АААННХХААА : Тэр нохой ёстой хуцлаал байна ш д data:blog.pageNameАААННХХААА

Тэр нохой ёстой хуцлаал байна ш д

Баян шаарик, эзэн нь гэж сонин нөхөр хувийн ч юмуу хувьсгалын ч юмуу шалтгаанаар нохойдоо бүгдийг өгдөг. Өндөр сайхан хаустаа хов хов хуцан амьдарч зарц нар түүнийг халамжлана. Рээнж ровер жийп, гурван давхар хаустай тэр нохой зөөлөн оригналь буйдан дээр цагираглан хэвтэнэ, гэхдээ үнэхээр жаргалтай байгаа эсэхийг нь хэн мэдэхүү.
    Ядуу мөртлөө жаргалтай амьдрах нь баян мөртлөө зовж амьдарсанаас дээр үү, баян амьтан зовдог юмуу, ер нь сэтгэлээрээ баян нь хэтэвчээрээ баянаас илүү гарах уу, амьдралын утга учир гэж юу вээ энээ тэрээ элдэв том философи бодож чадахгүй, зүгээр л амьдардаг манай баян нохой.
    Хов хов гэхэд үхрийн махтай хоол, вов вов гэхэд хоньны махтай хоол, баруун сарвуугаа өргөхөд охин далматин, зүүн сарвуугаа өргөхөд охин овчарк авчирч өгдөг. Харин дөрвөн хөлөө өргөх гээд цээжээрээ шал арчаад босч ирсэн, амьдралдаа сургамж авсан биз. Нохой хүссэн газраа шээнэ, баана зарц нар түүнийг нь харин дуртай цэвэрлэнэ, бааснаас нь алтны судал шээснээс нь нефт гардаггүй ч гэсэн зарц нараас лав мундаг л даа.
    Нохой ухаантай бишээ, гэхдээ нохой л юм чинь нохой санаатай. Өгзөгнөөс чинь хазаж, өмднөөс чинь урдаг, ярдаг түүнийгээ хайр гэж ойлгуулдаг тэр нохой гоё. Сүүлээрэээ тоглож сүүдэрнээсээ бусгадаг хөөрхөн нохой хаяадаа нэг шонгийн модруу сарьж эрх чөлөөгөө гайхуулдаг. Харин чамайг шээвэл цагдаа ирээд модоор цохино. Тэр модыг нь аваад шидэхэд нохой харайж очоод газар унагалгүй зууж авчраад цагдааг баярлуулна. Харин чи цагдааг уурлуулна. Тиймээс чи зодуулна, бүүр буудуулна.
    Баян ч гэсэн нохой л юм хойно доо, атга махыг атга алтнаас үнэтэйд тооцож асгасан шүлсээ өмднийхөө ханцуйнд арчдаг. Нохойны өмд ханцуйтай байдын тэхүү, өмд ханцуйгүй байдын буруу бичлээ гээд хуцаад байв. Байдын гэж бичэдгүй “байдаг юм” гэж бичдийн гээд бас хуцаад байв, чи бол суут Монгол хэлний дүрмийг тархиндаа нэвт суулгасан, би бол тэнэг цээж бичгэн дээрээ муу авдаг байсан бацаан за юу тэгүүл, тэгвэл гэж байгаам шүү.
    Жаахан хүүхдийг дээрэлхэн хуцдаг онгироо нохой, том амьтан харахаараа хөөрхөн гөлөлздөг зальтай нохой. Адилхан нохой тааралдвал бөгсийг нь үнэртдэг мэдрэмжтэй нохой.
    Өнгө мөнгөнд хэмжигдээгүй үлдсэн энэ дэлхийн цорын ганц сэтгэл хөдөлгөм зүйл бол нохой сүүлээ шарвалзуулах хөдөлгөөн гэж нэг алдартай хүүхэлдэйн кинон дээр хэлдэг санагдана. Гэхдээ манай нохой бол яаж зүгээр байхуу, сүүлээ шарвагануулж худлаа маяглаад хэдэн бор юм хусчих санаатай.
    Нохой төрсөн өдрийнхөө алимтай бялууны лааг үлээхийн оронд идэх гэж дайраад хэлээ түлж гасална, нохойнд даарах вий гээд торгон хөнжил нөмрүүлэхэд шүдээрээ зуугаад сэгсэрч тоглоно, нохойнд лааптоп өгөхөд дэлгэцний ваалпээпэр дээрхи охин гөлгөн дээр мордох гэж оролдоод эрхтэнээ хавчуулна. Жаргалтай амьтанд битгий атаархацгаа, тэр дургиж байна.
    Эзэн нь түүнд машин авч өгдөг, цонхоор хэлээ гаргаад жолоодож чадахгүй арван хүн дайрчээ. Нохой зүгээр, хүмүүс л согтуу байсын за юу. Нохой хөлийг чинь хазаагүй, чи ангайж байхад нь шүдэнд нь өөрөө хөлөө хавчуулаад уйлсын за юу.
    Үе үе гэнэт уурлаад, мэдрэл муутай юм шиг том том орилж чарладаг. Заримдаа гасалж хүйтэн усанд орохгүй гэж маяглаад шавхайтай хөлөөрөө хивсин дээгүүр мөр гаргадаг. Тэр ямар нэг гоё онол зохиож шезофрентэй хуцах дуртай. Нохой гэхэд ухаантай шүү жар дал хавьцаа IQ –тэй.
    Чи зарим нэг нохойны түүхийг мэдэх үү, мэдэхгүй бол сониноос уншаарай, гэхдээ өнгөтөөр, өөрийнх нь найруулсанаар.
    Битгий атаархаарай, удахгүй тэр чиний дарга болно, удахгүй тэр чамайг ажлаас чинь хална гэж айлгах болно, удахгүй тэр бүүүүр том захирал болно, магадгүй тэр бүүүүүүүүүүүр том сайд болно, тэгээд танай хүүхдийн хувь заяаг өөрчлөх төрийн шийдвэр гаргана, удахгүй тэр бүх нохойнууддаа далан мянган төгрөг тараах болно, нохой биш бол чамд юу ч өгөхгүй ш дээ мэдэж байгаа биз.
Новшийн амьтан чинь нохойтоод, чи ёстой хуцлаааааал байна ш д.
start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
Гэгээлэг нь...

Ёстой сайхан бичжээ Бодоогүй юм бодуулчихлаа шүү. Баярллаа ойрд иймэрхүү бичлэг уншаагүй л явлаа

КО'шейк

Би хоточ банхар нохой ...

Хот нь хаана ч байгаан ...

MES POSTZ

Нянгар гэдэг шиг л.

Дээс...

Хүрэлсүхын түүх

Аниргүй (зочин)

би юу бичээд байгааг чинь ойсонгүй, ойж харайхын ойх биш ойлгож ухаархын ойлгох шүү битий буруу утгаар ойлгоод байгаарай.

тэр нохой бол тээ? сайххх л тансаг амьтан бээшшшддд байна шүү дээ гэж байгаан, битий байна шүү дээ байгаа юм гэж бичдэг гээд гцуаадааарай.






ийм бээгийнд ийм сээгий л үлдээнэ кккк

Аанхаа

Ойлгож ядах юу байхуу дээ баян мал бацаанууд удахгүй чиний дарга болно эсүүл юуч чададгүй нохойн толгойтой бялдууч амьтад чамаас лаг болно нүдэн дэээр чинь

Аниргүй (зочин)

за яалаа гэж дээ монголд харин ч одоо иймэрхүү зүйл харьцангуй багассан

Аанхаа

Багассан бол сайн л байна даа би баярлана

Хариука

нохойгуудын эрин үе ирэхэд хүссэн хүсээгүй нохой болж чадахгүү ч тэр зүгрүү гэж тэмүүлцгээх байлгүй өөрийгөө нохой болж төрөөгүй азтай гэдгээ ч ухаарах сөхөөгүй

Тав дугаар сар

Гэхдээ эцсийст тэнэг хэзээ ч мундаг болдоггүй л байхгүй юу.

Аанхаа

Том даргын эрхийн тэнэг мангар бацаанууд том дарга л болно ш д ямар ч тэнэг хүн байсан

Тав дугаар сар

Гэхдээ мундаг дарга болохгүй. Мундаг том 2н хооронд их ялгаа бий.

Аанхаа

Харин тэхх Монголд Мундаг дарга цөөдчөөд Том дарга их болчоод байх шиг гэсэн санаа

showtimer (зочин)

Lenin shig yum yriad l yavna uu
Xunii xiirxel deer jaaxan zorig teneglel 2 nemeed uguul manai Magnai shig boliisht Gexdee muu Magnai mini xat muutai er yum daa

Гэгээлэг нь...

Тэнэгүүдэд Тэнэг Мангар Баян Бацаануудад 1000 хэлээд 1000-н сайн багш аваад тэр сурахгшүйй..

Ямар сайндаа л Тэнэгүүдэд 1000 хэлээд нэмэргүй гэж үг байхуудээ

HERO

аанхан ёстой загатнасан газар маажих шиг бичиж

крафти

гоё бичлэг байна гэж бодлоо зөвүү буруу юу миний ойлгосонмөнүү бишүү ?

Зүстэй хүү (зочин)

солонгосуудад аваачаад өгчихье. тэд нар төхөөрөөд идэг л дээ.

Луу & Мэлхий

Ийм юм багасцан юмуу Монголд?

Бас ирээдүи цаг дээр ч ярих хэрэггүй болцийн бишүү?

Одоо яаг л тийм байна, тэнэг хүнийг бурханд мөргөж сургахаар духаа хагалчдаг гэсэн нээрээ.

Айлын нохойнууд аягүй гоё би айлын болъё

Megan (зочин)

Saihan bichleg boljee. Utasnaasaa orod zalhuuralgvi unshlaa

Simple

Баян айлын сайн нохойнууд байдышд гэхдээ хэхэ :p.

chiquitita (зочин)

Миний л бодол л доо, идэж уудаг ч тийм айлд төрсөн нь тэр нохойнуудын буруу биш гэлтэй. Үнэндээ нохой гэж хэлмээр байдаг ч, бид тэр амьтдын дарга болох бүрэн боломжтой. Боломж бүгдэд бий.

Runner

ямаа байсан бол мөнгө өгөх л байх даа

Сатон

nohoi bol nohoi shuudee

Сатон

neeree Aanxaa ene nohoinuud ustahuu zasrahuu esvel uur huchin nuluu garch ireh uu ali esvel ene chigeeree yu

Enerel (зочин)

Urid n bi mongolchuudiig yg xaana yvaag, xaashaa yvax gd bgaag unexeer oilgodoggui bsan ym. Xarin 2008 onii songuuliar UIX-d xotiin darga bsan mangar Batbayr garaad irexeer n l oilgoson. Mongol uls maltuulaad duussan altniixaa orond gazart bulagdaad duusna gdgiig.

Зүсэр бороо (зочин)

хөөх ёстой солиотой бичиж лаяк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)