АААННХХААА : Курт data:blog.pageNameАААННХХААА

Курт

“Хүмүүс чамайг байгаагаар чинь хайрлах үед чи ямар нэгэн алдаа гаргахгүй үргэлж зөв тийшээ явна. Гэхдээ бусад хүмүүст хэчнээн хайрлагдах нь Куртэд сонин биш, тэр зүгээр л өөрийгөө хангалттай хайрлаж чадсангүй. Түүнд зориг зүрх биш цөхрөл л дүүрэн байсан, өөрөөрөө байхын тулд”. Энэ бол гранж рокийн тэсрэлт хийсэн домогт Нирвана хамтлагийн ахлагч Курт Кобайныг амиа хорлосных нь дараа нэг ойрынх нь хүний хэлсэн үг.

“Rolling Stones” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 500 дууны жагсаалтын 9-д түүний бүтээсэн “Smells like teen Spirit” сингл орж, Курт өөрөө бүх цаг үеийн шилдэг гитарчдаас 12-д, дуучдаас 45-д шалгарсан байдаг.

Баяр ёслол дээр эгшиглүүлэхэд зохимжтой дуу гэж байна, уурлаж гунихарсан үедээ сонсож тайвширдаг аялгуу гэж байна, хит болсон үнэн үгтэй гоё аятай дуу гэж байна, бүжиглэхэд зохимжтой хөгжим гэж байна. Зохиолын дууг хөдөө явахдаа замын турш машин дотор сонсоход их давгүй гэдэг.

Харин зайрмагийг зүгээр л идэхэд кайфтай байдаг шиг Нирванагийн дуунуудыг ямар нэгэн хачиргүйгээр зүгээр л сонсоход таашаал авдаг билээ.

Түүнийг 14 нас хүрэх үед авга ах нь “төрсөн өдрийн бэлгэндээ дугуй авах уу гитар авах уу” гэж асуухад хүү гитарыг сонгосон нь алдрын тавцанруу очих эхний алхам байлаа. Харамсалтай нь тэрээр гитар барьж үзэхээсээ өмнө 13 настайдаа канабис буюу марихуан хэрэглэж үзжээ. Насанд хүрээд бүр хүчтэй мансууруулах бодисуудтай нөхөрлөх болсон. Жин бага бие муутай, амьсгалын замын эрхтэнүүд асуудалтай бөгөөд амьдралынхаа ихэнхи үеүүдийг архаг бронхитонд түүртэж өнгөрөөжээ.

1987 онд басс гитарчин Krist Novoselic –тэй хамтран Нирванаг байгуулж 1989 онд анхныхаа цомог “Bleach” –ийг гаргасан бөгөөд түүнд багтсан “About a Girl” АНУ –ын чаартуудад дээгүүр байранд бичигдсэн.

Хардкоор паанк, Индий Рок болон хүнд металь урсгалуудаас улбаалан гарч ирсэн алтернатив рокын нэгэн чиглэл Гранж стиль 1980 аад оны дундуур АНУ –ын Вашингтон мужид гарч ирсэн бөгөөд Нирвана бол хамгийн анхны томоохон төлөөлөгч буюу үүсгэн байгуулагч нь юм.

1990 онд шинэ бөмбөрчин Dave Grohl –ийг хамтлагтаа авч, 1991 онд өөрсдийг нь алдрын оргилд хүргэсэн “Nevermind” цомгоо гаргасан нь АНУ –д 25 сая хувь, дэлхий даяар 50 сая хувь борлогдсон бөгөөд “Smells like teen Spirit”, “Come as you are”, “Lithium” гэсэн алдарт бүтээлүүд энэхүү цомогт багтжээ.

Нирванагийн хит болсон бүх дууг Курт Кобайн өөрөө зохиож, дуулсан. Өөрөөс нь гурван насаар эгч Courtney Love хэмээх алтернатив дуучин, жүжигчин эмэгтэй Куртын хар тамхины дон, хэнэггүй хэнээс ч хамааралгүй хачин зан аашыг үл огоорон сэтгэл нь татагджээ.

1992 оны АНУ –ын нэгэн томоохон телевизийн бямба гаригийн оройн шоу нэвтрүүлэгт оролцож байхдаа Куртын хүүхдийг тээж байгаагаа Courtney Love нийтэд дэлгэв. Улмаар тэр ондоо Хавайн арлын нэгэн эрэг дээр хуримаа хийхэд Courtney гоёмсог сатинан даашинз өмсөж, харин Курт ногоон өнгийн унтлаганы хувцастай байсан гэдэг.

Тэдний охин Frances төрөөд хоёр долоо хоногтой байхад нь хар тамхи хэрэглэдэг хоёр рокер хосыг хүүхэд асрах чадваргүй хэмээн шүүхээс шийдвэрлэж Courtney –ийн эгчид албан ёсны асран халамжлах эрхийг нь өгсөн ба хосууд нэлээд хэдэн сарыг янз бүрийн хэлэлцээр, хуулийн маргаанд зарцуулсаны эцэст өөрсдийн хүүхдийг асран халамжлах эрхтэй болж байв.

Хэдийгээр эхнэр охин хоёртой болсон ч Куртын хувьд амьдрал утга учиргүй хоосон санагдах болж 1994 онд хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийж, тэр болгон нь Courtney –ыг зовоож байлаа.

Хүн амьдрахын тулд өөрийнхөө дуртай дургүй олон ажлыг хийдэг. Ажилдаа дургүй байлаа гээд ихэнхи хүмүүс төдийлөн сэтгэлээр унахгүйгээр бусад сайхан зүйлсийнхээ төлөө, өөрийн бий болгосон утга учрынхаа төлөө , өөрийн сэтгэл ханамжийнхаа төлөө амьдардаг.

Харин Куртын хувьд ажил нь бөгөөд амьдралынх нь утга учир, сэтгэл ханамж авдаг зорилго тэмүүлэл нь түүний хөгжим байсан. Дуртай зүйлээ хийгээд мөнгө нэр алдрыг асар ихээр олно гэдэг нэг бодлын том аз шүү. Гэхдээ энэ том аз нь түүнийг дэндүү эрт 27хон насандаа нөгөө ертөнцөд одох гол шалтгаан болсон юм.

Бага насныхаа “төсөөллийн найз” Boddah –даа хаягласан амиа хорлохдоо бичсэн зурвасаас дурдвал, “Уншиж бичсэн энэ олон жилүүдийнхээ турш хөгжим СОНСОХДОО түүнийг БҮТЭЭДЭГ шигээ сэтгэлийн таашаалыг авсангүй… Бид тайзны ард байхад гэрэл асч бөөгнөрсөн олны хашгираан нүргээн эхэлнэ. Гэвч энэ нь надад нөлөөлдөггүй. Фредди Меркури цугларсан олон фэнүүдээсээ хэрхэн сэтгэлийн цэнгэл авч, тэднийг хайрлаж байгаа мэт байхыг хараад би атаархаж алмайрдаг. Иймээс би хүмүүсийн хэнийг ч хуурахгүй. Миний бодлоор хамгийн том гэмт хэрэг бол 100 хувь хөгжилтэй байгаа мэт дүр эсгэж, худлаа жүжиглэх явдал. Би тайзан дээр гарахын өмнөх хэдэн хормуудад байгаа бүхий л хүчээрээ энэ бүгдийг өөртөө таалагдуулах гэж хичээдэг, бурхан минь надад итгээрэй би маш их хичээсэн, гэвч энэ нь хангалтгүй…” гэсэн утга бүхий үгс байлаа.

Түүний эдгээр үгнүүдээс харахад амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр зөвхөн бусдад таалагдахын тулд дуулж, зохиож байсан нь зарчмын хувьд өөрт нь тайзан дээр тайчдаг хүүхнээс ялгаагүй санагддаг байжээ.

Амьдралынхаа хамаг утга учир болсон зүйлээсээ өөрөө сэтгэлийн таашаал авч чадахгүй болно гэдэг аймшигтай зүйл. Тэгээд өөр таашаал эсвэл тайвшралыг хайж эхэлнэ, ямар парк дээр тоглолтой биш, шүхрээр үсрэлтэй биш, секс зугаа цэнгэл цаг зуурын л кайф, тэгээд одоо яах вэ гэхээр хариулт нь хар тамхи, мансуурал.

Бид нар багадаа тоглоомон машинаар нааддаг байсан, том болоод тэр нь тийм ч зугаатай санагдахаа больсон, тэгээд машинаа хаячихсан. Куртын хувьд амьдралыг яг л ийм маягаар орхижээ.

Түүнд заяасан хэтэрхий их авъяас бол олон мянган шүтэн бишригчдэд нь өгсөн бурхны бэлэг юм уу даа.

Курт Доналд Кобайн 1967 оны 2 –р сарын 20 –нд АНУ –ын Вашингтон мужид төрж 1994 оны 4 –р сарын эхээр гэртээ амиа хорлосон юм.

Тэр өөрийгөө хайрлаагүй, гэхдээ өөрийгөө хуураагүй.

start=1 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 51-с 2-51 харуулж байна

null
Аанхаа

харин тэхх, ясар их авъяас билэг вэ л гэж бодогддын

Аанхаа ийм юм бичээд яах гэсэн (зочин)

Хуучин шигээ юмнууд бичээчээ ийм юмыг блог дээрээ тавих хэрэггүй ч юм шиг

Ицми (зочин)

сонсмоор санагдчилаа сонсноо

Sol@ce

бурхан минь надад итгээрэй би маш их хичээсэн, гэвч энэ нь хангалтгүй - үнэхээр сэтгэлд нь хүркүү бол яалтай ч билээ

Guess who? (зочин)

Iim delgerengvi zvilii ni medej avaad sonsoh bvr uramtai sanagdchlaa, yg l tvvntei hamt bgam shig..

Аанхаа

Та нар амиа хорлох үедээ бичсэн зурвасыг нь нэт ээс хараарай их сонирхолтой

Ицми (зочин)

би сайхан сэтгэлтэй хүн юм болохоор таануудад анплаагед тоглолты нь өгийлд. хуулжийн одооххх

SinГ©ad O'Connor

“Хүмүүс хэрэмийг байгаагаар нь хайрлах үед хэрэм ямар нэгэн алдаа гаргахгүй үргэлж зөв тийшээ явна. Гэхдээ бусад хүмүүст хэчнээн хайрлагдах нь хэрэмд сонин биш, тэр зүгээр л өөрийгөө хангалттай хайрлаж чадаагүй. хэрэмд зориг зүрх биш цөхрөл л дүүрэн байсан, өөрөөрөө байхын тулд”



гээл амиа хорлосны минь дараа чи надад өөдрөг юм бичээрэй гэж хэлснийхээ төлөө цөхрөлд баригдаад яаж ч чадахгүй байсныг минь ойлгож магад. бурхан намайг гадагшаа биш дотогшоо бүтээж.

Аанхаа

Бас ингэж нэмнэ ш д "Блог хөтөлсөн олон саруудынхаа турш бичлэг УНШИХДАА түүнийг БИЧДЭГ шигээ сэтгэлийн авч чадсангүй ..."

Ицми (зочин)

май...


http://share.gogo.mn/9ToT8c4LWs3931281370065/Nirvana - MTV Unplugged In New York(1994).zip

Guess who? (зочин)

iim jujken ymu itsme

Ицми (зочин)

Зипэлцэн байгаазд

The man who sold the world энэ миний сонсох дуртай хамгийн гоя дуу

Ицми (зочин)

Where Did You Sleep Last Night? энэ бас гоя

Runner

амьдралаас таашаалыг аваал аваал явчмаар байхын

Аанхаа

Миний бодлоор бол
1-т нь Lithium
2-т нь Man who sold the World
3-т нь About a Girl
4-т нь Smells like teen spirit
5-т нь Rape me гэх маягийн ч юмуу даа гэхдээ ихэнхи нь л лаг дөө

Ицми (зочин)

Rape me, About a Girl энэ хояр ярихым биш

Аанхаа

Би дээр найзуудтайгаа караокэд ороод Rape me, Lithium, Smells like teen Spirit -ийг дуулж орилж чарлан их кайфыг авч билээ

Ицми (зочин)

Дайв гоя бас

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

...өөрийгөө мэдрэх гэж өөрийгөө олох гэж тэр хичээгээгүй. Амьдралаас авч болох аз жаргалыг мэдрээгүй тэрний хажууд Тэнэг би аз жаргалтай...

Таалагддаг дуучны амьдралыг товчхон сийрүүлж өгсөнд баярлалаа

Аанхаа

Өөө зүгээр зүгээр харин зочилсонд баярлалаа

Зочин

4sariin 9-nd uhsen bilee gej

AEЯO

За мэдкү мэдкү

13

8.21 нд 19 цагаас Piano Lounge-д Нирвана night..(=

Аанхаа

Piano Lounge гэжх хаа юм тасалбар нтр байгаамуу

Guess who? (зочин)

9nd bish 5nd yvsan ym bn..
ymar hamtlag toglohiin blue bird

SinГ©ad O'Connor

PIANO CHIN SANT ASAR MON BILUUL/?

13

Циркийн хажуутлын. таксы нь очоо д лавах байх. ямар хамтлагий нь мартчихжээ 4 5 хамтлаг байсан

Аанхаа

Оооклаааа

***ЛуНа***

Аанхаан тийм юм бий вий...

Зочин

Амиа хорлосон илүү алдартай болгосын байхдаа

MES POSTZ

Өө хөөрхий. Одоо амьд байгаа хүмүүс ч бас эрт дээр үхчихсэн бол бүр олон дууг сэтгэлээсээ сонсож бүр их кайф авах байсан даа.

Аанхаа

Түү паак гэж иип аапчин нөхөр байна, бас өөр зөндөө л насыг эрт барсан урлагийнхан байна даа. Үхэл гэхдээ тийм ч том нөлөөтэй биш байх

Joe.

аниргүй орж ирээгүйн байхдаа гэж бодов нирвана гэхээр

Simple

When the lights out, it's less dangerous, here we are now, entertain uuss...
Гоё бичлэг уншчихлаа харин

Аанхаа

Сайн шүү сайн

цас (зочин)

амьдралынха утга учрыг одоо болтол олоогүйм болуу би олсноо мэдээгүйн болуу харамсалтай санагдчлаа энийг уншсан чин

Урсогүухидду

Ааанхааа....

Lacrimosa

энэ их сайхан бичлэг байна миний анхны дурласан залуу

Egel

Мансууралд автагдах сайхан шүү хаяадааа

Egel

Нирванаг сонсоод шүү өөр юм хэрэглэхгүйгээр

Зочин

http://dc95.4shared.com/download/H74BZti8/_Album__Nirvana_-_Best_Of.zip?tsid=20100810-213637-62c5ddae

http://www.4shared.com/get/WOLiKJh4/Nirvana_-_With_the_lights_Out_.html

http://www.4shared.com/get/oAR0_LJF/Nirvana_-_Outcesticide_5.html

http://www.4shared.com/get/4oPOH8ch/Nirvana_-_Unplugged_In_New_Yor.html

http://www.4shared.com/get/lMA0mkOI/Nirvana_-_Local_Anaesthetic.html

MC Аав

гайхалтай хамтлаг шүү
энийг ёстой мэдээгүйм байна. Тнксхө

Аанхаа

би ч сайн мэдээгүй байжийгаад элдвийн юм ухаж үзсэн чинь их сонирхолтой байсымаа, тэгээд л бичичлээ

batuka (зочин)

nirvana bol gaihaltai hamtlag shuu. sant asart boloh night deer angel gedeg hamtlag golchlon coverlono. tegeed bas bus hed 3 yum bsan sanagdaj bna. tiishee orohoosoo omno geden orookuudtaigaa jool uuj bgaad orno doo. joohon haltsan sonsohoor jinkene kaif

batuka (зочин)

aan tiin ter angeliig nirvanag sain coverloj chadna geed tanidag hed gurvan hun helj bsan sanagdana

Аниргүй (зочин)

жаахан байж дээ хүүхдүүд


амьдралд бууж үхэхгүйн тулд түүнийг алхаас өмнө өөрийгөө ал

төгс үхэл гэдэг бол амиа хорлолт юм


эдр гээээл аймаар аймааар афоризм зохиогооол ...

Аанхаа

гоё афоризм байна, хүнд алуулсанаас өөрийгөө ал

Нэг_хүү

нирванаа бид андууд

Нэг_хүү

аанхаа: Өөрийгөө алах хамгийн т1 хэрэг ямар ч тохиолдолд нтр өөрийгөө алснаас хүнд алуулсан нь дээр гэснээс Курт ганцаардсан байх

Шувуухай

Орчлонгийн хүлээснээс ангижирч дээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)