АААННХХААА : Би далан зургаагийн нэг байсан бол ингэж солиорох байсан data:blog.pageNameАААННХХААА

Гишүүн А: Ганцхан тэрбум хаанаа ч хүрэхгүй байнаа, зуун тэрбум болгох санал тавья. Тойргийнхоо мянган айлд ганц ганц усны тэрэг аваад л тэрбум төгрөг чинь дуусчлаа. Ингэж байгаан, усны тэрэг хийлгэх тендер зарласан чинь эрээн хотын Лүй Жин Хуа гэдэг пүүс шалгарсым л даа. Тэгээд бүх өртгөөс нь танаад танаад нэг усны тэрэг хийлгэхэд Сая төгрөг болж байгаан. Энэ усны тэрэг бол хөдөлгөөн мэдрэгчтэй, титанан гадартай, бриджстон дугуйтай түрээд явахаар өвөрмонгол ардын дуу явдаг гээл үнэхээрийн орчин үеийн шаардлагад нийцсэн эд. Дээрээс нь би өөрөө хувиасаа гаалийн татварыг нь төлж байгаа байхгүй юу.

Сурвалжлагч: Та бас гишүүн бүр мянган эхнэртэй байх хууль баталсан шүү дээ. Энэ арай даварцан юм бишүү.

Гишүүн А:  Нэрэн дээрээ л мянган эхнэртэй гээд байгаа болохоос биш үнэндээ бол би тэднийг чинь бөөгнүүлээд гэртээ аваачна гэсэн юм байхгүй шүү дээ  амжих ч гүй.  Гадны хүмүүстэй гэр бүл болгохгүй гэсэн бодлогын чанартай юм яриад байна би. Даланзургаан мянган монгол хүүхэн монголдоо монгол нөхөртэй гэсэн статустай байхад л болох юм. 

Сурвалжлагч: Хайрга олборлодог гаруудад туулын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн байгаа. Заавал ингэх хэрэг байсан юмуу.

Гишүүн А: Бид эрээнээс хайрга авах талаар судалж үзээд өндөр зардалтай учраас болисон. Ер нь бол үндэсний үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй. Ядаж өөрсдийн олборлосон хайргаар байшингаа баримаар байна. Цаашдаа илүү гарсан хайрга шороогоо төмөр замаар солонгос руу гаргах боломжийг судлах зардалыг төсөвт суулгасан.

Сурвалжлагч: Туулын ус ширгээд шагайгаар татаж байна.

Гишүүн А: Сүүлийн арван жилийн дотор нийтдээ дал орчим хүн зөвхөн туул голын усанд осолдож нас барсан тоог үндэсний статистикийн хорооноос гаргасан. Цөөхөн монголчуудад бол их тоо шүү. Харин одоо нэг ч хүн осолдохгүй. Ус ширгэсэн юм шиг харагдаж байгаа ч угтаа хөрсөн доороо л урсаж байгаа шүү дээ. Бидэнд гүний ус хэрэгтэй болохоос тэр их илүү ус хэрэггүй.

Сурвалжлагч: Та одоогоор төрийн албан хаагчдын тоог сая хүргэх зорилт тавин ажилж байгаа. Ингэснээр төсвийн зардал талийж өгнө биздээ. Иргэдийн нуруун дээр татварын дарамт ихсэх бишүү.

Гишүүн А: Урьд нь ганц хороон дарга байдаг байсан бол одоо тав болсон байгаа. Иргэд ганц хүнийг царай алдахгүй хэнд хандахаа өөрсдөө шийдэх боломжтой болсон, Дорж хүнд суртал гаргалаа гэхэд хаалгыг нь савж гарчаад Дондог дээр орох жишээтэй. Ер нь иргэд иргэд л гэнэ тэр төрийн албан хаагчид чинь иргэн биш юм уу. Нэг сая хүнийг ажлын байртай болгох бодлогын чанартай юм яриад байна би (уурсав) . Тэд чинь эргээд өөрсдийн цалингаа зах зээлд капитал болгохоор худалдаа сэргэж тэр мах тэр ногоо чинь борлогдоно.

Сурвалжлагч: Гэхдээ эмч багш нарын цалинг нэмэхгүй харин ч хасах тогтоол гарсан нь буруу гэж олон хүн ярьж байгаа

Гишүүн А: Битгий жижиг юм яриад бай. Ийм жижиг юмаар хөөцөлдсөн улс хэзээ ч хөгжихгүй. 

Сурвалжлагч: Хятадаас зуун мянган ажилчин оруулж ирэх саналыг юу гэж тайлбарлах вэ. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бишүү.

Гишүүн А: Энгийн ард чи үндэсний аюулгүй байдал гэж том ярих хэрэггүй. Зуун мянга гэхээр гучин хүнд нэг хужаа ногдож байгаа юм. Тэгэхээр нээх нөлөөлөхгүй. Манайхан л хужаа нарт дургүй болохоос хөөрхий тэд чинь сэтгэлдээ биднийгээ л гэж явдаг юм шүү. Нэг  хятад дарга надтай хамт архи хувааж уугаад уйлж байсын  "та нар яагаад тэгтлээ биднийг ингэж үзэн яддаг юм бэ" гэж. Их сэтгэл эмтэрмээр санагдсан.

Сурвалжлагч: Сүхбаатарын талбайд мянганы паар тавих санаа яаж төрвөө.

Гишүүн А: Манай нэг негр найз хэлж байсын, "таньаа улс аямаар гүйтэн, ингхээр хэн жуучилхын" гэж. Хасах дөчин хэм байхад тэр том талбайд аятайхан дулаан байвал сайхан биздээ. Гадныхан ч их сонирхоно. Паар угсралтын ажлыг манай негр найзын "Мон-Зимбаб" компани гүйцэтгэхээр болсон. Нийт Африкийн паарны талыг нь дангаараа нийлүүлдэг найдвартай компани л даа.

Сурвалжлагч: Нөгөө муухай траншений ч юмуу тэнэмэл хүмүүс очоод хэвтэчхийн бишүү.

Гишүүн А: Ийм том төсөл бичиж байхад үүнийг тооцолгүй яахав. Мэдээж манайхан соёл муутай болохоор гутлаа тайлаад гүйчинэ, за тэгээд үнэр танар гэж айн ба л хэцүү дээ, тэгээд согтуучууд нь очоод хэвтэчхэнэ. Иймээс мянганы паарыг тавьсны дараа Сүхбаатарын талбайд зөвхөн гадны жуулчид зочид төлөөлөгчид зорчих болно.

Сурвалжлагч: Арай ч дээ бид чинь тэгээд өвлийн цагаар ганц төв талбайдаа тааваараа алхаж ч чадахгүй болох хэрэг үү.

Гишүүн А: Юмыг битгий ингэж өрөөсгөлөөр харж бай л даа. Зөвхөн өвлийн улиралд явж болохгүй бусад цагтаа дураараа явна. Хэрвээ үнэхээрийн шаардлага гарвал хороон даргаасаа тодорхойлолт зөвшөөрөл аваад 5 мин явж болно. Францчууд эйфлийн цамхагтаа бүгд гарна гээд дайраад байдаггүй биздээ тэдэн шиг соёлтой болмоор байна л даа.

Сурвалжлагч: За бидэндтэй сонирхолтой яриа өрнүүлсөн танд баярлалаа эцсийн асуултыг өөрт чинь үлдээе.

Гишүүн А: Бүгдэд нь баярлалаа. Би УИХ -ын суудлыг 76хан биш гурван зуу болгох санал гаргаж байгаа, дэмжигдэх байхаа. Гишүүн бүрт өгөх нэг тэрбум хаанаа ч хүрэхгүй байгаа учир үүнийг 100 тэрбум болгохоор судалж үзэж байгаа. Мөн блогчидтойгоо тулж ажиллах болно гэдгээ хэлмээр байна. Нэг сэтгэгдэл тутамд нь мянган төгрөгийг Блогийн хөгжлийн сангаас олгоёо, мөн эмэгтэй блогчдийн дунд Мисс Блог 2009, Эрэгтэйчүүдийнх нь дунд "Аанхааг хэн сайн магтах вэ"  Оюутан сурагчдын дунд "Блогийн олимпиад-1" зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулахаар болж байна. Мөн манай сайн блогчдын бичлэгийг шаах, уучлаарай, зөвшөөрөлгүй нийтлэх асуудал их байгаа тул эрх зүйн орчиныг нь бүрдүүлэх зорилготой Блогийн байнгын хороог байгуулах асуудлыг их хуралд тавихаар шийдсэн. УИХ -ын суудлын ядаж нэгийг блогчдод өгөх талаар арга хэмжээ авсан.  Энийг заавал уншаарай

Ээ бурхан минь над шиг ийм гар УИХ д орсон бол яанаа. Өнөө муу хэд маань арай ч ингэхгүй л дээ сайхан сэтгэлтэй хүмүүс юм чинь, тэднийгээ муулах биш харин ч хайрлах хэрэгтэй юм шүү. Ер нь ингэж яриад зурагтаар гаруул надад санал өгөх хүн олдох болуу. Хэдэн блогчид маань лав дэмжих байхаа

start=-3 , cViewSize=50 , cPageCount=1

47 сэтгэгдэл:

null
Дээс...

чамтай ганц юм тавиал улс төр яриул үүр цайлгах байхаа. найс воорк.

Undriga (зочин)

Хэхэ, тэр сүүлийн блогчдын талаарх нь ихэд таалагдаж байна шүү кк

Аанхаа

Бүгдээрээ ер нь МАБН гэдэг нам байгуулбал яасын Монголын Ардчилсан Блогчдын нам гэж. за яахав Ардчилал гэдэг үг нь таалагдку байвал аваа хаяцан ч болно

MES POSTZ

Шилдэг пост болжээ. Чи уул нь өдөр шөнөгүй суугаал юм бичээд нийтлээд баймаар байна. Тэгүүл мөнчиг зугаатай болох гээд байна шүү

Аанхаа

УИХ -ийн гишүүнд тийм зав байхгүй өөр шигээ юм бодохын хааяа ч гэсэн бодлогын чанартай юм ярьж бай МЭС ээ

HERO

За танай намд яаж элсэхүү кккккк

Зочин

Цонх хагалдгүй бага насны хүүхдийг садар самуунд уруу татадгүй гсэн тодорхойлолтыг хороон даргаасаа аваад л

Jimi (зочин)

Намаа байгуулчвал надад хэлээрэй. би анхны алтан хараацайнуудын чинь нэг шүү

chipsc (зочин)

Мэстэй 10ууун хуруугаа өргөөд санал нэгджийн...Юу ч хийлгүй кэйбоардаа нүдээж байжиййлдаа

Аанхаа

Улс төрөө гэж онигоо нь дуусахгүй ундраал байхын балай эд дээ

Ицми (зочин)

хэлэх ч үг алга даа. нуль бишрэлт

donjuan (зочин)

Way to go, buddy!

Болдууш

Гоё болжээ. МЭС-тэй санал нийлжийн шүү. Ойрд даж бичлэгүүд байхгүй тиймхэн л байна шд.

Аанхаа

Бүгдээрээ ер нь нам байгууляаа тоглоомчгүй. Ийм сайхан бодлого хйих ажлууд байна. Яадын санаанд багтаал багтав би өөрөө даргаар нь ажиллана шүү тэгээд та нөхдийн нэг нь нарийн бичиг болоорой, өөр санал хүсэлт бодлогын чанартай юм байвал хэлцгээнэ шүү

Joe.

хэхэ сайхан бичлэг болжээ би ч бас намын гишүүн болий тэгээд улаан ухуулаг чаар ажилнаа хэхэ

Хэрлэн

үнэхээр сайхан солиорч. хэхэхэ

Che.

Даж шүү бичээд бай.

Зочин

жхаааан урт үргэжлэх байж дэээ

Аанхаа

Харин тэххх сурвалжлагч сдаа ярих юм зөндөөөөн байхад тогоо хэмнээд тасалчиж байгаам чинь тэрнээс өшөө гоё хөтөлбөрүүд бичих байсын

Undriga (зочин)

ккк, би даргын нариииииииийййн бичиг болъё. Нарийн бичгийн ажлыг найраагүй сайн хийдэг хүн шүү нтр кк

badmaa (зочин)

76 unshdag ch boloosoi mon ch ix ichex baixdaa xoorxii kkkk

Sonirhogch (зочин)

Nice boljeee

AntiDotE

Хахаха, байж болохоор хувилбарууд байшд.

Цоомоо

боли чи ерөөсөө одоо ажил төрөл хийдэг бол тэрийгээ хаяаад шууд бичээд л сууж бай

Аанхаа

Баахан юм бичээд намайг баригдчуул та нар ху намын үүдэнд зогсож Анхааг чөлөөл Анхааг чөлөөл гэж тэмцэнэ гэвэл бичийй

Дээс...

бичээд бай баригдуул мануус очоол зүгээр тэмцээл тэмцээл явчина. болкү бол мэджаагааздээ тээ...

Undriga (зочин)

Тэгийшд, нэг хэсэг нь Ху намын байрны гадаа, нөгөө хэсэг нь Ардчилсан намын байрны гадаа, бас нэг хэсэг нь Сүхээ ахын талбай дээр, бүүр өөр нэг хэсэг нь ЦЕГ-н гадаа гээд л...

Аанхаа

за хэрвээ Анхааг гарга гэсэн тэмцлээ зогсоовол та бүхний блогийг их сургуулийн хичээийн хөтөлбөрт орууляаа. Энэ сайхан блогчин залуучуудыг одоо бүгдээрээ дэмжэж ажилланаа дэмжинэ, одоо монголдоо бичжийна яваандаа англиар параанцаар бичдэг болноо, тийн. Яахав энэ нөхөр бол хууль зөрчсөн тул ингээд цаазаар авахаас өөр аргагүй гээд хахуульдвал яанаа

Аанхаа

нээрээ Ундрига г нарийнаар авуул ажил таслаад алга болчкуу биз Деспирадог намын төв хорооны удирдах зөвлөлийн шийдвэр гүйцэтгэх тасгийн төлөөлөн хэлэлцэх дарга гэдэг аймар мэстэн дээр тавьчий

БОРОО

хахаха. Сак болж.

Онц байдлыг цуцалсан болохоор одоо бичээд бай бай.

MES POSTZ

Би намын цээрлүүлэгч болы. Урвасан хулгайг гэсгээдэг. Шууд буудаж алдаг. гэрт нь эхнэрийг нь хүлээл алчихдаг. тэгээд гол нь ер баригддаггүй байх.

Undriga (зочин)

хэхэ, юу гэж дээ цалингаа цагт нь сайн өгч байтал хажуунаас чинь салахгүй сунжраад л явжийна шд гээлүү кк

Аанхаа

За тэгүүл нарийхан бичигхэн минь чиний эхний ажил, тэр айхтар цээрлүүлчэгчид ганц шил юм чпс тоглоом хүүхэн шуухан юу байдын (өөрөө биш) ямар нэг юмаар тал засч арга эвийг нь олохгүй бол алах нь байна. Бүр болку бол МЭС-д намаас урвагчдын турсээкний эрзээнийг тасдан наадагч хэмэх айхтар мэст өгийдөө

batuka (зочин)

anhaa maani namiin sain darga boloh bhaa. nariihnaa hamgiin gol ni sain songoj avdiimshdee. :))

batuka (зочин)

undriga-g bi neg turshij uzyaa. =))

batuka (зочин)

tegeed tohiroh eshiig ni bi shiidej ogoy. hahaha

bataa

сурвалжлагч: та идлэг шонхороо бүгдийг экспортлох санал тавьсан энийг юу гэж тайлбарлах вэ? УИХ гишүүн: юу гэж дуусах вэ? энэ дэлхийн нэг газраас л нөгөө газарт очийшд, тгд ч нэгийг нь 3000 ам.доллараар зарж дуусахаар нь арабын орнуудын буцалтгүй тусламжаар үнэгүй эргүүлээд авчихна шүү дээ, ингэж л улс орондоо ихйиг бүтээж бна шд, үнэгүй аваад үнэтэй зарна айн, харин ирээд монголдоо суурьшихад нь туслах хоол тэжээлийн мөнгийг төсөвт суулгасан байгаа

гэх бсан бхдаа хэхэхэ

Аанхаа

Тэгнэ ш шүү нээрээ. Ямар ч тэнэг үйлдэлд Ямар нэг гоё хариулт олддог аая лаг афоризм

Дээс...

дэспи бол ай "намын төв хорооны удирдах зөвлөлийн шийдвэр гүйцэтгэх тасгийн төлөөлөн хэлэлцэх дарга " яяааая лайтай мээст шууд томорчлоолдоо.

MES POSTZ

Намаас урвагчийн түрсээкний ирзээнийг тасдан авчраад намын даргын хүзүүнд салбайлган цуглуулдаг байвал аатай л юм тэ. Өвөр монгол бөхчүүд шиг дэвэж явдаг дээр нь урвагчдын түрсээкний ирзээн нь салбалзаад л ... Уууртай биз айн? кхй кхй

Аанхаа

Урвасан муу хулгай нар эрзээнгиүй турсеектэй хир хол алхалхын гэж зандраал аая гэхдээ намын дарга чинь юу гээл хүмүүсийн заартай эрзээнийг хүзүүндээ зүүх вэ дээ МЭС ээ ийм эсэргүү юм ярьсны чинь төлөө 200 жилийн ял онооно шүү кк

barbie

Бичлэг тасарчижээ. Тэгсэнээ нам мам болоод явчиxиймаа. Аль нэгийн намын заxиалгаар яваандаа үс толгой угааxгаад байгаам шиг санагдчлаа. Сонгуулиас xойш ийм xартай болчдог байна шдээ гэж ккк.

ariunaa (зочин)

nice

arius (зочин)

блогийг чинь олж үзээд салахгүй суусаар байгаад ажил ч алдагдалаа, арай гэж элэгээ чирээд харихуу доо. Гоё бичих юмаа.

Нэг_хүү

яанаа

chemka (зочин)

Хаха гоё блог олчих шиг боллоо

UnDRaH (зочин)

ene chigleleer ih buteel tuurviarai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)