АААННХХААА : Хайр дурлал : LoveLess vs. LoveFul data:blog.pageNameАААННХХААА

Хайр дурлал : LoveLess vs. LoveFul

Love-less : Дэлхий дээрхи бүх дууны 95 хувь нь хайрын сэдэвтэй байх. Кинон дээр гардаг мундаг хайр дурлал бодит амьдрал дээр байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ер нь бол харь гаригийнхантай кино ч зөндөө л байдаг. Гэхдээ сонин зүстэй тэр нөхдүүдийг жинхэнээсээ харсан хүн хэд бол доо. Тэрэнтэй адилхан л хайр бол зүгээр л нэг кино юмуу дууны сонирхолтой сэдэв юм.

Love-ful : Чи өөрөө хүнд хайртай болж үзээгүй болохоор л тэгж санагдаж л дээ. Эргэн тойронд чинь хүмүүс дурлалцаж л байна шүү дээ. Гэхдээ цөөхөн хүн л жинхэнэ хайрыг мэдэрдэг юм шиг.

Love-less : Мэдээж эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэгэндээ татагдаж хоорондоо дотно харилцаа үүсгээд явах нь байгалийн хууль шүү дээ. Өөртэйгөө тохирсон хүнээ хайж олох нь л жаахан төвөгтэй. Миа нь миатайгаа лаг нь лагтайгаа учраад л явж таараа ш дээ. Тэгээд л тэр болгоныг өөрсдөө хувьдаа хайр гэж дүгнэдэг биз.

Love-ful: Үгүй шүү хөгшөөн. Жинхэнэ хайртай л бол чамд Анжелина Жоли шиг хөөрхөн хүүхэн ч дурласан хүний чинь хажууд зүс муутай санагдана. Яг энгийн бодит нүдээр харахад царай зүс, зан ааш, мөнгө хөрөнгө гээд л бүх талаараа илүү хэн ч байсан хайртай хүн шиг чинь чиний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй.

Love-less : Үнэхээр бүх талаараа илүү бол тэгээд л тэр хүнд нь дурлана биз дээ. Утгагүй хоосон мөрөөдөмтгий юм ярихын.

Love-ful : Чиний хувьд хэрэгтэй зүйл гэж байхаас биш дуртай зүйл гэж байхгүй. Ашигтай хүн гэж байхаас биш хайртай хүн гэж байхгүй юм байна.

Love-less : Хүн чинь хэрэгтэй юмандаа л хайртай байдаг юм байгаа биз дээ найзаа.Тэгээд ч надад дуртай юм зөндөө л байна ш д. Дуртай дуу, дуртай хоол гэх зэрэг.

Love-ful: За яах вэ дуу, кино, хоол энтэр бол мэдээжийн асуудал хүн болгонд л өөрийн гэсэн сонирхол байдаг. Харин би арай нарийн юм яриад байна л даа, арай илүү сэтгэлийн хөдөлгөөн агуулсан мэдрэмжийн талаар.

Love-less : Хүн болгонд дуртай өнгө гэж байдаг. Би хүүхэд байхдаа ногоон өнгөнд дуртай болохоор ногоон өнгийн харандаа, ногоон өнгийн баримлын шавар хамгийн түрүүнд дуусчихдаг байсан. Гэхдээ ногоон өнгөнд дуртай байлаа гээд ногоон өнгийн хувцас өмсдөггүй яагаад гэвэл надад ногоон өнгө зохидоггүй. Би улаан өнгөнд дургүй гэхдээ зохидог болохоор нь улаан өнгийн хувцас өмсөх дуртай. Үүнтэй л адилхан ш дээ хайр гэдэг чинь. Хүн чинь өөртөө таарсан зохисон хүнээ л олж хамт амьдарч дунд нь янз бүрийн сэтгэл хөдлөл дасалт энээ тэрээ үүсээд хайр болдог байхгүй юу.

Love-ful : Чи тэгээд улаан өнгийн хувцас өмссөөр байгаад улаан өнгөндөө дуртай болчихсон уу, үгүй биз дээ. Зүгээр л нэг хамт амьдрал зохиогоод явъя гэсэн бодолтой, гаднаас нь харахад үнэхээр сайхан амьдарч байгаа сайхан хосууд зөндөө л дөө. Гэхдээ тэдний дунд араар тавилт, салалт гэх зүйлс байнга тохиолддог байхгүй юу. Яагаад гэвэл нэгэндээ хайргүй зүгээр л амьдраад явна гэсэн аж ахуйн сэтгэлээр хоорондоо холбогдсон болохоор тэр.

Love-less : Тэгээд тийм мундаг дурлачихсан хүмүүс хаана байнаа хаана байнаа? Чиний тодорхойлсон аугаа хайр гэдгийг хүлээгээд сайхан амьдралаа баллах уу айн.

Love-ful : Сайхан амьдрах жаргалтай амьдрах хоёр чинь ялгаатай юм шүү дээ.

Love-less : Чамд нэг юм ярьж өгье. Эрэгтэй асууж л дээ, “би сая доллартай байвал намайг тоохуу” гэсэн эмэгтэй нь “үгүй ээ надад хайр хэрэгтэй биз дээ” гэж , “тэгвэл сая доллартай бас ухаантай байвал яахуу” гэсэн эмэгтэй “арай л хангалтгүй байхаа” гэж, “тэгвэл сая доллартай ухаантай бас царайлаг бол чи надад дурлах уу” гэж асуухад эмэгтэй “тэгвэл мэдээж дурлах л байхдаа” гэж ээ. Тэгсэн залуу хариуд нь “хэрвээ би сая доллартай ухаантай царайлаг байвал чамаар яахын” гэжээ. Энэ чинь л бодит амьдрал бодит хайр шүү дээ анд минь.

Love-ful : Ямар робот биш дээ. Бид чинь энгийн нэг мах цуснаас бүрдсэн амьтан биш шүү дээ. Хүнд сэтгэлийн хөдөлгөөн гэж нэг сайхан мөртлөө аймшигтай зүйл байдаг. Хайртай л бол тэр хүнд маш их тэмүүлж сэтгэл нь асар их хөдөлдөг, ямар нэг далд энергинд нь ч татагдаад байна уу гэлтэй. Тийм мэдрэмжийн хажууд сая доллар огтын нөлөөгүй л дээ.

Love-less : Чиний наад яриад байгаа оригиналь хайр чинь ижил хүйстэнүүдэд л тохиолдох байх. Нийгмээс яаж ч гадуурхагдсан, өөрсөддөө ашиггүйг нь мэдсээр байж нэгэндээ дурлаад л явж байна шүү дээ. Чинийхээр бол “Бөгтөр уул”, “Ромео ба Жульета” хоёрын ялгаа байхгүй юм биш үү. Тэр сайхан романтик хайр чинь энэ кино ба жүжиг дээр адилхан л гардаг шүү дээ.

Love-ful : Гомо лесбинүүд чинь байгалын алдаа болохоор буруу юмандаа тархи нь цочрол өгөөд байдаг биз. Гаж юм чинь гадуурхагдахгүй гээд яахав дээ. Тэгээд ч ижил хүйстэнүүдийн хүрээнд ч ашиг харсан амьдрал жинхэнэ хайр хоёр нь ялгаатай гэж бодож байна.

Love-less : Тэгвэл нэг юм асууя. Нэг залуу нэг эмэгтэйд дурлаад, нөгөөх нь даанч тоосонгүй. Гэхдээ залуу орой болгон утасдаж хөгжилтэй юм ярьж, гэнэт янз бүрийн сюрприз бариад, байнга хэрэгтэй үед нь тусалж гэх мэт янз бүрээр тэмцсээр байгаад өөрийн болгожээ. Энэ хайр мөн үү?

Love-ful : Миний бодлоор эмэгтэй тэрүүхэн үедээ зүгээр л сэтгэл нь уярч жаахан дассан болохоос яг хайртай болсон эсэхийг яаж мэдэхэв дээ. Тэгээд ч хайрын төлөө ухаанаар тэмцэнэ гэдэг утгагүй асуудал. Ухаанаар юмыг шийднэ гэдэг чинь тэгээд л ашиг хараад байна гэсэн үг шүү дээ. Хайртай хүнтэйгээ яг л байгаагаараа харьцах хэрэгтэй. Чамд дурлаж ч магадгүй дургүй нь ч хүрч магадгүй.

Love-less : За за гэхдээ чиний яриад байгаа шиг тийм хайр олдохгүй байлгүй дээ. Дэмий юманд сэтгэлээ зовоож ихийг хүлээж байснаас сэтгэлийг чинь татсан гайгүй хүн байвал эртхэн өөрийгөө дайчилж тэрнийхээ төлөө тэмцсэн нь дээр байхаа.

Love-ful : Миний ярьсан шиг хайр үнэхээр байдаг, би мэднэ. Тэгээд ч үнэхээр тэгтлээ дурласан хүнтэйгээ л хамт байхгүй бол хүн хэзээ ч жаргалтай байхгүй.

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Аюуш (зочин)

олон юм бодогдуулаад хаячлаа

Энэрэл (зочин)

ваав гайхалтай

Б.Батзориг Kun ALLAH

saak boljee

Tavna (зочин)

bodohoos ch yadargaatai sedevdee... ene talaar ogt bodohgui bval amar bishuu?..

Зочин

одоо үед бол хүн болгон л LoveLess

Батмөнх

Сайхан бичжээ...

Өнөржаргал (зочин)

Их сонирхолтой болжээ..Нээрээ олон юм бодогдуулчлаа

bb (зочин)

goy bolje.unexer unen xairtai xunteige xamt bj chadxgu bl xairtara dutagdana,gachigdana...

Улаан Хатан

гоё бичжээ.Амьдрал дээр аль аль нь л бдаг бх.Тэхдээ би Love full-н талд бна.(^^)

bultsaga (зочин)

yaltai bilee

Gerlee (зочин)

Bi loveless yum bolov uudaa hehe, unshsan chine tegj sanagdlaa... ter suuliin hesegt baigaa araas ni guij baigaad uuriin bolgoson ni hair mun uu gej... Hun haranguutaa hairtai boldog gej baidag yumuu teriig ni bodit hair gehgui, tuhain uyed emegtei zaluu taalagdaagui l baigaa bizdee tegeed hicheengui zutgeliin ur dund huuhen zaluud durlasan met... durlal deer uussen bie biendee itgeh itgeltsel, halamj, hundetgel deer hair bii boldog gej bi bodoj bna... Yu yunii tuhandgui bi hairtai gej guih utgagui met... Mungunii tuhaid hichneen ih bagtaj yadam hair bailaa geed ogt mungugui bol bas l hetsuu shuudee, bagtaj yadsan bish yumaa gehed udur honogoo dutah yumgui unguruuh mungutei l baih shaardlagatai bolj taarna. say dollartoi, uhaantaid ni durlaagui hernee tsarailag bolchinguut durladag ter emegtei yund tatagdchihavaa. Gadaad baidal, huurhun tsarai ungu uzemj hairlahuits zuil gej uu... bi loveless yum bolov uu???
Dashramj helehed chinii niitleluud uneheer ih taalagdlaa amjilt husey...

shima_97 (зочин)

найзын зөвлөгөөг дагасан чинь сонирхолтой юм аа. блог дээрээ тавьчихвал уурлахгүй биз дэ? ямартаа ч баярлалаа. shima.bblog.mn

Коала

би чинь аль аль нь юм шиг байгаамаа ккк. Сэтгэлийн хөөрөл болон бодит байдал 2г хамтруулах хэрэгтэй болов уу

Erdenee

Аанхаа, танай аав танай ээжийг панаалдсаар байж авч суугаад, чи төрөөд, гурвуулаа аз жаргалтайгаар хорвоог туулж байвал энэ юу вэ? Хайр биш үү? Манай эмээ өвөө хоёрыг аав ээжүүд нь сайн танилууд учраас хүчээр суулгаж, тэдний ач зээ гэж үй түмэн юм болоод, хоёр буурал нь аз жаргалтайгаар амьдраад дууссан байвал тэр хайр биш байх уу? Яг үнэндээ хайр гэдэг бол мэдрэмж биш, харин тэвчээр байх ёстой. Яагаад гэвэл, төгс хүн гэж байхгүй. Эхлээд суугаад, хуримаа хийчих хэрэгтэй. Дараа нь салахгүйн төлөө зүтгэх ёстой. Тэгээд олон хүүхэдтэй болбол хайр майр чинь ёстой асуудал биш болно доо. хэ хэ хэ хэ. Ер нь бол аав ээжийнхээ суу гэсэн хүнтэй суугаад дасчих хэрэгтэй. Ер нь царай муутай хүүхэн гэж ч байхгүй, үнэн царайлаг хүүхэн гэж ч байхгүй. Эхэндээ жаахан эвгүй юм шиг санагдаж байгаад сүүл рүүгээ бол хурхирах нь бүүвэйн дуу, хулмас нь сүрчгийн үнэр болж хувирдгийм даа. Би эхнэрийнхээ хулмасны үнэрт дуртай. Яагаад гэвэл тэр хулмасгүй бол тэр минь биш болчино шд. Тэгээд би арилгуулдаггүй юм аа. ккк

MC Аав

эхлээд хуримаа хийчих маргааш өглөө нь 2уулаа бүхнийг шинээр эхэлье гээд айн ккк
тийм юм байхгүй ш дээ.
үгүй юм байна аа тийм юм байдаг юм байна би нэг жишээ мэдхийн байна.
гэххдээ л ховор юм байна.

mb (зочин)

Minii bodloor 2hun neg negendee adilhan huchtei tatagdaj hamt bhdaa uur yu ch husehgui bn gedeg jinhene jargal!, uitgartai urt amidarsnaas tegej boginohon amidarsan n deer!, aa haraal id gej!,jinhene kaif avah bhdaa!.

D!O (зочин)

ААНХАА ХАЙРТАЙ УУЛЗСАН УУ ?
ААНХАА ХАЙРЫГ УНШССАН УУ ?

babino (зочин)

loveless l bolj taarlaa bi. lovefull chini udaan urgeljildeggui heseghen hugatsaand amsah todiid l irdeg yum shigee.

~Lonely Wind*~

LOVE-FUL хүмүүс л жинхэнэ хайртай учирдийм даа

Siourses (зочин)

LoveFul- aar yavdiin bna, yavaad bna gej bodson uguin bna lee. Odoo bol Loveless bolchihson bna. Ugui ee yahav loveful- tohioldvol sain l biz.

Cherry (зочин)

medkymdaa, hair gej chuham yuchiin? uuruu uurteige dotroo zarimda ingej yaridagshd

shima_97 (зочин)

hi, yaaj blogoo sergeegeed bnaa?

бүбээ (зочин)

Сайхан хайр байдаг олдвол алдаж болохгүй гэж алдарт зохиолчийн хэлсэн үг байдаг хүн болгон үүнийг хүсдэг дараа нь олдог баярладаг тэгээд хэн нэг нь араар нь тавидаг,,,,, ингээд зарим нь хувь заяатайгаа эвлэрнэ зарим нь сөрж явна

сайхан хайр гэж юу юм бэ
араар тавилтыг алт болгож ашигтайгаар эргүүлсэн хүн байна уу зөвлөөч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)