АААННХХААА : НУУЦ гэдэг үг үгүй сэн бол data:blog.pageNameАААННХХААА

НУУЦ гэдэг үг үгүй сэн бол

I hate U гэхээр чамайг үзэн яджийна гэжуугааг бүгд мэджуугаа. Ер нь Чингисийн үед, Манжийн үед, Соц нийгмийн үед энэ үзэн ядах гэдэг үг хэрэглэгддэггүй байсан байх. Жигших, Дургүйцэх, Өсөрхөх гэх маягийн үгүүд бий ч гэсэн яг дүйж очихгүй. Тэгээд ардчилалтай зэрэгцэж орж ирсэн Амээрик кинонууд дээрхи яриаг сонсоод hate гэдэг дөрөвхөн үсэгтэй үгийг ҮЗЭН ЯДАХ гэж хэн нэг хэл бичгийн хүмүүн буулгасан гэж би таадаг юм. 

Магад Монголчууд нэгнийгээ ерөөс үзэн яддаггүй уужуу ард түмэн байсан болохоор баялаг хэлэнд минь тийм үг байгаагүй ч байж мэднэ. Үүнтэй адилаар НУУЦ гэдэг үг ерөөсөө байдаггүй бол яана. Магад Монголчууд бүгдээрээ ил бааж, ил шээж, ил сээгсддэг болохоор хэрэглэх шаардлага ч байгаагүй гэж бодъё. Гэтэл Амэрик киноноос secret гээд үг ороод ирэнгүүт хэн нэг нь орчуулж таараа даа. Тэр нь би байг. Үзэн ядах - үзэж чадахгүй - харж тэвчихгүй гэсэн утга санаа буй. Үүнтэй адил төстэй хэд хэдэн санаа буй. Тааварламгүй.

Тэр муу ТААВАРЛАМГҮЙ амрагтайгаа заваараад ... гэж ярих нь байна. Гэтэл бас болж өгөхгүйнээ, тааварламгүй амраг гэхээр ааш зан нь тааж болохгүй хог юмуу, эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй золиг юмуу гэсэн утгаар болчих гээд ч юм шиг.

Мэдэгдэшгүй. Тэр муу МЭДЭГДЭШГҮЙ амрагтай заваараад.... гэж ярих нь байна. Бас л болж өгөхгүй нь, орж гарч байгаа нь мэдэгдэхгүй амраг гэсэн санаа цухалзаад байхын. Жожкон б--той залуу, сунацан -л тай хүүхэн хоёр аваас мэдэгдэшгүй амрагууд байж болох юм.

Ганц үгээр ч болохгүйнээ. Хоёр гурван үг холбоод үзий. ОГТ ИЛ БИШ. Зиак hate гэдэг дөрвөн үсэгтэй үгийг хоёр холбоо үйл үгээр илэрхийлж байгаам чинь secret гэдэг зургаан үсэгтэй үгийг гурван үгээр илтгэхэд яг таарна. Огт ил биш амраг, Монголын огт ил биш товчоо, Миний огт ил биш юмыг бүү хэлээрэй энээ тэрээ гээд. 

Хэлзүйн талаас нь ингэж сайхан тайлбарлаж бол болж байна. Харин утга санааны хувьд гэвэл "Үл хөдлөх хөрөнгө" гэдэгтэй төстэй ч юмуу даа. Байрнаас нь хөдөлгөвөл үнэгүйдчихдэг юмыг "үл хөдлөх хөрөнгө" гэдэг шиг мэдэгдчихвэл үнэгүйдчихдэг чанартай юм л даа НУУЦ гэдэг. 

Багадаа нэг тоглоомон роботтой байлаа, нурууных нь бууг хөдөлгөхөөр л дотроос нь гэрэл асдаг. Би нууцыг нь мэдэх гэж задлаад тэгээд... их л харамссым даа, хайран робот минь. Тэгээд буцааж эвлүүлэх гээд ерөөсөө болоогүй, нэгэнт ил болсон бол дахиж нууж болдоггүй шиг л.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
...Shake...

Тэгээд буцааж эвлүүлэх гээд ерөөсөө болоогүй, нэгэнт ил болсон бол дахиж нууж болдоггүй шиг л.

♀Эрхэмсэг Вүмэн♀

odoo gogo oor nuuts gedeg sedev delgerchij dayargaatai naasss

Аанхаа

Блогоор сонин юутай ойрдоо орсонгүй

♀Эрхэмсэг Вүмэн♀

nadaas asuujiin uuu

Аанхаа

ӨӨӨ ер нь л орж ирсэн бүгдэнгээс нь

♀Эрхэмсэг Вүмэн♀

mnm ... hariuliii ma blog 2ne1nii uguulleg zohiojiigoo orj uzeerei

runn (зочин)

хэ хэ хайран робот этр

Lacrimosa

нууц нууц байсан нь дээр юм шиг нууц бүгд л нууц

Хариука

bi bol togloomoo nuutsiig ni medchiheed butsaagaad semhen evluulchihej chaddag bsiishd gee hundluntuud bkuyu kk
humuus bol ihenhidee bolj butku yumaa l nuudag yumshg sanagddag, bolj bvtej bgaagaa nuuh ni bvv hel gamgui gaihuulaad l /gehdee ihevchlen/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)