АААННХХААА : Наймаанд суралцаагүй өнгөрсөн Найман зуун жил минь хайран... data:blog.pageNameАААННХХААА

Атман явлаа ах нь, урд зүгийн Жунго чуганцын хүүхдүүдээр хөлөө угаалгаж өнгөтэй өөдтэйг нь булааж явсансан. Цагийн сайханд ирт сэлэм эргүүлж мэргэн сум харвасан нь л бүгдийг атгадаг байлаа шүү дээ. Ганцаараа Жунгогийн  хорин бандитай алалцаад, цавчаал цавчаал хэд эргэхэд арав нь газарт унаж үлдсэн нь шээсээ савируулаад бутарч зугтаад л. Аргагүй дээ хөөрхий тэр муу банди нар элдэв эд бараа хийж, ийш тийш наймаалцахаас өөрийг чадах биш. Би өөрөө ваар сав, торго даавуу урлах гээд зүдрээд байхгүй, авгай үглээд байвал хэдэн наймаачдаас дээрэмдээд л аваад өгнө. Өгөхгүй гээд хаачихын тэд нар, би овгор нь юм чинь. Авгай үглээд гоё ордонд амьдармаар байна гэвэл хэдэн барилгачдыг сэлмээрээ айлгаж тууж авчраад л янзын тансаг шилтгээн босгуулчихна. Барихгүй гээд хаачихын тэд нар, би сэлэмтэй юм чинь. Ёстой нөгөө Мэсийн хэлдгээр "Би буутай харин чи буруутай" гэдэг шиг "Би нум сумтай харин чи нусгай сульдаа" гээд л муусайн гадаад банди нарын шүүсийг шахаж алт мөнгө архи дарс авгай хүүхнийг нь дураараа эдэлж жаргасандаа хөөрхий, найман зуун жилийн өмнө.

Энэ сайхан мөчүүд минь тийм удаан үргэлжлээгүй гэлээ ч үхрийн махаа идэж адууны айргаа уусаар л өөрийн дураар хүний дор оролгүй амьдарч олон оныг үдвээ. Даанч нэг л өдөр авгайгаасаа хагацаад архинд орж арчаагаа алдан хоёр зуун жил Манж хүүхэнд толгойгоо мэдүүлэх заяатай байж. Тэр муу хүүхэн хожим Жунго чуганцын нусгай амьтанд бэр ороод, тэгээд сураг тасарсандаа зайлуул. Ээ бурхан минь, би уг нь нэлээн сайн цавчсандаа, чуганцын муухай танартай панзчин жаалууд хэзээ дээ тэгтлээ үржчихсэнийг ёстой ойлгоогүй. Мэдсэн бол нэгийг нь ч үлдээдэггүй байж. Урьдын сайхан атман эр Монхоол  гудамжинд хаягдаж ганцаардсан хөөрхий нэгэн амьтан боллоо. Гэхдээ би амьд шүү, арчаагаа алдаж архинд орсон ч Жунгогийн хоолыг гуйж идэхгүй гэж шүдээ зуусаар өвчин тусч өлбөрч үхэхийн даваан дээр Иван ахад үрчлүүлээд далан жил тэжээлгэвээ. Төрсөн хүүхдүүдийнхээ хоолны шавхруу, багадсан хувцас, хэрэглэсэн гудсыг өгч амьтай голтой байлгасан ч гэлээ сайхан дурсамжуудыг минь үгүйсгэж, гадаа гаргалгүй хорьж цагдаж зовоосон Иван ахын нүгэл буян дүндээ дүн.

Иваны гараас гараад хорин жилийг элээжээ. Өнгөрсөнийг дурсаж суухад над шиг том овгор өөр хэзээ ч байгаагүй юм шиг. Гурван зуун жилийн өмнө нэг далайчны төөрч будилж явахдаа олж тэжээгээд саяхан хар бараандуу төрхтэй болсон нэг залуу одоо харин овоо гайгүй овгор шинжтэй болж шүү. Түүнийг харахаар л аргагүй атман явсан сайхан үе минь дурсагдаж нүднээс нулимс цийлэгнэх шиг болох юм даа.

Эрээнтэй бараантай найман зуун жилийн минь амьдрал надад наймаа хийж зоос хураахыг, байшин барьж тухтай амьдрахыг, хувцас оёж дааралгүй алхалхыг, ногоо тарьж өлсөлгүй суухыг заасангүй. Сэлэм далайж бүхнийг авдаг алтан үеүүд минь дурсамж л болон үлдэж дээ. Ертөнцийн шинэ дүрмээр шавар шалбааган дунд холбирох мэт учраа ололгүй зовон амьдрахадаа өмнөх сайхан дурсамжуудаа л санаж сэтгэлийн тэнхээ авах юм. Зарим ухвар мөчид бодолтнууд "ингэж ядруухан амьдрахаар Жунго чуганцыг бараад" гэдэг, арай ч дээ би үхэх болоогүй, үхлээ гэхэд энэ муу чуганцын дараа л нүд анина. Би сэлэмгүй амьдралд суралцаж байна, гундсан ч гутсан ч би оршсоор л явна, буруу ч зөв ч би бүтээж сурч байна.

Бурхан минь хийсэн хоолыг минь битгий голооч, би хорьхон жилийн өмнө үүнийг чинь сурсан. Бурхан минь хоёрыг хоёроор үржээд тав гаргасныг минь битгий шоолооч, би хорьхон жилийн өмнө тоо бодож сурсан. Бурхан минь ядуу байна гэж битгий зэмлээч, өөр хэнд ч байхгүй найман зуун жилийн дурсамжаараа би баян.


start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

null
HERO

за чи нээрээ алдаг гар юм аа.

Үлэмжийн чанар

Хот газрын эхнэр гэрт гурил дууслаа гэхэд нөхөр нь гурилаар сольчих илүү эд бараа гэрээсээ хайна Манайхан бол эхнэр гурил дууслаа гэвэл хойморт залаатай нум сум, махир сэлмээ нэг ширэмхийлж харж зүүнэ дээ хө

Үлэмжийн чанар

http://xacap.blog.gogo.mn/read/entry9660

Аанхаа

Би санаа аваагүй шүүүүү!!!!!!!! Би хэнээс ч хуулдаггүй

MES POSTZ

Одоо сэлмээрээ биш ухаанаараа цавчина гэж бодоод байгаам би энэ тэр.

Түүх бол болоод өнгөрсөн зүйл мэт боловч бидний чадамжийг бас илтгээд байгаа чимшиг гэж боддын.

Undriga (зочин)

хэхэ, тэгээд сурна даа сурна тийм ээ.

АНИРГҮЙ (зочин)

адууны айргаа уусаар л ГЭНЭЭЭЭ ЁООО ГАХ ГАХ ЧИ ОДООО ЮУ ВЭЭЭЭ????? АДУУУГ САААГАААД АЙРАГ ГАРГАЧИХАААРАЙ. ТЭР ЧИНЬ АЙРАГ БИШ АДУУНЫ ҮРИЙН ШИНГЭН МЭД ҮҮҮ ГАХ ГАХ ХАХАХАХАХААХАХА ВАХАХАХАХАХАХАХА

АНИРГҮЙ (зочин)

ЗАВАААН АМЬТАН БЭ? 800 УИЛ АМЬДАРСАН ХҮНИЙ УРТ НАСЛАХ НУУЦ НЬ АДУУУНЫ АЙРАГ ШҮҮҮ ХҮНҮҮҮСЭЭЭЭЭ

АНИРГҮЙ (зочин)

ЯАААА ГОЯ БИЧЖЭЭЭ. НЭЭРЭЭ БИД ЧИНЬ 20Н ЖИЛИЙН ӨМНӨӨС Л АМЬДРАХ АРГАД СУРАЛЦАЖ БАЙГААМ БАЙНА. АМЬДРАХ АРГЫН ХАМГИЙН АНХНЫ ТУРШЛАГТНУУД НЬ БИД ЮМ БАЙНА. ЮМ ХИЙЖ БҮТЭЭЖ ӨӨРСДИЙН ЭД БАЯЛАГТАЙ БОЛМООРИЙМ БАЙНА. ХАГАС САЙН ӨДӨР ТАРХИЙГ МИНЬ СИЙРЭГЖҮҮЛСЭН ЧАМД БАЯРЛАЛААА.

АНИРГҮЙ (зочин)

БЛОКНООС ЧИНЬ ГАРАХ ХОЛБОООС БАЙРЛУУУЛАААД ӨГЧИХӨӨӨӨӨӨЧ ХӨГШӨӨӨӨН

Аанхаа

Яааг зөв бид чинь одоо Рестарт хийгдсэн ертөнцийн шинэчлэгчид юм шүү дээ, ёстойл СЭЛМЭЭРЭЭ БИШ БИЛЭГ УХААНААРАА цөм авна нтр гэж өөрсдийгөө гошгаруулчий

АНИРГҮЙ (зочин)

ГОШГОРОХ ЕРН МАНАЙ МОНГОЛЧУУДАД ИХ ЗОХИДОГ Л ДОООО

Аанхаа

Аниргүйн хүсэлтийг болгоосон шүү өөр линкээ нэмүүлэх хүмүүс байвал хэлээрэй найзуудаа би одоо хэсэг гараад орой орж ирнэ түр пока

MES POSTZ

Өөрсдийгөө үнэлж, тэр үнэлэмжиндээ тааруулж л зорилгоо тодорхойлно гэж мунаглах.

Дотооддоо мэднэ чадна л гэхгүй, бид ч дээ юу ч чадахгүй нэг муу амьтас гэх юм бол урдах зам охор бус уу?
Илдийг оюундаа хурцлан, эдээр засаглах ёсонд нийцүүлэн цавчих нь цор ганц мөс биш үү? Энэ тэр гэж тэнэгтээд гаран одож утаандаа самуурийдөө.

SinГ©ad O'Connor

чи нээрээ ...
магтах үг дууссан учраас . байвал магтсан шүү
, байвал магтаагүй кк

SinГ©ad O'Connor

.

АНИРГҮЙ (зочин)

ӨӨӨӨ ГОГО БЛОГ РУУУУ ОРОХ ГАРАХ ГАРЦ БАЙРЛУУУЛ ГЭЖИЙХАДДАААА НЭМЭЭЭРЭЙ ОРОЙ ОРЖ ИРЖ ШАЛГЫ ШҮҮҮ

Undriga (зочин)

кк, анзаараагүй байсан чинь ма линк холбоос дээр нь байдын байна шд. Найг тоодог ганц чөтгөр гэнээ. Угаасаа хорвоо дээрх цорын ганц чөтгөр шд гээлүү кк

Аанхаа

Аниргүй ойрдоо их ааш муутай байгаа бололтой хэлсэнийг нь биелүүлэхээс

АНИРГҮЙ (зочин)

овооо шд одооо марууужин авчир гэсссс

АНИРГҮЙ (зочин)

ТЭРЧЯАХУУ ӨГЛӨӨНИЙХӨӨӨ ФИТНЭССИЙГ ХИЧМЭЭРИЙДАГ НЭГ БИЧЛЭГ ОРУУЛЧУУЛ ЯАДЫН ТА ГУЙА ЭДР

Хэрлэн

атаман явлаа эгч нь... ккк

Цоомоо

АНИРГҮЙ: хахахахахах чи ста мал гэдэг ээ баталлаа даа хөгшөөн

Адуу гэдэг бол дэлтэй туурайтай хурдан хүний гарт идээшсэн адгуусыг нэрлээд байгаам

Мэдээж Аанхаа адууны айраг гэж алдаа гаргасан байна гэхдээ

адуунаас үрийн шингэн гарж болж байхад яагааад сүү гарж болдгүй юм бээ? хахахаа лааа хаясс

үхийн шингэн гаргамаар байгаа бол азарганаас нь л гарна азарга гэдэг нь адуу гэж нэгрлэгдээд байгаа адгуусны эцэг мал юм даа найз минь ядаж мэдэж байж шүүмжил



аан тийн Аанхаа гоя бичлэгн

Цоомоо

АНИРГҮЙ: хахахахахах чи ста мал гэдэг ээ баталлаа даа хөгшөөн

Адуу гэдэг бол дэлтэй туурайтай хурдан хүний гарт идээшсэн адгуусыг нэрлээд байгаам

Мэдээж Аанхаа адууны айраг гэж алдаа гаргасан байна гэхдээ

адуунаас үрийн шингэн гарж болж байхад яагааад сүү гарж болдгүй юм бээ? хахахаа лааа хаясс

үхийн шингэн гаргамаар байгаа бол азарганаас нь л гарна азарга гэдэг нь адуу гэж нэгрлэгдээд байгаа адгуусны эцэг мал юм даа найз минь ядаж мэдэж байж шүүмжил



аан тийн Аанхаа гоя бичлэгн

joe. (зочин)

одоо ямар хүн болсон бэ уушиг муутай баргар царайтай хэхэ

АНИРГҮЙ (зочин)

ЦООМООД: ӨӨӨӨ ЯАДЭЭЭН ҮХСЭН 800 ЖИЛ АТАМАН АХ МААНЬ ТЭРИЙГ МЭДКҮ БАЙХАД 4 УУЛНААСАА ХОЛ ЯВЖ ҮЗЭЭГҮЙ 22ХОН ЖИЛ НАСАЛСАН ЖУР АНИРГҮЙ АЛДЧИХАД ЯАДЭЭЭЭН ЕРН ТЭНЭГ БАЙНА УУУ УХААНТАЙ БАЙНА УУ ЧАМД ХАМААГҮЙ ӨӨРТ ХАМААТАЙ ХҮМҮҮСЭЭ Л УХААНТАЙ ХАРАГДУУЛАХ ГЭЖ ХИЧЭЭЭ

Дээс...

би яг энэ талаар ингэж боддын Монгол улс бол дөнгөж хөл дээрээ нэг хоёр гишгээл тогтох гэж яваа хүүхэд юм. бидний хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлсэн түүх дэндүү богино. монголд ирээдүй бий, хөгжилийн эрин үе удахгүй ирнэ.

АНИРГҮЙ (зочин)

дэс гоя хэлсэн

Аанхаа

Сүрхий юман дэээр мэтгэлцдэг нөхдүүд вэ дэээ, Аниргүй хоёулаа чацуун байна

Tsogto (зочин)

Сайхан болжээ миний найз

Зочин

k

Koala (зочин)

сайхан бичсэн байна аа. Адуу, азарга-ны маргалдаанд хошуу нэмэрлэхэд Азарга бол эцэг мал. Үр удмаа үлдээх чадвартай морь. Адуу бол засуулчихсан морь. Айраг хийхийн тулд эм морь буюу Гүү-ний саам ашиглана аа. Саам гэдэг нь сүү болно. хэхэ

egan (зочин)

шинэ үндэстэн ч биш ээ. Ренчин гуайн хэлдгээр бол долоон голтой маш эртний түүхтэй түмэн юм.

aztan

Бичнэ гэж үзүүлээд өгөх юм аа

MC Аав

гоё бичлэг байна.
гэхдээ 800 жил бид юу ч хийлгүй суугаагүй л байх.
тэгхээр наймаандаа гол нь биш юм шиг байгаан.

Siourses (зочин)

Бурхан минь хийсэн хоолыг минь битгий голооч, би хорьхон жилийн өмнө үүнийг чинь сурсан. Бурхан минь хоёрыг хоёроор үржээд тав гаргасныг минь битгий шоолооч, би хорьхон жилийн өмнө тоо бодож сурсан. Бурхан минь ядуу байна гэж битгий зэмлээч, өөр хэнд ч байхгүй найман зуун жилийн дурсамжаараа би баян. - ene estoi neg nudnes nulims ursgahaa shahlaashd.

DJiN (зочин)

Xed xeden bichlegvvdiig chini bloguudaas ontsolj unshlaa.Mundag ymaaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)