АААННХХААА : Эсэргүү үг: Угаасаа байгаагүй data:blog.pageNameАААННХХААА

Эсэргүү үг: Угаасаа байгаагүй

Авилгалч эцгийн буянаар тансаг сайхан өссөн эрхийн тэнэг залуу. Өнгөнд мөнгөнд дуртай олон ч Навчаа Цэцгээг жаапандаа суулгаж цонхоороо үнэтэй тамхиныхаа сүртэй үнсийг унагаангаа хялам хяламхийсэн жаргалтай залуу. Эцэг нь баригдаж хоосрохын цагт юу ч үгүй үлдэж шаналаад уйлаад, хар тамхи татсан уу. Улсын мөнгөөр гадаадад зугаацаж зугаалан явсан нь дурсамж болон үлдээ юу. “Хамаг бүхнээ алдчихлаа би” гэж гаслаа юу, үхсэнд нь зовдын чамд угаасаа юу ч байгаагүй. Олон хүний зовлонгоор мөнгө олж эрхлүүлсэн эцэг чинь шоронд орно, олон эрийн охидуудыг булааж бардамхан явсан ч үнэндээ юу ч чамд байгаагүй, одоо тайван бай, бодит байдалдаа дас.

Мундаг гоё залуутай үерхэж дотноссон мираалагхан матархан охин. Одоо тэгээд хайртдаа хаягдчихсан уу, тэгээд бас хайр дурлалын шарх зүрхэндээ тээж тарчлаа юу. Үхсэнд нь тарчилдын харин ч сайхан залуутай хэсэг хугацаанд хамт байсан нь азтай хэрэг байж, хайр дурлал чамд угаасаа ирээгүй байсан гэж бод, зүүднээсээ сэр. Эргэн тойронд илүү хөөрхөн охидууд байдаг гэдгийг гэнэт мэдээд өөрийнхөө размэрийн гүнжтэй болзсон байх тэр чинь. Тур тур бас дахин тур, тэгвэл жинхэнэ хайр чинь ирэх ч юм билүү.

Ядуу орнуудад таван настай багачуул өлсгөлөнгөөр өрөвдөлтэй насыг барж байгаад сэтгэл чинь эмзэглээ юу. Адгуусан авираасаа салаагүй ниггазууд санаандгүй садарлахад нь санаандгүй төрөө биз хөөрхий тэр хүүхдүүд. Угаасаа төрөх албагүй л байж, харин ч таван жил хорвоогийн хурц наранд нь ээгдсэнд нь баярлах хэрэгтэй тэр жаалыг. Үйлээ үзэн хэдэн саяараа амьдарч яваа хүмүүсийг юунд өрөвдөнө. Төрөх ёсгүй хүн жаргах албагүй. Зургаан тэрбум ч арай ихдээд байна даа, бүгдээрээ 470 унаад эхлэвэл зургаан тэрбум 470 ын бэнзээнийг яаж дийлэх билээ.

Буцаад байгальдаа амьдарч болно. Хүчлийн бороонд түлэгдсэн уран баримал хайран санагдсан биз. Химийн бодисоор ходоодоо хордуулсандаа харамсах мөртлөө сонсож байгаа ай подыг нь хийхэд ямархуу хор дэлхийд цацагддагт санаа зовдоггүй хүмүүс бид. Тансаг жаапаа унахаас өөр аргагүй юм чинь шатсан түлшээр нь амьсгалахаас ч яахав дээ. Ямар хөл нүцгэн гүйлтэй биш. Угаасаа байгалд зүдэрсэндээ цэмэнтэн дунд дулаацаж байгаа хойно.

Ядуу ядуу гэж улсаа муулаад голоод гутраад. Битгий гутар хэзээ баян байсан юм ер нь. Угаасаа хамгийн баян байгаа нь одоо үе шүү, дахиад ч зөндөө нүүрс зэс алт олно биз. Сэлэм биш бахь, сум биш мөнгө хэрэгтэй болсон өнөө цагийн дүрэмд захирагдахаас ч яахав. Сандал ширээ хийж чадахгүйдээ эмзэглээд хэрэггүй, угаасаа хийж чаддаг байсан биш, сурах л байлгүй.

Даргын суудлаасаа уначихаад сэтгэлийн хямралд орж бие нь муудаа юу. Хорссондоо хувьсгал хийж бараан ардуудын сэтгэлийг бүүр ч барайлгах гээ юу, бужигнаж ядаж байхад нэмж бужигнуулах гээ юу. Тайван амгалан бай, ер нь угаасаа тийййймммммм том дарга болох ёсгүй л байсын таануус. Одоо байрандаа буцаж ирж байна, бодит байдалдаа дас. Тэнгэрээр нисч яваад газарт унахдаа бүү шаналцгаа нөхөд минь, хүн далавчтай биш болохоор маш хурдан гүйж л чаддаг юм. 

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
suvdargana (зочин)

гүйж байгаа хүн унадаг мөлхөж байгаа хүн унадаггүй гэдэг үг санаанд оров хэха..... гэхдээ хөгжил гэдэг байгалаа эзэмших чадвар илүү нэмэгдэж мэдлэг дээшилж байгаатай холбоотой хөгжих тусмаа байгалаасаа тасрана холдоно... буцаад сармагчин төрөлдөө очиж санаа амар амьдары нтр хэха

Аанхаа

Энэ сардаа амжиж нэг бячлаг орууллаа, сэдэв нь жхан хурцхан болж

Ицми

хэхэ бас хөөрхөн л бичиж

Runner

ха ха. инээдтэйен. яг л хэлсэн байшд.

чандага

тааалагдажийна.... гэхдээ тэр мярайлаг охин арай үгүй л юм шиг санагдажийна.... тэр чинь ч бас хүн штээ,,, хүнд хуурагдаад л хүний сэтгэл бас хэцүү л байгаа штэээ.... за мэдэхгүй юм даа зарим зүйл дээр өрөвдмөөр ч юм шиг санагдажэээнаа..... гэж

Аанхаа

Яахуу дээ мираалаг байх нь хүний буруу биш ч эр хүнд таалагдадгүй гэдэг л үнэн нь шүү дэй

MrBi (зочин)

Өнгөрсөн өдрүүдэд баярласан тансагласан
Маргааш гэвч өлсөх бий даарах бий уйлах бий

Шилэн баарны лангуунд хар шил зүүсэн ганган залуу
Орж ирсэн охидыг ажиглан дугаарлан сууна
Хийдэг ажил нь юу билээ өдөр шөнөгүй шоудана
Өдөр болгон наргиан цэнгээн баар pub-нд үзэгдэнэ
Ингэж тэгэж энэ тэрүүгээр өдөр хоногийг үрнэ
Удахгүй 30 хүрлээ ингэхэд дотроо чи юу бодно
Эцэг эхийн буянд хэдэн жил сурсан гадаадад л
Халтар англи хэлтэй болоод сэтгэл чинь ханаад л
Өөртэйгээ таарсан үзэл нийлсэн хэдэн найзтай
Гаднаас нь харахад компаний захирлууд мэт ааштай
Эцэг эх чинь зээл тавин чамд бүхнээ зориулсан
Хэнээс ч дутахгүй чадвартай болгох гэж хичээсэн
Шоучдын амьдрал охидын нүдэнд тансаг харагдана
Шоучдын тархи нь миний нүдэнд хоосон үзэгдэнэ
Шоучдын түрийвч охидын нүдэнд дүүрэн мэдрэгдэнэ
Шоучдын нас нь өнөөдөрөөс цаашаагаа бүрэлзэнэ

Дахилт

Тэнэгийн дотор уужуу гэгчээр чиний царай амгалан
Давгүй охид таараад дагуулж явах нь мянган жаргалан
Бяцхан жаал амьдрахын төлөө хар зах дээр тэр тэмцэлдэнэ
Тэгэхэд чиний арчаагүй байдал инээд биш эмгэнэл
Хар тамхи болохгүй бүхнийг баярхаж чи хэрэглэнэ
Өөртөө гол нь биш бусдад гайхуулахын тулд чи эзэмшинэ
Жаргал даахгүй зовлон гэж амьдралаас чи тасрах нь
Улаанбаатарын шоучин гэдэг нэрээрээ бахархана
Өдөржин үсээ гельдэнэ
Оройжин охидыг элдэнэ
Шоудахаар гарахдаа хэн нэгнээс нь чи мөнгө зээлдэнэ
Угласан пүүз adidas өмссөн жиинс levi’s
Гэвч чиний байгаа байдал чинь худлаа made in China
Оройжин тэнд ангуучлан явах ая нь trance
Үүрээр тэндээс гарна өмнөх дэлгүүрээс авна trust
Хийдэг ажил нь юу билээ баян айлын хүүхэд
Үнэн хэргтээ эцэг нь зээлийн хэргээр шүүгдэнэ

Дахилт

Нийтэд алдаршсан нэр чинь Улаанбаатарын шоучин
Нэгнийг харж нөгөөг мартсан хоёр нүүртэй сармагчин
Шоучин омгийхон мөнгө үрсэн ертөнцийхөн
Ганц хоёр оргилон нүдэлсэн ангуучин ................
Өөрсдөө ямарч орлогогүй юм байж үргүй зарлага гаргана
Өнөөдөр та тансаглав гэвч маргааш уйлах бий
Бүх зүйлээ хайр харамгүй гэр бүл чинь чамд зориулсан
Харин чи тэдний ачийг хариулан хар тамхинд орсон
Чиний ээж нойроо хасан байж хүлээнэ чамайг гэртээ
Чи тэгэхэд бааранд орсон хэнтэй ч ...................... жүжиглэнэ
Хэн чамд ингэж сургав хамрандаа баас түрхэхийг
Юу дутлаа гэж та бүхэн сонгов шоучин амьдралыг
Орон гэргүй мэт найзуудаараа хэсэн тойрно
Олдоод байвал бүү зогсоно тэр хэдэн өдрөөр чойрно
Залуу нас дахиж үл олдоно цаг тутам чамаас холдоно
Хөгшин эцгээсээ өдийг хүртэл ичилгүй хоолоо горьдоно

Дахилт х3

Тэнэгийн дотор уужуу гэгчээр чиний царай амгалан

MrBi (зочин)

нэг иймэрхүү дуу санаанд орчихлоо нтр

Gorgeous

хоххохо ёстой гояа хэлж нисэж яваад буух газраа буулгүй хамраараа газар хатгах гэж мэгээд.

Ицми

ооё МрБи-ийн оруулсан дуу гояяя

javkhlan (зочин)

goy bichsen baina.

SinГ©ad O'Connor

ннхн.

Аанхаа

таанксоол

...Shake...

Юүүхүү юүүхүү ...

Зочин

Гоё бичсэн байна

end dar (зочин)

Myaraalag ohind durtai er hun havigui olon. Oluulaa suuhaaraa miss ziss yarichaad teverch hevteh bolhooroo myaralagyg songodog n yunyh ve?

batuka (зочин)

ммммхн

TigerFish

стоо гоё бичиж

пэчка (зочин)

чи их муу хүн юм аа

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Өөрийг чин шүтчихлээ....

bi l bna shd

бичлэг ч лаг
энэ дээр байгаа дуу ч лаг
яг оноол хэлж

amanda (зочин)

"""Төрөх ёсгүй хүн жаргах албагүй."""

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)