АААННХХААА : Даланзургаан модон хүний үлгэр: Гутгаар бүлэг data:blog.pageNameАААННХХААА

Даланзургаан модон хүний үлгэр: Гутгаар бүлэг

Жич: анх үзэж байвал эхний хоёр бүлгийг уншина уу.

Тэргүүн бүлгийг унших, дэд бүлгийг унших.

.... Сэлмэн эвэрт ямаануудыг "янгир мэт болой" хэмээн гошгоруулсаныхаа дараагаар Ховордож баатар энэхүү бэлчээр талхлаачдад тус бүрд нь таван атга өвс ноогдуулаад хэнээр хариулуулахаа эргэцүүлэн хэсэгхэн саатав. Түмэн цагдаагийн мөрний арьсыг эгэмний ястай нь хуу татаж нүүрний сайрыг ханзалдаг, Сүхийн талбай дээр лааз нүдэн, лооль хагалж таашаал авдаг ТасОнгон, ДухДагз нарыг Баачихсан чуганцад бараа болгон дагалдуулаад арван янчаанаар урамшуулж, "хожим модон хүний нэг болно доо" гэсэн гэнэн мөрөөдлөөр нь далимдуулан гошгоруулаад олон ямаануудыг сахин суу хэмээн үлдээлээ.

Энэ хооронд БуянтЖагаа, ЭнхиБалдо нар өөрсдийн бүтэлгүй хэргээс үүдэн санаа сэтгэл нь газар лугаа унаж савдагийн дүрээс гарч ардын төрхөнд хувираад, тэнгэрт од болон гийж газарт цэцэг болон ургъя хэмээвч ухаан үл хүрэх тул эргээд л Намбарваани мангасын баруун зүүн ханцуйнд нь шургаж дараагийн даалгаварыг оноотол мянган жил саатмой.  

"Ховордожийн намавтгар биеийг би мөхөсхөн үнэлжээ, өөр илүү бярт савдагийг үтэр дуудан ирүүлж фёодалуудыг нэг мөсөн даран сөнөөсүү" хэмээн Намбарваани өгүүлээд баруун хязгаар тийш гараараа жар даллан хөлөөрөө ная савчин, улаан сарнай хатгасан улаан муутуу дарцагийг салхин дор намируулж, дөрвөд аялгаар учир үл ойлдох дөчин тарнийг гурав хоног тасралтгүй  уншив. Ингэхэд дээрээс аянга бууж, доороос хад урган час улаан тархин дээрээ тэмээн чинээ том хар мэнгэтэй, уршиг урхаг нь орчлонд хэтийдсэн Намдарж мангас залран ирээд галаар тургин амьсгалж араат шүдээ ярзайлган архирах хоолойгоор Намбарваанитай мэндлэв. 

Намдарж:  Куучны анд чэнээ кэрэг зориг юун, кэркэх гэж намайг дүүйдах болов аррр аааррррр (архирана)

Намбарваани:  Бярыг чинь ашиглан ардчилсан фёодалуудыг даруулах гэв

Намдарж:  Аррр ааарр, Кээн юм, тэднийг күнээгөөд (хөнөөгөөд) маньд юуны тустайв

Намбарваани: Чиний өстөн Гүндалчаак тэдэнтэй хамт айсуй, түүний амандаа багтахгүй чалчаа гурван зуун хэлийг зуушлан шарж идэх аваас наад муухай том хар мэнгэ чинь хатаж алга болно. Гүндалчаакийг дайрах үеэр чинь Ховордож, Үүлэнбат нар хөлд чинь үрэгдэх ажгуу. Хуучны нөхөр Намдарж минь бушуу очиж тэднийг нам дарж өгөөч.

Ийн хэлсэнийг сонсоод Намдарж санаа шулуудан ардчилсан фёодалуудын зүг бушуухан давхин очив. Аймшигт мангас хүрч ирээд жаапных нь дугуйнуудыг тасар татан хаяхад фёодалуудын төмөр хүлэг явах аргагүй болж гацлаа. Ховордож,Үүлэнбат болон бусад ардчилсан фёодалууд түгшин түгшин гадаах орчныг ажин жаапан дотроосоо гарч чадахгүй дагжин сууна. Хэдийгээр Намдарж мангасын хүч бяр их авч мянган галаар шүршихэд доторхи иргэдийг өчүүхэн хайрахгүй долоон төө зузаан болд төмрөн ханатай оржигнал том хар жаапыг нь яаж ч чадсангүй дэмий л гадуур нь маажина. Богд уулын хагасыг авч шил цонхыг цохиход огт нэмэр байсангүй, туул голын усыг амандаа цутган мөсөөр тургихад ч хөлдөж шальсангүй ээ. Хэрхэх учраа олохгүй ихэд бухимдан "та муусайнууд кэр удаан наанаа сууж чадахын, эргүү кэмүүс минь Гүньдалчаакийг л гаргаад үгүүл би таануусыг тайван явуулы" гэж их дууг хадаан бархирахад Алтайн нурууны хамаг ан амьтад Хангайн нуруу луу үргэн одов. 

Жаапных нь гадаа дөрвөн жил сахин суусан ч ардчилсан фёодалууд дотроо суун гүрийсээр. Гарч чадахгүй хоригдсон хэдий ч сэтгэл нь түүртэхгүй Гүндалчаак жаапны дотроос дөрвөн жилийн турш элдэв ёж үгээр Намдаржийг хатгаж улам бүр зүрхийг хилэгнүүлнэ. Ленинградын бүслэгдсэн иргэд шиг цонхныхоо цантсан мөсөөр хооллон дөрвөн жил гүрийсэн Үүлэнбат нэг л өдөр тэсгэл алдаж Гүндалчаакийг үүдээр гарган чулуудахад нохой хөөх муур, ороо нь орсон азарган тахиа мэт Намдарж мангас Гүндалчаакийн хойноос элдэж хөөгөөд хорвоогийн нөгөө өнцөг тийш зүглэвээ. “Барих уу даа, барих уу даа” хэмээн гурван зуун тагнайгаараа орилон шоолон дутаах Гүндалчаакийг хөөсөөр дэлхийг гурвантаа тойроход Намдарж савдаг аргагүй ядарч сульдаад хүчээн нөөхийн тулд эргээд мянган жил нойрсох шаардлагатай болов.

Энэ бүх байдалыг шидэт толиндоо харж нэгэнт хэрэг бишдсэнийг ухаарсан Намбарваани Цөлмөн хатныгаа луусанд мордуулж дутаалгаад өөрөө хойноос нь одохоор болж эд агуурсаа тэргэнд ачин хол зүгт гарах бэлтгэлээ шалавхан базаав. Далан хүн сундлахад дааж давхидаг хүчит хүлэг мориндоо мордох гэхэд үл ойлгогдох шалтгаанаар хүлэг морь нь бусган займчиж будилан гишгэсээр газарт унан нөгөө ертөнцөд одлоо. Уналга үгүй болсон Намбарваани дэргэдэх Баярс савдагаас тус гуйн хандахад цаадах нь сархаданд хордоод морьноос ойчиж гэмтсэн биеэ эмнүүлэхээр гуулин улсыг зорих гэж буй тул “чиний хэрэг надад үл хамаатай, Ховордожтой өөрийн гараар шударгаар байлдагтунгээд үл тоон одвоо.

Уулын сүүдэрт нуугдаж ургаа модонд халхлагдъя гэвч хараа үл хүрэх газар Ховордож баатарт үгүй тул Намбарваани гарцаагүй гардан тулаанд орохоос аргагүй боллоо. Бүтэн өдөр хүлээсний эцэст Ховордож Үүлэнбатын хамтаар Намбарвааний өргөөний гадаа ирээд их дуугаар дуугаар зүрхийг зүстэл нь гийнгоолоод тулаанд дуудав. Ховордож,

Чиний дуудсан мангас савдаг, буруу санаатай атга жөтөө бүхнийг гэтлээд Үүлэнбат андын хамтаар голын чинь хар цусыг уух гэж ирлээ. Бууж өгч улаан тугаа цагаан болго, эс бөгөөс юу болохыг тэнгэр мэдтүгэй.

Ийн өгүүлэхийг дуулаад Намбарваани тулалдахаас зайлсхийгээд буулт үзүүлэн өргөөнийхөө түлхүүрийг Ховодож баатарт өгвөө. Ховордож баатар нь Ховордож мангас болох эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

Өө аль хэдийн мангас болчихсон юм биш өө. Гэхдээ яасан ч хэцүү хорвоо вэ. Дандаа л аймшгийн амьтдын эрхэнд байлаг...

HERO

next

Зочин

ssssssssss ssss

bagabandi (зочин)

zuudend orj nudand haragdaj gart barigdahaar bichsen bna shuu.
aanxaa huuhee uran zohiol ardiin aman zohiol sudlaach yum bish beez.
ugui bol ene talaar sudlaad uzehed ulam chihangash uragshluulah erdemd nevterch magadgui bna shuu.
Orchin tsagiin geser tuuli bna daa ene chene

LoveLove

Өө аймар аймар лаг бичжээ. Мангас болох нь тодорхойлдоо

Ицми (зочин)

өчнөөн их ажлын хажуугаар орж ирж уншкэж зовцорхымаа нээрээ. уншку байж болдгүй... хн...

Ховордож баатар зивүүн баараг л мангас шигийн тэй. гах гах. гэхдээ нөгөөдүүлээ бодуул арай л гайгүй сэтгэлтэйн тэй кк.

хажуудаа бас баахан риклаам тавьчжээ нөгөөх чинь хаха.

Зочин

aimaar shuuuu

BIL (зочин)

Uneheer zadgai setgesen saikhan ulger bolj.

egan (зочин)

бас л санамсаргүйгээр бодит байдалтай нийцэж байнам.

Зочин

Дажгүй ээ дажгүй

Нэг_хүү

hovordoj baatar mangas blohoo baig gehed savdag bolj magadgui l yum

bodol (зочин)

malaa chini ene chini odoo yu ym be pr ym uu haashaa ym kkkkkkk shar hadnaas biched bgaa ym uu hashaa ym neg iim ug bidgim yrihiig hussen buh nee bishee meddeg zuilee yri gej enend chini ymrch utga gargalgaa alga ehleed sudal niigmee har med meder sons daraa ni... snsart ywaa nuhur uu ugui yu ene chini

Аанхаа

Баярлалаа Бодол оо, их сайхан шүүмжлэл байна хүлээж авлаа, үүнийг би магадлъя

arius (зочин)

zadgai sain setgeh yumaa. gehdee Bogd uuliin hagasaar zodoldoj, tuul goliin usaar mus hiisen bol Altain nuruund bish Hentii-Hangai nuuruu havitsaa baildsiin bishuu. tegeheer hentiin nuruunii amitad Altain nuruu luu tutaasan gej bichih heregtei baihaa he he.

Зочин

Ter baatar mangas bolno bhdaa

lilo

aanxaaaaaaaaa nom bolgood gargaachee online bolj chadahgui zunduu unshigchid bga shdee chi gaihaltai bichjiinaa

мягмаржав (зочин)

үг бүр нь үнэн чи ёстой лаг юмаа

waagaa (зочин)

ховордорж их өргөөний эзэн сууж амар сайхандаа жаргаж байтал удалгүй намбарвааний олон жил сургасан шавь нь болох зирогт гарч ирэн хоовор дорж үүлэнбат 2 той хүчийг үзэж мэхийг уралдуулъя хэмээн Ub palace-ийн их танхимд 01 сарын 22 нд 16 цагаас халз тулалдхаар болж гэнээ.

bama (зочин)

sain uu chi nadad 32 modon huniii ulger olj uguuch. guij baina shuu daraa heregtei zuil garwal bi tuslay

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)