АААННХХААА : 2010 data:blog.pageNameАААННХХААА

2010

Ноднин цасны баяр гэж Дуугийгийн лагер дээр очиж билээ. Тэнд би дөрвөн жил сурсан ангийхантайгаа, арван таван жил нөхөрлөсөн найзуудтайгаа байдгаас ч илүү нэг л тийм халуун дулаан атмосферийг мэдэрч байснаа ердөө мартдаггүй юм. Магадгүй зөндөө олон шинэ хүмүүстэй танилцаад сонирхолтой санагдаж байсын болуу. Гэхдээ шинэ хүмүүс гээд бишүүрхсэн зүйл байгаагүй, яг л "энэ бол миний орчин мөн байна" гэж санагдаад. Тэр үед нэг л тийм ойр дотны.

Блог гэж зүйл хэрвээ байгаагүй бол, хэрвээ би блог хөтлөөгүй байсан бол... гэж бодохоос дотор муухайрдаг юм. Сая бүгдээрээ шинэ жилийн баяр тэмдэглэлээ, тэнд ч бас би "Энэ миний орчин мөн байна" гэж цээжээ дэлдмээр ч юм шиг гоё байсан. Оюутан байхад сургуулийн шинэ жил, ажилд орсоны дараа ажлын шинэ жил гээд болдог ч надад зүгээр л нэг ёслолын арга хэмжээ шиг санагддаг. Яг хаана миний орчин байнаа гэж дотроосоо асууна. Их сургууль ч тэр ажил ч тэр миний нэрэлхүү зангаас болдымуу нэг л тиймэрхүү яг миний орчин биш юм шиг санагдаад, бусад хүмүүсийн дунд би хэлэх үгээ дураараа орилоод дураараа байж чадахгүй байгаа юм шиг байдаг заримдаа. Миний тэмдэглэсэн хамгийн сайхан ёолк, миний явсан хамгийн гоё зугаалга дандаа блогчин гаруудтайгаа өнгөрөөсөн нь байдаг юм.

2010 оны хувьд олон ч салбарын залуустай танилцаж, заримтай нь гайгүй сайн найз болж явсан ч гэсэн хамгийн сүүлд занадуугаа л санадаг нь юуных вээ. Удаан уулзаагүй багын найзууд уулзы гэхэд завгүй гэдэг ч байнга очдог хэрнээ занадуудаа тэмүүлдэг нь юуных вээ. Энэ бол халуун дулаан уур амьсгал мэдрэмж. Би тэгээд найзууддаа хэлдийн, "Миний хөгшин блогчин болоо, тэнд очоод өөрийгөө задал" гэж, задгайл гэсэн үг биш шүү гэхдээ кккк.

Хүмүүс орж гарч, ирж очин байдаг бидний энэ сайхан тогтолцооны суурийг анх тавьсан хэдэн нөхдүүдэд бас талархаад байдын. Бидний энэ тогтолцоо ямар нэгэн хов жив, ямар нэгэн хачин жигтэй ааш араншингаас болж эвдрэх ёсгүй байх гэж бодохын. Блогчид бол хийх юмаа олж ядсан ПС ний дэлгэц шагайсан хэдэн гарууд гэж боддог хүмүүсийн өөдөөс нэг их сайхан том салаавч өгий дөө.

Бүх хүн гар утастай байдаг шиг ирээдүйд бүх хүн блогтой болно гэж боддын. Магадгүй тэр үед хүсэл сонирхолоороо нэгдсэн олон хүмүүс олон фракцууд интернэтээр дамжуулж хоорондоо нөхөрлөх байх. Харин бидний дунд бий болсон шиг ийм гоё атмосфер ховорхон болов уу даа. Блог шохоорхон харж байгаа найз минь, чи өөрөөрөө байхад л болно, бүх хүн лаг бичих албагүй, хэн юу дуртайгаа хийж болно. Бидэнтэй нөхөрлий гэвэл бидний дундахь агаараар л амьсгалаарай. Бас блогоор авъяасаа нээ.

Таанууст шинэ жилийн мэнд хүргий, нээрээ нэг сарын нэгэн яагаад тийм гунигтай байдын бол, хамаг гоё наастрийны төгсгөл нь дараа оны эхний өдөр дуусдаг. Магадгүй бурхан цаанаасаа нэг насаар хөгширч байгаагаа, нэг жилийг дуусгаж байгаадаа хүн шаналах вий гээд баяр гунигийг тэнцүүлэх гээд бидэнд шинэ жилийн баярыг өгсийн болуу даа.

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

null
Урсоог (зочин)

Үнэхээр гоё бичлэг. Нэгтийм өөр мэдрэмж надад бас төрдөг гэхдээ би нэг л удаа 4 5хан блогчидтой л уулзсан бүгд л нэг тийм өөриймсөг байсан. Энэ бичлэгийг уншаад бүх асуудлыг мартаад занадуд очоод суучмаар санагдлаа.

Урсоог (зочин)

пөөөх анхдугаарт

WeiRdo

Шинэ оны мэндээ

Улахгйүй гарах

Ицми

1-ний өдөр гунигтай байдгүймаа... нэг тийм бүх юм амар амгалан болцым шиг над санагддын нэхх сонин. яг цас орсны дараа намуухан мөртлөө тийм нэг намуухан сэтгэгдэл төрдөг дөө... за мэдэхээ байлаа к


гоя бичлэг байна...

тэр салаавчинд чинь би бас хуруугаа нэмэрлий гэж мэгээд :р

чамд ч бас шинэ оны мэнд хүргий

SinГ©ad O'Connor

Сайхан бичлэг байна. Баярлалаа. Чамд бас шинэ оны мэнд хүргэе.


нэгний өдөр нээрээ нээх муухай хоосон болчдышшд, асаж байсан салют унтарцым шиг гэж мэгээд

Хариука

1нд сэрээл ингээл болчхым гэжүү л ингэж санагддаг гээлүү
Сайхан баярлаарай.

Аанхаа

Нэгний өдөр нөгөө хамаг гоё баяр дуусцан гэж бодохоор нэг л гунигтай ч яг шинэ бүхэн эхэллээ дээ гэж бодохоор нэг л сайхан

Үлмэдэхнизм

Би бас блогчин гар.
Бүгдэд нь баярын мэнд

Солнце

гоя оо гоя. шинэ жил ч нөхдүүд ч

Аанхаа

Оны сүүлчийн бичлэг ээ гэж

Gorgeous

Тэххх гояа мэддрэмж гояа найзууд бүгд л өөрийхөөрөө. Блог чамд баярлалаа. Бичлэгийг хийсэн Аанхаа чамд баярлалаа.

Гэснээс цасны баяраар явий кк.

Сатон

Сайхан бичлэг байна шүү тэр цасны баяр нтр нэг очих ямсан даа блог гэдэг.... гээ л зааза дараа нь нэг бичлэг болгож оруулнаа сайхан шүү

Аанхаа

таанкс оол

showtimer

Ертөнцийг аргадах хийгээд
Бусдын тухай бодох сайхан гэж Д.Нямсүрэн гуай шүлэглэсэн байдаг
Хэзээ ч үзэж хараагүй магадгүй харах ч үгүй байж болох ч блог ертөнц дотор найзуудтай байдаг нь үнэхээр сайхан шүү
Өөр нэгэн хүний мэдэрч байгааг мэднэ гэдэг бас өөр нэгэн амьдралаар амьдарч буй мэт сайхан байдаг тиймээ

mishkaa

89 89

chemka (зочин)

хэхэ... /спам биш шүү зүгээр л ингэж бичмээр санагдаад........тэдний дунд чамд ямар санагддагийг мэдэрч байна~~~!!!/

Оранж

тэр цасны баярыг мартаж болкү....... бас блогийг ч гэсэн.... шинэ жилийн мэнд.
1ний өдөр нээх тийм хосоон мэдрэмж төрдөг нь үнэн шүү......

...Shake...

Сайххх сайххх ...


Занадуд байхдаа гэрээ санадаггүй мөртлөө гэртээ байхдаа занадцг санаад байдийн ...

Аль нь гэр юм бол ...

Ицми

хахаха энэ Шэйк нээрээ хахаха

...Shake...

Юугж ... Үнэн л юм чин ...

Зочин

Сайхан бичиж браво !!!

Зочин

2008 оны зун. Элбэгдорж: Тооцоо судалгаа хийж үзлээ. Иргэн бүрт 1,000,000 төгрөг өгөх "Бүрррэнн Болломжжжтой". Маргааш нь, Баяр: Шааниз, манай эдийн засагт тийм боломж огт байхгүй. 7 хоногийн дараа дахин Баяр: Манай намын нөхөд тооцоо хийж үзлээ, иргэн бүрт 1,500,000 төгрөг олгох "Бүрррэнн Болломжжжтой". 2011 онд Элбэгдорж, Баяр нар "Бүрррэнн Болломжжжтой" 2,500,000 олгох бизээ. Миний хувьд одоогоор 2,500,000 авах хүсэл сонирхол "Бүрррэнн Болломжжжтой" байгаа.

Bayar (зочин)

Shine onii mend

Ну ПОГОДИ

блог гээч надад бол ЖИНХЭН ЭРХ ЧӨЛӨӨТ энгэр юм хө Сайхан баярлаарай нөхдөө ШИНЭ ОНЫ МЭНД ЗАЛУУСАА

Нэг_хүү

шинэ оны мэнд хүргэе

Аймааар иртэй хутга

ямар гоя бичлэгвээ баярын мэнд хүргье

TigerFish

Happy new year!!!

Аанхаа

Шинэ жилээ сайхан өнгөрөөцгөөв үү

...Shake...

Сайххх ... сайхан уу? ...

Сатон

зиаа шинэ жил бол тэгээ л бүх юм шинэ биз дээ тэ Шинэ оны мэнд хүргэе.

Runner

Миний хувьд ч бас хамгийн сайхан шинэ жил болсон. Дахиад зөндөө олон шинэ жилийг хамтдаа угтахын төлөө этр

шаагаа

blogiihaa buh hamt olond shine ondoo amjilt duuren bhiig husie

kun (зочин)

биднээс илүү сайхан найзуудтай болсонд баяр хүргий дээ. Миний сайн найз минь гэж бодож явдаг байсан шүү

batuka (зочин)

Амжилт андаа

rose (зочин)

сайхан бичжээ.сэтгэл зүрхнээс гарсан үгс сэтгэл зүрхэнд л хүрнэ гэж
бүгдэд нь шинэ он шинэ сарын мэнд шүү

AEЯO

шинэ оны мэнд :Р

Peta

бичас блогтой болсондоо баярлаал байгаа шүү гоя бичлэг байнаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)