АААННХХААА : Амбицлах Авъяастан бол Амбицлаг авъяастнаас шааааал өөр data:blog.pageNameАААННХХААА

“МУИС –ын шар тест” гэдэг алдартай бестселлер хэдэн жилийн өмнө математикаар конкурсдэх гэж байгаа залуусын ганц үзэлцдэг ном байлаа. Чанарын хувьд асуудалгүй ээ, сайн багш нарын боловсруулсан сайн ч бодлогуудтай мундаг бүтээл. Даанч номын хуудаснаас шууд скайнердаад оруулцан юм шиг л бодлого ба A,B,C,D хариултууд яг тэр чигээрээ элсэлтийн шалгалтын материалд орж ирнэ.

Тиймээс ч бодож сурахаас тээршаасан, эсвэл угаасаа бодлого бодож чадахгүйгээ ойлгосон хүүхдүүд тэр номыг зүгээр л цээжилдэг байлаа. “6 ажилчин 15 өдөр хийх ажлыг 10 ажилчин хэдэн өдөрт хийх вэ” хариулт C.9 гэдгийг сайхан цээжилнэ, бодох шаардлагагүй.

Нийгэм ч юмуу түүхийн нэг асуултыг цээжлэхэд хүн ядаж нэг зүйлийг мэдэж авдаг учир тийм ч гажууд зүйл биш, харин математикийн 1150 бодлогын хариултыг цээжлэнэ гэдэг асар их цаг хугацаа хөдөлмөрийг буруу зүйлд зарцуулж байгаа хэрэг. Нэг бодлого ч бүтэн бодож чадахгүй тест цээжлэгч гарууд санаанд оромгүй өндөр оноо авч шоконд оруулна.

Дүрэм тодорхой, өндөр оноотой л бол хамгийн гоё ангид орж лаг мэргэжил эзэмшинэ, юундаа уурласын чамд ч бас цээжлэх боломж байсан.

Нэгэнт тест цээжлээд гоё ангид орцон нөхөр оюутныхаа дөрвөн жилд мэрийлээ мэрийлээ гээд толгой хүрэхгүйгээ ойлгоно. Дахиад тест цээжлэхтэй адилхан арга хэмжээ авна. Хуулах, багшийг найрах, эсвэл ОХ ОЗ гэж сайхан хэнхэгтэж нийгмийн идэвхи царайлж явсаар мундаг дүнтэй төгсөж чадна. Дараа нь нэг хамаатны ахаараа, за ах байхгүй бол улыг нь долоож гүйсэн нэг хуурай ахаараа мотордуулаад хар залуугаараа нэг хөөрхөн хурган дарга болчихно доо. Тэр нохой удахгүй чиний дарга болно гэдэг шиг. Түүнд ерөөсөө нэг нохой санаа л байгаа.

Конкурстээ тест цээжилж орно, их сургуульдаа сурахын төлөө биш дүнгийн төлөө зусардаж гүйнэ, ажил дээр зүгээр нэг сайхан дарга. Толгойноос нь шахаад шахаад уснаас өөр юм гарахгүй, сэтгээд сэтгээд асуудал шийдэж чадахгүй, чадахыг ч хүсэхгүй хүн болж төлөвшнө. Гэхдээ тэр тэнэг хүн бишээ, яаж дээшээ ахих вэ, яаж хор найруулах вэ, яаж хүнээс хэдэн юм салгачих вэ, яаж цавчаа хийх вэ гэдэгт толгой нь харин ч сайн ажиллана. Энэ бол буруу амбиц.

Одоо тэгээд яахав дээ, ганц олдох амьдралд хүн дээшээ ахихыг л хүснэ, туулын ус урсана уу байна уу хамаагүй, крант чинь л устай байвал болоо. Манайд яагаад шинэ гоё санаатай кинонууд нэвтрүүлгүүд клипүүд хийгдэхгүй байна аа, яагаад дэлхийн хэмжээний одууд төрөхгүй байнаа, яагаад Монгол хүний хийсэн юмнууд үнэлэгдэхгүй байнаа. Яагаад гэвэл авъяаслаг нь биш амбицлаг нь дээшээ гараад буруу төлөөлөл болоод байгаа учраас. Менежмент хийж байгаа нь ч тэр юу ч чадахгүй мөртлөө том шоу менежер болцон, дуулж байгаа нь ч тэр худлаа танил талаараа мотордуулаад Монголдоо одонцор болчихдог. Дуулж чаддаггүй дээрээс нь муу менежертэй хүн яаж ч дэлхийн хэмжээний од болох вэ дээ.

Хаа очиж спортын өрсөлдөөнд наадмын “начны найраа”-наас өөр амбицлаад дээшээ гарчихаар зүйл бага учраас хэдэн бөхчүүд, хэдэн боксчид нь дэлхийн хэмжээний өрсөлдөгч болж чадаж байх шиг. Найрааны цолтнууд жинхэнэ буруу амбицын жишээ мэт, мөнгө гаргаж элдвийн хор хийгээд начин хүртчихнэ. Улмаар улсын цолныхоо ачаар нутаг усандаа нэр хүндтэй, бэл бэнчинтэй болчихсон хэдий ч яг үнэндээ дундаж аймгийн арсланг барахгүй тийм хүмүүс мэр сэр бий. Дахиад жишээлэхэд, манай үндэсний бөхөөр олон улсын тэмцээн болдог гэж санъя. Гэтэл найраа хийж явсаар байгаад начин болсон нэг нөхөр улсаа төлөөлж оролцоод хэмх шидүүлж “Монголчууд барилдаж чадахаа байжээ” гэсэн ойлголтыг төрүүлнэ гэсэн үг. Хөгжихгүй байгаа хөлбөмбөг гэх мэт спортын толгойд буй хүмүүс үүнтэй л адил.

Хоосон толгойтой мөртлөө элдвийн хор найруулалтаар дээшээ гардаг энэ буруу амбицлах үзэгдэл улс төр лүү ороод ирэхээр жинхэнэ нийгмийн хорт хавдар болно. Дарга болох дон залуужиж байна. Дөнгөж нэгдүгээр курсын оюутан бацаан л “Би монголын нийгмийг оюунжуулна эрүүлжүүлнэ хайржуулна сэргээн босгоно бүхнийг бүтээнэ нийгмийн оюун санааны тусын тулд залуучуудын төлөө” энээ тэрээ гээл хэнхэгтээд байдаг болж. Уг нь оюутан хүний хамгийн гол ажил бол хичээл нь байлтай.

Сурах ёстой зүйлээ гүйцэт сурчихсан, толгойндоо нэгийг сэтгэдэг манлайлагч залуус ОХ ОЗ оо даргалаад оюутнуудынхаа төлөө шинэлэг гоё гоё санаануудыг гаргаж явах нь зүй ёсны хэрэг. Гэтэл тал нь үнэхээр шилдэг залуучууд юм гэж бодоход үлдсэн тал нь зүгээр нэг дарга болох гэж хийрхсэн худлаа нийгмийн идэвхүүд, тест цээжлэгчид. Оюутан хүний бэрхшээлийг шийдэж, боломжуудыг замчилж өгөх ёстой ОЗ ОХ нь ихэнхидээ л мөнгө цавчих, амбиц хөөх талбар болчихож. Хүний төлөө сайхан сэтгэлтэй биш өөрийнхөө төлөө хорон амбицтайнууд нь залуучуудын байгууллагуудад шигдчихэж.

Дарга аа гэж, уг нь их мундаг хүний хийдэг ажил. Гэтэл манайхны туйлшралаар бол кондуктор хүнийг “Олон нийтийн тээврийн хэрэгсэлийн нэгж дэх санхүү хариуцсан ерөнхий байцаагч” гэж нэрлэх нь холгүй.

Сайхан нэрийн хуудсан дээрээ “тийм тийм яадаг яадаг ТББ –ын олон нийттэй харилцах хорооны маркетинг хариуцсан хэлтэсийн гүйцэтгэх албаны тэргүүлэн удирдах даяар дурсагдах олныг баясуулагч гоё дарга” гэсэн нэртэй гялалзсан гялтганасан гоонжтой ганган зангианаас салдаггүй чухал яриатай чухал гарууд, яс юман дээрээ оймс нь шивэртэй байгаа даа.

Амбиц аа гэж, уг нь дээшээ мацаж тэмүүлэх эрмэлзэлийг л хэлж байгаа юм шүү дээ. Бид л энэ үгний утгыг алдагдуулж. Олонд нэр хүндтэй бусдыг манлайлж явах нь сайхан, гэхдээ хүн болгон дуулж чаддаггүй шиг хүн болгонд лидер болох авъяас заяадаггүй юм.

Ойрдоо электрон жаалыг маань “нам бараадлаа, амбиц хөөлөө” энээ тэрээ гэж их ярих болж дээ. Үнэндээ бүх юмыг өөрөө бий болгож, ямар ч том ахгүйгээр одоогийн хүндлэл, найз нөхөд, нэр төрийг олж авсан. Түүнд гайхалтай тархи толгойны потенциалаас гадна нийгэмд манлайлах, шинийг сэтгэх чадвар, хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэл байдаг, одоо үед ийм чанар их ховор. Сургуулийнхаа хүүхэд бүрийн төлөө сэтгэлээсээ санаа зовж явдагийг нь хүмүүс ойлгодог ч юмуу үгүй ч юмуу бүү мэд.

Арсеналыг шүтэж Челсийг үзэн яддаг шигээ нэг намыг шүтэж нөгөөг жигшдэг нь их буруу хандлага гэж би боддог. МАН –д ороод улаантан болчихгүй, АН –д ороод цэнхэр болчихгүй, ер нь одоогийн улаан цэнхэр дүндээ дүн. Сайхан хүн гэж байхаас биш сайхан нам гэж байдаггүй, харин том нам жижиг нам л гэж байдаг. Электрон жаал Энхпүрэв бол амбицлаг авъяастан, авъяастай төдийгүй манлайлах, дээшээ тэмүүлэх эрмэлзэл ихтэй гэсэн үг. Харин нөгөө тест цээжилж, зусардаж дээш мацагсад бол зөвхөн амбицлах авъяастай, хор найруулж дээшээ гарч дарга болох авъяастай, өөр авъяас өөр чаддаг юм байхгүй. Харахад Г,Х хоёрхон үсэгний ялгаа байгаа ч Амбицлах Авъяастан бол Амбицлаг авъяастанаас огт өөр гэдгийг ойлгоорой хүмүүсээ.

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

лаг бичлэг.

НУУЦ

tiimee tiim demjij bnoo.

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

ёстой сонирохдоггүй сэдэв.

Гэхдээ худлаагаасаа их мэдэгч нарын ярианы өнгө инээд хүрээд байдаг юм. Манай ажилд иймэрхүү залуучууд байдаг. Гэхдээ хэний хажууд хаашаагаа харж бурахаа мэдээд байгаамаа цаадуул чинь ккк

Gorgeous

аанха чаддаг хүн н л дээрээ гарах хэрэгтэй I agree. Гэхдээ чадкууч гэсэн чадахэн төлөө явж байгаа буруу замаар явжаан ч гэсэн адилхан амьдрах гэж яваа буруу замаар явжааг нь мэдсээр дээшээ гаргаж байгаагийх нь хохь гэж хэлмээрайн бүх явж болох бүхий л замаар явах хэрэгтэй гэж би боддог.

Аанхаа

Тэр тогтолцоондоо л байгаам даа

WeiRdo

Сайхан бичжээ

samantha (зочин)

Wow

Аймааар иртэй хутга

Тэр муу шар номыг их боддог байжээ. 10н жилд математик хамгийн гоя дуртай зүйл байсандаа

Runner

уншлаа

AEЯO

"Амбицлах Авъяастан бол Амбицлаг авъяастанаас огт өөр" тиймшүү

Урсогүухидду

үнээн үнэн...

showtimer (зочин)

жаахан юм биччие Нам ардчилсан байна гэж ойлголт байхгүй Намууд байна гэдэг ардчилал Хүн Ардчилагдсан байна гэж байхгүй Ардчилсан тогтолцоон доор амьдарч байна гэдэг ардчилагдсан хүн гэж боддог байсан юм. Бодоод байхнээ өнөөгийн нийгмээ хараад байхад ардчилал ярьдаг нам хүн л их байхаас ардчиллаа ойлгодог ардчилалынхаа үнэт зүйлсийг мэдэрч өөрөө ардилагдсан хүн их хэрэгтэй санагдах юм.

Сатон

Нийгмийн маань далд хэсэг ердөө л энэ шүү дээ хор бүхнээс өрөмтөж байгаа хор нь улсын асуудлыг шийдэж явна шүү дээ

даварцан DOVE

Чадаж байгаа юманд арга байхгүй :ъ

Дээс...

аанхаа ч хэзээ язааны тулхтай улс төрч шиг хэлж ярьдаг болжээ.... Энхпүрэв ч мундаг л даа...

xacap (зочин)

Мундаг сайхан бичиж орхижээ.

Нэг_хүү

sainiig muu bolgoj muug ulam gaaruuldag tiim togtoltsoot

Hiko

Энэ бичлэг, бишээ нийтлэлээс "тийм тийм яадаг яадаг ТББ –ын олон нийттэй харилцах хорооны маркетинг хариуцсан хэлтэсийн гүйцэтгэх албаны тэргүүлэн удирдах даяар дурсагдах олныг баясуулагч гоё дарга" гэдэг нь гоя ...

MES POSTZ

Нэг тийм будаатай хуурга ч юм уу шарсан хавирга байвал болж л байна.

Tudu (зочин)

er n bol tmshde sdaa, hudlaa sdaaku motordoj garchaal ulsiiig zawhruulaal ulandaa gishgeel ulaantsain shaagal shaaltsaal.

Witness (зочин)

Санаа чинь зөв. Харин тэр Энхпүрэв чиний наад ангиллаар чинь бол амбицлах авьяастанд тооцогдох байх шүү. Зүгээр мөрөөрөө сургуулиа хөгжүүлээд явахгүй, заавал очиж очиж авлигатай ихэр сонсогддог байгууллагад наалддаг нь ч юувдээ

Marana

bi ch gesen gants hoyoriig hun dagaad tseejiljil baisan.... irdeg l yum bailee.. 7 bombologtei ni D 13 bombologtei ni A hahah

Гээс хүү (зочин)

Үнээн үнээн, тэгээд тэр амбицлах авьяастнууд нь амбицлаж гарч ирсэн ах эгч нараараа татуулаад тэр нэг газар байгууллагат хамаатнаараа ороод суучина, тэгээд жаал саана, заза өөрсдөө л хичээцгээе

зузу (зочин)

chamaig bur shutchihlee hehe sain bichsen bna shoo uur olon zuiliin talaar bicheeerei urid ni iim urt bichlegiig togtoj unshij bsangui shu amjilt husey

Луу & Мэлхий

Сайхан бичиж. Тэгээд энэ тогтолцоо нь тэр чигээрээ буруу болцон, буруу юмыг хэн ч гайхахаа больцон үед Амбицлаг хүн ямар нэгэн мотор, ах, хуурай ахгүй бол хүсээд мэрийгээд амбицлаад ч нулимуулаад байгаа нь л тиймэрхүү байнадаа.
Тэгээд аргаа бараад ямар нэгэн нам, эвсэлд очиж нэгдэнэ.
Яахав Гитлерийн хэлдэгээр Зорилго нь аргаа зөвтгөж байнаа л гэхээсдээ.
Тэгэнгүүт нөгөө заваан нам, эвсэл, мотор, ах, хуурай ах нар чинь нийлж байгаад манай Амбицлаг залууг ирээдүйн мангас болгочиж болно, эвдээд форматлаад хаячих тохиолдол байна

Since 1986 (мобайл зочин)

Tiimshuu...yag ene baidliig bugd boddog hernee helj yariad bolioch icheech gej bgaa ni 10%d ni ch hurehgui bolhoor t1l dee.... Bidnii uyed bol ene lag ah egch nariin hairtai duu nar arail aimar ih bn l da. Orowdmoor ch yum shig. Tednii ner hend ch hereggui harin tednii lag ah lag egch l chuhal. Tedniig nereer ni bus ternii duu gj duuddag. Zaza setgegdel gehed denduu urt bolchloo.....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)