АААННХХААА : Ялаа алах хүн байна уу? data:blog.pageNameАААННХХААА

Ялаа алах хүн байна уу?

Ёоо өрөөгөөр дүүрэн ялаа, муусайнууд намайг үнэн дээрэлхэж байна даа. Ялаа улс төрч хоёрыг сонингоор алдаг гэдэгсэн, ялаа улс төрч хоёр харин намайг дээрэлхэж байна. Ялаа бол маш олон төрлийн өвчиний нян бактерийг биедээ тээж явдаг, шавьжны төрөлд хамаарах амьтан. Тэд зундаа үржилд орох бөгөөд байгальд олон зуун янзаар буй...

Манай цонхны доор бункерийн хогийг цэвэрлэчихгүй баахан ялаа шаваад, тэр нь цонхоор орж ирээд.  Өч төчнөөр нь л иддэг байж хогоо ч цэвэрлэчихгүй. Ёоо дахиад нэг муу том батгана ороод ирлээ, ядаргаатай юм бээ.

Ялаанууд ч үнэнхүү дээрэлхэж байна даа, жижиг харууд нь бол ч дүүрчээ. Харин сүүлийн хэдэн орж ирсэн том ногоон батганууд л үнэнхүү аюултай. Улаанбаатар хот маань ийм их ялаатай байсан юм болов уу ер нь. Нийтээрээ ялаанаас яаж сэргийлэх вээ найзуудаа.

Нийгэм үнэнхүү стрестэй байнаа, дээрээс нь энэ ялаанууд бүүр байж суулгахгүй нь. Ялааны хор уршигийг та нар мэдэхгүй л байна уу, бүгдээрээ өвчин туссан хойноо л ялааны тухай сэрэмжлүүлсэн намайг санана даа та нар ццц.

Ёоо чи одоо тэгж муухай бяцлаад байхдаа яадаг юм бээ. Аятайхан цэвэрхэн цохиж болно ш дээ. Цонх дүүрэн үхсэн ялааны сэг, одоо батгана алахаар яах юм?? Гэдсэн доторхи өтийг нь тараах уу? Ялаатай ингэж тэмцдэггүй юмаа, хамаг өрөө завааруулаад хаячихлаа боль боль.

Одоогийн байдлаар манай цонхоор арван ширхэг хар жижиг ялаа, таван ширхэг том ногоон батгана орж иржээ. Манай найзын идэх гэж байсан хоолон дээр баахан ялаа сууж бохирдуулав. Ялаануудын энэхүү даварсан үйлдэлийг эсэргүүцэж байгаа нь энэ хуудсанд like, shareхийнэ үү. Бид яаж ялаануудтай тэмцэх вэ? Бүгдээрээ хэлэлцүүлэг өрнүүлье.

Ер нь бол цонхыг хааж бөглөх хэрэгтэй, эсвэл сайхан тор татчихъя. Хуучин цагт манай өрөөнд нэг ч ялаа орж ирдэггүйсэн, тэр үеэ эргэн дурсъя даа. Бүх нийтийн ялаа үргээлэг зохион байгуулсан ч болно. Энэ бол өрөөнд буй хүмүүсийн ухамсарын асуудал юм.

Ялаа чи бол янханаас долоон доор, бүүр өтнөөс долоон доор. Чи бол муу шээс баасанд шавдаг адгийн муу амьтан билээ. Эрэлхэг Монголын хөвгүүд ялааг яаж ялладагийг удахгүй та нар харна аа. Шороон түмэн ялаанууд, зайлцгаа та нар.

Ёооо ямар дээрэлхэж байнаа муусайнууд, ялаа үргээдэг гоё аппликэшн аваад л утсан дээрээ суулгачихъя, асуудал шийдэгдлээ... Энэ шал худлаа апликэшн байнаа, Монголд тэгээд ориг юм гэж байх ч бишдээ. Муусайн чэнжүүд биднийг хулхидсан байх, түүнээс биш apple, Samsung –ын апикэшн худлаа байна гэж байхгүй.

Ёооо заза сонин ороогоод л босохоос доо. Энэ муусайнуудыг өөрөө л алахгүй бол горьгүй нь. Ер нь тэгээд ялаанууд бол өмхий, ялзарсан, замбараагүй газар л ихээр шавдаг юм байна. Тиймээс өрөөгөө ч сайхан цэвэрлэмээрсэн...Чингисийн Монголын зоригт хөвүүд өрөө цэвэрлэж, ялаа алах юм гэж үү, яршиг нээрээ. Хоёр гурван Ветнам дууднаа, тэр болтол ялаатайгаа гүрийхээс.

facebook.com/aanxaa.scenario      twitter.com/aanxaa

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Аанхаа

testing testing testing

Сафо

бэлэнчлэх сэтгэлгээ

Аанхаа

Шүүүмжлэээээл байдаг шүүүүмжллэээээл байдаг, эцэст нь өөрсдөө ч яаг юу хийсийн бүү мэд. Манайхны зан, надад ч ийм зан байгаа

Сафо

гэхдээ шүүмжлэхгүй бол болкуу ш д, төрийн төлөө боож үхдэг оготно байкуу бол болкуу ш д ккк

Аанхаа

тийм шүү

Зочин

mash gou setgej bijjee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)