АААННХХААА : Үүнээс илүүг би чадахгүй, дурсамж data:blog.pageNameАААННХХААА

Үүнээс илүүг би чадахгүй, дурсамж

Ямар хүйтэн ой вэ. Хэзээ ийм аймшигтай харанхуй болчихсон юм бэ. Миний гар хөл яагаад мэдрэгдэхгүй байна аа. Хэн нэгэн туслаач дээ. Гуйя туслаач дээ. Бахирмаар санагджийна, орилмоор байна ... хоолой минь алга би яачваа. 

- Зүгээрээ би чамайг сонсож байна. Өөрийгөө бүү хүчил.

-Чи хэн бэ

-Элч

-Чиний гарт юу байгаан бэ

-Цас

-Есдүгээр сард цас орлоо гэж үү яагаад

-Мэдэхгүй юм даа, цас оруулах нь миний ажил биш

-Чиний ажил юу юм бэ тэгээд

-Хүлээх

-Надад туслаач дээ тэгэх үү

-Энэ бас л миний ажил биш

-Миний гар хөл хөлдчихсөн юм уу би үхэх гэж байна тийм үү

-Арай ч болоогүй ээ

-Би өмд куртиктэй мөртлөө хөлдөж байна чи яагаад дан цамц шорттой мөртлөө даарахгүй байгаа юм бэ

-Антарктидийн мөсөн дээр ч Сахарын элсэн дээр ч би ийм л харагддаг

-Модны шуугиан дуулдахгүй болчихлоо миний сонсгол яачваа

-Зүгээрээ чи намайг сонсоно

-Үнэхээрийн ийм харанхуй байна уу эсвэл миний хараа бас алга болчихов уу

-Хэсэгхээн цас орсоны дараах цэлмэг тэнгэр, би однуудыг харж байна алтан гадас долоон бурхан, их ойрхон ч юм шиг.

-Харин би юу ч харахгүй нээ

-Зүгээрээ чи намайг харна.

-Намайг зовоолгүй хурдан аваад яваач дээ тэгвэл

-Битгий яараа, алив би чамд гараа өгье чи  мэдэрнэ

                                      ...................

-Энэ чинь төв зам мөн үү. Гэхдээ ямар ч түгжрээ алга. Лиаз автобус лада, москвич, тэнд хараа зам усалдаг машин явж байна, пөөх хүүхдийн парк ямар гоё юм бэ зун болж байна уу даа. Хоёулаа хаана ирчихвээ.

Элч: Хэзээ гэж асуусан нь дээр дээ

-Тэгээд хэзээ гэж

-Тэр хүүхдээ тэвэрчихсэн яваа эмэгтэйг хардаа

-За байз манай эгч үү дээ, үгүй биш ээ энэ чинь ээж байна. Пөөөх хэнийг өргөөд явж байгааг нь хараачээ. Тэр, тэр шортыг нь хар л даа. Энэ шортыг чинь надад өмсүүлэх гэж гурав хоног аргадсан юм шүү дээ. ...

-Чи ч нэлээн хүнд байгаа бололтой шүү

-Намайг өргөж явахгүй бол би тэр тэнэг шортыг өмсөхгүй гэж уйлж байсан. ... Ээж минь яасан их ядраа вэ, гэхдээ надад гоё юм яриад л. Харин би, тэр хөмсөгөө зангидсаныг нь ээ, тэнэгээ өөдөөс нь инээл дээ, битгий хошуугаа унжуулаад байгаачээ,.. ээжээ би би.. 

-Жаахан хүүхэд шүү дээ. Өмссөн шортноос нь өөр юм бодогдохгүй байгаа бололтой.

-Би хэдхэн үг хэлчихье тэгэх үү

-Надаас өөр хэн ч чамайг сонсохгүй ээ, за алив эндээс явъя

-Үгүй ээ би явахгүй, миний гарыг тавиач

                           ......................

-Бас хаана вэ. 

-Хэзээ гэл дээ, дахиад л буруу асуухын. За тэр хоёр хөөрхөн эмэгтэйг харж байна уу.

-Тийм ээ, миний хамгийн хайртай хоёр хүн

-Охин чинь чамаас юм асууж байна, чамайг юу юу ярьсаныг нь сонирхъё.

"Ааваа, ээж бид хоёрын хэн нь илүү хөөрхөн юм бэ" 

"Аав нь чихэнд нь хэлье,.. чишшш, үнэндээ бол миний охин илүү хөөрхөн байхгүй юу, гэхдээ ээжид нь тэгээд хэлчихвэл гомдоно шүү за"

"хи хи хи"

"Та муу хоёр юу гээд хүн рүү харж аальгүйтээд байнаа айн"

"Юу ч яариагүй ээ, аав таныг надаас илүү хөөрхөн гэнээ, ..хихихи"

Элч : охин чинь хөөрхөн инээх юмаа. 

-Тийм ээ, энэ миний хамгийн сайхан дурсамж. Гуйя би энд жаахан л байя

-Чи байсан ш дээ, өөрийгөө харчихлаа одоо ондоо тийшээ явъя даа.

-Тэгвэл дахиад жаахан харъя тэгэхүү

-Юм бүхэн нарийн хугацаатай шүү

-Намайг гучин жил хүлээж болоо биз дээ, гуравхан минут саатчих л даа

-Гучин жил гурван минут ялгаагүй ээ, алив дахиад нэг тийшээ чамайг аваачъя.

              ..........................

-Тиймээ би энийг санаж байна.

Элч: Чи хэнийг тэврээд байнаа эхнэр чинь лав биш.

-Энэ хүүхэнд би дурлачихсан юм шиг байсан, эхнэрээсээ ч илүү

- Чи одоо гуч хүрч байна.

-Нэг найзын лагер. Өө заза би ямар сайн ууж байнаа, ..яасан хурдан согтчихвоо. Хаха, хажуудахь хүүхэнтэйгэй сайн нялуурч байнаа, чамаас ичих шиг боллоо.

-Чи эхнэр охиноо орхихдоо хүнээс ичээгүй, одоо үүнээс ичнэ гэж үү

-Зиа хөөрхий, нөгөөдэхтэйгээ муудалцчихваа  даа янз нь. Араас нь ч сайн гүйгээд байж дээ... Хүүе, нөгөө хүүхэн ой руу орчихлоо. Би өөрийгөө хориглож дийлдэг ч болоосой,.. тэнэгээ битгий араас нь яв л даа  ой руу битгий гүй л дээ

-Битгий орил оо. Чамайг сонсохгүй. Чи сонсохгүй гэж хэлсэн нь ч зөв юм уу.

-Тэр хүүхэн хааччих ваа, би ямар их согтоо вэ, пөөх цас орж эхэллээ. Юу вэ, би одоо модонд авирч байна. Хэрэггүй ээ, намайг болиул л даа

-Чи яагаад авирсанаа санахгүй байна уу.

-Би санахгүй байна, би санахгүй байн, би юу ч санахүй байна. Би авираад л байсан авираад л байсан, уурандаа юу, гомдсондоо юм болуу эсвэл.

-Аль нь ч бишээ, зүгээр л согтуудаа

                     ...........................

-Цаг хугацааг буцаадаг ч болоосой, бүхнийг шинээр эхлэх юмсан

-Мянган удаа буцаасан ч бүх юм яг байдгаараа л давтагдана

-Би юу ч өөрчилж чадахгүй гэж үү

-Чи нөгөө л шортоо өмсөхгүй зөрүүдэлж ээждээ тэврүүлнэ, чи яг л нөгөө эхнэртэйгээ гэрлэж, охиндоо яг түрүүчийн үгээ хэлнэ. Бас ...

-Бас яг энэ янзаараа л үхэх үү

-Тиймээ, би чамайг гучин жил хүлээж байна, миний ажил бол хүлээх

-Утгагүй юмаа, би юу ч ойлгохгүй байна

-Зөв буруу, худал үнэн, сайн муу гэж байхгүй.. зөвхөн хувь тавилан л гэж байдаг. Харин хувь тавилангаас дурсамж л үлддэг.... Заза цаг боллоо явцгаая.

- Хаашаа?

-Дурсамжгүй газар луу

                            ...........................


start=31 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 81-с 32-81 харуулж байна

null
Ганаа (зочин)

янзтай гэхээс өөр юү хэлэх вэ дээ

САНАСААР

ээмр гүн айн мундаг сунадаг юм аа

erika

воооо.... энэ тэр тэмцээнд түрүүлэхгүй бол би үхчий яршиг зүгээр..

XYP3 (зочин)

ЭЭ бүү үзэгд. өөр юу ч гэхэв. гүүс бла бла. Чивэлт эр би бээр билгүүн бичигчийн бүтээлийг нүдээрээ тэмтэрч тархиараа уншив.

Hi Dalai

Яанзийн бичжээ...

БОРОО

Завгүйтэж байгаад сая л нэг юм уншлаа. Чи бас арзаганахгүй бичвэл их сайн бичдэг юм байна. Дотор нэг сонин болчлоо.

БОРОО

Урдны бичлэгүүдийг чинь уншаад би чамайг ер нь бол овоо юм уншдаг мэдлэгтэй залуу байна гэж бодож байсан юм одоо дээр нь нэмээд чамайг ухаантай залуу юм гэдгийг мэдэж авлаа. Математикчийн тархи арай илүү шүү :)

Аанхаа

заза магтаал хангалттай сайхан муулаад өгөөчээээээээээ

Ялгуусан гэгээн

Мууллаа шүү. Магтаал зохидоггүй тэнэг мал. Магтаал хүлээж F5 -аа элээж суухаар дараагийнхаа постыг хурдан бичээч. Бичгийн соёл гэж бүр алгаа. Ядаж обзаци хоорондоо зай авсан байдаа :P

Аанхаа

Өө сайхан болжийна бичсэн болгоныг шүүмжилж өгүүл их баярлана шүү. Гэхдээ тэр мал зал гэж хэлэх чинь шүүмж биш ш дээ кккк Нээрээ ваат мийн Обзаци???

secretwish (зочин)

дотор нээх сонин болчихын, гоё бичжээ, модонд авирах нь муу ч бас л дурсамж...

medleg (зочин)

Сайхан болжээ. хэзээ нэгэн цагт дурсамжгүй тэр газар очих учраас богинохон ч гэсэн гэгээлэг дурсамжаар дүүрэн байх гэж хичээж явна даа.

Коала

СУПЕР гоё гоё

wow (зочин)

zugeer l gaihaltai

joe. (зочин)

яасан сайхан бичлэг вэ энийг уншаад дурсамжааа эргэн бодлоо

IGGI533@yahoo.com (зочин)

ГАЙХАЛТАЙ САЙХАН БИЧИЖ,
БАЯРЛАЛАА.

st (зочин)

goyo bolje

Lucifer

би нээх мундагта хэлжаган биш гэхдэ нөгө л боевик киноны төгсгөлүүд бүгд л мана баатр ялагджигад гэнт эцсин аргаа хэрэглэл л ялчдаг шиг сана давтсан байна л гэж

Улаан Хатан

Түрүүлэхгүй бхын аргагүй бичжээ.
Баяр хүргье!!!!

MC Аав

bayr hurgey, ih uwurmuts dajgui uguulleg bsn. amjilt!!!

AntiDotE

Даж болжээ. Таалагдсан. Ганц нэг үзэмжийн гэх үү дээ зүйлүүдээ засчуул. Ганц нэг үгийн сонголт нтр...

Дээс...

та нар тэр дээр байгаа миний 2 сээгийг хар даа. би уул нь орно гэж боджысноо энийг уншаал больцийн.

MC Аав

Дэспэра маань шаман бөө шиг л таасан байх шив. ккк

SinГ©ad O'Connor

энэ нээрээ үнэхээр гоё гоё гоё
хэлэх үг, магтах магтаал олдохоо байгаад байгаа

tartino

Clicks sanaa avtsiimuu te ? yag shoo... tiim bnshd
!!!

Аанхаа

энэ дээд талын тартино гээд зочинд хэлэхэд "би хэзээ ч юунаас ч хуулдаггүй, тэр клик чинь шаааал өөр кино байдын, угаасаа өнгөрсөн рүүгээ явдаг тиймэрхүү кино зөндөө үзсэн, тэд нар нь бүгдээрэ чиний хэлдгээр кликээс санаа авцан болохымуу" гэж хэлье, чи бол зүгээр мал

уншигч (зочин)

лаг болжээ уралдаанд орсон нөхдийн уншсан юм

Гана

woooooow nice yruusuu unshaagui bsiin sh de turuuleh ni argagui argagui

САНАСААР

axaxaxa aahxaa уурлаад байгаа муудаа хэхэхэ

Slasher

гоё бичжээ

Төгөлдөр (зочин)

хаа ч нэг хүний хийж бүтээсэн зүйлийг доош нь хийж зүгээр л шүүмжилж муулхаас өөр зүйл чадахгүй хүмүүс байж л байхымаа. олон жил сурсан нөгөө мундаг мундаг нэр гуншинтай зарим хүмүүс ч ингэж бичэж чадахгүй. шааж байгаам бишээ. мэргэжлийн бус хүн ингэж бичнэ гэдэг үнэхээр авъяс биздээ. унтах ч завгүй юм бичтэл нь энэ хүнийг магтаад өгөөч та нар. сайхан үг мундсан биш үхсэндээ хуруугаа хөдөлгөж ядацгаагаад байгаан.

batmond

Ямар мундаг бичдэг юм бэ. маш их таалагдлаа. мундаг юм аа

dalain_suwd (зочин)

chi uneheer ih medlegtei mun ih aguu filosofitoi yumaa. Gehdee nzaa zarim bichleg chin bs unshihad arai l denduu... Bi emegtei hun bolood ch teruu medkuu ee zarimdaa setgel hyamarchdiin. Gehdee chamd amjilt ulam hi zuil bicheerei. Uuriin bodol urtuu l zuw. Chinii bodliig bi oilgohgui chinii bodloog ch bi oilgohgui

Nanni

hehe sodon l iin, busdaas oor setgehui bn, yag l dursamj gsn ugniii onovchtoi tailbar bn daaa,

iderulaan (зочин)

Aanhaa, chi arzganasan zavaan baliar commercial yum bichku bsan ch humuus chamaig durtai ya unshina. Chinii bileg oyuniig magtjiishd. Chi tiim yum bitgii bich za yu. Gachin gachin bugs buur bicheed yavchkhaar bi unshij chaddagu yum aa. Chi tiim yum bitgii bich l dee tehuu guiyaaaa. Bi onii shildeg blog unshij bgaadaa bayarlaj bna.

Аанхаа

идэрулаан: зөвлөгөө өгсөнд баярлалаа, гэхдээ би тийм их бөгс бөөр бичидгүй ш дээ.

"MRG"

Юу гээч олон зүйл хэлмээргүй байна миний хувьд бол Гайхалтай бас гайхалтай бичлэг л гэж хэлмээр байна. Хаашаа.. Дурсамжгүй газар луу.. гээл үнхээр гайхалтай.. би ингэж бичиж сурмаар байна.хүсч байна. зөвшөөрвөл бичлэг бичдэг нууцаасаа хуваалцаач дээ тэхүү.pls зүгээр л ...

Аанхаа

Инстинктээрээ л бас дээрээс нь жхан мөрөөдлөө нэмчих кккк

Зочин

хөөрхөн өгүүллэг байна

❤НЭНСИ❤ (зочин)

Aimar goy bn aa kk

axe (зочин)

Super bolson bna. Oird bi chinii ene blogruuchin ih ordog bolson shuu. Bi bainga huduu ajilldag hunldee odoo tegsen bainga iishee ordog bolson bna shdee hehe. Ta nar bugdeeree bie biee meddeg humuusuu bi bas ta nartai taniltsaj saihan naizuud bolmoor bna.

VaN~Mo! (зочин)

AAHxxxaaaa andaaa naiz ni 1 hoorxon oxiniig gomdoochixsoon ter ohin maina chini blogt mair durtai baixgui yu chi naizdaa tus bolj uuchlalt guisan (Goy bichleg oruulaad ogooooch ho) plz :D

SinГ©ad O'Connor

энэ ёстой гоя бичлэг. сайн бичсэн бичлэг шүү.

mishka (зочин)

hehe ene aygui goy boljee iimerhuu sedewtei ymnud ih bijul goyo zarimda tom hunii baba ym ih bijdegshdee ghdee yg baba gh ni haashaan tom bolhoor boloh l asuudal bhaldaa tehdeel zarim hun unshhad arail bishee

UnDrAh (зочин)

Gaihaltai

monat mond (зочин)

chinii bichleguud-s chini sanaa awch kino hiimeer yum bn daa

Khan-So (зочин)

ppoh gaihaltai!!! ooh wow!!! hezeee iim shn zuil unshij baigaagui l ym bn aa

Andrew

энэ нийтлэлээрээ нэг санаа хэлэх гэсэн юм болов уу. Миний бодлоор бол: Хүн бүр цаг хугацаа, ертөнцийн жамд хүссэн хүсээгүй захирагдана, өнгөрсөн цаг хугацаа дахиж хэзээ ч ирэхгүй тул бодолтой байя гэсэн санааг хэлээд байгаан болов уу. сээкс мээксийн тухай бичсэн нийтлэл чинь таалагддаг шүү.

Аня (зочин)

Сайхан бичжээ маш их таалагдлаа

МиМи

зэрээлэг гояа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)