АААННХХААА : Нүцгэн цаасанд нуугдсан бэх (Аанхаа's) data:blog.pageNameАААННХХААА

Нүцгэн цаасанд нуугдсан бэх (Аанхаа's)

Хөөрхий ТҮҮНИЙГ магадгүй Хятадын зүүн эргийн боомт хотод үйлдвэрлсэн байх. Одоо харин охины үзэгний хүслэн.

Хавар болж дээ, сэтгэл гэгэлздэг нь хүн бүрийн авир, охин ч бас. Сүүлийн удаа хөвгүүнтэй ярихдаа юу ярьсанаа санахгүй, учир нь дурласан хүнтэйгээ ганц үг солиход мансуурчихдаг учраас. Мансуурсан сэтгэл юу олигтой хэлээ аж дээ, чааваас. Бодохоос ч ичмээр юм. Үнэндээ ярилцахад байтугай бодоход л догдолдог дэвэргэн сэтгэлийг яалтай.

Охин гүнзгий амьсгаа аваад шинэ дэвтрийнхээ нэг хуудсыг урж, хөвгүүний нэрийг гоёмсогоор тавьлаа. Үзэгний хошуу хөвөх мэт гүйхэд охины сэтгэлийн үгс дурайна. Made in China шошготой хуванцар савнаасаа ТЭР урсан гарч үсэг, үг, өгүүлбэр болон хатаж буй даа ихэд жаргалтай, тэр тусмаа хайрын захиан дээр шүү. Нэг хөөрхөн охины хэнд ч хэлээгүй үгсийн дүрд биелэн хувирч буйдаа бахдалтай ч юм шиг.

Нар шатаж дуусахад хэдэн тэрбум жил хэрэгтэй, нэг өдөр дуусахад дахиад хэдхэн цаг хэрэгтэй. "Охин минь, охин минь яасан ч ичимхий юм. Шинэ дэвтэр олон хуудастай ч гэсэн бүгдийг нь базаж хаяад байж болохгүй ээ" гэж ТЭР хэлмээр л санагдсан. Хөвгүүний гарт очилгүй хогийн саванд хаягдах учиртай юм гэж үү? Хэний ч мэдэхгүй дурлалын гоёмсог үгс, магад бурхан ч мэдэхгүй. Магад хэнд ч мэдүүлэхгүй гэсэндээ хичээнгүйлэн буулгасан бүхнээ базаж хаялсан ч юм уу. Магад охин өөрөө ч юу бичсэнээ удахгүй мартах биз,  хайрын захианууд, хайран захианууд.

--- Заа нэг иймэрхүү хэдэн үгс буулгалаа. Гарчигнаас бусад газарт "Нүцгэн, нуух нуугдах, цаас, бэх" гэдэг үгс оруулахгүйгээр бичсэн юм шүү.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
ХөрШ

мммм бас л гоё илэрхийлэл байна

Аанхаа

Баярлалаа. Сэдвийн хувьд "НҮЦГЭН ЦААСАНД НУУГДСАН БЭХ" гэсэн болохоос биш "НҮЦГЭН ЦААСАНД НУУГДСАН БЭХ ГЭЖ ЮУ ВЭ" гэсэн үг биш байх л даа. Тэгээд жаахан "наль наль" гэсэн хэдэн үгс бичлээ ккк

ХөрШ

хэхэ зүгээрэй чиний л илэрхийлэл юм чинь:)

Gorgeous

мнннннн

Khan-So

amjilt2 humuus neree bicheed l bh ym aa

Атаархуу Азаа

аанхан ингэж бас харж бодож болох байж хэхэ

кансо энэ чинь блог идэвхжүүлэлт байлаа гэж

крафти

гоё

Khan-So

medeed l bg l da gehdee bi yu hiiged bn aa gj kkk

undraa

lag goy chi tvrvlchije

Аанхаа

Бүгдэд нь баярлалаа

Joe.

мммммм

Batsy

Энэ сэдэв дажгүй бичлэг олныг төрүүллээ. Гоё сэдэв зарласан байна шүү

...Shake...

Гояым өө

Runner

хахахаха наль наль байхдай яахуудэй :р

гоя биш нэээх хөөрхөн бичлэгайнааа

САНАСААР

сонихон

13

like

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)