АААННХХААА : Би нийгмийг оюунжуулагч гар байсан бол ингэж солиорох байсан data:blog.pageNameАААННХХААА

Оюунжуулагч А: Манай нийгэм харанхуй бүдүүлэг олон залуусаар дүүрчээ, миний хувьд энэ асуудалд ихэд эмзэглэж залуусыг оюун санааны шинэтгэлд уриалан дуудаж байна. Одоо нэгэн архичин залуу дээр оюунжуулах ажиллагаагаа эхлье.

- Танд энэ сайхан шинэхэн өдрийн мэндийг хүргье, сэтгэл гэгэлзүүлсэн намар цаг эхэлж байна. Энэ хорвоогийн элдвийн асуудлын талаар ярилцаж болох уу

Оюунжигч А: Надад мөнгө өхиймуу.

Оюунжуулагч А: Бид нар мөнгийг хэт их шүтээд байдаг нь эргээгээд өөрсдийг минь материаллаг зүйлсээс хараат болгож сэтгэлийн тэр ариун сайхан зүйлсийг үгүйрүүлж хүмүүнлэг чанарыг гээгдүүлж байгаа юм шүү дээ.

Оюунжигч А: Ингэхэд чамайг ерөөсөө харж байгаагүйн байна, чи хаанахынх вэ хөгшөөн.

Оюунжуулагч А: Дуудах нэрийг ээж аав маань А гэж өгсөн, эцэг эхийнхээ ачийг дусалхан төдий ч хариулж үзэх юмсан гэж л бодогддог юм даа, чиний ч миний ч ээж аавууд бүгдээрээ л амилсан бурхад шүү дээ. Таны бурханлаг алдарыг мэдэж болох уу, таны дотор бурхан оршиж буй шүү дээ таны дотор Чингис хааны бодол оршиж буй шүү дээ.

Оюунжигч А: Надад байгаа нь мянга л байна, ганц юм гуялчихы чи энэн дээр мянгыг нэмчихээч хө.

Оюунжуулагч А: Уучлаарай та сонссонгүй бололтой, нэр чинь хэн бээ

Оюунжигч А: Баруун салааны заазуур А гэж танихгүй юу чи

Оюунжуулагч А: Өмнө нь таньдгүй байсан одоо мэддэг боллоо, би нэг хүн шинээр таньдаг боллоо, би нэг атмаан шинээр таньдаг боллоо, би нэг шинэ найзтай боллоо, би нэг Монгол залуутай танилцлаа, тун баяртай байна.

Оюунжигч А: За би ч бас баярлалаа, тэгээд мөнгө байгаамуу даа

Оюунжуулагч А: Надад мөнгөнөөс үнэтэй зүйл би, энэ бол сэтгэл. Таны биений далан тав хувь нь ус шүү дээ, ус өөрөө амьтай бөгөөд баярладаг, сонсдог, бүхэл бүтэн далан таван хувь нь гээд боддоо.

Оюунжигч А: Заавал далан таваар яахын бэ, ганц нойл тав байхад л болоо ш д.

Оюунжуулагч А: Усанд хайртай гэж хэлбэл молекул нь төгс сайхан хэлбэртэй талстжаад үнэхээр гоёмсог нөлөө үзүүлнэ, алив надруу сайн харж бай хайр хайр хайр хайр хайр ... бүгд чамайг хайрладаг бүгд чамайг хайрладаг...

Оюунжигч А: Чи хөө, нэлээн муудсан байна шүү, одоо харьж амар дөө

Оюунжуулагч А: Та надтай дөнгөж танилцаад миний төлөө сэтгэл зовж эхэллээ. Энэ бол таны ухаан санаа гэгээрч буйн шинжэээ.

Оюунжигч А: Чи христийн цуглааны фаадээээ юмуу

Оюунжуулагч А: Яалаа гэж дээ, би нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж яваа л хүн байна.

Оюунжигч А: Тэгвэл ху намын п**** юм уу, муу коммунист новшнууд.

Оюунжуулагч А: Та хэтэрхий улс төржөөд байнаа. Та бүхэнд өөрсдөд чинь хэрэгтэй үйл ажиллагаа л эрхэлж байгаа шүү дээ. Манай байгууллага архичдын нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Оюунжигч А: Монголын нийгэм хэцүү байна

Оюужуулагч А: Ямар нөхцөл байдалтай байгааг би ч мэдэж байгаа, чи ч мэдэж байгаа, эби ч мэдэж байгаа энкэ ч мэдэж байгаа, таны бодлоор юу нь буруу вэ?

Оюунжигч А: Муу далан зургаан п**** л буруутай, бүгдийг нь буудвал таарна.

Оюунжигч А: Та өөрөө УИХ –д орвол юу хийх вэ хамгийн түрүүнд

Оюунжигч А: Нэг сайхан Лексустай л болно доо.

Оюунжуулагч А: Үгүй ээ улс орныхоо төлөө юу хийх вэ?

Оюунжигч А: Хүн болгонд зуу мянган төгрөг өгнө

Оюунжуулагч А: Бид архичдаа сонсъё нэртэй аян өрнүүлж байгаа, үүний талаар бодлоо хуваалцаач

Оюунжигч А: Тэгээд яана гэж, архинаас гаргах юмуу архи авч өгөх юмуу

Оюунжуулагч А: Архичдынхаа санаа бодлыг сонсож сурталчилгааны плокат гардуулна. Мөн хэрхэн зөв хүн болж төлөвших талаар лекц, сургалт явуулна.

Оюунжигч А: Сонгуулийн сурталчилгаа юмуу?

Оюунжуулагч А: Яалаа гэж дээ та ерөөсөө үндсэн зарчмыг нь ойлгосонгүй. Ямар ч улс төрийн хүчинтэй холбоогүй.

Оюунжигч А: Улс төр гэдэг чинь тогтолцоогоороо болохгүй байгаа юм төсвийн мөнгийг хувааж идсээр байгаад бидэнд юу ч өгсөнгүй, ёооо бүүүр өлсчихлөө.

Оюунжуулагч А: Нээрээ хоолны тухай ярилцъя. Та ямар пицца –нд дуртай вэ.

Оюунжигч А: Юун пицца, ямар юм байдын

Оюунжуулагч А: Пицца яагаав дээ, юу гэмээр ч юм дээ хуваагаад хуваагаад иддэг бөөрөнхий...

Оюунжигч А: Аан эхлээд туулайтай тааралдаад, дараа нь чоно баавгай сүүлд нь үнэгэнд идүүлчихдэг үү?

Оюунжуулагч А: Биш ээ, пиццааа пиццаа ш дэээ чи одоо хайшай юм бэ

Оюунжигч А: Чи муу үхсэндээ хараал урсгаад байгаан, өөрөө пицдаа за

Оюунжуулагч А: Ийм муухай хараалын үгсийг одооноос эхлээд хэлэхгүй гэж тохирох уу. “Би хараал хэлэхгүй” гэж өөртөө 100 давтаад хэлээрэй

Оюунжигч А: Яаж давтана гэж

Оюунжуулагч А: ЗУУ ЗУУ 100 100 ойлгосон уу 100 гээд байна

Оюунжигч А: Зуу татахымуу, хоёулаа юу, одоо юу

Оюунжуулагч А: 100 гр архи уувал тархины чинь хэдэн сая эд эс үхдэг, харин 100 хуудас ном уншвал тархины чинь хэдэн сая эс сэргэнэ.

Оюунжигч А: Юун ном, талхны ч мөнгөгүй байхад

Оюунжуулагч А: Ном сонин үнэтэй гэвэл интернет гэж сайхан зүйлийг ашиглаач. Та бүхэнд зориулж интернеттэй автуус хүртэл явуулж байна шүү дээ.

Оюунжигч А: Интернетээр порно үзэж байсан, ццц лайтай лайтай хүүхнүүд байсан. Өөр гоё гоё юу юу хийвдээ.

Оюунжуулагч А: Замын гэрэл ороож тавьсан тэр өнгөлөг ваартай цэцэгнүүдийг манай байгууллагынхан санаачилсан юм. Хиймэл цэцэг байсан ч түүнийг дотроо жинхэнэ мэт төсөөлбөл сайхан үнэрийг нь та мэдрэх болно.

Оюунжигч А: Хайран мөнгийг шал хогийн юманд үрэхийн.

Оюунжуулагч А: Бас зүрхэн хэлбэртэй зажигалка тараасан. Хүнд хэрэглээгээр нь дамжуулж хайрыг мэдрүүлэх зорилготой юм

Оюунжигч А: Хөгшөөн битгий уурлаарай гэхдээ чи шизотой юу

Оюунжуулагч А: Ёоооо чи өөрөө дандаа ингээд мунхаг харанхуй чигээрээ явах мал юм даа. Би чамайг оюунжуулахаа больлоо.

Оюунжигч А: Хуцалгүй хийх ажил олоод өгвөл дээргүй юу.

Оюунжуулагч А: Бэлэн сайхан мөнгө өгч байхад тэр хар ажилаар яахнуу чи, эхлээд бодол санаагаа ариусгаад дараа нь ажил хийхээ бод. За дахиад эхлий, би хувь хүний хөгжлийн чиг бодлогыг чамд түгээж олон нийтийн харилцааны...

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
MES POSTZ

Хаха Ай бас хүнд ажил болтойм аа гэж мэгээд.

Аанхаа

Нийгмийн оюун санаа гэж

AXIOM

хэ хэ ёстой гоё бичлэг байна,,,

Цэнхэр нүдэн

харанхуй руу шигдцэн хүмүүс гарах ч хүсэлгүй болчдог байхдаа,эсвэл чадалгүй,

AEЯO

Яааа

Single Piglet [S.P]

аймар аймар

Ицми

хахах нээрээ л бэлэн мөнгө өгөөд бахйад ажлаар яахкээд байгаа хар архичин бэ этр :р

reaper (зочин)

Нийгмийн ихэнх маас оюунжигчА шиг бол яанаа

Нэг_хүү

oyunjigch oyunjih uu oyunjii

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

Энэ чэн харин тархины нугалаагаар тарчмаар бээгий юу гүү юу? хэхэхэ..Цаадахыг нь бодож уншлаа..

Луу & Мэлхий

Нээх их кайф, гуниг 2 зэрэг төрсөн

kukla (зочин)

ккк, їнэн уйгагїй дахиад эхэлдэг гэнэээ

happy (зочин)

ёо ёстой аймаар юмаа өрөвдмөөр. Гэхдээ цаг хугацааны эрхээр энэ зүйл удахгүй устах байхаа.хэхэ хэхэ

Marana

hhaahhahaha asuudalgui saihn oilogjiishd oyunjigch bol....

tuya (зочин)

Minii bodloor Oyunjuulagch A guai ooroo nileed oyunjih heregtei nuhur bna. Uchir ni Oyunjigch A (tsaashid arhichin) ni pizza gej yu baidgiig medehgui osson 40 orchin nasnii zaluu bgaa baih (tiim zaluuhan baruun salaanii ter gej heluuleh arhichin odoo bhgui bailgui dee). Ter oyunjuulagch haashaan tengerees buugaad irtsiimuu? Yamar huntei yaaj haritsah heregtei gedgee sain medej baij huniig oyunjuulna gej yvmaar sanagdchihlaa. Shuud l tengees unachihsan, Mongold nuhtsul baidal yamar bgaag mederch medej chadaagui, er ni bol ooroo ehleed huntei yaaj haritsval hund ym oilguulj boldog gedgiig medej, oyunjij avmar nuhur bna shuu. Mon arhichin ajil olood og gej helj bgaa ni ch gsn ajil baival hiih huseltei baina shuu dee. Hun ajil hiigeed irheeree ooroo tolovshood deerddeg sht ee, ene hun bas tegne gej naidaj baina. Tegeed ch manai Mongold arhichin bolchoogui ch gsn bolohiin irmeg deer bgaa saihan zaluus zondoo bii gej bodoj bna. Zugeer neg plakat haraad tsaad uchiriig ni medehgui bgaa humuus gertee avachaad l galaa asaah baihdaa teruugeer chn. Bas zurkhen asaaguurt hairan mongoo urjee. Zov yumandaa mongoo ur ain ! Ymiig undes suurinaas ni ehlej oorchlolt hiihgui bol, yaag l suuri ni muu baishing gadnaas ni budaad, tsonhiig ni shilleed bn shuu dee. Suurigui baishin ter goy shil, haniig ogthon ch ym gj bodohgui nuraal unana shuu dee, huchteihen salhind !

Инээмтгий хүн

Энэ Туяа юун сүртэй хүлээж авдын бэ ххэ энэ чинь зүгээр л бичлэгшдээ. Өнгөц биш голы нь олж хараач. юун зүрхэн хэлбэртэй асаагуур цц

Bayraa (зочин)

Tuya zow helsen bnaa!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)