АААННХХААА : Орчин цагийн үлгэр: Дээс in Hat data:blog.pageNameАААННХХААА

Орчин цагийн үлгэр: Дээс in Hat

Тэнгэр дээрээс харахуй дор эрээн алаг том өт дөрвөлжин ёотонгуудын дунд  утаа суунаглуулан өцөгнөх бөгөөд сайтар нягталж үзвээс найман их наяд олон дугуйт тээврийн хөсөгнүүд ар араасаа мордолцон цуваад орь дуу тавин гэлдрээ нь ийм болой.  Хоёр мисс хүүхэн зөрж багтахгүй нарийн зам дахь улаан чийдэнгийн цаанаас утаат хөсөгнүүд түгжирч гацан дөхөх нь хондлойн завсраар цухуйж ядах чулуужиж хатсан өтгөн лугаа адил аж. Гүцэнд хоригдсон бирд мэт түгжрээнд саатан хоёр жаран өнгөрсөн атал сөөмийн зайд ч урагш үл ахисан Дээс хүү хилэгнэн бачуураад зүрхээрээ цахилгаан гаргаж хумлятор юугаан цэнэглэнэ.

Олс дээс мэт уян нарийн лагшинтай агаад бэлэгсийн гадар хэсэгт эмэгчин болоод эрэгчин амьтан хүрэхэд цэрвэн ичингүйрч нумалздаг тул энэ уурт хөвүүнийг нөхөд нь Дээс хэмээн авгайлдаг гэнэ. 

Замын нугачаанд хань болог гээд Дээс хөвүүний сорж барсан гунын чинээ гучин янжуурны үнс нь гучин хувин дүүрээд хөсөг дааж дийлэхгүй болох цагт салхины дагуу цацан хийсгэж орхив. Нунтаг их үнс хойд талын хорин хөсөгтний магнайны үс нүүрний гадаргууг бүрхэж бохирлоод олон ардын хилэнг дэврээсэн ч Дээс үл тоон уул усны савдаг буга урамдах цагийн аяз аялгууг чагнан чихээ тэнийлгэн байх. Гучин янжуур төхөөрөх үед аманд гурван бүхэл шүлс хуралдах агаад түүнийг Дээс хүү мөн л хойд талын хорин хөсөг рүү нулимаж орхив. Эхний шүлсэн бөмбөрцөг хар замд дусал болон гэмгүйхэн буух, удаах бөмбөрцөг мөн л гэмгүйхэн салхин лугаа нисэх, гэвч хамгийн том гутгаар шүлсэн бөмбөлөг Дээсийн хөсөгний бөгсөн биеийг мордон явсан унаан дах Мэсчин ардын ам хамарт очиж наалдмой.

Мэсчин ардад үүнийг хүлцэх шалтгаан огт үгүйн учир хүний ясан бариул хүйтэн төмрөн иртэй сэлмээ суга татан Дээсийн зүг ирээд өрөөсөн чихийг нь огтлон одов.  Тэрбээр хүний ясан бариулт энэ сэлмээрээ мянган чих цавчиж хүзүүндээ хэлхэн зүүсэн бөгөөд нэгэн удаа сэлмээ сэнсрүүлэн эргүүлж эмс охидод шагшуулан баясахдаа анхаарал алдаж өөрийнхөө нэг чихийг санаандгүй тасдан орхисон явдлаас хойш ийм гаж зуршилтай болжээ. "Нутаг үнсээр нүүр бохирлосонд зэм болгож хөсөгний чинь дугуй руу хутга мэс чичихүй, шүлсэн бөмбөлгөөр ам хамарт нялсанд ял асууж чихийг чинь огтлохуй" хэмээн Мэсчин ард өгүүлэхэд, "Олс дээс мэт турьхан гээд элэг бөөрийг барив чи, үүний чинь хариуд харуй бүрий цагаар хар дагзан дээр чинь тоосго хагалюу" хэмээн Дээс дотроо бодол тээх.

Дээс хүүгийн толгой дээр тоонын чинээ тоорцог тависан ч зүүн хөл зөрүүхэн гишгэхэд зулайд нь тогтохгүй багаддаг аж. Харин одоо өрөөсөн чихгүй болсон тул тоонын чинээ тоорцог нь яг таг таарж нийцээд харин ч нүдийг нь тагламаар аядах юм гэнэ. Ийнгээд Дээс хүү өөрийгөө Дээс in Hat хэмээн нэрийдээд мэсчин ардын толгой дээр буталж орхих тоосго хайн эхлэв.

Мах амсахгүй, сархад тэвчихгүй, хүүхэн үзэхгүй бясалгагч Баатар арын гудамны алдарт хөвүүдийн дууг сонсож сэтгэлээ бясалган байхад Дээс in Hat тайван амрыг нь бусниулж агсран орж ирэв. "Нар хурц, салхи их цагт нүүр хэврэг гээд биеэ чөлөөлөн суухад чи юунд санаа сарниулав" хэмээн бясалгагч Баатар уурсан асуув. "Гурван малгайтан бүлгийн анд явсансан, амар мэндийг асуухын оронд аашлан уцаарладаг чинь таагүй еэ, Мэсчин ард өнөөдөр чихийг минь авсан маргааш толгойг минь авч одох энүүхэнд атал хамтлагийн нэг нөхрөө үл ойшоох чинь юун" хэмээн Дээс ин Хаат гомдоллов.

“Мэсчин ард бол Эрийн чихээр зууш хийж сархад даруулдаг, Эмийн хөхөөр дэр хийж толгой амраадаг, Хүүхдийн тархиар тараг бүрж хоол шингээдэг нүгэл ихт хүмүүн юм. Харин би аваас Завхайтай цэнгэж лагшин булингартуулахгүй, Зандан чигээр насыг барна хэмээн бясалган суудаг ариун бодьгал билээ. Мэсчин ард нүгэлт хүмүүн, би бээр ариун хүмүүн, чи бол нүгэл ч үгүй ариун ч үгүй тул аль нэгэн замыг үтэр сонго. Над мэт архи жигшин, аальгүйг үргээн, янжуур гишгэж явъя хэмээвээс хамт бясалга, эс бөгөөс малгайтан бүлгийн нөгөө анд дээр очиж тус эрэгтүн” хэмээн бясалгагч баатар таайййвнаааар Дээс ин Хаат лугаа хүүрнэв.

Малгайтан бүлгийн нөхөд Дээс ин Хат, Бясалгагч Баатар, Анхдугаар малгайтан нар эрт цагт шонгийн модоор шүдээ чигчилж, уул хөндийг үерлэтэл шээж, тугалын бүхэл мах залгилангаа дуу хуурыг бадраах үед үүл үргэж тэнгэр цэлмэдэг байсан гэдэг. Нэгэн удаа зургаан толгойтон бүжигч мангастай тулалдахаар болтол гурвуул дундаа ганц илдтэй, илд нь иргүй байсан тул аргагүй ялагдаж тус тусын мөрийг хөөсөн түүхтэй. (ямар учраас дундаа ганц илдтэй байсан тусдаа нэгэн түүх болой)

Бясалгагч Баатарт сайн суухыг ерөөгөөд Дээс ин Хат тэр даруй Анхдугаар малгайтан лугаа хүрч очиж хэрэг явдлаа тоочив. “Аргагүй хэцүү хэрэг тохиолджээ, мэсчин ардын толгойг цохьсон бул хар чулуу бутарч унадаг билээ, хатуу төмөр лантуу хагарч унадаг билээ, чиний хагалах тоосго бол дагз хүзүүнийх нь загатнааг гаргах төдий болох . Тиймээс түүнд зараа залгиулах мэхийг хэрэглэж дотроос нь цохих нь зүй биз” хэмээн Анхдугаар малгайтан зөвлөв.

Ийнхүү Дээс ин Хат болон Анхдугаар малгайтан нар баруун зүүн хоёр гартаа нэжгээд хүүдийг барьж, тус бүрт нь далан таван ширхэг зараануудыг багтаагаад Мэсчин ардын явах замын бэлчир дээр очин тааралдаж дөрвөн хүүдий зараануудыг гурвуул хамтран залгилалцахыг асуув.

“Залгилахыг хоолой мэдэг, тогтохыг хөл мэдэг, өнөөдрийн жаргал өнөөдөртөө, маргаашын зовлон маргаашдаа” хэмээгээд Мэсчин ард нэгэн хүүдийн зарааг тав таваар нь гүд гүд залгилав. Энэ үеп Дээс ин Хат ихэд хөхрөн баясаж, “Маргаашын мандах улаан нарнаар ходоодонд чинь далан таван зараа сэрж, дотроос чинь хатгаад дээшээ ч үгүй доошоо ч үгүй зовоох болой, хүний чихийг сэлэмдсэний чинь хариуг би ингэж авлаа” хэмээхэд Мэсчин ард, “гайгүй хөөрхөн зараанууд байна, та нөхөд бас залгилаваас харамсахгүй шүү” гэж хариу өгүүлээд дахин нэг хүүдий зараануудыг нь аван залгилав. Угтаа яаж хүчээр зараа залгиулах вэ хэмээн шаналан явсан боловч Мэсчин ард өөрөө сайн дураар хоёр ч хүүдийг нь хоослоход малгайтан бүлгийн хоёр анд гайхан алмайрав. “Энэ зараанууд бол хоолой зурдаггүй, ходоод хорсгодоггүй юм байх даа” хэмээгээд далан таван зараануудтай нөгөө хоёр хүүдийг нэг нэгээр нь авч залгилаад хэсэг хугацаа саатах.

“Эээээ эээ өөөөөөөөөүүүүүүүүүү эээээээ, одоооо бол зарааа байтугай зааааан ч залгилнаааааааа, анд минь чи манийхаа нөгөө чихийг авбал ав, би буруу юманд уурсаж” хэмээн Дээс ин Хат өгүүлэхэд, “Үгүй дээ нөхөр минь харин би арай түргэдэж, чи дахиад манийхаа нүүр лүү шүлсэн бөмбөлөг нисгэвэл нисгэ” гэж Мэсчин ард хариу өгүүлэв. Дээс ин Хат –ыг гэр оронд нь хүргээд Андугаар малгайтан болон Мэсчин ард нар хөнгөн шидийн тамирыг үзүүлж үүлтэй тэнгэрийн доогуур, үйлтэй гражны дээгүүр нисэн дүүүлэн харайн одохдоо ихэд баясгалантай байх агаад маргааш нь олон зараанууд ходоодонд нь амилж сэрээд зовоон тарчлаахыг үл мэднэ.

start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

ха ха хэзээ вэ

SinГ©ad O'Connor

ха ха хэзээ вэ

SinГ©ad O'Connor

ха ха хэзээ вэ

Joe.

би ч багтхаа байжэээ гэсснннннн хэзэээ тэгээ явчуу таанууд хахахаха

SinГ©ad O'Connor

сорри 3 орчиж.

Аанхаа

Таанууд гэж хэнийг хэлээд байна, хэн нэгнийг ёжлоогүй зүгээр нэг үлгэр байхад хаха

Sun (зочин)

бясалгагч Баатар эвгүйтэж ирлээ шөө :р

barbie

wuhahahaha

Ицми

хахаах мэдрэлтэйн хахаха ууснаа зүээр ийм лаг уран нарийнаар илэрхийлдэг ай хахах... яммааар ч аймаар үгийн баялагтайн зүээр хаха

Иргэн Балбар

“Мэсчин ард бол Эрийн чихээр зууш хийж сархад даруулдаг, Эмийн хөхөөр дэр хийж толгой амраадаг, Хүүхдийн тархиар тараг бүрж хоол шингээдэг нүгэл ихт хүмүүн юм. Харин би аваас Завхайтай цэнгэж лагшин булингартуулахгүй, Зандан чигээр насыг барна хэмээн бясалган суудаг ариун бодьгал билээ.

хахахаха лайтай бичижж

Аанхаа

Үлгэр бол дандаа эрт цагт болсон явдалыг ярьдаг билээ, бас нэлээд зохиомол байдаг аж

Дээс...

эртний сайхан түүхийг эргэн дурссан байна...

-интэрнэтийн чаатаар танилцсан эрэгтэй хүмүүсээрээ харанхуй шөнө тасарцан хүргүүлж ирдэг нь яажаам бэ .....

гэдэг өдөр болтойм ккк

Аанхаа

Гэхдээ ихэнхи нь зохиоиол болой

SinГ©ad O'Connor

аааа ха ха ха ха ха тэр юмуу сая жой-гийн төрсөн өдрөөр нэг хүн бас чихээ тасдуулсышд өрөөсөн чихээ

Үсрэгч

Хэхэхэ "Мэсчин ард бол Эрийн чихээр зууш хийж сархад даруулдаг, Эмийн хөхөөр дэр хийж толгой амраадаг, Хүүхдийн тархиар тараг бүрж хоол шингээдэг нүгэл ихт хүмүүн юм. Харин би аваас Завхайтай цэнгэж лагшин булингартуулахгүй, Зандан чигээр насыг барна хэмээн бясалган суудаг ариун бодьгал билээ." энэ дээр лайк хэхэ

Мандарин (зочин)

хаххахахах илсан бээшд

AEЯO

“Мэсчин ард бол Эрийн чихээр зууш хийж сархад даруулдаг, Эмийн хөхөөр дэр хийж толгой амраадаг, Хүүхдийн тархиар тараг бүрж хоол шингээдэг нүгэл ихт хүмүүн юм. Харин би аваас Завхайтай цэнгэж лагшин булингартуулахгүй, Зандан чигээр насыг барна хэмээн бясалган суудаг ариун бодьгал билээ. Мэсчин ард нүгэлт хүмүүн, би бээр ариун хүмүүн, чи бол нүгэл ч үгүй ариун ч үгүй тул аль нэгэн замыг үтэр сонго." ваахахаха элэг

dao

ha ha

MES POSTZ

Өнгөрсөн жилийн өдийг санагдуулам сайхан бүтээл ажээ. Нөхөрсөгөөр хүлээн авав. Тэр үед бүх зүйл соргог дээрээ байж дээ. Хэг хэг хэмэн инээд алдан мушийгаагүй удсан байна шүү энэхэн блогт.

WeiRdo

Хаха аймар бичиж

"КЭЛЭНДЭР" (зочин)

занда чигээр насыг барна байхдаа яахуудэй :Б

Тав дугаар сар

Хахаха, нээрэй айр бичжээ. Үхтлээ инээгээд элгээ блогт чинь гээгээд гарлаа

Сатон

айймар шаажээ хахаха

болор

Ёоо уншсаар байтал эхэлж уншсанаа мартаад юу вээ гэхээр боллоо. Согтуу байсанаа бичээд байгаамуу майр уяангын халилтай бичиж.

Хасар

ёоо бүр аймшигтай биччихжээ хэхэх.....

Batsy

Хэхэхэ хөгжилтэй гоё бичиж

Аанхаа

Ойрдоо үлгэр бичсэнгүй шүү

Нэг_хүү

hhahah malgaitai gurvan and ymar hamtlagt ylagdsan genee haha ulgeree olniig bicheeree

HERO

гайхалтай сайхан бичиж анд минь. хуучны сайхан үеэ дурсахад таатай байлаа. :)

Дээс...

үлгэр бичих тал дээр чи тасарсан байна... хоосон магтаал биш шүү ккк

showtimer (зочин)

Unexeer chix idex geed baisiimuu

Зочин

Бүгдэд нь өглөөний мэнд

Аанхаа

Өөө харин тиймэээ ойрдоо ингэж үлгэрлэсэнгүй

Хариука

толгойны эргүүлгээ яаж гаргадгым билээ уг нь өнөөдөр болохгүймсан хэрэггүй л орж ирлээ, тэхдээ ойлгосонлдоо эдр үеийнхнээсээ тасарцан үг найруулга сонгодгымдээ

Hiko

6 толгойтой бүжигчин мангастай тулалддаг үлгэрийг уншмаарайн !!!

Shake...спирт... (зочин)

Хээх юутай сайхан үлгэрлээв дээ ...

Mend-Orshikh (зочин)

Tand ene odriin mendiig hurgeye,
Mongol Blogchid 2010 yosloliin ajillagaanii zohion baiguulagch hamt olnii omnoos http://aanxaa.blog.gogo.mn/ ni Shildeg Niigmiin Sedevt Blog torold hoyordugaar shatand shalgarsan tuhai duulgahad taatai bna. Herev Ta enehuu arga hemjeenii talaar medeelel homs baigaa bol http://monbloggersevent.ideascale.com/ huudsaar orj medeelel avakh bolomjtoi.

Tus arga hemjee ni 12 sariin 3nii 19 tsagt iLoft Function House-d bolno. Tus arga hemjeen deer hureltsen irj urilgaa avakh bolomjtoi. Enekhuu arga hemjeenii uyeer guravdugaar shatand buyu 10 expertiin shalgaruulalt deer undeslen garsan shiidveriig zarlakh baidlaar shildeg bolon shildgiin shildeg blog todroh yum. Ta bidend ooriin zurag bolon tovch medeelliig ilgeene uu. Tanii blogt amjilt huseye. Bayarlalaa.

PS: Ooriig Tani shalgarsan tuhai medeelliig zohion baiguulaltiin aldaanaas bolon hojuu medegdej baigaa uuchlal husch bna.
PSS: Tus eventiig gadaadaas live uzeh bolomjtoi: http://newmediamarketingagency.com/live/

Materialaa event at nmma dot mn hayagaar yavuulaarai

Hundetgesen,
Zohion baiguulakh komis

HERO

анхаа маргааш очно шүү. мань чинь дэвшүүлсэн овоо явж байна шүү.

Abi

Аанхаа шилдэг нийгмийн блогчин болсонд баяр хүргье ээ хэхэ

Бяцхан завь (зочин)

за баяр хүргье хэхэхэхэ

крафти

шагнуулсан юмуудаа баяр хүргэсүү

mishkaa

ulgerch aanxaa ta shine ulger uter turgen bijij nadad sonorduulmoi unshsan ulgereee dahin dahin unshihad uitgartai bgaa tul zarligiig yosoor bolgoh tun zurchih awaas shiitgeteguiee

mishkaa

hehe ulgert 1 ingej yridag biluu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)