АААННХХААА : Орчин цагийн үлгэр: Цэцэнгэрэл ба Гоёмцэцэгийн явдалууд (тэргүүн бүлэг) data:blog.pageNameАААННХХААА

Тэргүүн бүлэг: Балдтай танилцсан нь

Өвлийн дунд сарын оршил дунд хүн зоны шаваарал болсон БаатарУлаан их балгадын уур амьсгал олноор холхилдох ард шигээ ширүүн. Сөөмийн зайд ч хүний царай үл үзэгдэх хүрэн саарал утаанд алхахад цээж хөндүүрлэж хоолой багтрах агаад хувцасанд шингэсэн тортогны үнэрийг дарах гэвээс далан хоног угааж далан эрээр дөрвөн талаас нь базуулж далан хоног долоон уулын цэвэр салхинд сойх учиртай буй. Энэ их балгадын нэгэн буйдхан довцогт Гоёмцэцэг, Цэцэнгэрэл хэмээх хоёр бүсгүй хүн ихэд сайхан нөхөрлөн суудаг ажгуу. Тэд нэгэн дээвэр дор хамт сууж нэг өвөрт хамт хонож нэг тогооноос зоог хүртэж нэг шилийг хамт мулталж мөн нэг сойзоор ам шүдээ зүлгэх агаад гагцхүү оолвэйс нь тус тусын байх аж. Нэгэн цагт эрдмийн мөрийг эрэлхийлэн Баатарулааны туучаанд нэгдсэн тэдэнд сурсан ном ойлгосон ухаан даанч үгүй байсан учир өөрсдийн илбэ шид эрх биеэр амьралын хатууг сааруулахдаа хорвоогийн нүгэл бүхнийг гүйцээжээ. Цэцэнгэрэл болбоос таван нүүдлийн газраас хамар сэтлэх үнэр бүхий урд зүгийн мэтийл эспээртийг бороо цас шалбаагны ус лугаа дусаан доод тивийн ардад худалдаж нэжгээдхэн янчааныг хураана. Элгийгная зүсэж ходоодыг хорь хуваах шидийн ундааг хүртсэн хүн унаад босохдоо зол нь таарвал бол эрүүлжүүлэхийн нааран дээр сэрж эс бөгөөс эрлэгийн оронд морилох аж. Ойрын хэд хоногоос түүний умдаанд хордсон хүмүүсийн сүнснүүд нийлээд жаран зургаан толгойтой ёроолгүй данхан ходоодтой тийрэн болоод зүүдэнд нь ирж сэтгэлийг ихэд тавгүйтүүлэх болжээ. Гоёмцэцэг хүүхний учрыг тоочвоос хөл урт, шилбэ нарийн, салтаа уужим, баруун бөгс нь үүдээр ороход зүүн бөгс нь хойморт залрах бөгөөд хөхний даруулга нь хоёр аянчны майхан мэт түрсээк нь хорин хоёр ханатай гэрийн цаваг мэт аж. Энэ эм үе үехэн нүүрэндээ ямхын зузаантай мээк аап тогтоогоод бүрэнхий цагаар гарч дотоод эрхтэний эд хавыг нэлээдхэн зоосоор үнэлнэ. Түүний дотоод эхтэн арван зургаан насанд ямааны бэлчирт нутгийн сайн эрээр нээгдсэнээс хойш өдөр ирэх тусам ангайн тэлсээр одоо бол арван эр хөлөө хийж дулаацуулахад алзахгүй таван эр дараалан цувахад мэдрэхгүй болжээ.

Хөрслөг бор царайтай тод хөх жийнс саравтай малгайг өнгө нь гандсан шар срочкин цамцтай хослуулан гоёсон бөгөөд хужаа хар ботинк нь хуруу зузаан тоостой Балд хэмээх хөөний эр Гоёмцэцэцэгийг дэн буудлын дуут орон дээр нэгэн шөнө балбаж хоножээ. Үүрийн гэгээтэй уралдан өнөөх Балд түрийвчээ хаяснаа ухааран мурихыг оролдон сэмхэн үүдрүү гэтэж гэнэ. Гоёмцэцэг нуухтай нүдээ нухлан ядарсан өгзгөө маажингаа чи хаачих болов хэмээн асуухад, миний ам цангав Балд гэж хариулж, хажууханд ус байхад юунд үүдрүү дөхөв гэхэд би өмдөө авах гэсиймаа гэж, чиний өмд энд байна гэхэд, би түрийвчээ авах гэсиймаа гэж, чиний түрийвч хаана байгаан гэж Гоёмцэцэг нухацтайгаар харахад, энд лав байхгүй гэж хэлээд Балд огло харайн зугтахыг завдахад үүнийг анаж суусан биеэ борлуулагч эм тоосго ганзгалсан цүнхээрээ туниа муутай Балдын гурван хавиргыг хугартал, элэг бөөрийг бяцартал цохиход тархи толгойны хагас нь л үлдэж гэнэ. Нэлээд хоромд өөр ертөнцөд зочлоод сэрэхэд нь Балдын биеийг турсээкний эрзээнээр хөдлөхийн аргагүй хүлж аманд нь хувцасных нь тасархайг чихсэн байх агаад цус гүйхгүй амьсгал гарахгүй мөртлөө шээс хүрч баас дуслах шиг санагдах аж. Манарсан хөлчүү нүдээрээ эргэн тойрныг арай ядан гүйлгэвээс Гоёмцэцэг орон дээр хөлөө ачин суунгаа хэн нэгэнтэй үүрэн холбоогоор хүүрнэж байлаа. Мөнгөгүй эрийг цохиж унаган хүлж орхиод найз Цэцэнгэрэл рүүгээ залгасан нь тэр бөгөөд одоо чухам яах учраа мэдэхгүй тул хэрхэхийг чи ирж шийд хэмээн Цэцэнгэрэлд өчсөн нь тэр аж. Гоёмцэцэгийн саатсан газар Цэцэнгэрэлийн байгаа зүгээс холхи хол тул очих гэж нэлээд хугацаа авна шүү гэж найздаа санууллаа. Цэцэнгэрэл гурван сав эспээрт, гурван алд дээс, гурван янчаантай хамт аваад найзын хэргийг шийдэхээр гарлаа. Хөлсний тэрэг авъя гэвээс халаасан дахь гурван янчаан нь хүрэхгүйд учирдан михроогоор явах болов.

Энэ михроо болбоос гуулин улсын дархчуул таван зуун жилийн тэртээд оньслоод нэгэнт хуучирч гандан утаа тортог нь улсад шингэхээ байсан тул өргөн тал газартай хэмээн Монгол нутгийн панзчидад шахжээ. Үхсэнийх нь өргөн талд давхихав их балгадын бөөгнөрөл түгжээнд нэмэр нэмж хүн тээвэр хийхдээ арван авгайг арын суудалд хашиж хорин хүүхдийг хонины хонхорт чихэх мэтээр зуун хүн орох зайд мянган ардыг багтаадаг шидийн хүлэг унаа болжээ. Автуусны зоос тоолон хураагч иргэн өнгөрсөн ерэн есөн өртөөний газрыг ирэх ерөн есөн өртөөний газартай зарлан сонордуулахдаа нэг буудалд гурван хоног саатах бөгөөд Цэцэнгэрэл арван буудлын газрыг сарын хугацаанд тэвчин туулсаар Гоёмцэцэгийн байрласан Балдын хүлээтэй хотээлд ирлээ. Цэцэнгэрэл авч яваа гурван сав архины нэгийг найздаа өгөн нөгөөг нь өөртөө аягалаад тулгаж уунгаа үлдсэн нэг сав архийг түрүүн авч гарсан гурван ширхэг дээстэй хамт ширээн дээр тавьлаа. Цэцэнгэрэлийн хийж өгсөн найркааг татаад Гоёмцэцэгийн уйтгартай нүд сэргэж уцаартай царай мишээгээд Балдад хандан өгүүлрүүн,

- За энэ миний найз болбоос уулын сайн эрсийг ундаа архиар дайлдаг, хонуут өнжүүтийн шарыг хорз найркагаар тайлдаг шидтэй. Харин худалч эр хүний засаагаар зүүлт хийж нааддаг, муриачин этгээдийн шулуун гэдэс рүү дээс шургуулж амаар нь гаргаад салхинд хатааж борцолдог, цээ вангийн Цэцэнгэрэл гэгч байна. Одоо чи түүний эрүү шүүлтийг амсах цаг ирж дээ

Балд амандаа чихүүлсэн даавуундаа түүртэн дуугарч ядаад нүд нь оройдоо гарч хөлс нь шаланд шалбаагтан тогтоход Цэцэнгэрэл:

- Гоёмцэцэг минь чи хүний адагтай нөхцөж дээ. Одоо энэ үрчгэр арьс хэрзгэр хавирганаас юу нь бидэнд хэрэгтэй гэж.

Хэмээн өгүүлээд Балдын хоолойг дээсээр уяхад айсан Балд өмдөндөө бааж шээхийг хослуулж үнхэлцэг нь хагарах шахав. Үүнд нь шижиглэх зэвүүцэх зэрэгцсэн Гоёмцэцэг, - Муу шаарыг алтаар бааж архиар шээдэг болохоор хэтэвчгүй явж хүүхэн авдаг юм болуу гэсэн өмхийгөөр бааж самхайгаар шээдэг л эгэл амьтан байж дээх хэмээн тавлан хөхрөөд хурдан зүйл дуусгахыг Цэцэнгэрэлд дохив. “Чи тун золгүй тохиолдлоор буруу эмстэйгээ таарж дээ за яахав үхэх амьтны үйл их сүүлийн үгийг нь сонсъё” гээд Цэцэнгэрэл Балдын аман дахь чихээсийг авав. Балд нус нулимстайгаа холилдон байж ээрч түгдрэн өгүүлэв, - Та хоёр болбоос үнэхээрийн уран гоо төрхтэй цэцэн үгтэй хүч ихтэй сайхан эмэгтэйчүүд байна. Арчаагүй миний гэмийг өршөөвөл баяжих нэгэн аргыг хэлж өгье. Би болбоос нэгэн баян айлын....

Тэргүүн бүлэг төгсөв. Дэд бүлгийг унших

start=-6 , cViewSize=50 , cPageCount=1

44 сэтгэгдэл:

null
Gtulga (зочин)

Яаа за үргэлжлэлийг хүлээн суух авай. Үнэн даж болсоныг мөхөс би хэлэх хэрэг юун билээ?

Gtulga (зочин)

Яаа за үргэлжлэлийг хүлээн суух авай. Үнэн даж болсоныг мөхөс би хэлэх хэрэг юун билээ?

Gtulga (зочин)

Яаа за үргэлжлэлийг хүлээн суух авай. Үнэн даж болсоныг мөхөс би хэлэх хэрэг юун билээ?

batuka (зочин)

Гуцаж байгаашүү. хахахаха.

Эхлэл ДИЗААН

лай бичсэн байна шд
бэлэн үгтэй золиг уу гүй юу

reaper (зочин)

haha hunii eleg avaad haychih hog yuma, urgeljlelee hurdan gargaarai

Undriga (зочин)

Юун ч уран цэцэн, үнэн фантаазтайен кк. 18+ гэдэг ангилалд оруулахгүй юм уу хө. Том хүний үлгэр юм биш үү?

Энэрэл (зочин)

пөөх стосонирхолтой блог нээгдсэн байшдээ. хэд хоног нь хурдан өнгөрөөсэй цааш нь унший

Анчин (зочин)

Бичнэ гэж нээрээ алчих юм аа... гоя гоя
хүлээж байя

Янзагахан

“Түүний дотоод эхтэн арван зургаан насанд ямааны бэлчирт нутгийн сайн эрээр нээгдсэнээс хойш өдөр ирэх тусам ангайн тэлсээр одоо бол арван эр хөлөө хийж дулаацуулахад алзахгүй таван эр дараалан цувахад мэдрэхгүй болжээ.“ gene uu ee burhaan aimar helsen bna shuu hehehehe.Dajgui bichsen bna urgeljliig huleej l suuy

ZeroOne (зочин)

шинэ төрлийн урсгал нээчих шиг боллоо харин муу гөрууд битий бичсэнгийг нь шаагаад өөрийнхөө блог дээр тавичаасай

Hiko

за күлээгээд күлээгээд байж дээ гоя бичиж

barbie

Яа стоо алаад хаяж алаад хаяж.

saha (зочин)

za boljee boljee ineelgeh gesen oroldlogo bna

Дээс...

үргэлжлэлий нь хурдан бичээрэй нээрээ л бараг шинэ урсгал нээчих шиг боллоо. элэг гөшчилөө. зүгээр нээрээ тэ...чи бол тэ... ёооё мэджаагиздэ тэ...

Цоомоо

өө лайтай бичиж байна хаха лай лай

Anime

Үхтэл инээв ккк,
Энэ михроо болбоос зоос тоолон хураагч иргэн өнгөрсөн ерэн есөн өртөөний газрыг ирэх ерөн есөн өртөөний газартай зарлан сонордуулахдаа нэг буудалд гурван хоног саатах бөлгөө
гэнэ шүү хахаха
хэтрүүлэг хэмээгч аргыг атгандаа нэгэнт оруулчихжээ, гүүд лак, удаахыг нь хүлээгээд кэвтчий

amlag (зочин)

Гоё бичжээ. Чамд нэг тийм юм байна. Гэхдээ сэдэв нь жоохон онцгүй юм.

Үргэлжлэлийг нь хурдан оруулаарай.

Амжилт хүсье!

Stormy

Вуа ха ха ха. Энэ нээрээ алдаг гар юм аа. Үнэн саак бичжээ. Үргэлжлэлийг нь тэсч ядан хүлээе. ха ха ха.

Радуга (зочин)

үргэлжлэлээ заавал бичнэ шүү

Ponko (зочин)

Ardiin uran zoxiol+Orchin uyen slyle janar. Mann you did it dude! Excellent scratch!

Ицми (зочин)

яааа... ёстой лайтай... /улс амьтны шуурганд автчлаа хэхэ/ за гялс уншаатхы

Ицми (зочин)

хахахаха. ёстой жинкэн лайтай ай. юутай уран цэцэн үгтэй хүн гээч вэ. хэхэ. үргэлжлэлийг хүлээе би уг нь үргэлжлэл бий гдг үгийг үзэн яддаг хүн дээ. гэхдээ энэ удаа хүлээхээр хатуу шийдэв хаха

takuya (зочин)

uneheer nice bolson bn sh! iimerhu orchin uyiin ulger zohioogood yeroosoo nom gargaval amjiltand hurch magadgui l yum bn sh! sonirholtoi blaa urgeljlelee hurdan gargaarai...waxaxaxaxa

medleg (зочин)

Гоё блог шинээр нээгдэж байгаам байна. Гэхдээ 18+ бишүү. Үргэлжлэлийг хүлээжийнэээ.

secretwish (зочин)

пэээш элэг ав, ямар аймаар бичдэг хүн бэ, лайтай лайтай, зүйрлэл хэтрүүлэг нтр бол үнэн саак болжээ, мундаг мунаг биширчийн, бичихийг нь хүлээжийнэээ

SUNShine®

Пээээх аймааар
заза хэлэх үг олдохгүй байна өө
үргэлжлэлийг хүлээе

Залуу Маркетер (зочин)

bichij shivsniig n haruul belen tsetsen ugtei tsovoo bairiin nuhur gej taan urgeljleliig n udaan ch boltugai huleej ene saihan medremjindee dahin avtahiig huseh ajamoi

Оранж

Саял уншлаа....... ээмэр бичиж........кккк одоо 2 дхийг нь уншнаа.....

Зочин

Анхаа ч мөн дөө, Амжилт

Turuu

Анхаа ч мөндөө, Амжилт

Зочин

Сайн болжээ одоо дараагийн бүлгийг уншнаа

Зочин

Cooollllll

Зочин

Cooollllll

uugii (зочин)

mongol helnii daisan yum uu gehdee taalagdlaa goy setgej shuu ene sanaagaa yaj olovoo bolj ugvul mnad ruu passlaarai. laitia gemeer bna yu boloh boloo bur sonirhol tatchihlaa daraa l unshihaas . uuguuruu uur goy sanaag ilerhiilj bgaa gedegt naidaj bna chamd avyas bn aaa .... gej

uugii (зочин)

yooo humuusiin setgegdliig unshaad ineed hurch lee .. zarim neg zuiliig goy durselj shuuu bas l damjuulmaar sanaa bna shuu

Аанхаа

Энэ муу үлгэр минь тэртээ хаягдаж мартагдсан блогоо эргэн сэргээх урам өгсөн зүйл юм шүү андуудаа

Baby (зочин)

good job 'm gonna read next

Аанхаа

ТВ9 ийн үлгэрийн цаг сонсоод ийм санаа төрсийн бас инээдтэй шүү

bagabandi (зочин)

sandal deeree arai yadan togtoj unshlaa uujiisen piavaa despeleeruugee gechneen ch udaa tsatsaj orhivdoo

Melody

Яа ёстой гоя сэтгэсэн байшдээ лагиймоо

Зочин

goooosh, you are hilarious!!!!!

Зочин

vvvttttuuuuuuu no words to that

Аанхаа

Сайхан муулаад шүүмжлээд өгөөчээ нөхдөөө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)