр зүйл нь хэзээ ч давтагдашгүй,,,,

enhzolboo (зочин)

hehe shuteeniig chine "magtaaguid" sorry

jubhen

enhzolboo chi bish ter deer bgaa zochin

axe (зочин)

Iimerhuu mayagiin kino hiivel goe boloh yum bishuu Aanhaa ene tuhai bodoj uzsenuu gej

MC Аав

сайхан бичлэг байна.
бичлэг ч гэж өгүүллэг байна. ийм хөөрхөн өгүүллэгийг хамгийн сүүлд хэзээ уншлаа да байз...

SinГ©ad O'Connor

ийстой гоя дахиал хэлий :P

SinГ©ad O'Connor

дахиад хэллээ


ёстой гоя !

bi l baina (зочин)

bi ene blogt onoodor orj irj bna.saihan bicheh yumaa.aanxaan haanaas ve.

Lyla

Ёоо үнэхээр гоё бичжээ...

Hanper

ваа яаяа янзтай :)
чи ер нь их мундаг нөхөр байна шүү

Аанхаа

Танкс, дандаа орж байгаарай

Siourses (зочин)

Goyiiimoo, Hanper iin heldeg yag unen

Хикару

гоя болжээ. ийм агуу хайр байдаг л байх даа хаа нэгтээ

Nightmare (зочин)

Үнэхээр гоё бичжээ. Энэ 997 өдөр энэ залуу нүдээрээ биш сэтгэлээрээ дурласан байна даа. Тээ?

Зочин

Энэнд тасарцан юм алга
Хэлмээр юм ч байна
Үнэхээр гоё сайхан дажгүй болжээ угнол энэ чинь жинхэнэ ёстой 997 /яг үнэндээ бол 171 өдөр юм байна / өдрийн өмнөх бичлэг байна би нээрээ хаагуур явсын бол ккк

ts (зочин)

seems like watching the eternal sunshine of spotless mind.

SinГ©ad O'Connor

ЭНЭ МИНИЙ ХАМГИЙН ДУРТАЙ БИЧЛЭГ.

mishka (зочин)

yooooooooooy hehe buur duralj uzmeer snagddag baisht ain air setgegdel turjiinee

Зочин

eniig hedench udaa unshiv buu med unshih bolgond l shan medremj turdug uneheer shan bichleg

Зочин

IIM UTGATAI KINO BAIDAG SHUU DEE.

Jay™

Гоё бичлэг байна. Яагаад арчаад байгаан? Яагаад 1000?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)