АААННХХААА : Орчин цагийн үлгэр: Цэцэнгэрэл ба Гоёмцэцэгийн явдалууд (дэд бүлэг) data:blog.pageNameАААННХХААА

Дэд бүлэг. Шуламын гэрийг ухах санаа

жич: анх үзэж байгаа бол эхлээд тэргүүн бүлэгийг уншина уу

... Нэгэн баян айлын хэвтүүлийн албанд унтах нойрыг умартан уух архийг тэвчин зүтгэсээр нэгэн жарныг элээсэн атал өдийд намайг чиний зүс гундав хэмээн ад үзэн хөөх боллоо. Айл ч гэж дээ дүлий эм шулмас ганц тэнэг хүүгийн хамт суух бөгөөд тэдний гэрт буман иргэдээс булааж авсан алтан зооснууд багтаж ядан хөглөрөх юм.

  - Ингэж хэлэхийг сонссон хоёр хүүхний уур түр намжиж шуналын сэрэл төрөөд цаашаа үргэлжлүүлэн чалч хэмээн зандрав. Балд, - Гар минь хөшиж хөл минь тасрах шахав, та хоёр хүчит эмээс би хаашаа дутаах билээ. Энэ хүлээсээ тайлбал би цаашаа ярих болно эс бөгөөс амьсгал хурааж та хоёрт баастай Балдаас өөр юм үлдэхгүй бизээ, хэмээн учирлахад Цэцэнгэрэл Балдын хүлээсийг тайлж ширээн дээрхи үлдсэн нэг аяга архийг сайх эр лүү сарвайхад Балд нүд нь гөлөлзөн гар нь салгалан аваад баян авгайн талаар учирлаж эхэллээ. Авилгач Шулам заримдаа садар эрсийг ор дэрний хангалга бол хэмээн мэхлэн авчраад хүслээ хангасны эцэст хулгай хийсэн байж магад гээд нүв нүцгэнээр нь жорлондоо далан хоног түгжин хорих агаад бааснаас нь алт гарахгүй арьснаас нь сувд цухуйхгүй бол чи үнэхээр шударга сайн эр байна гэж магтан тал зоосоор мялаагаад хөөн явуулдаг гаж нэгэн юм. Түүний дүлий чихэн дээр гучин автуус зэрэг сигнаалдхад баруун зүүнээс зэрэг салхилав уу хэмээн гайхах авч аравтын дэвсгэртийн шажигнах дууг өртөө газрааас андахгүй сонсдог эрдэмтэй. Харин ганц хүү бол шулмаас өөр эмэгчин адгуус зуун алдын цаанаас үргэдэг үхээрийн царайтай учир үүндээ ихэд зовон оюутолгойн ордыг хэд хутгаад шавхах мөнгөн аягаар сархадыг хүртэж уурын зуухны яндангаар гаанс хийн татаж ээжийн хураасан алтан зоосоор хүүхний дүрс эвлүүлэн нааддаг төмсөгнөөсөө жижиг тархитай эгэлгүй хүмүүн ажгуу.

Балдын ингэж бувтнахад хоёр хүүхэн ихэд ярвалзаж “хурдан гол юмаа ярихгүй бол засааг чинь нохойд хаяж өгнө шүү” гэж томорлоо. Балд цааш үргэлжлүүлэн хүүрнэхүй, - Бидэнд гурван том саад бий. Эхний даваа болбоос шулмын хаусыг манах тэмээн чинээ өлөн шар ноход бөгөөд харамч шулмас тэднийг сардаа нэг хооллож жилдээ нэг салхилуулах учир дөхөж ирсэн амьд амьтныг эр хүйстэй бол ширхэг үс үлдээлгүй булаалдан зооглодог, эм сүвтэй бол нүх үлдээхгүй ээлжлэн ***снийхээ дараа мөн л үс үлдээхгүй булаалдан зооглодог аймшигт амьтад байгаа юм. Дараагийн том саад нь шулмын үүдийг сахих Цементэнхүү гэгч мутант эр бөгөөд далан эрийг нэг далайлтаар цохиход далайн чанадад газарддаг, хэлэмгий хүүхнийг нэг нулимхад нүүрний арьс нь язарч хөхний товч нь ховхордог, өлөн шар ноход хүртэл түүний бараанаар сүүлээ хавчин гасалдаг арганд хууртахгүй архинд тасрахгүй хасах наян хэмд нүцгэн цээжин дээрээ цас хайлуулан цангаагаа тайлдаг сум нэвтрэхгүй арьстай үг нэвтрэхгүй тархитай аргалах аргагүй нэгэн юм. Заа дээрхи хоёр саадыг гэтэллээ гэж бодоход хамгийн том гурав дахь саад нь шулам болон түүний үзээрийн хүү өөрсдөө билээ. Хоёр хүүхэн дээрхи үл гүйцэлдэх үйлийн талаар сонсон суухаас залхаж цаг үрлээ гэж хилэгнээд Балдын толгойг авах гэхэд ихэд сандарсан Балд “байз байз тэднийг аргалах мэх бий, гоо эмс минь миний хэлэхийг үргэлжлүүлэн тэвчихтүн” хэмээн уйлагнав. “За хурдан хэл эс бөгөөс махаар чинь хуушуур хийж зараад арьсаар чинь архи нэрж борлуулна шүү ” гэж Цэцэнгэрэл данхалзлаа.

Хоолонд хууртахгүй байхаар шулам авгайн шилж өсгөсөн өлөн шар ноход харь хүний гараас зоог хүртэхгүй тул хуйцаа цуйвангаар аргална гэж байхгүй. Архи хүүхэнд мэхлэгдэхгүй гэж сонгож авчирсан харуулыг нь нүцгэн гуя, шил сархадаар хуурна гэж үгүй юм. Нохдыг хоолоор саатуулах гэсэн олон дайчин эрс гараа тасдуулж Цементэнхүүг архиар дайлах гэсэн олон баатар эрс толгойгоо тайруулж олон ч гоо эмс гуяныхаа арьсыг хуулуулсан билээ. “Тэгээд одоо чамд ямар нэг санаа байна уу хэл“ гэж Гоёмцэцэг шахав.

Хэрэв та хоёр Шулмыг хүүтэй нь хамт дийлж чадна гэвээс гаднах саадын учрыг аргалах нэгэн ухаан надад байна, хүүхнүүд та нар сайн бодогтун хэмээн Балд яриагаа дуусгалаа. Гоёмцэцэг Цэцэнгэрэл нар нэг хоног бодож хоёр хоног хэрэлдээд гурван хоног хөөрөлдсөний дараа шийдэлд хүрч бид чадахыгаа чамд үзүүлье чи чадахыгаа бидэнд хэл гэж Балдыг шахав. Балд: - За яахав нэгэнт та хоёр надад итгэж явуулахгүй учир нэг нь явж миний үнэнч нөхөд болох Болд, Бат, Балдан нараас надад хэрэгтэй зүйлсийг авчрах хэрэгтэй байна гэхэд Цэцэнгэрэл, - Гоёмцэцэг минь би энэ муу амьтныг торгоож сууя, эрчүүдтэй хэл амаа ололцохдоо амар тул чи тэдгээр харчуул руу однуу гэхэд Гоёмцэцэг, - Эхлээд энэ муугаас тэр ноход болон мутант Цементэнхүүг хэрхэн аргалахыг нь сонсъё гэж ширүүн хэллээ. Балд,  

- Нохдыг хоолоор Харуулыг сархад хүүхнээр аргалахгүй ээ гэж би түрүүн хэлсэн. Гэхдээ эсрэгээр нь харуулыг хоолоор уярааж, нохдыг сархадын хүчээр унтуулах нэгэн арга байна. Миний найз Бат нохойнд хэрхэн найрка уулгах нэгэн аргыг мэдэх учир түүнээс чи очиж лавламуй. Харин Болд ямар ч хүний араа эрүүний шүлс шавхагдтал үнэртэх зоогийг гүйцэтгэдэг ба Цементэнхүүг аргалхад ямар хоол хийх учиртайг гагцхүү тэр сэтгэх билээ.

Гэхдээ чиний хамгийн эхэнд тааралдах хүн бол Балдан бөгөөд түүнтэй уулзаж Бат, Болд нарыг хаанаас олохыг мэдэх учиртай юм шүү. Зүүн уулын энгээрээр яваад хорин хоёр давхарласан сууцны гутгаар орцоор орж бусдаас содон шар цоохор хаалгыг балбахад өрвийсөн хүрэн үстэй өтгөн живэр сахалтай төө зузаан шилтэй бахим биетэй ч банзал өмссөн Балдан гарч ирнэ. Балдангийн ааш зан эрүүл бус, хүүхэн тэсгээдэггүй халдагатай, эм хүний үнэр авч барааг нь үзвээс салхи шуурга мэт довтолж сар гартал биеийг чинь зүлгэх аюултай тул нүүрэндээ хөө түрхэж, хоёр хөхөө ороолтоор хавтгайлан дарж, гурван давхар хөвөнтэй өмд өмсөөд үс гэзгээ харуулахгүй үнэр танараа ялгаруулахгүй эршүүд дуугаар ганцхан үгээр Болд хаана байна гэж асуу. Тэр хэлж өгнө, Бат хаана байна гэж асуухад харин гайхаж ширтэнэ, тэгэнгүүт гутал руу нь нэг нулимчих. Надаас гол гарав тэр хаана байна гэж хэл. Ингээд хэлж өгөхгүй бол хамгийн эцсийн арга зүүн чихнийх нь хатигнаас нэг чимхээд Бат хаана байгааг хэлэхгүй бол эрүүг чинь зааж ясыг чинь яайруулна гэж хэлээрэй. Тэгсэн цагт түүнээс үг сонсох болно. Гоёмцэцэг, 

- Мөнгөтэй эрд дийлдэхээс мунаг эрд дийлдэж явсангүй, гэхдээ яахав би чиний хэлсэнээр бүгдийг хийгээд хэрэв хэрэг бүтвээс гурав хоногийн дараа зүүн уулын орой дээр хүрэн ягаан даавуу хийсгье, эс бөгөөс танай найз Балдангийн арьс үсийг хийсгэнэ дээ гэж часхийтэл хөхрөөд тас хийтэл хаалга хаагаад гарч одвоо....

Дэд бүлэг төгсөв. Гутгаар бүлгийг унших

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
ZeroOne (зочин)

Үргэлжлээд байна даа үргэлжлээд байна

Доктор

Татаагаад хаячих юмаа. Үлгэр үргэлжилнэ биз, ккк

Gtulga (зочин)

Ёооё эгээтэй л энэ орчлонгоос хальцангүй элэг төлж өг.

Цоомоо

өө лайтай лайта сто лайтай хахаха хүлээж сууна

Зочин

tasarchichee, urgeljleliig ul tevchin huleehendee kkkk

Undriga (зочин)

Хаха, “Уран хэтрүүлэг ба орчин үеийн ёгт үлгэр“ гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалаач кк

Энэрэл (зочин)

ёооё лайтай үлгэр умшаагүй удсан байшүү за цааш нь.

sunbeauty (зочин)

үг нэвтрэхгүй тархи гэдэг үг нь л их гоё юм

Stormy

Ха ха ха. Чи хаанаас ингэж сэтгээд байна аа. Аан. ИХ мундаг сэтгэх юм аа. Бүүр элэг хөшлөө. үүү хаааа ххха ахахахахахаха

Нүдэн (зочин)

овоо ш д лаг ш д

Зочин

zuirlel xetruulel imagination ntr niileed aytai zuil bolj

Залуу Маркетер (зочин)

egel tumen bidniihee setgel oyunaar togloj amnii bus elegnii tsangaag yoj ugeeree tailah chamd talarhan bishirsu daraagiin bulgiig udurt n shivj oruulah avaas Tanii erdem bilegiig tugs hemeen shuteh bulguu

Аанхаа

Ажлын цаг заваар бичдэг болохоор арай амжихгүй ээ найзаа 4 5 хоногоос дараагийн бүлгийг сийрүүлмой

Гандирс (зочин)

хэхэ.
Үргэлжлэлээ хэд хоног биш хэдэн цагийн дараа оруул л даа.

Янзагахан

ха ха ха сайхан болжийна өө. Үргэлжлийг нь хурдан хурдан оруулаад байвал гүнээ талархана шүү амжилт

Аанхаа

гийгүүлэгч олон иргэний хүслийг хүндэтгээд чадлаараа өчүүхэн удааж тархины дундад бясалгасан домгийг үсэглэн харуулах амой

Оранж

хурдан үргэлжлүүлээрэй......

Хэрлэн

Мэс мэт...

Дээс...

би бүүр орчилоо. үргэлжлэлы нь хурдан бичээд аль

Гандирс (зочин)

Хэрлэнг дэмжив :P

Элэг авагч

элэг аваад хаячихлаа

ямар сайхан бичээ вэ

Turuu

Хөгшөөн хавсран хамжихуй

batuka (зочин)

анхаа анд элэг авч байна ааа.

Anime

удаах бүлгийг 3 хоног нүд цавчилгүй хүлээгээд эс орсонд бачимдаад нүцгэн цээжин дээрээ цас хайлуулан цангаагаа тайлж суулаа шүү дээ ккк :P

Зочин

tasarchij ee

MES POSTZ

За энэ үлгэрт автцийшооо хүлээж сууя. Үг хэл хурц ай хэхэхэ. Хэрлээн энэ айтар хүнтэй намайг оролцуулж ойлгосон сээнк юүү хэхэ

batuka (зочин)

anime бас л ээмр авч байна айн. кк

Tavna (зочин)

Undriga-tai sanal 1 bna :D

secretwish (зочин)

чи ямар агуу вээ, бүх зүйрлэл нүдээ олсон лайтай болжийн, тэр тархины хэмжээ нтр бол айн гоё гоё ккк

Зочин

үргэлжлэлээ олон давтаад байвал залхана ш д

Наран (зочин)

эмэгтэй хүн уншихад жхан эвгүй ч лаг болжээ

Зочин

Өдрийн 10 минутыг харин үр дүнтэй өнгөрөөчвүү

Зочин

yag zow

Мүүүүүүн (зочин)

Төмсөг нь хийр томын тарвас шиг том гэвэл тархи нь хэвийн л юм гэж ойлгоно ш д эхэлээд төмсөгний хэмжээ чухал юм байна ккк

LoveLove

Сто аймар... хэлжээ яаж ийм лаг зүйрлэлүүд олжийнаа биширчийн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)