АААННХХААА : Картын бараан дээр бойжсон 90 –ээд оныхон data:blog.pageNameАААННХХААА

Картын бараан дээр бойжсон 90 –ээд оныхон

Ардчилсан хувьсгал өрнөх үеийн хижээл насныхан одоо тэтгэвэртээ гарчихсан, гэртээ зурагтын удирдлагаа эргүүлж, үе үе нэг салхилж хүмүүстэй хууч хөөрсөн шигээ сууна. Тэд бол өөрсдийн амьдралаа социализмын дунд бүтээсэн, социализмыг байгуулалцсан улсууд. Ихэнхи нь социализмдаа арай илүү элэгтэй ханддаг юм болов уу гэж санагддаг.

Мөн тэр үед ид ирэн дээрээ байсан залуучууд одоо нийгэмд байр сууриа олчихсон, “захирал болох уу”, “зам цэвэрлэх үү” гэдгээ мэдчихсэн, түрүүчээсээ ач зээгээ тэвэрч эхэлж буй үеийнхэн. Амьдралын нь хагас нь өнгөрсөн нийгэмд, хагас нь ардчилсан нийгэмд өнгөрч буй болохоор тэд “соц” –ийн үеийг одоотой харьцуулан хамгийн бодитой дүгнэж чадах хүмүүс.

Тэдний дараа үеийнхэн буюу 90 онд өсвөр, шилжилтийн насандаа байж таараад дөнгөж хорвоотой танилцаж явсан хүүхдүүд одоо бол яг хийж бүтээх оргил үе нь ирж захаасаа хурган дарга захирал болцгоогоод, ар гэрээ авч явах үүрэг нуруун дээрээ авч, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт оруулж эхэлж байна. Социализмыг “амтлаад” л ардчилал руу орсон, ямартай ч тодорхой хэмжээгээр “соц” –ийг мэддэг.

    Харин одоогийн 16-25 насныхан буюу социализмын амтыг өчүүхэн ч мэдрээгүй, тэнд юу байдгийг уншиж байснаас биш мэдэрч үзээгүй, ардчилал ялах үед ухаан суугаагүй дөнгөж хэлд эсвэл хөлд орж байсан, мөн ардчилалаас яльгүй хойш төрсөн хүүхдүүд бол өөрсдийн онцлогтой нэг үеийнхэн. Манай үеийнхэн л дээ.

Зарим нь дунд сургуулиа төгсөж, зарим нь их сургуулиа төгсөж, зарим нь дөнгөж ажилд орж, зарим нь дөнгөж мэргэжилдээ дадлагажиж эхэллээ. Энэ үеийнхний “багачууд” нь иргэний үнэмлэхээ анх удаа авч байхад “ахмадууд” нь иргэний үнэмлэхээ анх удаагаа сунгуулж байна.

Чанамал жинс, Рокк Н Ролл, өргөн шуумагтай өмднүүд, дөч тавь зуун хорин мянгатын алдарт атмаанууд, орбитын сувгаар шинэ жилийн орой 4 хүртэл үздэг АББА –ийн дуунууд, галлаж халаадаг сургуулийн танхим гэх зэрэг онцлог түүхүүдийг бидний ах эгч, аав ээж нар ярьцгаана, харин бид тийм зүйлсийг үзээгүй. Үе үеийнхний гангараа, хувцас, моод, хүүхэд насны зугаа, туулсан дурсамжууд өөрсдийн онцлог ялгаатай байдаг билээ.

Картын бараан дээр бойжилтынхоо гол үеийг өнгөрөөсөн бидний үеийнхэнд ч бас том ах нарын маань үзээгүй, жижиг дүү нарын маань мэдэхгүй онцлог дурсамжууд бий шүү дээ. Зарим нэгийг нь өгүүлж хуучнаа нэг дурсъя гэж бодлоо.

Наадаг зурагтай, жимсний амттай хужаа бохьнууд ТҮЦ –д 25 төгрөг байлаа. Зургийг нь цуглуулаад л, адилхан болчуул хоорондоо солилцоод л. Зурагтаар анх “Lion King” –ийг үзээд их сэтгэл хөдөлж билээ, үнэхээр ч сайн хүүхэлдэйн кино. Түүний баатрууд Симба, Пумба, Тимоны наадаг зурагтай бохьнууд бас гарнаа, ганцхан нь л хоёр гурван ширхэг динзааврын наадаг зурагтай тэнцэж байгаам ш д.

    Бөглөө гэж нэг том вальют байна. Нэг саят, таван саят, 250 мянгат гээд л, өөрсдийн ханштайгаар барахгүй байр, гудам болгоны ханш зөрүүтэй. Нэгдүгээр хороололд таван саят байсан бөглөө сансарт ирээд нэг ч саят биш, бүүүр хог ч болж магад. Эсрэгээрээ сансарын таван саят нэгдүгээр хороололд “хагас” саят байх жишээний. Орон зайнаас гадна цаг хугацааны хувьд ханш хэлбэлзэнэ. Хажуу айлын ах нар ганц авдар “лаг бөглөөтэй пийв” (нэрийг нь тавихаар реклам болчино доо тээ) ууж дуусгангуут маниус бөглөөг нь хавтгайлж нүдээд гудманд нийлүүлэхэд нөгөө ховор гоё хорин саят нь шууд “хоёрхон” саят болж байгаам чинь. Гэхдээ тэр үед хаа ч явсан хэзээ ч байсан ханш нь унадаггүй саятаараа л байдаг ганц бөглөө байсан юм, гэхдээ нэрийг нь дурдчихвал бас л реклам болчих байх. Бидний өмнөх үед тийм лаг бөглөөтэй “гоё гоё” пийвнүүд байгаагүй, харин бидний дараахь үе бөглөө тоохоо больсон.

    Бөглөөний дараахан нь “Моортол” гэж бөөрөнхий хатуу цаасаар тоглож арай соёлжив. Liu Kang, Noob Saiboot, Sub-Zero, Cyrax энэ нэрүүдийг санаж байна уу залуусаа. Моортал Комбаатын баатруудаа одоо ч мартаагүй байна би, та нар ч мартаагүй биз. Sega –ны гарын зургаан үсгийг ч тачигнуулдаг байсан бага нас минь, одоо ч үе үе ажлынхаа компьютер дээр нүддэг юм. Бөөрөнхий картонон цаасан дээр буусан “Үхлийн тулаан” –ны баатрууд бохьтойгоо хамт 50 төгрөг. Хичээл дээрээ ганц печень авч ид, өлсөнө гээд ээж аавын өгсөн зуун төгрөгөөр ганц хоёр морталтай бохь авчихдаг байж билээ.

    Ундааны цехийн 50 –ийн ундаа, өндөр шаттай Ниссан Дизель автууснууд, зурагтны удирдлагаар цагийг нь тохируулдаг Сеганы газрууд, Бүндэнгийн өгүүлбэртэй бодлогоны нимгэн ном. Бүгд бидний дурсамжууд.

    Монголд 16-25 насны нийтдээ 600 мянга орчим залуус байдаг. Даанч шилдэг гэсэн залуус нь хөдөөнөөс хотыг, хотоос гадаадыг зорьсоор. Баруунд олон жил болоод ирсэн залуус Монгол хүний ухамсарыг ямар их доор байгааг гайхан толгой сэгсрэнэ.

Хог хаядаг зуршил, нус шүлсээ нийдэг зуршил, 00 –д орчихоод усаа татдаггүй зуршил нийтээрээ шоунд донтсон зуршил, цаг барьдаггүй зуршил, хүчээрээ биш хор хийж дээшилдэг зуршил, бие биен рүүгээ ярвалзсан сонин ааш, инээмсэглэл байхгүй, муу санаа араар хутга шаалт новшролт хулхидалд хаа сайгүй, энэ бүгд буруу.
Гайгүй айлын хандив өгч элссэн оюутнууд нь хүчээрээ орсон зарим нэгнээсээ илүү олон найзтай бас сургуульдаа нэртэй байдаг, авъяастай нь биш танил талтай нь телевизийн хөтлөгч хийж үзэгчдийн нервийг барна, ухаантай нь биш даргын хүүхэд нь төрийн алба хашиж мал шиг шийдвэрүүд гаргана, энэ бүгд буруу.

Эцсийн дүндээ одоогийн нийгэмд нохой шиг амьдрахыг л шахаад байх юм. Нохой шиг өлөн, нохой шиг долигонуур, нохой шиг санаатай, нохой шиг дуулгавартай, нохой шиг худлаа хуцдаг, нохой шиг бөгснөөс зуудаг, нохой шиг бүгдтэй эвцэлддэг, нохой шиг бөгс шиншилдэг бай гэж сургана.

“Миний хүү, миний дүү шударгаар амьдарна гэж байхгүй зүгээр сайхан нохойтож амьдар” гэж өмнөх үеийнхэн сургадаг. Магадгүй бид хэдэн жилийн дараа хойч үедээ “Монгол одоо авралгүй болсоон, миний дүү улсаа зарж амьдар” гэж хуучлах байх, хэрвээ энэ маягаараа байвал.

 Яагаад шинэ залуу үеэ ингэж буруу хүмүүжүүлэх ёстой вэ? Бидний дээд үеийнхэн дүү нартаа жаахан буруу зүйл заах гээд байх шиг. Нохойтуулж сургасан журмын дүү нар хэдэн жилийн дараа хүүхдэд чинь хичээл зааж, хүүхдэд чинь улс төр ярьж, хүүхдийн чинь дарга болж, хүүхдийг чинь дагуулж архидаж, хүүхдэд чинь нохой мэт явахыг үлгэрлэх болно шүү дээ.

    Дээд үеийнхнийхээ зөв чанаруудыг авч, буруу зуршлуудыг гээх цаг ирсэн бололтой. Бидний үеэс эхлэн цагаа барьж сурцгаая, өлөн бэртэгчин амиа бодсон зангаа гээцгээе, товчхондоо Монголын муухай зуршлууд бидний үеэр дуусаг гэсэн зорилготойгоор бидний хэдэн залуус нийлж баг бүрдүүлэн 90 –ээд оныхон буюу 90team нэртэй клубыг үүсгэн байгуулж саяхан нээлтийнхээ хүлээн авалтыг хийв. Хүлээн авалтанд амжилтаараа гялалзаж яваа салбар бүрийн залуус цугларч санаа бодлоо солилцож нэгэн оройг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ.

Заримыг нь оригдуулсан байж магадгүй шүү найзуудаа гээд ирсэн зочдоосоо зарим нэгийг нь дурдвал Oppozit, Honeymoon, Crush bash, Оки, “хэцүү анги” кинонд тоглосон Уянга, Ганчимэг, “Боолын гэрээ” кинонд тоглосон Цэнгэл зэрэг урлагийн төлөөллүүд, шатрын их мастер Мөнгөнтуул, 17 тойдоо ДАШТ –ээс мөнгөн медаль авсан боксчин Төгсцогт, хөлбөмбөгийн тайлбарлагч сэтгүүлч Батзаяа, Proline фото студийнхэн, TJ entertainment –ийнхан, блог нийтлэл бичигч залуус, загвар өмсөгч моделиуд гэх маягаар шинэ үеийн сор болсон 60 орчим залуус цуглав.

Зочид маань бидний үйл ажиллагааг ямар нэг бөөрөнхийлсөн зүйлгүйгээр дуу нэгтэй дэмжиж байсан нь маш их урам зоригийг бидэнд өгсөн юм. Амьдрал дандаа хар бараан биш, Монгол эх орондоо эргэлзэж болохгүй шүү гэж энэхүү нийтлэлээ дуусгъя.

Аан тийн, “ядуурал ажилгүйдэл ярихгүй юундаа хачин клуб байгуулж үе үеэр нь Монголчуудаа хуваагаад байгаа юм” хэмээн бичсэнийг минь муулах хүн байвал гомдохгүй. “Би өөрөө л санаагаа гүйцэт сайн ойлгуулж чадсангүй” гэж харамсъя даа.
start=-3 , cViewSize=50 , cPageCount=1

47 сэтгэгдэл:

null
Shake...спирт... (зочин)

Хол явах хүүхдүүд ...

Ицми

болж л байна...

гэхэд бүхэл бүтэн арми шиг энэ том хүчийг ашиглахаар гараа үрчиж суугаа арын албаны хэдэн томчуулын гар хөл болоод тун удку болкэж буй сонгуульд өөрөө ч мэдэлгүй аль нэгэн нам хүчний дэмжигч болчихсон явж байх вий гэхээс болгоомжил...

ултай суурьтай, хянуур, бас муу санаатай асуудалд хандахад буруудах зүйлгүй...

Joe.

бага нас ч гоя өнгөрсөн шүү байраараа нийлээд орцонд нуугдаж тоглоол гэснээс нөгөө хаягнууд юу болж байна

Аанхаа

Ай даа улс төржилтөөс л хол байх минь

Зочин

Bi ch gesen negdhiinsen

Ицми

2010 онд 16-тай байгаа хүүхдүүд 2012 онд 18 хүрч сонгууль өгнө...

мөн лут ухаан шүү кк...

Shake...спирт... (зочин)

Гараа "Цусанд дүрвэл уйлайтал нь Сүүнд дүрвэл цайтал нь" ...

SinГ©ad O'Connor

баабар дээр сээгийдцэн, гэхдээ энд ч дахиад бичий. сайхан бичиж.

Мөрөөдөл (зочин)

ммхм

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

гоё бичиж...

идэвхитэй, сонирхолтой, манлайлагч байхын утга учрыг залуус маань ойлгоосой...

Аанхаа

Хэхэхэх одоо иргэний үнэмлэхээ авч байгаа гэсэн утгаар нь 16 нас гэж заасым
Одоо иргэний үнэмлэхээ солиулж байгаа гэдэг утгаар нь 25 гэж заасым

Runner

гоя нийтлэл байна.

би дээрээсээ 3 дахь үед нь хамрагдчаад байдын

Хариука

энэ үеийнх болж төрсөндөө баярладаг гэрэл гэгээтэй зүйлсийг нь олж харахыг хичээдэг бусдаар бага нөлөөлүүлж өөрийнхөө амьдралыг өөрөө л шийддэг үеийн өөрийнхөө "хүүхэлдэй"

Үсрэгч

Мундагийн бэээ яасан хэхэ

Энд дар (зочин)

гүйгчийг дагаж гүйв нтр...

www.ulemj.com (зочин)

Би 1980 оны сүүлч 90 оны эхний үеийнхэнд атаархадаг тэднийг бойжиж байхад кабелийн ТВ, өргөн дэлгэцтэй өнгөт ТВ, интернет гээд л... Мэдээж энэ бүхэн Ардчилалын үнэ цэнээр олдож байгаа аз завшаан үүнийг алдаж болохгүй гэсэн ухамсар даанч бацаануудад байхгүй дашраараа ХУ болцгооно Эвлэл намын үнэмлэх авч баяр хөөртэй жагсана ээ хайран залуу нас нь хайран ч үзэл бодол нь түй түй түй ичиж үхэх минь

Сатон

Өөрийгөө нэгэнт таньж гүйцсэн хэн бүхний үр садыг үл үзэгдэгч жамт шуурга оролдож эхэлж байна даа гэж мэгээд ккккк

H.Ray (зочин)

нээрээ нохой шиг амьдрахыг шаардаад байгаа нийгэм шүү...бас Ицми шиг улс төр гээчийн тоглоом болохгүй байгаасай гэж бодож байна.

Зочин

"90-TEAM"
АН ынхаан та хэд одоо 90 оныхныг МАН-д алдлаа шүү дээ,
Утасны операторууд BE, ID гэхчилэнгээр залуусыг татдаг шиг энэ бол МАН ын шинэ сегментэд чиглэсэн үйл ажиллагааны эхлэл
Санаа нь сайхан боловч цаагуураа 2012 ын шоу гэж бодохоор л ...

HERO (зочин)

very nice

Эрдэнэ (зочин)

Интернет хүртэл картаар ордог байж дээ.

AEЯO

"Чи улс төрөөр оролдку бол улс төр чамаар оролдоно" гэж үг байдаг шүү нээрээ

Аймааар иртэй хутга

Бичин одоо бас Соц нийгмийг зурган дээрээс л харсан хүүхэд шүү дээ

Шувуухай

үе үеийнх хүмүүсээс үе үеээрээ хоцорцон хүмүүс ч бас бий. Бид тэднийгэ эхлээд ойртуулах хэрэгтэй болуу даа... амжилт

showtimer (зочин)

Uls turuur bi oroldoxgui bol uls tur nadaar orolddog gedeg demii ugnees bolgoomjil

Луу & Мэлхий

Симба ч хөөрхөн л дөө. Тэрэн дээр гардаг тотьны дуу хөгжилтэй...
Наргил модны самар надад байна чамд байна...( донжтой дуулнаа тэрийгээ )хэхэ

Хэн нэгний гар хөл болохгүй явж чадвал улс төрөөр оролдсон ч яадийн, Чаддаг хүмүүс нь очиж өөрчилөхгүй бол нохойнуудын хөлөнд үрэгдлээшд.

Энэ клуб аль нэг намынх биш гэдэгт найдаж байна, амжилт. ( болдог бол нэгдмээр л байна )

Аанхаа

Хэн ч нэгдэж болноо найзуудаа

Batsy

Аеро-гийн хэлдэг үнэн шүү. гэхдээ тэр бол хувь хүн болгоны л дотроо бодох бодол. Хамгийн гол нь зорилготой, зүтгэлтэй, итгэлтэй, бодолтой залуус олон болог ээ. Би лав өөрсдийнхөө үеийг Ардчиллын 2 дугаар давалгаа гэж үздэг. Өмнөх үе маань Ардчиллын хэлбэрийг нь загварыг нь оруулсан бол харин бид утгыг нь оруулах ёстой гэж боддог. Зээ 90 тиймийхэндээ амжилт хүсье. Бидний үе юу юугүй ирчихлээ шүү

vanlii (зочин)

runner bid 2 1 uye yum baishd.
hamag dursamj sergeesen saihan bichleg bn. tsehiin 50iin undaa, bogloo geel er n olon yumiig martsan yavaan bn shu
buduuleg, buruu zurshil bureesee saltsgaay gedgiig demjij bn, amjilt!!!

Иргэн Балбар

Амжилт хүсье. сайн үйлс дэлгэрэх болтугаййй

Нэг_хүү

xz xz xz xz xz ca ene yu vee taagaarai ntr. Bidnii ue uragshaa

eenkhokho

Та нар тэгээд юу хийх юм бэ? Гоё л сонсогдож байна, хүмүүст сайхан сэтгэгдлийг төрүүлэхээр байна. Гэхдээ жишээлбэл яг юу хийх вэ? Үгүйдээ гэхэд ганц зүйлийг өөрчлөх хэрэгтэй шд. Жишээлбэл хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцох чиг хандлага, хог хаяхыг багасгах ч гэдэг юм уу... Үндсээр нь өөрчилнө гэдэг бол амаргүй ажил л даа...

Луу&Мэлхий (зочин)

Үеийн залуусыг зөв бодолтой, зөв явдалтай.
Сэтгэлгээг нь өөрчилөхийг бодуул дажгүй тээ.
Тэрнээс биш хог түүгээл, ногоон гэрэл асахаар алх, улаан асвал зогс гэвэл утгагүйшдээ.

Нохойн сүрэг л болмооргүй

Бяцхан завь (зочин)

Картын барааныхан гэхээр бас л эмзэг сонсогдож байна шүү хэхэхэ гэснээс ид амьдардаг нас шүү дэээ гоёоо гоё ухаантай байж чадуул бүр ч гоё сайхан нас

dursamj (зочин)

50-ийн ундааг 80-ийн напальонтой иддэг байлаа. Бас Найрамдал зуслан дурсгалтай шүү, одоогийнхоосоо хэд дэхин хямдхан хэрнээ хэд дахин урт ээлжтэй байж дээ.

ИЩЧЭ

Хамаг өсөлтийн үе нь бөөн витаминжуулалтын үед явагдсан маа дүүгийн үеийнхэн л байх нь дээ

tugsuu (зочин)

ug ne yag saihan onoj bichjee hamag l dursamjuud nudnii urduur howorch ongorloo gehdee uuchlaarai neg sonin yum bna ooriin chine neeltiin ajillagaandaa urisan zagwar huwtsas duujlegsed uneheer ooriin chine bichsen shig yarwailttai gaduur guideg sh dee ternees busad ne saihan bichjee bayarlalaa amjilt husye

Зочин

mundag bn shu mangar batsan

Зочин

mundag bn shu mangar batsan

Tudu (зочин)

Сайхан байждээ. Улирал болгон онцлогтой чулуугаар байлдах, чавх харвах, бөглөөдөх нтр гээл гэтэл одооны хүүхдүүийг харалдаа хүн биш байхгүй эд чин гэшшшшшш

zuzu (зочин)

sain bichsen bna

Smile (зочин)

Saihan bichjee. Bvr magtmar hvn bvrt unshuulmar sanagdlaa.

H o t b a d (зочин)

дүү хүүд: хүн угаасаа нийгмийн бүтээгдэхүүн, тухайн нийгмээсээ хамаарч хүмүүждэг болохоороо нийгэм ямар байна яг л тийм хүн болж хүмүүжнэ.аль тэр соц-ын үед амьдрач ажиллаж байсан тэтгэврийн хөгшчүүл, одоо ач үрээ үнэрлэж байгаа хижээл насныхан, соц-ын хамгийн сүүлийн бүтээгдэхүүн та нар байхгүй болж байж нийгэм маань жинхэнэ утгаараа хүнлэг ардчилсан болж магадгүй.нэг эрин өнгөрч байж цоо шинэ үе гарч ирнэ.

iGan

86-90 ийнхэн социйн сүүлчийн бүтээгдэхүүн гэвэл эндүүрэл болох байх гэж боджийшдээ.

H o t b a d (зочин)

бараг л шдэ.

waagaa (зочин)

zuv bichleg bn...

Sansar (зочин)

Ene blogiig omno n unshij bgaagui onoodor sanaandgui Tsenzurgui yriad orsniig chine olj uzeed blogoor orj uzlee.Goy dursamj bichjee,manai sansar ch goy shu.
Ooroo 48-d manai ahtai hamt surjiisan nz n bna.Ter uyd sega,sony her ih toglodog baisan talaar yrih ch ym bish..Sansariin PC-uudiig guitseesen2.Tanidaggui mortloo zurgan deerees tanai angiinhniig harsaar bgad tanidag hun shig haragdjina.
Tsaashdaa iluu sain niitlel bicherei,amjilt :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)