АААННХХААА : Дур тавьсаны дараахь таван хором data:blog.pageNameАААННХХААА

Дур тавьсаны дараахь таван хором

Киану Рийвзтэй нэг кинонд “Чөлөөт уналт хийх сайхан, бүүр сээгсээс ч илүү” гэж эсрэг дүрийн залуу шүхрээр үсрэхдээ хэлдэг. Багадаа үзээд тэр нь их сэтгэлд хоногшиж билээ, бас хэсэгхэн гайхсан. Үнэхээр сээгсээс илүү кайф ховор юм болов уу? гэж тэрүүхэндээ эргэцүүлэн тунгаах. Ховор юмаа, би лав одоохондоо үзээгүй бололтой. Гэхдээ 3 –р курст байхдаа хүүхэнтэй буудалд хонохоос татгалзаж Дота тоглож ПС –нд хоносноо бодохоор тэрүүхэн кайф байсан, ганц л удаа сээгсээс илүү санагдсан кайф, дахиж тийм юм болоогүй.

Зарим төрлийн шавьж, могой, загас, мэлхий амьдралдаа ганц удаа сээгсдээд дараа нь шууд үхдэгийг амьтадын тухай баримтат сувгаар үзэж билээ. Ямар ч их үнээр олдсон сээгс вэ дээ, хажууд нь зандангаа тайлах гэсэн хүүхэд насны улайран зүтгэлт юу ч биш. Дараа нь үхэхээ мэдсээр байж согтон шунан дурлах амьтадын төрөлх инстинкт. Магад бага зэргийн мансуурал, эмэгчин рүүгээ тэмүүлэх өдөөлтийн дэргэд хэдхэн хормын дараахь үхэл юу ч биш. Зарим нь кайф авдаг л байх, гэхдээ ихэнхи нь таашаалын төлөө биш төрөлх инстинктээрээ эвцэлд ордог, хөөрхий амьтад. Харамсалтай нь дандаа эрэгчин нь үхдэг, зарим нь зүгээр л эмэгчинийхээ сээгсийн дараахь дэсээрт зууш болдог. Тэр амьтад жаахан ухамсартай “амьдралыг ойлгодог” байсан бол нэг “шөнийн” явдалаар амиа өгөхгүй байхсан. Гэхдээ тийм биш юм, байгалаас зурсан зураг. Өөрийн төрлийг авч үлдэх хамгийн оптимальны үр дүн. Бүх эрэгчингүүд нь хэдэн жил, хэдэн сар амьд явахаа бодож сээгсээс татгалзаад эхэлвэл тэр төрөл зүйл мөхнө. Энэ бол ганц удаагийн кайфаар өөрийн төрөл зүйлийг авч үлдэж буй төгс наймаа.

Ганц сээгсдээд үхчихдэг амьтадын дэргэд хүмүүс бид азтай юм. Хэнтэй ч хэд ч хийж, хэчнээн ч кайф авч болно. Хар шар, хөгшин залуу, баян ядуу тэр байтугай эрэгтэй эмэгтэй алинтай нь ч хийх эрхтэй, кайфтай л байвал. Бидний тархинд ч бас төрөлхийн инстинкт байдаг, үнсэлцэх, шунан дурлах, тачаадах. Энэ нүгэл бүхэн нь хамгийн зөв рациональ бодлыг булингартуулж, амьдрах ая таатай нөхцөлийг сүйтгэх магадлалтай. Эхнэртээ хайртай ямар ч эр хүний нүдний буланд гоёмсог гуя, хөх гүйгээд өнгөрвөл өөрийн мэдэлгүй харц нь дагадаг, яг л гар далайхад дальдачдаг шиг ухамсарт бус хариу үйлдэл. Гуя, хөхөнд алдардаггүй бусад нь булчинлаг, хүдэр, үсэрхэг цээжинд нүдээ унагадаг байхаас зайлахгүй. Бидний буруу биш, байгалаас нь тэгээд заяачихсан юм. Нэгэн цагт нохой, хүн, сармагчин бүгдээрээ л амьтад байсан юм. Тэд он цагийн явцад өөрчлөгдсөн, харин үр удмаа үлдээж үржилд орохыг өдөөдөг төрөлх инстинкт нь адилхан үлдэж. Хүн гэдэг амьтан алдар нэр, капиталыг илүүд үзэж ухамсартайгаар үржиж эхэлсэн. Зөв “бурханлаг” оюун санаатай нь үргэлж тэмцэлдэж байдаг тэрхүү үржлийн инстинкт нь бидэнд туйлын сайхан кайф болж үлдэж.

Энэхүү төрөлх инстинктийн мэдрэмж тархин дотроос нь тасралтгүй хатгасаар үргэлж мансууруулж, үргэлж булингарт бодолтой явдаг нь байгалийн үзэгдэл. Мансуурсан оюун санаа эрүүл үйлдлийг гаргах нь их хэцүү. Мини юбкатай тасарчихсан хүүхэн наль наль гээд байхад “бурханлаг ухамсар” ба “бурханлаг кайф” –ийн хооронд дайн болно. Яг л бөгжний эзний Фродогийн сэтгэл доторхи шиг. Энэ хоёр томоохон хүчин тэмцэлдсэний эцэст хэн нэг нь ялж таарна. Олон ч удаа тэмцэлдэнэ. Зарим эрчүүдийн хувьд тулааны харьцаа 10:1, байхад садар заримынх нь “бурханлаг ухамсар” 0:5 оор дийлдэнэ, заримдаа талбай дээрээ гусуулна. Стадионд орсон бороо Англичуудад ашигтай Бразилчуудад ашиггүй байдаг шиг 38 градустай хур тунадас “бурханлаг кайф” –ийг хожилд хүргэнэ.

Эр хүнд бүгдийг зөвөөр бодож эргэцүүлэх хором хугацаа тийм ч их бишээ, ердөө таван минут. Дур тавьсаны дараахь таван хором. Сая хийсэн зүйл чинь үнэхээр “кайф” байв уу, эсвэл зүгээр л үхэхээ мэдсээр байж шунан сээгсддэг эрэгчин Кобра шиг төрөлх инстинкт, мунхаг тачаал байв уу? Бидний сэтгэл санааг булингартуулдаг, эмэгчин амьтан (зарим нь эрэгчин) руу тэмүүлэх тэрхүү бурханлаг бус бодол санаа ердөө тэрхүү таван хоромд амардаг бололтой. Цэвэр ариун, эрүүл бодол санаагаараа амьдралын утга учир, хэнд чухам хайртай вэ?, яг юу хүсч байна вэ? гэх мэт ухамсарт асуултуудаа энэ үед л өөрөөсөө асууваас үнэн зөвөөр хариулна, гэхдээ тавхан минутанд амжуулах ёстой юм шүү. Дур тавьсанаас хойш таван хором чинь дуусчихвал чиний “мөнхийн найз” чинь эргэж ирээд л тархийг чинь булингартуулна. Булингарт бодол цэвэр ариун зүйлийн тухай зөвөөр эргэцүүлж чадахгүй.

Кайфаа гэж, энэ сээгс. Байгалаас заяасан сайхан мөртлөө муухай. Заримдаа сээгэсдэсний яг дараахан сааййхан зуу татмаар санагддаг, тэгэхээр архи гэдэг зүйл сээгсээс ч илүү аз жаргалыг бидэнд өгч магадгүй л юм. Энэхүү сархад гээч зүйлийн кайфын тухай дараа өгүүлэмз.
start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
Ицми

би буруугүээээ :Р

РапуКа

цооооооооо нтр

РапуКа

өөө лааг эхний уншигч гээд цооо гэсс чн хмм

Аанхаа

Энэхүү бурханлаг бодол санаануудаа хайрлан яваарай

Runner

сайхан кайф :р

BanDi (зочин)

chi hey JerRyZ.blog.gogo.mn ruu orooch haha suralts.!!!

Аанхаа

Орлоо үнэхээр их юм суралцлаа баярлалаа

mendee (зочин)

yag ter 5 horomd l BI baidag...

mendee (зочин)

Gehdee ter horomd zarimdaa mash ih uur hvrdeg.

zarimdaa (зочин)

Сээгсээс илүү кайф угаасаа байхгүй

Аанхаа

Тэрүүхэн агшинд төрдөг бодлууд юу байхуу жишээ нь?

Зочин

testing testing

Батука

ер нь бол бодох л хэрэгтэй. мөнхийн сэдэв шүү дээ.

Ээф Би Ай

Жирэмсэн эмэгтэй хүн нөхрөө араар нь тавьсан бол яах вэ ?

Аанхаа

Жирэмсэн байж арай тэхгүй байлгүй дээ

даварцан DOVE

дур тависны дараа унтмаар болжийнуу эсгүүол гэртээ харимаар болжийнуу гэдгийг яруу тодоор дүрсэлжээ, мөн үү зөв үү :ъ
Гэснээс наа кайфы чэн авкэж хорвоод ирдийм бусуу гэсссс, валиартлаалд

даварцан DOVE

ХМТ- тэр жирэмснээ мэдээгүй араар тавицымуу эсгүүол "араар тавиулагч" нь жирэмсний нь мэдээгүйм үү? Тэхдээ аль нь байсан ялгаагүй дундаа хүүхэд гутгаад валиарын

Аанхаа

Зөв зөв унтмаар, харьмаар эсүүл сайхан 100 татмаар. Зарим амьтад энэ кайфын хүчээр хорвоод ирж энэ кайфын хүчээр хорвоогоос хальдаг аж.

даварцан DOVE

100 татмаар нь сайхын байсс гэж татжаамуу муухай байснаа марткэж татжаамуу??? Мэдэж авылд??

Ээф Би Ай

Даав: Энэ талаар товч бичлэг бичсээн. 3 сартай юм.

Зочин

юун садарын :P

шаагаа

сайн ойлгож чадсангүэ дахиад унших гэхээр залхуу хүрээд байна. яг ямар таван хоромын талаар яриад байнаа.??

Аанхаа

Миний хөгшин сээгс хийж үзсэн биздээ энчодоо

BB (зочин)

haha 5 minutand yum yum l bodiishd :P
ingeed nam untahiimsan, dahiad uzchdiin biluu, say bi her bsan bol, edr geeel hehe :D

Эрх Цагаан

neg tiim darvisan goy bichleg baina... taalagdav

Ponko (зочин)

5 xopom chini 5 sec-tei tentsdeg bish biluu? esvel bi anduuraa yu? Сээгс-ees iluu kife amidrald zunduu bii. Gol n сээгс-iig xeddugeert eremblexee l xuvi xun uuruu shiidex biz...

zochin (зочин)

Cээгс ярилтгүй сайхан сайхан...

secretwish (зочин)

уусны дараа сээгэсдмээр байдышд
тэхээр аль нь илүү кайфтайм бол ккк

Гана

kkk jiremselsnees uhsen bish geel yvj bval yahuu kkkk

Гана

5 horomd ni nuhruusuu asuuh ym aa asuuj bolno gesen ugiinmuuuu teguul ...

марал (зочин)

нээрэн сайхан агшин шүү надтай харьцах хрүн байна уу

марал (зочин)

сайхан шш надтай харьцах хүн байна уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)