АААННХХААА : Паараа тэврээд бүлээцнэ, би гоё data:blog.pageNameАААННХХААА

Паараа тэврээд бүлээцнэ, би гоё

Миний паар намайг дааруулахгүй, үргэлж дулаахнаараа. Нийслэл хотын хар мянган орон сууц халаалт ирээгүй осгуулах шахдаг, намрын зэврүүхэн шөнө сарны гэрэл гадааг гэрэлтүүлж амнаас уур савсахыг хараад ангайж гайхна, хүйтэн болжээ тий тий. Бусад тоотуудын паар нь халахгүй, дулаан ирээгүй, харин би паараа тэврээд дулаацдаг, тэр сэтгэлд ойрхон бас үргэлж бүлээхэн, бүх биеийг төөнөдөг.

Намар аа гэж, сэтгэл гунигтай удахгүй өвөл, цас шуурч мөс хайрч зузаан пөөнийсөн хувцасаа өмсөөд түнтэгнэнхэн алхацгаана бид, харин зарим нь гэртээ ороод паарандаа гараа ээх гэж яарна даа. Би паарандаа хайртай, үргэлж энхрийлж байвал тэр ч намайг дулаацуулна.

Ток тасарсан ч, ус тасарсан ч, нэт тасарсан ч, хоол тасарсан ч, дулаан тасарсан ч, ууж тасарсан ч, нийгмээс тасарсан ч миний паар бүлээхнээрээ хөлийг гарыг, цээжийг, өгзөгийг төөнөнө. Паараа тэврээд дулаахан л байвал тэр намбарын энхбаяр, тэр сүү батболд нь сайдаа хийнүү даргаа хийнэ үү наймаа хийнэ үү хулгай хийнэ үү хамаа алга.

Дулаахан төдийгүй хээнцэрхэн шүү дээ тэр минь, их гоё фигурны болохоор дулаацахаас гадна хараааааааад л суумаар санагдаад байдын, миний паар жинхэнэ оригиналь. Цонхны доор дэмий байлгаад яахав, хөнжилдөө аваад ордог, яадын би паар тэврээд унтдаг, цээжиндээ наагаад унтдаг.

Би паараа үнсдэг, би паартайгаа загас наадуулдаг, би паараа долоодог, хариуд нь миний паар намайг энхрийлдэг, миний паар гийнадаг, миний паар хамгийн хөөрхөн нь.

Миний паар зөөлхөн, цэвэр 37 хэмээр намайг төөнөнө, хоёр хөөрхөн хөхтэй, паараа чанга тэврээд, бариад хамаг биендээ наахад хөнжил дотор хоёулаа дулаахан. Миний паар зөвхөн миний размерт таарсан, миний паар өөр хэнийг ч төөнөхгүй, миний паар өглөө нойрмоглоод сэрдэггүй. Би өөрөө ч бас паар, ондоо хүнийг төөнөхгүй.

start=14 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 64-с 15-64 харуулж байна

null
АНИРГҮЙ (зочин)

миний нар ганцхан наааг л төөнөдөгллллл мммм харин таанууудын нар хэнийг ч ялгалгүй төөнөдөг байсан болтой :P ашгүй нэг ганцхан өөрийг чинь ллллл дулааацууулах пааар гарч ирж дэй :P

Аанхаа

Ундрига, чее эд нар бас зарим хүмүүс гүйцэт уншаагүй шууд сээгий шаачиж ээ кккк

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

37 хэмийн нэг паартай болчихынсон

КО'шейк

Паараа гэж ... гоя эд шүү ...

Тав дугаар сар

Уншсан лд. Тэгээд л Ай Паар юу гэхээр хүн гарч ирээсэй гээдайхад >:P

Joe.

дээр би гоя паар харсийшд нээх сүүлийн үеийн загуурын нтр

AEЯO

Даарч байхчивээээ

Аанхаа

Тэгээд тос мос нь асгарсан боовтой паар тэврэх гээд дайраад байцгаав

Ицми

чиний энэ бичлэг "хайрт минь чи данх билээ..." гэх Галсансүхийн шүлгийг эрхгүй санагдуулжихуй этр :р

Runner

ха ха. солиотойен. паартай болхысан

Болдууш

Үүнээс хойш чиний паарыг паар гэж нэрийдлээ гэж мэгээд. Чамаас бараг анх удаа ийм бичлэг гарчаагаа байхаа тээ.

Zeusy (зочин)

Над шиг сэрүүхэн(cool) залууд халуухан(hot) паар л хэрэгтэй байна даа ;Р.

Аанхаа

баиций бас зөв л боджийна, ийм бичлэг гэж ямар бичлэг вээ бөлдүүшээ,

Болдууш

Үүнээс хойш чиний паарыг паар гэж нэрийдлээ гэж мэгээд. Чамаас бараг анх удаа ийм бичлэг гарчаагаа байхаа тээ.

seruunee (зочин)

HAHA NEG PAARTAI BOLHIINSAN

Аниргүй (зочин)

нээрэээ пааааар бараглллл энэ хавиар байхгүй байгаад байх чинь вээээ??????

Lacrimosa

гоё бичлэг байна

Атаархуу Азаа

өөрийн гэсэн паартай хүмүүст атаархаж байна ахах

Хасар

Сайхан паар байдын байна этр олдуул алдаж болохгүй.

Хариука

хэхэ юун хөөрхөнийн, хэрзгэр чигсэн манин төмөр паар минь надаа хамгийн хөөрхөн эдр тэврээд гэвткүүч налаад ч суухад сайхан бээдийн чихшиг тэхдээ зөвхөн миний хэмээс илүү дулаантай байхад л да:P

MES POSTZ

Дулааны шугам сүлжээнийхэнд их л өртэй үлдэж дэй ккк.

Гэснээс айлууд чэн өрөө болгондоо нэг паартай байдын бэш өө? :Ъ

Цоомоо

аа яа яа сайхан мээдрэмж байхдаа ай

TigerFish

паар хагарцан ццццц
энэ дээгүүр баахан даарсан улсууд айн хэхэ

ЗОРИГТ8

авгайгийхаа талаар бичлэг шахчиж...

сабрина (зочин)

өчигдөр халуураад даарсан. гэнэт халуу оргиод явцан манай нөхөр гэртээ ирсэн байсан. хүнд хань ямар хэрэгтэй гэдгийг энгийн гоё илэрхийлсэн байна тэ.

Зочин

хэхэ, паар юм бий вий. Би бол ном гэж бодоод байгаашд гэссс :p.

batuka (зочин)

өө тэгээд энэ хувийн паартай хүмүүс сайхан юмөө. мань пааргүй болчооод 2 хоножийшд хэхэ

Ponko (зочин)

Uu xuurxii batuka chi paaraa aanxaa shig archilj baildaa, xaa ch gsn ugaaj bai ain!

Зочин

aldav! xaa ch bish xaaya ch

Ponko (зочин)

Oroi bolgon paaraa tevreed l getel bi gdg xun paartai murtluu 2 sard 1 l teverxiimdaa chort

Зочин

хахаха поонко батука хоёр

Ицми

паараа зээлдүүлээч би дааараадаан :р

smile (зочин)

паар шиг паартай болмоорайнаа

Энд дар (зочин)

Зарын чанартай юм хэлчээд гарах уу.
Хэрэглэж байсан паарыг шинэ тээнээр зөрүү тооцож солино нтр

showtimer (зочин)

Osho sdagiin nomiig unshaach

болор

хөөрхөниен

Ж㋡Ки (зочин)

кккк ....

tempo (зочин)

za neg paar olj avnaaa heheh

Megan (зочин)

Chinii paarch huurhiin beelee.
Haayagvi neg partai bolhiins...

Гана

harin minii paar zun ch uvul ch shunu ch udur ch dulaahan.... harts ni biy ni setgel ni hair ni buh ym ni dulaahan... ene paarguigeeree amidrahad hetsuu bolsoon odoo...

BabyDuck

hehe paartai yaj zagas naaduuldiin zaagaach, surahiimsan haha

Төдө (зочин)

хахаха сдаа би пааргүй яадын би айлын паар хулгайлж шаадаш яадын хахаха

mishka (зочин)

yohh hurdan tom bolood hen negnii paar boldoomii zaaz bi uuruu paar ym jindee

Marana

hihihi.. bi ch holoo dulaatsuulah l paar olmoor baina.. busad ni zueeree

rose (зочин)

кк.дулаацхымсоон даарчээн

Арагдай

тэврээд орондоо аваад орохоор нь гайхлаашд. сэтгэмж энэ тэр хол давчижээ, давчиж.

ЗОЧИН (зочин)

GAJ DONTON GEJ BODLOOSHD KK tegsen oor ym bnalda

Зочин

Жинхэнэ паар шиг паартай болоод хэзээ ч эвдэркү хөркү тэвэрж хэбтээл дулаахөн сайхан бмаар ))

●Каталияа

Жинхэнэ паар шиг паартай болоод хэзээ ч эвдэркү хөркү тэвэрж хэбтээл дулаахөн сайхан бмаар ))

Andrew

паар гэж pair буюу хос гэсэн утгаараа юм байналдаа. Уншиж байхад төмөр паар нүдэнд харагдаал байлаашд.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)