АААННХХААА : Харь гаригаар зочилсон Хомосапиенсийн сэтгэгдэл data:blog.pageNameАААННХХААА

Харь гаригаар зочилсон Хомосапиенсийн сэтгэгдэл

Улаан хүрэн шороон дээр гишгэлэн алхахад бүдүүн ширхэгтэй тоос бучигнаж хөөрөөд гар дээр буухдаа шар өнгөтэй. Энд ирээд миний өөрийн нүүр ногоон болсон, дуртай өнгөндөө сэтгэл хангалуун байна. Хажууд гурван хөхтэй цэнхэр нүдтэн харийн хүүхэн хөтөч хийн элдэв зүгт чиглүүлнэ, нүцгэн. Ам цангахад харь гаригийн мөсөн чихрээрээ цангаа тайлна.

Энд шөнө гурван сар манддаг, ямар ч хэлбэр дүрсгүй. Гэхдээ зөвхөн зочилж ирсэн гадныхан л сарыг харах дуртай. Өөрсдөө нар дагаж нүүдэллэнэ, тэд унтдаггүй. Би харь гаригийн өргөн талд харь гаригийн нүцгэн хүүхнээр замчлуулан бас хэлмэрчлүүлэн наян наям хоносон.

Харийхан эмх цэгцгүй, хувцас өмсдөггүй, хэдхэн алхамын зайнаас нэгнийхээ бодлыг уншдаг. Хүмүүс бид хоёрхон хүйстэн атал хосоо олохгүй. Харийхан таван хүйстэй, бодлоо уншдаг, магадгүй мянган хүйстэй байсан ч тэд хэзээ ч ганцаардахгүй. Замд харийнхан тааралдвал чи муухай сэтгэлээсээ ичих хэрэгтэй, яг л муухай царайнаасаа ичдэг шиг. Тэд нэг нэгнийхээ доторхийг уншиж чаддаг, яг л бид нэгнийхээ царайг уншдаг шиг.

Зарим хүмүүс нүүрээ гоёдог бол зарим харийхан бодол санаагаа цагааруулах гэж амьдралынхаа талыг зарцуулдаг. Гэхдээ муухай сэтгэлтэй харийхан нэгнээсээ ичдэггүй, угаасаа мэдэж байгаа. Чи харийнхныг хэзээ ч хуурч чадахгүй, тэд чамайг уншина. Хамгийн сайхан сэтгэлтэй нь азтай, хамгийн хөөрхөн гэж байхгүй. Харь гаригт голын ус үргэлж доошоо урсдаггүй, шидсэн чулуу газарт унах албагүй. Нэг өдөр ногоон байсан өвс нэг өдөр цэнхэр болдог. Байгалийн хууль гэж байхгүй, загас нь хүртэл нисч чадна. Харийнхны нүүрлүү цохиход уурлах албагүй. Гэтэл дэлхийд хэний ч нүүрлүү цохисон уурладаг.

Хүн төрөлхтөн хувь тавилангаараа амьдардаг, цаг хугацааг мянгантаа буцаасан ч нэг л хэвэндээ явсаар явсаар очдог. Гэтэл харийнхан мянган янзын амьдралыг зохиож чаддаг. Зарим нь далавчтай, зарим нь усанд үүрээ засдаг. Харь гаригийн ус чирнээлэн ягаан өнгөтэй, тэнд цагаан загаснууд сэлнэ. Дэлхийд долоон өнгийн будагийг хооронд нь холиход саарал болдог, тиймээс бидний ертөнц саарал. Харь гаригт долоон өнгийн будагийг холиход ямар нэг найм дахь шинэ өнгө гарч ирдэг. Хэрэв хүсвэл зарим нь хэдэн биесээ нийлүүлээд нэгэн шинэ амьтан болж угсрагддаг. Савангийн хөөс нь хүртэл заавал бөөрөнхий байх албагүй бас салхинд хийсэх ч албагүй, салхи хаашаа ч үлээж магад.

Дайн хэзээ ч болж байгаагүй, чамайг үхээсэй гэж хүсэж байгаа хүн өөрөө хүрч ирээд эелдэгээр хэлэх болно. Зэвсэг хийх шаардлагагүй, амьдрах ёсгүй харийнхан өөрсдөө ухамсараараа бусдад зайгаа тавьж өгнө.

Би гурван хөхтэй хөтөчтэй алхлан яваа, намайг нисэхийг хүсвэл далавч залгаж өгнө, би зочин. Эсрэг төрлийн амьтантай ойрын харьцаанд ормоор санагдахад тэр биелүүлнэ, би зочин. Хүчилтөрөгчөөр амьсгалмаар байна гэвэл тэр эргэн тойрныг агааржуулна, би зочин. Би энд үлдмээр байна, гуйя.

Үгүй ээ үнэндээ би үзмэр, ийм сонин эрээн алаг бодол санаатай амьтан хорвоод байдаг гэдгийг зулзаганууддаа сонирхуулж буй харийнхны үзмэр. Түлхэхэд буцаж байрандаа ордог дондогмаа хүүхэлдэй шиг, миний гаргах хөдөлгөөн бүхэн миний хийх үйлдэл бүхэн тэдэнд тодорхой, би тоглоом.

Олон сая өнгө алагласан хууль дүрэм хууран мэхлэлт байхгүй энэ гариг надад диваажин шиг санагдлаа, гэхдээ би зохицохгүй. Би эмэгтэй хүний гоо үзэмжинд дуртай хомосапиенс, би юм идэхгүй бол өлсдөг хомосапиенс, би хүчилтөрөгчөөр амьсгалдаг хомосапиенс, би унтахгүй бол ядардаг хомосапиенс, би хүний бодол уншиж чаддаггүй хомосапиенс, хурдхан шиг дэлхий рүүгээ явах минь.


start=-4 , cViewSize=50 , cPageCount=1

46 сэтгэгдэл:

null
bambuuu (зочин)

Hehe, unshih durtai bolood bgaa shuu ho

Ицми (зочин)

би уйланхай хомосапиенс

Үлэмжийн чанар

Дэлхийдээ буцуул угаартаж үхнэ ш дээ Наанаа өвөл өнгөртөл байж бай

дурлагч

Би эрэгтэй хүний гоо үзэмжинд дуртай хомосапиенс, би юм юмыг мөрөөдөх дуртай хомосапиенс, би энэ Дэлхий дээр байгаа даа баяартай байгаа хомосапиенс.

AXIOM

uneheer gaihaltai ...ene yg unen gedegt itgeltei baina ...

altanzul (зочин)

ene mash goy nitlel bn.im zuil mer ser humust tohioldson bdg. bi ch bas astral beyer ayjl vzehsen.... he he

САНАСААР

чи бол зүгээр л фило ярих юм би заримын ойхгүй маа

bataa

хамгийн гол нь би нууцлаг байх дуртай хомосапиенс

bataa

хамгийн гол нь би хамгийн муухай бодолтой хүүхнийг ч хамгийн сайхан гэж төсөөлж чаддаг хомосапиенс
хамгийн өөдгүй залилагчийгч хамгийн шударга гэдэгт итгэж чадаад дараад нь харамсаж мэддэг хомосапиенс

Аанхаа

Ойлгохдоо гол нь биш мэдрэхдээ гол нь аая нтр гэж худлаа мэдэмхийрээл үү

MES POSTZ

Би зүүдэндээ дур тавьж чаддаг хомосапиенс

arius (зочин)

би 2-хон хүйстэй ч жинхэнэ хайраа олдог хомосапиенсуудын нэг, би мөрөөдөлөө хэнд ч хэлэхгүйгээр өөрөө бүтээдэг хомосапиенс, хүнээс нуух юмтай байхын сайхныг мэддэг хомосапиенс хэ хэ

Анчин (зочин)

би баахгүй бол хэцүү байдаг хомосапиенс.. гах гах...

Арслантай авдар

Гага-гүй явбал даараад байдаг хомо
Гал харвал тамхиа гаргадаг сапиенс...

Аанхаа

Гөгө -ийн ХомоСапиенсуудаа маргааш ХомоЭректус бүр цаашлаад Неандэрталь болно гэдгэ мартаагүй биздээ

Үлэмжийн чанар

ААНХААД Маргааш Хомогоороо л байхыг хичээнэ дээ сэтгэл хэт хөөрвөл тэгээд чинийхээр болог

Pearle Deppsu (зочин)

Нэг л их Homo(ГОМО) хүмүүс Гого-р дүүрчээ. ёстой мэдсэнгүй

st (зочин)

ovoo zadgai setgechihdeg garuu guiyu unshij bnaaa

Дээс...

би эний чэн л хэлээд байсан байхкү юу.

LoveLove

гоё бичжээ. тэнэг Мэс хахаха

HERO

маргааш Неандэрталь болохын нь харж сууяа

Gan-Erdene (зочин)

Aanxaa chi neeree bidnii tarhinii фитнесс shuu chamiin fan ...

ХҮРЗ

амар ч юм шиг. бүгдийг мэдэж байгаа учраас юуг ч нэмж мэдэх шаардлаггүй.

Undriga (зочин)

За за таануус өнөөдөр сайхан хомодоорой.

bagabandi (зочин)

sonirholtoi . . .
galzuu . . .

jakuza (зочин)

Би юу ч ойлгосонгүй гэхдээ нэг юм ойлгоод байна...

xa xa (зочин)

xa xa xa

xa xa (зочин)

mes ba arslantai avdar 2 bol tasarhai kkk

Хикару

дажгүй л юм... бишээ давгүй болж үгүйээ гоя бичиж арайл өөрөөр үнэн найсс болсон байна

Сахиус (зочин)

Хомосапиенсийн дараагийн аялалд хамт явахдаа би баяртай байх болно.

Хэрлэн

би гомдохоороо уйлдаг хомосапиенс, би өлсөхөөрөө бас уйлдаг хомосапиенс, би уурлахаараа уйлдаг хомосапиенс, би ганцаардахаараа уйлдаг хомосапиенс, би ядрахаараа уйлдаг хомосапиенс... би ер нь уйланхай хомосапиенс... ккк

ns (зочин)

ymar sonin sonin homo nuud setgegdel uldeegee ve tsaad homo chini hoorhon yum bichtsen baih chini...

Зочин

z

SinГ©ad O'Connor

эннийг уншаагүйн байна
гүүд жоб !
especially your ending is always nice :P

АНИРГҮЙ (зочин)

good job

АНИРГҮЙ (зочин)

чиний иймэрхүү бичлэгийг уншчихаар юм бичхээс ч дургүй хүрээд байхын кккк

АНИРГҮЙ (зочин)

ХӨӨӨШ БЛОГ ДОТОР ЧИНЬ ХОНОЛОО ХАРИУ ӨГЧИХӨЖ ЧАДКУ ЭЭНҮҮҮ ????

MrBi

би мөнгөнд дуртай хомосапиенс би архинд дуртай тамхичин хомосапиенс, би гоя юманд дуртай гадаад үзэмжинд болдог, дүгнэдэг хомосапиенс хэхэ

Erdenee

Geeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee!
Thanx

Нэг_хүү

гэхдээ сэтгэлийн гоо сайханд дуралдаг хүмүүс олон байдаг

Zeusy (зочин)

Бат-Үүл гуай хүртэл социализмын нийгмээ санадаг гэсэн. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр хэдэн сармагчингийн эвольюшнуудтайгаа сайхан байдагшүү

batmond

Макавелагийн "Нарны хот" гээд алдарт зохиол байдаг тэрэнтэй дүйцэхүйц юм бичжээ. Аргагүй л тархины фитнесс гэдэг нэрэндээ таарсан юм бичиж. Хүн төрлөхтний нэгдэл болох нийгмийн хамгийн сонгодог нийгмийн талаар маш сонирхолтой бичжээ. За амжилт өшөө олон юм бичээрээ.

SinГ©ad O'Connor

би спиртэнд дуртай эмэгчин хомосапиенс
би балиар шударга, ааш муутай хомосапиенс
би минутын дотор амрагаасаа уйдаж чадах шалиг хомосапиенс
би хором тутамд эр хүнд дурлах эмэгчин хомосапиенс

lilo

aanxaa nmg tende hurgeed uguuch

homosapinens (зочин)

hey yasan uulkun homonuud we kke

Ицми

би яг одоо чих нь загатнажаа... оройдоо ганц пиав уувал ч уучий яахуу гсн бодолтой хомосапиенс байна :р

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)