АААННХХААА : Хаягдсан утас бид хоёрын хамтдаа туулсан жилүүд мину data:blog.pageNameАААННХХААА

Өнгөрсөн шөнө хаягдаж гээгдсэн хуучин муу утас минь зүүдлэгдлээ. Бурхан болоочид ойр дотныхондоо эргэж зүүдлэгдэхийг янз бүрийн утгатай гэж учир мэдэх хүмүүс хэлдэгсэн. Харин миний муу утас ямар учраас нойрон дунд ирж сэтгэлийг минь гэгэлзүүлэх болов.  Ай хөөрхий, уйтай хаврын тэр нэг өдөр үл бүтэх нөхдийн хамтаар эс мэдэх бааранд орж үл таних охид хүүхнүүдтэй үг өдөлцөн самуурсансан. Ширээн дээр орхиод гарахад эзэндээ гомдоод дуугарах ч үгүй, дуугармаар санагдавч сүлжээ ч үгүй хяслант тэр нэгэн цагийн харууслыг чинь тамхины утаан хөшиг дундаас хэрхэн би анзаарах билээ. 

Би түүнийг тэр үед гээсэн.

Бүтэн жил дэргэдээс минь салахгүй андын ёсоор хэзээ ч урваагүй сэтгэлийг чинь мартахгүй. Гансралд орох тэрүүхэн цагт хөөрхөн охины мсж харуулж сэтгэлийн дэм бэлэглэдэгсэн. Аанхаа нь унтаж амрахад, хаа газраас эрхэм андууд нь дуудаж аль зүгээс аальгүй охид сээтэгнэх бол хэмээн дэрнийх нь хажууд үргэлж сэрүүн хонодогсон. Эзэндээ түмэн үйлсийг бүтээх замыг товчилж өгдөгсөн. Энэ их ачийнх нь хариуд би өөрөө юу хийсэн билээ, нэг удаа дисплэйг нь сольж өглүү, нэг удаа батерэйг нь гүйцэт цэнэглэж чадлуу. Үгүй ээ, муу хүмүүсийн үгэн шахалтаар ломбарданд үлдээгээд түмэн хоногийн ганцаардалд оруулж явсанаас өөрийг хийгээгүй. 

Чамайг гээснээс хойш нэгэнт эргэж ирэхгүйг нь мэдсээр байж сэтгэлдээ  итгэлгүйхэн хүлээж долоо хоног санааширсан. Хүлээсээн, би хүлээсэн. Инээд гэдэг хуурамч шүү, хүмүүсийн дунд ороод гунисан сэтгэлээ нууж хааяа нэг дурамжхан мушийдагсан.

Хорвоогийн жам юм даа, удалгүй өөр нэг утастай болсон. тэрний минь зураг энэ байна.

  Гэхдээ сэтгэлд нэг л дасаагүй болоод ч тэр үү хуучин утсаа л санагалзах нь гунигтай. Бороонд норон алхахдаа чамайг норгочихгүй гэсэндээ халаасныхаа мухар луу шигдүүлдэгсэн. Автуусанд суун зорчихдоо чамайг суйлуучихгүй гэсэндээ чангаас чанга атгадагсан. Даанч нэг л харуусалт өдөр согтуугийн хөөрөлд автахдаа баарны ширээн дээр үлдээгээд гарч дээ, гунигтай.

Мууриачин этгээд чамайг аваачаад арилжиж орхисон юм болуу.

Мунхаг хүмүүн чамайг олоод нисгэж тоглосон юм болуу.

Ямар амьтны үйлийн үр болж хэний халаасанд хэдий хугацаанд оршоо бол.

Хатуу хорвоогийн нүгэлт сэтгэлтнүүдийн гарын аясыг даалгүй шантрахдаа эргэн асахгүйгээр унтарч орхио юу даа чи минь. Хуванцарнуудын диваажинд очих замынхаа дундад Аанхаагийн зүүдэнд ирээд чихэнд минь эцсийн удаа ringtone-оо эгшиглүүлээд халин одоо юу даа. Энэ насандаа ахин учрах хувьгүй гэсэн ч дараа төрөлдөө i-pod-ны нэг чип болж Аанхаагийн чихийг баясгах тохиол байгаа гэж найдна. Хуучин утсаа эргэн нэг дурсаад маанийн зургаан үсгийг 000-0-00000000 дугаар луу явуулж хойдох замын  харгуйг чинь өчүүхэн гэрэлтүүлье дээ.




start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
АНИРГҮЙ (зочин)

КККККК

АНИРГҮЙ (зочин)

УНШИВ

Undriga (зочин)

хаха, энэ зураг нь хүртэл айр айн.

SinГ©ad O'Connor

ум мани бад ми хум энтэр

АНИРГҮЙ (зочин)

НЭЭРЭЭ ТИЙМ БАЙНА ШД КККК

АНИРГҮЙ (зочин)

АНЗААРАВ

Анчин (зочин)

Аяаа хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу...

АНИРГҮЙ (зочин)

ТАРХИНЫХАА ФИТНЕССИЙГ ХИЙЕ ААА ААНХАА ӨНӨӨДӨР ФИТНЕСС ХИЙЛГЭХ ХҮН ҮҮ ГҮЙ ХҮН ҮҮҮҮ

Аанхаа

Чиний тархи юунд бялдарждаг юм бэ Аниргүйхэн минь

Дээс...

аанхаа үлгэрээ бичий.

LoveLove

кккк дурсамж гэдэг уралдаанд оржоогоомуу

Аанхаа

Хахахаха Дэсдрадо уг нь ч зөв шүү, зав чөлөө гайгүй болохоор тухтайхан үзнээ хө

за тэр үлгэр мүлгэр энэээ тэрэээ чинь л тархины фитнес хийлгэдэг дасгал за (зочин)

АНИРГҮЙ!!!!!!!!!!!!!! Эршүүд хөн шөөө -хэн -мэн маяглаадаагаарай

batuka (зочин)

Солиор. тэр ломбарданд тавиулсан муу хүний тоонд би аягүй бол явж байгаа даа. хахаха.

Арслантай авдар

Гүн эмгэнэл илэрхийлъе!!!

Ponko (зочин)

Aanxaa xuugiin anxnii utas n bas anxnii xairtai n uchruulsan buyantai utas bgan zailuul...olon ch jil xani bolsondoo xuurxii. ndd ch gsn and bolson utas bsaar l bn bas xairtai gej jigteixen terendee hehe...

Аанхаа

Ponko, Batuka blog oor xuviin nuuts delgeed bmaargui bn shuuu

erika

зурганых нь өмнө зул нтр асаадышдээ... хоосон тавьцан байхын... харамсалтай байна

Хэрлэн

хөөрхий амьтанд маанийн ерөөл бичүүлэхээс маргааш.
Бичигч лам: Хэнд үү хүүхээ? гээд асууна.
Би: "Аанхаагийн утас" лам гайхна. хахахаха

Аанхаа

"Аанхаагийн утас" гэнэ үү ямар сонин нэртэй үйлийн үртэй ард вэ дээ гээд л алтан сав нтрийг нь нээх байхдаа кккккк

Зочин

hehe ineedtei yum

Хэрлэн

одоо тэгдэг байхдаа. Ламд үзүүлээл "хаана ямар эд болж төрөх нь үү лам байгшээ?"
лам багш: "хойд насандаа робтон хонин гүрвэлийн эд анги болхийм байна даа" гээл. хахаха

Танхил (зочин)

Ахиад утсаа хаяхын цондон юм болуу. хэхэ зааз жоок

Аанхаа

Түй түй муу ёр Танхил гэж энэ хүмүүнийг утаснуудын бурхан тэнгэр ивээг

Бэхи (зочин)

хиа хиа аюумар айн

SUNShine®

Эзэндээ дурсуулаал азтай утас юм гээч кккк

~Freedom writer~

ӨӨө чи чи бас хүн чанартай юм дурсаад....Хаха....Би бол дурсдагчгүй шдээ гэсс

animaa (зочин)

kkkk

Melody

Ямар амьтны үйлийн үр болж хэний халаасанд хэдий хугацаанд оршоо бол. Утсандаа майр санаа тавьжээ

ХҮРЗ

Чонын шөрмөс хямд өгнө шүү. гар найдвартай татаанаа. хараал хариулна. утасны заяа дуудна. г.м
ингэхэд утас чинь ямар жилтэй гэлээ

joe. (зочин)

өө заза ер нь энэ блогт байхгүй юм гэж байна уу хэхэ
нөгөө нэг нөхөр хоолны шазарт хунгийн нүд байна уу гэсэн чинь хэдийг авхийн гэдэг шиг л хэхэ

DANCER

гүн эмгэнэл илэрхийлье !

Erdenee

Blog yum bna l daa. Sonirholtoi l yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)