АААННХХААА : Төрийн албан хаагчдыг загнахыг мөрөөддөг data:blog.pageNameАААННХХААА

Төрийн албан хаагчдыг загнахыг мөрөөддөг

 Гаамп бизнес хийх их гоё арга сэдсэн байсан уншаарай таануус, би бас өөр баяжих арга нэмэрлий томчууддаа.

Нэг гоё гуанз байж ээ, төрийн хөрөнгө оруулалттай, “Том” гэдэг нэртэй. Газар асуудалгүй, төв зам дагуу иргэн Балдангийн кафег хаагаад оронд орчихсон. Яахуу дээ цаад чинь хэдэн удаа шүүх цагдаагаар явсан гэсэн, нэмэргүй болохоор нь телевизээр гарч өлсгөлөн зарлаад, өөрийгөө шатаана гэж айлгаад тэгээд мартагдсан даа.

Ажилчид гэвэл нэг зөөгч, хоёр тогоочтой. Дээрээс нь нэмээд удирдах албанд нь зохион байгуулагч, ширээний зохион байгуулагч, заалны зохион байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, хүний нөөцийн дарга, хяналтын албаны дарга, гүйцэтгэх захирал, дэд захирал гэсэн сүртэй сүртэй местүүдтэй. Тогооч зөөгч нартаа сард 108 –ыг нь татвар суутгаж өгөөд, харин удирдах албаны ажилчдыг 1 саяар цалинжуулнаа. Тэр гуанзанд жижигхэн дарга болохын тулд даргад нь 5 – 10 сая төгрөгийн хахууль өгсөн байх учиртай, гуанзны дарга бол цүдийгээстэй. Өндөр цалинд санаа зовох юун, төрөөс гаргаж байгаа юм чинь.

Хоол нь амттай байна уу амтгүй байна уу гэдэг асуудал биш, таньдаг мэргэжлийн хяналтын даргаараа шалгуулаад “онц” дүн тавиулчихсан. Хажуу талд Батын гуанзны хоол амттай, хүмүүс шаваад байхаар нь нөгөө таньдаг мэргэжлийн хяналтын даргаараа шалгуулж “анхны тусламжийн хайрцаг байгаагүй, 12 –оос хойш хэтэрч ажилласан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй” гэх мэтийн шалтгаар хаалгуулчихсан, хуулинд байгаа юм чинь.

Бусад хоолны газрын зөөгч үйлчлүүлэгчдээ үе үе загнуулах зовлонтой, харин энд бол тэгэхгүй шүү. “Наад бантангаа гудруул гудар, манайд өөр юм байхгүй, чамд ер нь хоол зарсан ч яадгийн зараагүй ч яадгийн яшиг л байна зүгээр” гээд л томорно доо “Том” гуанзныхан.

“Хүмүүс биднийг гуйж хоол иднэ үү гэхээс бид хүмүүсийг гуйж хуушуур зарна гэж байхгүй шүү харин ч нэг” гэсэн үзэл сурталтай. Хоол амттай байна уу, шорвог байна уу, хоносон байна уу түүхий байна уу хамаагүй. Орлого ашиг нь хамаагүй ээээээ, төрөөс санхүүжиж байгаам чинь айлтгүй. Бүүр мөнгөгүйдээд байвал хоолныхоо менюг хамаа намаагүй нэмж ширхэг хуушуурыг мянгаар зарна. Авах хүн олдохгүй гэж үү, олдноо төрийн зарим нэг байгуулгуудын ажилчид заавал тэр хуушуурыг идэх ёстой гэсэн заалтыг нэг найзаараа шийдүүлээд л болоо.

Бас нэг найзынхаа эрээнээс оруулж ирсэн загвар дизайнгүй, чангахан суухад хугарчихдаг хэн ч тоож авдаггүй сандалнуудыг гуанзандаа шахчихсан, найзыгаа дампуурлаас аварсан суутан дарга. Найз нь давраад 00 –ын цаасны үйлдвэр байгуулаад 400 –ийн үнэтэй энгийн цаасыг дөрвөн мянгаар шахаж байгаа гэсэн, зөвхөн “Том” гуанзанд зориулаад.

Сардаа нэг удаа Бат-сүмбэрийн хөгшчүүлийг ч юмуу асрамжийн бацаануудыг гуанзандаа цуглуулан пирошкигээр шахаж хүмүүнлэгийн үйлс хийнэ. Тэгснээ өөрсдөө хэрхэн сайн үйлс хийж сайхан сэтгэл гаргаж байгаагаа магтан дуулж харин хажуу талын Батын гуанз хүмүүсийг яаж шулж мөлжиж байгаа талаар ам уралдан ярилцна.

Захиалсан хоол цагийн дараа ирдэг, түүхий төмстэй. Зөөгч нь гэж 80 настай хөдөлж цөхсөн хөгшин чуганц, буузыг нэг нэгээр нь зөөгөөд ч байх шиг, ер нь бууз хуушуураа ялгаж харж байгаамуудаа гүй ч юмуу. Харилцааны соёл гэж авах юмгүй, махнаасаа олон үстэй цуйван “Том” гуанзанд л бий. Гэхдээ хэрүүл өдөөд хэрэггүй, өөрөө л хохирно.

Ийм нэг гуанз байгааааааааад л байвуууул яахуу. Даргын хувьд гуанзны орлого ашиг, үйлчилгээ нэр хүнд огтоос падлийгүй, цавчаа хийх сайхан боломжууд л гарч байвал баярлаж хөөрнө. Сайндаа ч цонхоо ваакуумжуулаад байгаам биш, бас нэг найзынхаа цонхны үйлдвэрийг аварч буй нь тэр.

Олон “Том” хүний саалийн үнээ цавчааны талбар болсон энэ гуанз хаагдахгүй ээ хаагдах хууль ч гарахгүй. Дарга нь ард иргэддээ төрийн үйлчилгээг хоолоор нь дамжуулж шууд хүргэж байна гэсэн ухуулгыг цацна биз.

Тэр гуанзанд ороод зөөгчийг нь мянга загнаад, гомдол мэдүүлээд ямар ч нэмэргүй л дээ, яг л бид төрийн албан хаагчдын өрөөнд ороод загнах зүрхгүй байдаг шиг. Төрийн алба. Би төрийн албаны хурган дарга нарыг яг л банкны телерүүд, утасны операторууд шиг загнахыг мөрөөддөг. Хүмүүсийн ажлыг саатуулаад байгаа “дотоод ажилтай” гэсэн сүржин гаруудын өөдөөс “ажлаа хийж чадахгүй бол гар” гэж хэлмээр санагддаг.

Хороон даргын ширээн дээр нь “та миний ажлыг үнэлнэ үү” гэсэн товчлууртай бяцхан зүйл байхыг мөрөөддөг. “Олон хүний асуудлыг шийдэж өгсөн нь их цалин авна” гэсэн хууль гарчихвал яах бол. Асуудал гарсан хүнд уралдаж очиж үйлчлээд л цалингаа нэмүүлэх болов уу эсвэл албаар хүмүүст асуудал үүсгээд шийдэж буй дүр эсгэж мөнгө сожих болов уу.

Ай мэдэхгүй, “ямар ч хүн хамгийн муу муухай зүйлийг боломж л гарвал хийнэ” гэсэн төсөөлөлтэйгээр л хууль баталвал зүгээр ч юмуу.
start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
monroe (зочин)

Nice...

Runner

ямар ч хамаагүй бизнес эрхэлдэг болчоод тэр том гуанзаар чинь авруулхынс

Joe.

сайхан бичиж хөгшөөн

ee byrhan mini (зочин)

Төрийн албан хаагчдыг загнахыг мөрөөддөг

sabrina (зочин)

good...

Аанхаа

Эрдэнэт Миат Төмөо зам цахилгаан станцууд

Witness (зочин)

Дажгүй

Шувуухай

ТӨРИЙН СҮЛД ӨРШӨӨ

egg (зочин)

нээрээ гоё загнахийнсаан, нэг хүнд нь жоохон юм хэлэнгүүт хажуу хавирганых нь хүмүүс нийлээд яг барьж идэх гэж байгаа юм чинь

Сатон

nuhduudiig jaahan huurguud yaria udchihvul avilgiihaa hemjeegeer ursulddug shuu dee laitai udurtuu ted gee l neg muu tsainii gazar jaahan ailgaa l ted gej megee l ain

HERO

тийн шдээ одоо энэ хэд саалийн үнээ нь яг ийм болчихоод байгаа хойно

showtimer (зочин)

Нээрээ тоглоомгүй ингэж мөрөөддөг хүмүүс энэ улсын хүн амын 90 гаруй хувь нь шүү
Бүгдээрээ л том гар томчуудын найз нь болох найзаа болгох мөрөөдөлтэй Ийм бохир хөрсөн дээр шарилжнаас өөр юу ургах вэ дээ. Найзуудаа мөрөөдлөө жаахан өөрчилмөөр байгаа юм шүү улс төр бол хүний хийх адгийн юм амьдрах адгийн арга гэж Аристотель хэлчихдэг бил үү

Сатон

mongol ulsiin 5n hun tutmiin oiroltsoogoor 2 ni ulsturjin sedevt nugas gejugaa biz, nadas ugsuuleed kkkkk jishee ni Saikhanaa hero showtimer 3iin hen ni engiin ajilchin irgen be uls tur yarih durgui ni

Нэг_хүү

za hampanaa avruulahad hed heregte bol bz

Зүрхээ алдсан коке (зочин)

Үнэхээр гоё бичиж ...
Цаанаа нэг донжтой ...

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

энийг чанга дуугаар уншвал зохино....гэхдээ зөвхөн "Том" гуанзны үйлчлүүлэгчдэд....эдр

Тав дугаар сар

Сайхан бичлэг байна. Гэхдээ ер нь зарим төрийн албаныхны харьцаа эрс сайжирсан юм шиг санагдсан шүү. Эртээд нэг асуудал шийдүүлэх гээд явсан чинь дажгүй л байналээ.

ogoolii

хуулиа мэддэг бол хэн гуайг ч загнаж болно ш дээ хүссэн хүсээгүй үг нь олдоно доо

Иргэн Балбар

гээндээ ч бий гоондоо ч бий гэж боддийшд би

крафти

ннннннннхэнннн

Батука

гээндээ ч би гоондоо ч бий шүү. хэхэхэ.

Батука

anhaa mani chinii muruudliig biyluulii chi maniigaa zagna zagna hehehehehe

Ицми

ёстой гоя бичжээ хэхэхэх. тэр хороон даргын өмнө тийм кноп байвал яаж ч дарсан дандаа "сайн" гдг үнэлгээ гарахаар тохируулчих байхоо гарууд кк.

эний чинь твиттер дээрэ тавьчий байз к

Атаархуу Азаа

хэхэх энэ бол аймар кккк элэг

шаагаа

ter uneen..

uyanga_ts (зочин)

Би нэг тийм гуанзны дарга болж гялс цүдийж үзийнсаан. "Том" гуанзны хаясан шавхруу хүртсээр байгаад ходоод гэдэс ар нуруутай наалдаад уджийн даа, хөөрхий

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)