АААННХХААА : Дуртай юмаа бичээд, фээсбүүк хөтлөөд мөнгө олох уу? data:blog.pageNameАААННХХААА

Дуртай юмаа бичээд, фээсбүүк хөтлөөд мөнгө олох уу?

Сайнууцгаа блогийн шинэ хуучин нөхөд мину. 

facebook яагаад тийм том гэж?

Одоогийн байдлаар Монголд 400 мянган хэрэглэгчтэй. Цаашид энэ тоо бүүр ч их өснө, магад 1 сая, 2 сая ч болох биз. Яагаад гэдгийг товчхоон тайлбарлъя.

Гар утас хэмээх зүйл хэдхээн жилийн өмнө маш цөөн хэрэглэгчтэй, гангараа төдий зүйл байлаа. Нэг баян нь 4-р ангийн хүүхэддээ гар утас авч өгөхөд эгээ л Сайхансамбуугийн хүүхэд алтан обудтай машин унаж байгаа мэт алмайрцгааж, хэвлэлээр шуугиж, атаархацгааж байв. Харин одоо 8 настайгаас эхлээд 80 90 100 настанууд хүртэл гар утастай болжээ. Гарцаагүй хэрэгтэй болохоор л тэр шүү дээ. Гар утасгүйгээр нэг хоноход ямар их ажил алддаг билээдээ.

Ганц хоёр жилийн өмнө facebook сүлжээг бас л цөөхөн хэдэн хүн мэддэг байв. Facebook-тэй хүн бусаддаа гайхуулах шахам ховорхон байсан. Гэтэл одоо 400 мянган хэрэглэгчтэй. Удахгүй бид facebook-гүй л бол ажил явж өгдөггүй болж ч мэдэх юм, яг л гар утас шиг. Хаана сайн үйлчилгээтэй ресторан байгааг, хэн өөртэй нь танилцаж нөхөрлөхийг, ямар баг тэмцээнд түрүүлэхийг, хаана хэн шуугиан тарьсаныг г.м. маш олон зүйлийг бид facebook ашиглан өөрсдийнхөөрөө шүүн тунгаана. Ямар ч рекламнаас илүүтэй найзууд л хамгийн үнэнийг хэлнэ шүү дээ. Тэр найз чинь харин дэлхийн нөгөө талд ч байж магад, сонирхолтой байгаа биз.

Удахгүй Монголд 2 сая хэрэглэгчтэй болох өргөн зах зээлд өөрийгөө таниулж, нээж харуулах боломж өөрт чинь нээлттэй байна. Монголын мэдээллийн сайтууд хамгийн ихдээ өдрийн 50-60 мянган хандалттай байдаг. Харин чиний шинэхэн мэдээг facebook хэрэглэдэг 400 мянган хүн унших боломжтой. Бид үүний эхлэлийг нь тавьж facebook дотор Монголын анхны мэдээний аппликэшнийг та бүхэнд хүргэж байна. Дэлхий даяар мэдээний аппликэшнийг 3-р сард албан ёсоор facebook дотор байрлуулж эхэлсэн бөгөөд бид ч бас дэлхийн жишгээс хоцорсонгүй.

Бид редакцын багаа бүрдүүлж, гэрээ байгуулж эхлээд байна. Зураг, шүлэг, нийтлэл, өгүүллэг, комик, сонирхолтой мэдээнүүд гээд л чи юу чаддаг вэ гэдгээ бусдад нээж харуул анд минь. Санал сэтгэгдэлээ шууд хуваалцаарай, авъяастай найзууддаа дамжуулаарай, ямар байдлаар хамтарч ажиллаж чадахаа нэрэлхэлгүй хэлээрэй. Хараад л шууд сэтгэгдэлээ үлдээ, амархан шүү.

энэ линкээр орж хуудас руу хандаарай, эсвэл доор сэтгэгдэлээр үлдээж болно. Эсвэл facebook.com/aanxaa хаяг руу мэсэж явуулаарай. 

Хүндэтгэсэн NEWS APP Монголын анхны мэдээний аппликэшний хамт олон.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
khanso (зочин)

hehe and min Chinii zuil bsn ym bii bii bas today uulzana ntr getsen bsn hehe shn l sonsogdoj bn le amjilt bi ni elschihsen l tuuj yvaa hehe

khanso (зочин)

hehe and min Chinii zuil bsn ym bii bii bas today uulzana ntr getsen bsn hehe shn l sonsogdoj bn le amjilt bi ni elschihsen l tuuj yvaa hehe

Аанхаа

Мэдээллийнх нь агуулгыг хариуцаж байгаа юм нэг холбоо бариарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)