АААННХХААА : Манайд ирж сураарай, төлбөр хямдхөөн 500 мянга data:blog.pageNameАААННХХААА

Манайд ирж сураарай, төлбөр хямдхөөн 500 мянга

Ингэж л жижиг дунд бизнесээ дэмждэг сайхан засаг төр минь, алтан төр минь, аврагч төр минь. Би гэдэг хүн чинь амьдралаа авч явдаг ганц бизнестэй. Манай сургууль МУИС ШУТИС шиг тийм том сайхан биш л дээ, гэхдээ л зуугаад оюутантай таван багштай нэг захирал нэг няботой, ЖДҮ мөн биз дээ.

Юм болгоны үнэ өсөөд, гэтэл би дууриалгаад төлбөрөө нэмэх гэсэн чинь оюутнууд маань дургүйлхээд, манайд дахиж сурахгүй ч гэх шиг хүн айлгаад. Хэдэн жилийн өмнө зуун оюутныхаа төлбөрийн мөнгөөр их ч тансагладаг байж дээ. Хотын төвийн А зэрэглэлийн оффисийн арван өрөөг түрээсэлдэг, арван багштай байлаа. Юм бүхний үнэ гал өөдөө тэмүүлж байхад би гэдэг хүн чинь сургалтын төлбөрөө хэвээр нь л байлгасаар, нэмчихвэл оюутан ирэхгүй шүү дээ.

За тэгээд хөөрхий А зэрэглэлийн оффис маань Б,В,Г... сүүлдээ падволь боллоо, арван багштай байсныхаа талыг нь цомхотгоод өөрөө таван янзын хэл заадаг боллоо, Арго багштай зэрэгцэж очих шахав.

Ай хөөрхий ингээд университ минь, бизнес минь нурахын даваан дээр төр гэдэг чинь л одоо босгоод ирж байна шүү дээ. Ийм л хүчтэй байх хэрэгтэй юм.

Манайд сурцгаа сурцгаа, төр төлбөрийг чинь даая гэж байна. Та ердөө бүртгүүлэхэд л хангалттай, манай сургуулийн төлбөр ердөө 500 мянга. Ганцхан энэ сюрприз бишээ, тэр 500 мянгаа оюутан та өөрөө ч гаргахгүй, төр чинь даана.

Түрүүлж бүртгүүлсэн эхний 10 хүүхдэд Эрээн хотоор аялах эрхийн бичгээр шагнана. Таван найзыгаа дагуулж ирсэн тохиолдолд таван хичээлийн дүн 100, арван найзыгаа дагуулж ирсэн тохиолдолд бүүүр бүх хичээлийн дүн 100, хорин найзыгаа дагуулж ирвэл та хичээлдээ огт суухгүй ч байсан болно заавал бүтэн дөрвөн жил хүлээхгүй байсан ч болно бүх хичээл 100 тэгээд шууд дипломоо ав. Найзуудыгаа л дагуулаад ирээд бай ирээд бай, элсээд бай элсээд бай, тэгээд нарантуул дээрээ наймаагаа хийнэ үү байна уу чиний дур, хүсвэл цэрэгт явчихаад ирсэн ч яадаг юм, тэр олон хичээл мичээл үзэх шаардлагагүй. Захирал нь сайхан бүгдийг нь зохицуулаад гоё дипломыг нь бэлдээд өгнө. Харин ямар дүн тавиулмаар байна, тултал нь 100 авах уу, азын 99 үү, гар утасныхаа дугаартай ижилсүүлэх үү гэдгээ өөрсдөө сонгоцгоо. Гоё менежмэнт байгааз дээ.

Нэгэнт л олон оюутан ирээд орлого тэрбум даваад явчихвал бүүр дараагийн үе шатандаа орыш д. Сургуулийнхаа оюутан бүрт 70 мянган төгрөгийг эхний ээлжинд олгоноо гээд л. Одоо хүн сурсаныхаа төлөө мөнгө төлдөг биш сурсаныхаа төлөө мөнгө авдаг тогтолцоог бий болгоё оо. Сурна гэдэг чинь нэг ёсны хөдөлмөр.

Зиа тэгээд ийм сайхан амлалт байхад манай оюутны тоо ч талийж өгнө биздээ, манай төр ёстой “иймхэн юманд хотойх баян” бишээ.

Маркетинг менежмэнтээ ч яахав хийчихнэ, харин боловсролын яаманд нэг танилтай байхгүй бол горьгүй л дээ. За яахав, мөнгө байхад таньдгүй хүн ч танил болдог хойно учир нь олдох л биз, ирээдүй ч гэрэлтэй харагдаж байна дөө.
start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
***ЛуНа***

ёоо аймар аймар...
арай л дэнджийна тэ...

Цэнхэр нүдэн

Би магистрт суры гэсэн чэн Бакалаврын төлбөрийг төрөөс даана гэхээр нь Бакалаврт сурдымлуу гэж бодсон этр гэж мээд.Хүүхдүүд ингэжийшд аав ээждээ,тэртээ тэргүй тануусын төлөх мөнгийг төрөөс даажаам чэн өгөх ёстой байсан мөнгөө бэлнээр нь өгчөөрэй этр гээд.

★㋡Арими㋡★

хоо танай сургууль руу орлоо ерөөсөөө

AEЯO

Мэдэх юм алга амьдраад л байхаас

Хариука

тоох гэрэлтэй харагдаж байна дөө кк

Аниргүй (зочин)

бүх юманд цаанаасаа хяналт шалгалт гэж нэг зүйл байдаг. ингэж хамаагүй хэлж бүдүүлгээр доош нь хийх хэрэггүй мэт санагдаж байна. угаасаа шалгарлаараа хаагдах нь хаагдаж, нэгдэх нь нэгдэж байгаа,. чадах нь үлдээд чадахгүй нь байхгүй болох байлгүй.

ингэхэд 9 сарын нэгнээр бээгий шахаад суудаг яасан их завтай төрийн сургуулийн багш вэ чи ?

Runner

шаал сонин санагдаад л байгаа шд. хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. цаг хугацаа харуулна биз дэ.

***ЛуНа***

гэхдээ бас нийгэм ямар бгаа билэээ....
ихэнх өрх ядуу...
хүүхэд нь сурах сонирхол ихтэй...эцэг эх нь сургах боломжгүй...тиймэрхүү айлуудад бол их тус дэм болно гэж боджийна шд...

Би лав төрийн сангийн зээлээр сурдаг хүн ...дараа нь өр төлбөртэй байжихаар бас ингээд өгчүүл гоя л бна...

MES POSTZ

Төлбөрийг бүр нэмсэн шиг нэмээсэй гэж боддог.

Их Дээд сургууль нэртэй тоймгүй олон гаруудын өдөр өнжүүлэх байснаас цөөхөн чадах нэгнийх нь боловсрох мэргэжил олох сургууль нь байсан дээр энэ тэр

Гэхдээ энэ их сурах чиглэлийг эрхэм болгосон хүмүүсийг яалтай. Хандаг зүг нь өөрөө яаж тогтох юм болдаа.

Аниргүй (зочин)

хүн болгон л сайхан ажилтай байхыг мөрөөднө. хүн бүхэн л босс байхыг бодно. хүн бүхэн өөрийн өрөөтэй. хөнгөхөн ажилтай өндөр цалинтай байхыг бодно.


харин энэ цалин ялгаа асар ихээр гарч ирээд хүмүүс харин ч бульдозерчин болий эдр гэж боддог болсон баярлаад байгаа шүү. хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй

гэхдээ өөрснөө бас л тэгэж бодож их сургууль гээчид сурчихаад битий нөгөөдүүлээ "эээ ТМС-д ороочээ" эдр гэж заваааралд

Аанхаа

Үнэхээр чадалтай мундаг оюутнуудыг, дээрээс нь зөвхөн улсын сургуулийн оюутнуудын төлбөрийг хөнгөлөх тал дээр арга хэмжээ авуул зүйтэй болуу, нэг муу орц подезны сургуульд оюутан нэр зүүсэн архичин шоучин хулигаан гарыг ингэж өөгшүүлэх ч дээ стоо жинхэнэ тэнэг санаа

Зочин

Иймэрхүү юманд толгой хүркүмоо яджийхад хүзүү урт мөртлөө шүү

Үсрэгч

Ёстой тэнэг санаа шд энэ 500мянга.

Joe.

Төлбөр нэмэх ч зөв биш байхаа даа

Аанхаа

Төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэх л ёстой, тэгүүл оюутнуудын хариуцлага жхан ч гэсэн нэмэгдэх болуу

Аниргүй (зочин)

энэ танзуу ч сая танзуугийн үлгэр болно биз дээ

SinГ©ad O'Connor

mestei sanal neg bna. Shalgaral bx xeregtei gj boddog. Bichlegiin xuwid iim zuil mer ser ix bga bx.
Gesnees enxpurew shaagaa 2 oird tvger garch ugjine, bi eej boloxoro enxpurewd xuuxdee ugnuu gej megeed.

Аанхаа

Энхпүрэв тэр хоёр ч угийн л одууд шүү дэй

Янзагахан

Өчигдөр шаагаагийн хэлсэн сүүлийн үг их таалагдсан шүү. Ямар сайндаа зурагтныхаа урд ганцаараа алга ташчихсан сууж байх вээ дээ хэхэхэ

Zeusy (зочин)

Цалин нэмэх хэрэгтэй тэгэхгүй бол чадварлаг хүмүүс нь 2000$н ажил хийхүү Эсвэл 500000н ч хүрэхгүй мөнгөөр багшлах уу гэсэн сонголт гарч ирнэ. Бас их мөнгө өгж байгаа оюутнуудын хариуцлага ч ихэснэ. Бололцоогүй болон бололцоо муутай айлын, сурах чадвар ихтэй, сонирхолтой хүүхдүүдэд харин тэтгэлэгт хөтөлбөрүүд байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь улсынх биш. Сургууль өөрөө сайн сурж байгаа оюутнуудаа дэмжиж байх хэрэгтэй. Бас шинжлэх ухааны академи задарч сургууль болгон өөрийн гэсэн судалгаа шинжэлгээний төвтэй байх хэрэгтэй. Оюутнууд нь тэр судалгааны төвүүдтэйгээ хамтарч ажиллаж мөнгө олохоос гадна туршлага хуримтлуулж байх хэрэгтэй. Яг гадаадын их дээд сургуулиуд шиг. Бололцоотой, баян нь биш хүсэлтэй, сонирхолтой, эрмэлзлэлтэй хүмүүс нь сургуульд сурсан нь дээр. Тэгэхгүй бол дипломтой цэвэрлэгчүүд нэмэгдсээр л. Аан тйин эндээс дипломгүй хүмүүсийн ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бас диплом бол амьдралын баталгаа гэсэн хийсвэр хуурмаг ойлголтыг ч алга болгочихвол болоод л явчихна. Үүнээс эхэндээ сөрөг үр дагавар их гарах ч эцсийн үр дүн нь бидэнд үгүймаа гэхэд хйоч үед маань хэрэгтэй гэж бодном

Hiko (зочин)

Яанзагааа : Шаагаа юу гэсэн гэнээ??зурагтгүй болохлээр мэдээллээс хоцрчино

Гэгээлэг нь...

Сургуульдаа багшаар авахгүй биз Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр л авий хэхэ

Ицми

би Аниргүйтэй санаа наалджийн. гэхдээ энэ бичлэг бас их бодууштай юм байна.

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

Их дээд сургуулиудыг УБ-аас гаргаж нэг Боловсролын цогцолбор босгоод тэндээ боловсрол олгох тухай олон жилийн өмнө яригдаж байсан яриа биелээсэй гэж боддийшд. Хөөрхий манай оюутнуудад сурах нөхцөл боломж, орчинг нь бүрэн гаргаж өгдөггүй. Нөгөө оюутнууд нь сургалтын төлбөр, унааны зардал, дотуур байрны хомосдол, гээд л олон зовлонг зохицуулах гээд нусаа хацартаа наана.... хөөрхийсму

Иргэн Балбар

сайхан егөөдөл байна. хүрэх хүмүүстээ хүрээсэй энэ бичлэг

Зочин

haha aanhaa neeree

H.Ray (зочин)

батситай 100 санал нийлж байна, бас аниргїйн ч зєв ...

Улаан хатан (зочин)

хахаха.Солиорох гэж...

Нэг_хүү

ooo huuthiii

Ну ПОГОДИ

Би ойлгодоггүй ганц зүйл май энэ мөнгө гэдэг зан

daaaaaaaaa (зочин)

Shagaa, enxpurew gej xen yum bee xumuusee??

munguu (зочин)

tamai surguulid oroh gesen um hariu bicheerei minii hayagruu yaraltai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)