АААННХХААА : Бүгдээрээ зурхай зохиож тоглъё data:blog.pageNameАААННХХААА

Бүгдээрээ зурхай зохиож тоглъё

Энд тэнд элдэв янзын зурхай их болж дээ. Төрсөн сараар нь, ордоор нь, жилээр нь , дуртай өнгөөр нь, алганых нь зураасаар энээ тэрээ гээд л. Би ч бас тэдгээрийг дууриаж хэдэн зурхай зохиож болно. Юуны өмнө сараар нь зурхай бичнээ. Нэгдүгээр сард төрсөн хүнийхийг бичихдээ өөрийн фээсбүүк найзуудаас 1 –р сард төрсөнүүдийнх нь сайн чанаруудыг тоочоод л боллоо. Жишээлбэл, 5 –р сард төрсөн хүнийхийг зохиоё.

5 –р сард төрөгсөд, Заримдаа бага зэрэг амиа бодсон, найзууддаа новшрох нь их. Гадаад төрх тийм ч сайнгүй бөгөөд хувийн асуудлаас илүү нийгмийн хэрэгт санаа тавьдаг, энээ тэрээ гээд л үргэлжлүүлнэ. Би өөрөө 5 –р сард төрсөн учраас ингээд муу талыг нь яриад байгаа хэрэг. Та бүхэн харин найзуудынхаа сайн талыг хэлнэ биз. Ингээд л бүгдээрээ нэг нэг санал хэлээд, тэднийгээ сайхан нийлүүлж багцлаад зурхайтай болоод авна.

Ер нь бол зурхай зохиох ч амархан ажил дөө, нэг хүнд  100 төрлийн зан ааш байж л таараа, тэднээс нь 10 –ыг гаргаад хэлчихэд л үнэн ч юм шиг санагдана. Итгэхгүй бол бүх 12 ордын зурхайг уншаарай, орд бүрийн зан араншингийн бараг тал нь өөрийн чинь одоогийн зан ааштай нийцэж байх вий. 247-ын тоо хамгийн их тааралдаад байгаа ч юм шиг санагддаг л биздээ. Үнэндээ бол 2:47 минут, номын 247-р хуудас, УБА0247 машины дугаар гэх мэтийг тааралдахад нь илүү анзаардаг болохоор л тэр. 666 гэдэг тооноос айхын ч хэрэггүй, учир нь хоёртын тооллын системд 1010011010 ингэж бичдэг. Хүн харахыг хүссэн юмаа л илүү анзаардаг.

Хаа нэгтээ болох үйл явдал, хэн нэгний зан араншин зэрэг нь элдэв зурхай, мэрэг төлгийн дагуу явна гэж худлаа. Жишээлбэл хамгийн сайн төлөгч Вангагаас таасан юмыг нь ярьдаг мөртлөө таараагүйг нь хэн ч ярьдаггүй. Дурын залуу л 100 юм зохиогоод хэлчихэд 10 нь биелж л таарна. Гандангийн үүдэнд засал хийж, хүмүүсийн асуудлыг шийддэг буянтай хүмүүс яагаад өөрсдийнхөө амьдралыг “засдаггүй” нь сонин шүү.

Тиймээс залуусаа зурхай, мэрэг төлөг гэдэг шинжлэх ухааны үндэслэлгүй балай дэмий юманд итгэх хэрэггүй. Аан яахав зүгээр зугаатай санагдах үүднээс зохиож, хоорондоо маазарч болох л юм. Тэгээд юунд итгэх вэ гэхээр зөвхөн өөрийнхөө зөн совинд л итгэ. Өөрийнхөө азанд л итгэ, зөвхөн өөртөө л итгэ. Жишээлбэл ухаан зараад зараад, бодоод бодоод шийдэж чадахгүй зүйлээ зоос хаяад шийдчихэд буруудахгүй. Энэ охиноос салах уу болих уу, ямар сургуульд элсэх вэ гэх мэт. Бүх хүн ухаантай байх албагүй, бүх асуудлыг ухаанаар шийдэж чадахгүй үе бий. Гол нь зоос шидсэн ч бай, ухаанаар бодсон ч бай асуудлыг чи өөрөө л шийдэх хэрэгтэй. Хэн нэг мэргэч төлөгч бол цаашаа зайлаа шүү. Өнөөдрөөс эхлээд занаж байгаад хоёр дахь өдөр үсээ нэг засуулаарай, зарим үсчиний газарт тольныхоо өмнө тарни биччихсэн харагддаг. Үс засуулах цээртэй өдрийн цээр үргээдэг гэж солиорч байгаам. Тэр тарнийг л уншиж балайрав даа.

Бурхан багшийн сургааль дээр, "Од гариг эрхсийн тохиолоор хүмүүний амьдрал, заяа төөргийг шинжихийг хатуу цээрлэнэ" гэдэг юм билээ. Олон зууны туршид л зарим лав хуврагууд завхруулчихсан нь бидэнд үлдэж.

facebook.com/aanxaa.scenario

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Сора

Санал нийлж байна. Шинжлэх ухаан ийм өндөр түвшинд хөгжөөд байхад чинь манайхан мусар сүсэг, зурхай нтр гээд байдаг нь хачирхалтай.
Ер нь өөрөө өөртөө найдаж итгэж хийхээс илүү зөв гарц гэж байхгүй болов уу даа

Аанхаа

Гүү яахав дээ тэгээд хүн бүр ухаантай, шинжлэх ухаанч байх албагүй юм байлгүй. Өөр өөрсдийнхөөрөө л амьдарцгааж буй

Сафо

айх юмтай сүсэглэх юмтай байна гэдэг чинь ард түмнийг барьж байх хамгийн том зэвсэг билүү иймэрхүү юм сонсжийсэн санагдана

Maybe [10%]

11 сард төрсөн нь аягү лаг.

Зочин

yag bodoj ywdag ym maani bna da. sanal niilj bna. eldwiin zurhai. zaya tuurug gej ym baidaggui. uildlee bodoj tungaaj , amidarlaa tuluwlu. hussenee hii. uuriinhuu amidarliig uuruu zohiodog gedegt itge.

Зочин

http://erhem.blogspot.com/2007/10/blog-post.html

bayasum (зочин)

Хүн амьдралдаа чухал гэж үзсэн зүйлдээ шийдвэр гаргахдаа ихэвчлэн өөртөө итгэлгүй байдаг. дотроо шийдвэрээ гаргасан ч түүндээ өөрөө итгэлтэй болохын тулд бусдын санаа бодлыг асуудаг. ө.х гаргасан шийдвэртээ итгэлтэй болох арга замыг ямар нэг байдлаар эрэлхийлдэг гэсэн үг.. Түүндээ найз нөхөд, зурхай, зоос зэргийг ашиглана. гэхдээ эдгээрээс хамгийн хүчтэй итгэл төрүүлдэг нь зурхай. яваандаа бүтэмжтэй сайн гээд хэлчүүл баярлаа л явчихна..

Зочин

шинжлэх ухааны үндэслэлгүй гэдгийн тухайд үндэслэлийг нь тогтоож л чадахгүй байгаа гэж боддог шд.. Шинжлэх ухаанч хүмүүсээс асуумаар л санагддаг юм.. жишээ нь би бааранд архи уучихаад гэртээ очиход зүгээр байсан нялх хүүхэд маань уйлаад байдгийн учрыг.. тэгээд лаа хайлуулж аягатай усанд асгаад доор нь эргүүлэхэд ямар физикийн хууль үйлчлээд зүгээр болгодогийг..

ө.х мэдэхгүй зүйлээ байхгүй гэх нь мухар сүсгээс ч мухар санагддын..
http://erhem.blogspot.com/2011/10/blog-post.html

Буруу Бичигч

өө би юу ч мэдэхгүй ч эрт үед зурхайг л шинжлэх ухаан гээд байсан байхаа даа шарын шашин л дотроо зурхай агуулсан байдаг ч мэдэхгүй ээ ...

МиМи

би зүүдэндээ л айр итгэдэг. энэ зөвүү ахаа :р

Khan-So

ooroosoo oor zuild i9tgedeggui ene bs zov uu?

Зочин

http://TheWeeklyJob.com/?id=337865 Та энэ холбоосоор орж бүртгүүлэн өдөрт 100-500$ олох боломтой боллоо

Зочин

ХУЦ БАНДИА

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)