АААННХХААА : Тоглоомон data:blog.pageNameАААННХХААА

Тоглоомон

Зиа хөө өмнө нь зүгээр хүмүүст сайхан зүйл уншуулахыг хүссэндээ бичдэг байж. Одоо ч бичий гэхээр заавал нэг ашиг сонжоо хардаг болчихож дээ энэ их муухай зан байх л даа, гэхдээ яахуу дээ зөв бурууг цаг хугацаа харуулна байх нтр  гээд гүнзгийрээд байвал яана, Ойрдоо Гөгө өөр орсонгүй, фээсбүүк дээр хотоо хөгжүүлээд зав ч гарсангүй дээ. Сая монки.мн дээр нэг уралдаан боллоо, өөрийнхөө нэрээр "Нүгэл бүхнийг чинь наминчлана" гэдэг бичлэг, "гялгар гөлгөр" гэдэг нууц нэрээр "Тоглоомон" гэдэг хоёр бичлэг бичлээ, уралдаанд оролцох бас сайхан шүү. "Нүгэл бүхнийг чинь наминчлана" гэдэг бичлэг нь сураг алгаа, харин "Тоглоомон" нь түрүүлчихэж. Юнителийн шүүгчид гэж ямархуу бүтээлийг илүү үнэлдэг хүмүүс вэ гэдгийг бас ойлголоо (магтаагүй муулаагүй шүү) заза үг олдлоо тэгээд сар гаруйн өмнөхөн бичиж байсан бичлэгээ тольлуулы дааа

Тоглоомон...

Алтан хүрээтэй цонхоор нь намрын салхи сэрчигнэж жаал хүү торгон хөнжлөөсөө залхуутай нь аргагүй зүүрмэглэн сэрэв. Удирдлагатай нисдэг тэрэг, резинэн сумтай буу, угсардаг роботууд, хөөрхөн хөөрхөн бөмбөгнүүд гээд л өрөөгөөр нь дүүрэн шинэ хуучин олон янзын тоглоомнууд. Даан ч хүү өнөөдөр нэг шинэ тоглоомтой боллоо гэхэд маргааш нь уйдчихна. Шинэ авсан тоглоомноо хараад “энэ ч ёстой гоё тоглоом доо” гэдгийг ойлгох мөртлөө түүнээсээ бага багаар уйдаж байгаагаа мэдрээд сэтгэл нь их л гунигтай. Заримдаа зүгээр л яаж тоглохоо ч мэдэхгүй уйтгарлана.

            Нэг удаа уйдсан хэдэн тоглоомоо гудамжинд гаргаж хаяжээ. Гэтэл түүний хаясан чихмэл тоглоомыг гудамжны нэг золбин гөлөг зууж, сэгсэрч, бусгаж янз янзаар их л хөгжилтэй тоглож байх юм гэнэ. Өөрийнх нь уйдсан тэр чихмэл бамбарууш гөлгөнд харин их сонирхолтой байгаа бололтой.

Гөлөг хүүд их таалагдаж түүнийг гэртээ авчирч хэдэн зүсэм хиамаар хооллож, усанд оруулаад бас хөөрхөн хүзүүвч зүүж өглөө. Гөлөг хүү хоёр өдөржин хамт тоглоод ядарцгаан унтаж амрав. Хүү унтахын өмнө “маргааш өглөө сэрэхэд энэ гөлөгнөөс уйдчихвал яана даа” гэж хэсэгхэн гуниглана.

            Өглөө боллоо, гэхдээ түүнд уйдах биш харин уурлах мэдрэмж төрөв. Учир нь гөлөг торгон хөнжлийг нь урж өрөөнийх нь буланд “хүндэрсэн” харагдана. Тэгээд ямар ч гэмгүй царайлан ам хамрыг нь долоож хөгжилтэй хуцна. Үнэтэй хөнжлийг нь ханзалж, өрөөг нь түйвээсэн гөлгийг хараад хүү  хилэгнэж хөөрхий гөлгийг гасалтал нь өшиглөөд өрөөгөө цэгцлэв.

Хүү өрөөгөө цэвэрлэх үедээ гэнэт нэг зүйлийг ухаарав. “Хүнд ямар ч гоё тоглоомноос илүү хамт тоглох найз л хэрэгтэй” гэж тэр ухаарчээ. Хүүгийн уур ч гарч, гөлгөө эрхлүүлж хооллоод өөрийн байнга очдог дэлгүүрт очихоор шийдэв. Энэ хотын, магадгүй энэ дэлхийн хамгийн шилдэг, өөр хаанаас ч олдохгүй тоглоомнууд зөвхөн энд л бий ажээ.

Худалдагч байнгын үйлчлүүлэгчээ ирсэнд ихэд баярлан шинэ шинэ тоглоомнуудаа танилцуулсан ч хүүд тэдгээр нь сонин биш болсон. “Би найз авмаар байна, танайд бий юу” гэж өөртөө эргэлзэнгүйгээр асуусан хүүг худалдагч хэсэгхэн хугацаанд гайхаж хараад “Найзыг зардаггүй юм аа, магадгүй чи бурхнаас асуух хэрэгтэй байх” гэж хариулж гэнэ.

Хүү бурхан дээр очоод найз өгөхийг гуйхад бурхан хариуд нь ямархуу зан төлөвтэй найзтай болмоор байгааг нь асуув. “Үнэнч, шударга, надтай үргэлж хамт тоглодог” гэх зэргээр сайхан чанаруудыг эхлээд нэрлэж гэнэ. Мэдээж төгс сайхан хүн гэж байхгүй учраас зарим нэг муу чанаруудыг нэмж хэллээ. Ингээд бурхан хүүд нэг найз өгөв. Нүдэнд дулаахан, хөгжилтэй үе тэнгийн найзтай болсондоо хүү ихэд баярлана.

Хүү шинэ найзтайгаа хамт тоглоход уйдсан тоглоомнууд нь уйдаагүй ч юм шиг мэдрэмж төрж их зугаатай санагдана. Гадаа гудамжинд гарч бөмбөгөөр тоглоно, ноцолдож барилдана, элдэв үгсээр нэгнийгээ шоолно. Бүтэн өдрийг маш хөгжилтэй өнгөрөөсний дараа найзууд гэр гэртээ орцгоов. Хүү үнэхээрийн сэтгэл хангалуун орондоо хэвтэх бөгөөд маргааш шинэ найзтайгаа хэрхэн зугаацах талаар бодсоор нойрондоо автлаа.

Маргааш өглөө боллоо, найзууд уулзацгаан жаахан зүггүйтэхээр шийдэв. Айлын цонх хагалж зугтаав, автуусанд бялт тэсэлж хүн цочоов, тагтан дээрээс усан бөмбөлөг унагаав. Дараа нь хүү нэг хүүхний нуруун дээр “би бол янхан, нэг их үнэрхэхгүй ээ” гэсэн бичигтэй цаас нааж байгаад баригдчихав гэнэ. Хүүхэн найз залуугаа дуудаж муусайн бацаануудын духан дээр нь “би гар хангалга хийдэг жаал” гэж тодоор бичихийг шаардлаа. Булиа залуу хоёр жаалыг шилдэж дараад духыг нь мөргөлдүүлж “хэн чинь ийм дэмий юм хийв” гэж зандрахад хүү айсандаа шинэ найзруугаа зааж “тэр л санаачилсан, би ямар ч гэмгүй” гэж тультрав. Найз нь харин хүүгийн өмнөөс гэмийг нь хүлээж духан дээрээ хачин юм бичүүлээд өнгөрөв.

Хүү найзынхаа нүдийг эгцэлж чадахгүй дүлэгнэж байснаа “Намайг уучлаарай, чи одоо надтай дахиж тоглохгүй юу” гэж итгэлгүйхэн асуув. Найз нь харин зөөлөн инээмсэглээд “яалаа гэж дээ, би чиний найз шүү дээ, найзууд нэгнээ өмөөрөх хэрэгтэй юм, чи найзтай байж үзээгүй болохоор сая жаахан хөгийн зан гаргачихсан байх, дахиж битгий тэгээрэй” гэж хариулав.

Орой болжээ, өөрийнх нь новшролт найзынх нь хүн чанарыг нээсэнд хүү баярлаад ухаарлын нэг өдрөө өнгөрөөв. Гэхдээ хүү орондоо хэвтэх зуур яагаад ч юм нэг л сонин мэдрэмжинд автаж эхэллээ. “Найзаасаа уйдаагүй нь мэдээж, гэхдээ жинхэнэ найз мөн болов уу” гэж бодолхийлнэ. Зарим юм буруу байгааг мэдэрч эхэлсэн ч яг юу нь буруу вэ гэдгийг ойлгосонгүй. Анх удаагаа өөрийн хийсэн хэргээ найз руугаа чихсэндээ гэмшээд тэгж санагдсан ч байж болох.

Дахиад нэг өдөр. Хүү дотроо ихэд бодлогоширч байснаа найздаа хандаж “хоёулаа дандаа ингээд эвтэй найртай байж болохгүй ээ, найзууд ч гэсэн зодолддог гэсэн” гэж хэлээд нүүр лүү нь шанаадаж орхив. Найз нь уурандаа өөдөөс нь шанаадаж, дараа нь хүү өшиглөөд, найз нь элэгдээд... дээр дороо ортол хэмх балбалцаад хүү уйлан байж гэртээ харив. “Маргааш тэр мууг бүүр будаа болгоно доо” гэж шар нь гозойно. Гэтэл хаалгыг нь нэг хүн тогшив. Нээгээд хартал найз нь зогсож байлаа. “За эвлэрцгээе, жинхэнэ эрчүүд хаяа гар зөрүүлэх юм байдаг хойно доо” гэж уриалгахан хэлэв. Түрүүн уур нь хүрч шар нь гозойж байсан нь ор мөргүй болжээ. Үнэхээр найзууд гэдэг муудаж сайндаж байдаг хорвоо шүү дээ, бас л нэг ухаарал байв. Хүү найз гэдэг юмыг бага багаар ойлгож байгаадаа ихэд сэтгэл дүүрэн байсан ч гэсэн нэг л юм дутуу ч юм шиг, нэг л юм буруу ч юм шиг мэдрэмж нь хэвээрэй байсаар

Өдөр хоногууд өнгөрсөөр, найзууд хамтдаа тоглож, муудаж сайндаж, охин өдөж, новшрох үедээ новширч, аврах үедээ аварч явсаар найз гэдэг зүйлийн утгыг хүү улам ойлгосоор л байлаа. Гэхдээ нэг л зүйл буруу ч юм шиг, нэг л зүйл болохгүй ч юм шиг өнөөх мэдрэмж нь алга болсонгүй харин ч улам л нэмэгдэх шиг санагдана. Хүү энэ талаар бурхнаас асууж буруу зүйлийг зөв болгохоор шийдлээ.

-       Бурхан гуай, найз өгсөнд баярлалаа гэхдээ нэг л сонин байна аа

-       Тэр шударга бус, хүн чанаргүй байна уу

-       Үгүй ээ, харин ч шударга, жинхэнэ найзаа гэсэн сэтгэлтэй

-       Тэгвэл хэтэрхий шударга болохоор чамайг зовоогоод байна уу

-       Үгүй ээ, хааяа хөгийн зан гаргаж л байдаг юм

-       Чи тоглоомнуудаасаа уйддаг шиг ээ найзаас уйдах гээд байна уу

-       Харин ч эсрэгээрээ, дандаа хамт тоглодог, хаяа бүр муудалцаад зодолддог, дүрсгүйтдэг, хоёулаа нэг охинд сайн болоод хэрэлдэж л байсан, жинхэнэ найзууд ийм байдаг биздээ, би нэг ч уйдаагүй. Гэхдээ л ямар нэг зүйл буруу байна. Би мэдрээд байна.

-       За яахав би ганц нэг чухал зүйл хэлье. Тэр чиний хувьд хэн бэ?

-       Миний хамгийн сайн найз

-       Тэгвэл чи түүний хувьд юу вэ?

-       Бас л найз байхдаа, нээрээ би бодож байсангүй. Би түүний хувьд юу вэ?

-       Объект.

-       Арай ч дээ. Тэгээд л бүх юм нэг л буруу санагдаад байж. Та миний хүслийг гүйцэт биелүүлэхгүй хуурсан юмуу.

-       Чи найзтай болмоор байна гэсэн би чамайг найзтай болгосон. Чи найзтай болсон ч гэсэнөөрөө найз болоогүй хэрэг.

-       Тэгвэл би найз болмоор байна

-       Хүү минь наадах чинь миний чадахгүй зүйл.

Хүү ихэд сэтгэлээр унан найз дээрээ очиж асуув.

-       Би чиний хувьд яг юу вэ?

-       Би бол чиний найз

-       Үгүй ээ, би чиний хувьд яг юу вэ гэж асуугаад байна

-       Тэр онц асуудал биш шүү дээ. Би чиний сайн найз, тэгээд л боллоо.

-       Чи бол миний найз. Харин би чиний найз болохын тулд яах ёстой вэ.

-       Тэгж юугаа хийх юм бэ? Миний үүрэг бол чиний найз байх явдал.

-       Заза ойлголоо. Чи бол зүгээр л тоглоом юм байна. Гэхдээ их гоё төгс тоглоом. Тоглоомон найз. Би бүх тоглоомноос уйдчихдаг, гэхдээ чамаас уйдаагүй болохоор чамтай тоглож л байя даа.

Хүү гуниглан санаашран ганцаар бодолхийлнэ. Бүх юм хэтэрхий амархан байсан, өглөө найзтай байсан одоо найзгүй болсон. Биш ээ биш, өглөө өөрийгөө найзтай гэж боддог байсан одоо үнэнийг мэддэг болсон. Биш ээ биш, би найзтай хүн, гэхдээ би найз биш. Биш ээ биш, угаасаа би найз нь биш юм чинь тэр ч бас миний найз биш.

            Хүү өрөөндөө ортол урдаас өнөө муу гудамнаас олж тэжээсэн гөлөг нь цор цор хийлгэн хуцаж сүүлээ шарвалзуулан цоройлгоно. “Өө чи одоо, дахиад л хамаг юм завааруулчих юмаа” гэж хүү гөлгөө загнав. “Алив чамайг салхилуулъя даа, чи бол жинхэнэ найз” гэхэд гөлөг тэр үгийг ойлгосон юм шиг л, баярлаж буй гэж жигтэйхэн тойрон тойрон эргэлдэнэ.

дуусцан шүү, таануус нээрээ миний шинэ номыг худалдаж аваарай за интернэт хэрэглэдэггүй найзууддаа энд нэг ийм нөхөр солиорч байдаг юм гээд сонирхуулаарай. Өмнөх бичлэгүүдээ эмхэтгээд нийлүүлээд ном болгоцым л даа, хавтасны энэ сүртэй дизайныг манай Нэгэст буюу АСО хийсийм шүү дэй

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
Gereltehtsetseg

түрүүлэхээс аргагүй гоя болжээ

MES POSTZ

Өө залуу минь чамд баяр хүргье. Олон баяр хүргэх зүйл хийгээрэй.

Зочин

Хэлэээ юүүххх

...Shake...

Товшоод бай ... товшоод бай ...

woow (зочин)

ta bol hamgiin shildeg ni shvv bishirchlee waina

Batsy

Өө яассс сайхан зохиол вээ

Аанхаа

БҮгдэд нь тааанкс ойрдоо муу блогтоо юм оруулсангүй шүү ГӨГӨ өөр сонин юу байна

Abi (зочин)

uneheer sain bichih yumaa, keep typing hehe

Gumu (зочин)

Sain niitlel boljee... Tsaahsdaa ushuu shn niitlel bichij bgaraai Amjilt
Uu tiin nomoo uuriinhuu nzuuddaa beleglewel ih l bayrlah bhdaa
zaza kidding,,,...

Action

Сайхан бичжээ залуу. Бас нэг хүнтэй юм яриад сууцан юм шиг л санагдаж байна шүү. надад аяга цай байлаа. Чиний өгүллэг байлаа. Цагийг сайхан өнгрөөчихлөө. Наддаа л хөөрхөн тоглоом болчлоо до. Ахиж уншихгүээ. Уйдчих байх.

XC C (зочин)

kifetai daa harin ch neg

HERO

өө янзтай янзтай

Ицми

уншсан... гоя болсон байлээ... баяр хүргий

Аанхаа

Таааанкс ооол

Gorgeous

Гол нь өөрөө найз бээх гэжүү?

Runner

гояымаа

ном бас бичлэг чинь

Elkhan (зочин)

Баяр хүргий...

showtimer (зочин)

goyo boljee
Gexdee nugel ntriig guitsexgui ee

wrf (зочин)

Utgatai bn

шаагаа (зочин)

за баяр хүргье. Улам ухаан тэлсэн сайн бичлэг шахаарай....

Аанхаа

Зиак таанкс

chemka (зочин)

гоё бичлэг байна~~~!!!
Гэхдээ би байсан бол Нүгэл бүхнийг наминчилдаг арай илүү байлаа~~~!!!
яагаад ч юм бэ маш их найдлага тавьж байгаа шүү~~~!!!

MeGaN

nom chin airr goy

Нэг_хүү

shool uur mayagaar bichsen

Нэг_хүү

blackberrygee yasan ntr

HX (зочин)

gaihaltai shan niitlel

мими (зочин)

Номы тань уншсаа :)) зөндөө таалагдсан. Баярласан шүү:) гоя гарын үсэгтэй ном :p

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)