АААННХХААА : Орчин цагийн үлгэр: Цэцэнгэрэл ба Гоёмцэцэгийн явдалууд (төгсгөл) data:blog.pageNameАААННХХААА

Гутгаар бүлэг: Нэг нь л амар сайхандаа жаргана

жич:  анх үзэж байгаа бол эхлээд эхний хоёр бүлгийг уншина уу

… Гоёмцэцэг хүүхэн Балдын захиасаар хувцаслаж царайндаа хөө түрхээд дотоод эрхтэний завсар сонгино сармисыг чихэн эмэгчин үнэрээ дарж Балдангийн оромжний гадаа ирж үүдийг нь балбалаа. Үүд нээгдэж зуун хоног ууж жар хоног шартсан тэнгэрийн хөх царайтай гал улаан хамартай Балдан гаж цэхэр нүдээр Гоёмцэцэгийг ширтэснээ,

- Эр эм нь мэдэгдэхгүй бараан төрхтэй заваан хүмүүн чи ундааны сав архины шил бадарлах аваас өөдөөс чинь гурван эр хүний салаавч өгье, Намбарвааний сонгуулийн зар өчих гэвээс тагтны хэцэнд зүүж орхино шүү, ямар хэргээр яваагаа ядраалгүй түргэн тооч гэхэд нь Гоёмцэцэг “Болд хаана байна” гэж эршүүд маягаар дуугарахад манайд байна гэж Балдан бувтнав, Бат хаана байна гэхэд тэр ч бас манайд байна, чи ингэхэд хэн гэдэг харь иргэн зогсчоод олон нөхдийн алдрыг жагсаалтаар нь нэхээд байна гэхэд Гоёмцэцэг ирсэн хэргээ дуулгав. За чи айж цочилгүй ангайж гайхалгүй үргэж сэжиглэхгүй байя гэвээс манайд морилж тэдний хөлчүү үгсийг дуулбал дуул гэж Балдан өгүүлэхэд хүүхэн дуугүй толгой дохиод үүдээр цухуйлаа.

Өрөөний байдал гэвээс үл мэдэх харь ертөнцийн үнэр ханхалж савхи мэт гялалзсан оймснууд уур савсуулан ширээн дээр өрөөстэйн сацуу орон дээр гучин гурав халаасан хүйтэн бантан савнаасаа цалгин хорхой шавьж огтоно жоомны сүрэг тэр хавиар нь бэлчээрлэхэд хаа нэг дуу өгөн үргээх бөгөөд цагийн зүү хүртэл эсрэг зүг эргэх аж. Шал хонхойлгон суусан асар тарган эрийн мөрөн дээр хамар чих нүүрэндээ уранхай цоорхой шалбархай нөхөөснүүд бүхий амьтан гуйвж дайван тогтож ядна. Бат өмнө нь Банхар нэртэй нохой байсан агаад сархадыг уух тусам ухаан сууж хүн төрхөнд ойртдог, архи нь гарах тусам нохойн төрөлдөө эргэж ордог үйлтэй нэгэн амьтан тул тарган анд Болдын мөрөн дээр сууж завсар дундын царайтайгаар Гоёмцэцэгийг угтсан нь энэ аж. Тэрээр ийн хүүрнэв,

- Шулмын хаусын зүүн урд талд нохдын морь үзэж (сарьж) баасаа зооглодог жижиг хонхор бий. Бороо орсоны дараа тэнд хэсэгхэн шалбааг тогтох бөгөөд урд хойд зүгийн эспээртийг хорз нэрмэлтэй холин тэргэл сар гарахын өмнө нохой цагт гурван шанагыг асгах хэрэгтэй. Ноход тэндээс сэжиглэхгүй уугаад өглөө болтол нойрсох учиртай юм. Энэ үгийг ихэд сайн тогтоож аваад Гоёмцэцэг талархал хэлээд дараагийн саадыг хэрхэхийг Болдоос лавлав. Болд ийн өгүүлрүүн,

- Цементэнхүү гэгчийг эх нь голоод ангир уургаа амлуулахгүйгээр барилгын зуурмаг лугаа шидэж орхисон ба тэрхүү бетон зуурмагаар шулмын хаусыг барисан юм. Дөрвөн нас хүртлээ арматур төмөрт хашигдаж цементэн хананд тарчилсан түүнийг шулам авгай нэгэн өдөр олж гаргаснаар насан туршдаа шуламд үнэнч байхаар андгайлсан аргагүй сайн эр билээ. Дөнгөж төрсөн эхийн сүүнд гурван халбага шохойн чулуу хутгаад угжтай шилэнд өгвөл тэр уярч цементэн бие нь зөөлөрч цэцэн тархи нь шимшрэх ажгуу. Гоёмцэцэг:

- Та бүхэнд үнэнхүү талархав, хэрвээ би их үйлийг бүтээж ашиг олзыг хураах аваас хамгийн түрүүнд түмэн хөсөг хүнсийг буман торх сархадын хамт гурван эрст бэлэглэх амой, хэмээгээд өөрийн дотоод эрхтэн дэх сонгино сармис газарт унахыг мэдэрч бушуухан дутаалаа. Эмэгчин амьтны үнэр авсан Балдангийн таван лангийн шаариктай халдаганы үзүүрт цус юүлэгдэн царай төрх нь хувхайрч Гоёмцэцэгийн араас нэхэн элдэв. Гутгаар орцны үүдэнд ирээд баригдсан хүүхэн хамгийн гадуурхи хөвөнтэй өмдөө тайлж шидэн зуурсан гараас мултрав, дэд орцны үүдэнд ирээд дараагийн давхарласан өмдөө тайлж мултрав, эхний орцны үүдэнд сүүлчийн ганц өмдөө биенээс салган Балдангийн зүг шидэхэд нэгэнт хөөж цус юүлэгдсэн эрхтэндээ түүртэн хөдөлж чадалгүй ард хоцорчээ.

Гоёмцэцэг өөрийн зорьсон үйлийг гүйцээж зовсон сэтгэлээ гийгүүлээд хотээлийн өрөөнд үлдсэн хоёр хамтрагч дээр яаран ирэхэд найз Цэцэнгэрэл нь өнөөх муу Балдтай завааран цэнгэж нүцгэн биесийг холголцож байх ажээ. Цэцэнгэрэл сандран тайлбарлахдаа,

- Чамайг тэр үнэгүй эдэлсэн би түүнийг мөн нэг ч зоосын хөлсгүй хүчиндэв. Ингээд хэн хэндээ тооцоогүй болж цаашдын үйл хэрэгт хамтран зохицох учиг саруул болов. Гоёмцэцэг Балдын хоолойг хэрчиж толгойг нь тасдаж хаяад “Одоо энэ зовлого бидэнд хэрэггүй, үүгээр өлөн шар нохдыг хооллъё” гэхэд Цэцэнгэрэл толгой дохино. Цэцэнгэрэл өөрсдөд хэрэгтэй эспээрт нэрмэл сархад болон хөхний сүү шохойн чулуу зэргийг бушуухан зэхээд Балдын арьсаар хийсэн богцондоо ууталж Гоёмцэцэгийн хамтаар шулмын хауст очин өлөн шар ноход болон Цементэн хүүг санасны дагуу аргалаад дотогш оров.

Шулам тэднийг хараад ихэд гайхаж юу хүмүүс болохыг асуухад Цэцэнгэрэл,

- Би танай хүүд заяаных нь ханийг залж ирсэн дээд тэнгэрийн сахиус байна. Миний хүчний өмнө танай ноход, мутант харуул сөгдөв. Үзээрийн амьтны үйл лайг өрөвдөн тэртээ холоос ирэх атал юунд чи угтаж авсангүй уцаарыг барав гэж зандрав. Шулам Гоёмцэцэгийг үзээд,

- Гоо төрхтэй энэ эм үнэхээр миний үрийн өврийг дулаацуулж үйлийг эдлэлцэх аваас би түүнд алт хөрөнгөнийхөө талыг өгнө. Харин чиний тэнгэрийн сахиус гэдэгт үл итгэн инээд барагдав. Доод газрын найрка борлуулагч Цэцэнгэрэл гэгч чи мөн байна шүү дээ. Миний хүү гуравтайдаа чиний хорт хар усыг хүртсэнээс царай төрх нь үхээртэж архиар ундалж тамхиар хооллодог болоод эхийн сэтгэлийг тамлаж нэгэн эринийг барав. Нүгэлт эм чиний зүүдэнд ордог жаранзургаан толгойтой ёроолгүй данхан ходоодтой тийрэн чинь би байна гээд Цэцэнгэрэлийг барьж аван хүлээд дөчин торх мэтээл эспээртийг аманд нь цутгахад тэрээр өршөөл эрэн орилох авч шулам үл тооно. Олон эрсийг үхүүлж, олон эхийг уйлуулж, олон хөвүүдийг архин далайн жараахай болгосон энэ нүгэлт ундаагаа өөрөө дуусга хэмээгээд Шулам Цэцэнгэрэлийн амийг гүйцээлээ. Гоёмцэцэг үүнийг харж сууснаа өршөөл эрэн сөгдөхөд шулам жаахан зөөлөрч тайвшраад,.

- За яахав чи өнөөдөр миний хүүтэй хурьцаж хоно.Түүний үрслүүлэгч шингэн эд мянган жилийн турш хураагдсаар төмсөгнөөсөө хальж нүүрний цаанаас товойх нь ийм үхээрийн царайтай болгож буй нэгэн шалтгаан ажгуу. Хэрэв гурван сарын дараа миний хөвүүн шээхдээ уйлдаг болох аваас би чиний бөгсийг улайдсан төмрөөр сүлбэнэ шүү гэж шулам сануулаад хүүгийн өрөөнд оруулан хаалгыг гаднаас хаав. Үхээрийн царайтай хүү өгүүлрүүн,

- Би бол эм хүнийг үл сонирхогч хүйс ижилтэн бөгөөд Цементэн хүү бид хоёр болбоос аргагүй сайхан амраг хосууд ажгуу. Угжтай сүүнд шохой найруулж хайрт хүний сэтгэлийг хэсэг уяраасныг чинь сайшааж умайнд чинь багтах хэмжээний алтаар шагнаж байна. Үүнийг аваад ээжийг сэрэхээс өмнө хурдан зайлж од гэвээ. Ийнхүү Гоёмцэцэг мянган алтан зоосыг хураан цуглуулаад дахиж биеэ борлуулахгүйгээр төрсөн нутагтаа залран амар сайхандаа жаргажээ.

Дараагийн үлгэрийг тархиндаа бясалган буй агаад чадлаараа өчүүхэн удааж гийгүүлэгч олны хүртээл болгомуй. Зохиогч 14/Nov/2009.

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Аанхаа

Арай хар бараан агуулгатай болсон мэт бичигч миний хувьд санагдсан тул дараагийн удаа сайн талын баатар олонтой шидэт үлгэр зохиохыг оролдсуу, тэвчээртэй уншсан бүгдэд талархав

Оранж

ёооооооё уншаадийсан чинь юу ч болж дуусчив даа? кккк........ ээмэр ээмэр юм байна

joe. (зочин)

hehe dawgvi eee

MES POSTZ

Стой доё шомбоодой болжээ хэхэ. Ойрын хэдэн сар эдлээгүй их элэгний таашаал бэлэглэв хэмээн нэгэн шодгор янжуурыг бичгийн их үйлсийн тань суунаглан тархалтыг бэлэгдэж уушиглан устгав.

Undriga (зочин)

Хаха, ёои, ашгүй дуусч агуу хэтрүүлгийн далайд живсэн сэтгэл мину амар амгалангийн орон руу одсуй.

ZeroOne (зочин)

Төгсгөлийг нь жхан яаруу бичсиймуу даа гэхдээ лаг лаг

Tavka (зочин)

Гутгаар бүлэг явсангүй.

Дээс...

дараагийн фантаазийг тэсэн ядан хүлээмүй. дуусгах гэж хэт хичээсэн мэт санагдав. бусдаар бол лайтай.

Anime

laitai, erochig ulger gej bodjisan chine suulruuge jaahan aimshidchihvada kk,
daraagiin ulgeriig huleegeed gevtchida

Энэрэл (зочин)

хахаха гоё дууслаа нээрээ л яг дуусгах гэж яарсан болтой за амжилт шүү

Цоомоо

сто сайхан үлгэр болсон байна

Зочин

цементэн хүү шээхдээ өвддөг болсон байхаа хаха

Зочин

thanks

Зочин

kkk

Dynamic (зочин)

cool it s but has bad end

Эхлэл ДИЗААН

хүүр гэж Perfect гэмээр байна

Hiko

Bad End бишээ харин Гоёмцэцэг биеээ үнэлэхгүй болчиж байгаа юм бишүү кккк

Янзагахан

за за дуусчихсан уу ингэж санаа амрах гэж хэ хэ хэ. Сто хэлэх магтах үг алга сайхан бичиж, эхэндээ аягүй эрочиг байснаа сүүлдээ аймшигийн болоод, нийгмийн хар барааныг үзүүлжээ дээ. Нээх сайхан гэгээлэг юм унших юмсан.

AntiDotE

Тэр муу шулмастай багахан ч гэсэн тэмцэлдүүлэх байсым даа чи.

Аанхаа

сунжраад байвал хүмүүстйн бухимдал төрөх байх гээд гялс дуусгав

erdee (зочин)

Unshihad evgu yum. Gehdee ene ertunts barag l iimerhuu botsiim shive dee. Neeree sain ulger bicheerei. Bas baga zaluu humuus unshina gedegiig bodoltsvol zugeer ch yum shig sanagdchlaa. Yahav terniig chi uhaantai hun uuruu dugnene biz dee

C.[hups]

aimar sanagdlaaa iiii aimar iin buruu zvil unshij

эрхэмсэг (зочин)

сэтгэгдлээ маяглаж бичих гэсэн чинь тархи толгой үл барнам гоё санагдлаа

МиМи

лаг гояа. номноос нь унших бүүр гояа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)