АААННХХААА : Бацаанууд ба тэнэг хүү data:blog.pageNameАААННХХААА

Бацаанууд ба тэнэг хүү

Хүмүүс тэрнийг тэнэг гэдэг байсан. Би яаж мэдхэв цус гэж “үнэхээр тэнэг юмуу чи” гэж асуухаар толгой дохьдог юм, тэгэхээр тэнэг л юм байлгүй. Хавийн бацаанууд гүйлдэн очоод “Хэнээ боовоо харуулчих” гэхээр шууд өмдөө шувтлаад инээд алддаг. Бацаанууд юугаа мэдхэв, зүгээр л насанд хүрсэн хүний эрхтэн хараад баясаа л биз, цаашаа өөр хөгжилдөх юм хайн инээлдэн одно. Бацаануудын хувьд тэр үйлдэл ямар нэг бэлгийн чиг хандлагатай холбоогүй зүгээр л Дисковери сувгийг аамплагедаар үзсэн мэт сэтгэгдэл төрнө.

Заримдаа “Тэнэг” –ийн элдвийг үзэн баясах зуур хазгар өвгөн хүрч ирээд таягаараа хүүхдүүдийг балбаж явуулдаг. “Битгий хүүхдийн мууг үзээд бай” гээд л үрчийсэн нүүрээ улалзуулан хөгшин хоолойгоороо өвгөн орилно. Энэ үед нь хүүхдүүдийн ээж аав нар өвгөний вандализмыг хараад нударгаа зангидан цээжээ дэлдэн хүрч ирээд “наад мэдрэл юмаа аваад эндээс зайлахад яанаа, хүүхэд алчихаарай муу төгцөг минь” гэж сахилгагүй хөвгүүдээ өмөөрдөг.

Харин “Тэнэг” –ийг өмөөрөх хүн өвгөнөөс өөр хэн ч байхгүй, тэнэгийн ээж аав гэж нэг ч удаа харагдаагүй юм. Тэнэг магадгүй харь гаригаас ирээд хүний дүрд хувиран яваа биет юм болуу.

Эсвэл ээж аав нь мэдрэл муутай хүүхдээ голоод хаясан ч байж магад, тэгээд хөөрхий өвөө нь авч өсгөөд өдийг хүргэсэн байх. Өвөө нь гэж яг төрсөн өвөө нь юм болуу бүү мэд.

Эсвэл ээж аав нь ослоор өөд болох үед хөөрхий хүү цочролд ороод ийм тэнэг болсон ч байж магад.

“Миний аквиурамтай загаснууд буруу яваад байхаар нь би загасны шүүрээрээ эргүүлээл хаячихсан, тэгээд манай өвөө нэг баясах юмтай болж байгаа даа, миний цамцны ханцуйнд хоол наалдчихаар нь нөгөө тийш нь харуулчихдаг ш д” гэх мэтээр элийрнэ. Дээгүүр нисдэг тэрэг харагдахаар “хөөе садаам хусейн байна уу наана чинь” гэж орилно.

Өвгөний залуудаа ажиллаж хөдөлмөрлөхийн цэнгэлийг эдэлж явсан юуны ч юм нэг үйлдвэрээс нь шарилын чулуу мэт хэдэн үсэгтэй хана л үлдсэн гэсэн. Харин өөрт нь баахан одон медалиуд, гоёмсог гялгтганах хуучны нүнжигтэй металууд. Настайчууд баяр ёслолоороо зүүдэг төр намын хишиг, шагнал алдар гавъяаны илэрхийлэл, энгэрээ дүүргээд дээлээ гоёдог нандин зүйлс нь мань өвгөний хувьд зүгээр л өнгөрсөн үеийн дурсамж.

Тэнэг хүү өвгөний медалиудыг зүүж тоглох их дуртай. Хүү хүү л гэнэ уг нь бол гуч гарч яваа залуу юм шүү дээ. Өөрийг нь шоглодог бацаануудыг найзаа гэж бодсондоо гоё медалиудаа гайхуулж үзүүлнэ. “Хөөе миний энэ гоё тэмдэгнүүдийг та нар зүүмээр байна уу” гэхэд нөгөөдүүл нь “наадуул чинь яах вээ, маниустаа боовоо дахиад нэг харуулчих” гэхээс цаашгүй. Тэгээд л татаж унатлаа хөхөрч баясалдаад хөөрхий тэнэгийг ярианы сэдэв болгон хэдэн хормыг барна.

“Наад медалиудаа энэ бөглөөнүүдээр сольчих тэгэх үү” гэж нэг бацаан нь сэргэлэнтэж өвөөгийнх нь хамаг гоё медалиудыг нь хамаад алга болсон.

Бацаанууд бүгдээрээ ундааны саванд шээгээд тэнэгт уулгаж шоглохоор шийдэв. Тавин хувь нь ундаа тавин хувь нь шээс, бас жаахан шүлс орсон өөрсдийн “нэрийн коктэйл” –ийг тэнэгт аваачиж өгсөн. Тэнэгийн ам нь цангасан юм байлгүй ямартай ч талд нь ортол уугаад ярвайснаа “хугацаа нь дуусчихсан ундаа юмуу даа тээ, жаахан гашуун амттай юм байна” гэхийг сонсоод бүгдээрээ ямар ч хошин шог үзсэнээс илүү инээсэн. Дараа нь давраад царцаатай бургер шарилжны салаттай идүүлсэн, тэр юуг ч үл тоон хусч л орхидог. Гэхдээ амт нь таалагдаагүй нь тодорхой л доо байнга ярвалздаг.

Бацаанууд дараа нь “бид нар чамд англи хэл зааж өгье за” гэхэд нь тэнэгийн баярласан гэж жигтэйхэн. Бага ангийн багш нь цагаан толгой заах гээд хүчрэхгүй болохоор тэсэлгүй уурандаа элэг бөөрөнд нь балбаж явуулсанаас хойш эрдэм заах хүн лавтайяа хорин жил тааралдаагүй. Тиймээс тэр их дуулгавартай шавь болсон. “Ай ээм стюпид” энэ бол бацаануудын хамгийн анх тэнэгийг чангаар олон дахин хэлүүлж давтуулсан өгүүлбэр. Бацаанууд мөн ч их хөхрөлдсөн. Тэр ч сайхан тод хэлдэг болсон. Дараа нь элдвийн гадаад үгнүүд ч урсаж өгсөн дөө. “Ай ээм пииг, ай ээм доонкий, ай ээм фаакан шээт” гэдэг үгсийг тэнэг хүү аравтын хүрд уншиж байгаа мэт давтан давтан хэлэх нь бацаануудад тунчиг зугаатай. Аа юү сюр (are you sure) гэж асуухад нь Еэс ай ээм стюпид гэж хариулах ёстой.

Тэнэг яриан дээрээ гадаад хэл нэмчихээр бүүр нэг холион бантан болно. Ёстой солиотой согтуу нь ялгагдахгүй, англи монгол нь танигдахгүй хачин амьтан тэрүүгээр нэг бацаануудыг баясган явах. “Чулууг англиар юу гэдэг юм бэ, уурлах гэхийг юу гэх вээ, хүүхэд гэхийг юу гэдэг юм бээ” гээд л хүн болгоноос асуугаад л хэлсэн элдвийн үгсийг нь тэнэг ухаанаараа тогтоож ядна.

Өвгөн “тэнэг хүү” –гийнхээ байгаа байдалд бүүр дасал болчихсон, гутарч гуних нь битгий хэл харин ч “яахав дээ бусдад муу юм хийх биш, тэр минь хэзээ ч уйлдаггүй дандаа инээж явдаг юм, юунд ч санаа зовохгүй юунаас айдаггүй жаргалтай хүн байхгүй юу” гэж магтдаг. Нээрээ бодоод байхад тэнэгийн уйлахыг бацаанууд хэзээ ч харж байгаагүй. Тиймээс уйлахаараа ямар байхыг нь харах гэж бөөнөөрөө нийлж зодсон, нохойгоороо уруулсан, харанхуйд цочоож айлгасан, юмыг нь булааж эвдэлсэн, тэнэг уурлана уу гэхээс уйлаагүй, бацаануудыг гадаадаар баахан хараадаг ч тэгсхийгээд уур нь гарчихдаг.

“Манай өвөө ерөөсөө юм идэхгүй би бүх юмыг нь идэж байгаа” гэж хэлэхдээ ч тэр маасайж байсан. “Манай өвөө өчигдөр унтаад байсан, өнөөдөр унтаад байсан, маргааш яах юм бол би цээжилсэн хэдэн үгээ зааж өгье гэж бодсон чинь ерөөсөө босохгүй юм” гэж хэлэхдээ ч тэр уйлаагүй.

Өвгөн өнгөрснөөс хойш тэнэгийн өмссөн хувцас нь муудаж, царай зүс алдаж, гэрийнхээ ойролцоо нэг их харагдахаа больж, бацаануудтай тааралдах нь ч багасч. Гэхдээ хааяа нэг уулзалдахаараа инээд нь хэвээрэй, сурсан гадаад үгнүүдээ урсгаж бацаануудыг хөгжөөнө.

Нэг удаа тэнэг хүү баахан шил лааз шуудайлж үүрээд алхаж явахад нь бацаанууд тааралдаад “хэээе, маа ниггаа юугаа үүрээд яваад байна даа” гэхэд нь тэнэг хүү тэнэгээрээ инээснээ “хэе гайс, ит из маа капаатализм”. Харин бацаанууд тэр үгийн утгыг ойлгоогүй.

start=9 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 59-с 10-59 харуулж байна

null
МаЯаХан

нэг сургуулийн хажууд хачиртай талх хийж зардаг тэнэг зйлуугийн тухай өрөвдөлтэй кино санаанд орчихлоо.

Joe.

yostoi medeh yum algaa gesen hehe

Аанхаа

маа капатализм гэдэг нь миний капитализм гэсс үг шүү дэй

Сод

free to choose

H.Ray (зочин)

тєгсгєл шигээ сэтгэдэг тэнэг байвал би лав суунаа...

Sol@ce

истоо л тэр хэдэн шил нь тэрний гэх ганц өмч хөрөнгө нь шд

HERO

Тэр хүү зөв хэлжээ. "хөөш залуусаа энэ бол миний мэдлийн хөдөлмөрийн хүч "

Engvvnee (зочин)

Yooy tasarhai niitlel goy blee

Аанхаа

Херо стоо зөв хэлсэн хөдөлмөрийн хүч бөгөөд бас баялаг

Хэрлэн

ухаандаа бид капитализмыг ойлгох яагаачгүй байна гэсэн санаа юу

Bagabandi

одоо амьдарч яваа болов уу хөөрхий

Guess who? (зочин)

ystoi uruvdultui ymaa, kapitalizm ??

Улаан Малгайт

Хммм. Манайхан иймэрхүү нэгнийгээ ад шоо болгодог. Тэр хүмүүс тийм болж төрсөн нь тэдний буруу биш шүү дээ.

Өрөвдөлтэй юм.

ГрИйН РөҮс (зочин)

ёооо би ямар залхуун бэ энэ бичлэгийг унших гэж их зориг гаргалаа хэдэн ч удаа орж гарч олон хүн уншихаар энийг уншнаа гээд л шууд зориг шулуудлаа хэхэ

өрөвдөлтэймаа би 5 6 нас хүртлээ хөдөө өсөж 6 настайдаа хотод ирсэн тээл зуны гурван сар аймаглуугаа явдаг байсан манай аймаг бол алдартнуудаараач алдартай балайгуудаараа ч алдартай балай хүн яг л ийм байдаг юу ч болсон инээгээл заримдаа бүүр галзууртлаа уурлаж нээх өрөвдөлтэй хүүхдүүд аймар их шоглож дооглож дээрэлхэдэг өмөөрдөг ганц ч хүн байдгүй сүүлдээ бүр балай нь балайгаа алсаар байгаад манай аймаг одоо балайгууд нь багассан

Зочин

end setgegdel bichij bgaa humuus yeruusuu zuv yumand ni anhaarlaa tuvluruulehgui dandaa ter teneg huugiin talaar yum bicheed bhiin naad chini hun chini arai uur yum bodogduulah geed bna shdee

Зочин

sain nyagtalj unshix xeregteimuu daa

сондор (зочин)

ёоо юу гэж бичихээ ч бүүр мэдэхээ больчихлоо

Аанхаа

Яагаад юу гэж бичхээ мэдэхгүй гэж

fc (зочин)

бүгд л тэнэг үедээ тэнэг шүү дээ

♥Na-yong (зочин)

өрөвдөлтэй юм аа

Тав дугаар сар

Явж англи хэл суръя даа гэж мэгээд. Гэхдээ ийм хүмүүс зөндөө байдаг. Ийм хүнийг шоглодог хүмүүс тэднээс олон байдаг. Хамгийн гол нь хэн нь илүү тэнэг, эсвэл ухамсрын доройтолтой вэ гэдэг нь энэ бичлэгнээс харагдаж байгаа нь гайхалтай юм.

HERO

хүмүүсийн сэтгэгдлийг хархад энэ бичлэгийг өөрөөр ойлгожээ. тас хөндлөн юм бичээд,

ntsoom

Үнэн саак. Энэ чинь л капитализм шүү дээ.

ЗОРИГТ8

сэтгэлгээний хоцрогдол л гэж ойлгийдоо

Аанхаа

Тэр хүүгийн хувьд ээрч муурин гадаадаар ганц нэг үг ойлгодосных нь нэг нь капатализм, тэгээд түүнийгээ өөрийн хөрөнгө баялаг амьдрах арга гэж сэтгээд явж байгаам

sabrina (зочин)

socialism, vandalism geh ugnuudiinhee tailbariig gargaj tavidaa tehgui bol yag utga sanaag ni oilgoh hun uneheer tsuuhun oldoh yum shig bna. bi urid ni baabar deer unshtsan bsan l daa. gehdee gogo-chid yu gej seegiidseniig unshig gej orj irsiin za bayarlalaa geel gariidaa

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

гоя

Аанхаа

Социализмыг ч мэдэх л биз Вандализм нь зэрлэг танхай гэх маягийн

sabrina (зочин)

уучлаарай андуурцан байна. capitalism хахаха

Аанхаа

Хүн бүр л өөрийнхөөрөө ойлгодог. Харин тэнэг хүү бол шил лааз түүж мөнгө олж амьдрахаа л өөрийнх нь капитализм гэж ойлгожээ

Зочин

Sabrina-d helehed kapitalizm. vandalizm gdg chin sexees shaaaal uur zuil shuu dee kk chi oihgui bh ni argagui

Gorgeous (зочин)

аанха хүн болгон өөрийн гэсэн капитализмтай

AXIOM

hedii busdad teneg gegdeh ch tuunii dotood ertonts aguu yumaa ...taivan, tsagaan ...ene hunii orond neg odor baihad l humuus steresseesee buren salah baihdaa kk

Zeusy (зочин)

Гоё бичлэг болж. Мэсийн сээгийг давтаал гарлаа

Иргэн Балбар

бичлэг сээгийнүүдийг бүгдийг уншаад ойлголоо. хүн бүр 2 гараараа капитализмыг бүтээх хэрэгтэй

sabrina (зочин)

зочин: чамд хандаж хэлэхэд энд ойлгохгүй байгаа хүмүүсд ойлгуудж бич гэж байна. секс хийж чаддаг хүн, улс төр эдийн засаг тэр ч байтугай филисофи ч ярих чадвартай байдын. таких пидарасов как ты по меньше бы в блоге.

Баяртай,

Хэн нь жинхэнэ тэнэг байсан нь эргэлзээтэй. Тэр "тэнэг" хүү юу, тэр бацаанууд уу...

Аанхаа

сэтгэгдэл үлдээсэн болгонд таанкс гэхдээ миний блог дээр хэрэлдэж болохгүй шүү,

Ицми (зочин)

айрын байна... толгой хүрсэнгүй

Аанхаа

Нүд хүрч уншиж л байвуул толгой шаардаад байх тийм гүн утга учир байхгүй эээ энгийн л санаа

Premium Пэчка

Ицмиг сандал дээрээ ном тавьжаагаад унш гээч хө. ширээн дээрээ бас нэг ширээ тавиад дээр нь РСнийхээ монитор зоочоол блогтоодбайхын

Premium Пэчка

Наа яриа байгаа хүн чэнн манай нутгийн хүн байна тэ.
насанд хүрсэн хүн элэг эрхтнээ гаргаад яваад байх ч сахилгагүй хүүхдүүдээс өөр хэнд л сайхан байхав.

тэр залуугийн аавынх нь бие муудаад хотруу эмчилгээнд авч ирсэн боловч хотод нас барсан. Дараа нь тэр аавыгаа санадымуу яадын машины зам дагаад хааш нь ч хамаагүй яваад өгдөг болцон байсан. Хааяа байжыгаал алга болчин. Нутгын хүмүүс нийлж, морьтой явган хайхаар өчнөөн км зам дагаад алхчихсан байдаг гэсэн. ам нь цангачихсан, шороо тоос болчихсон энд тэнд хэвтэж байдаг гэсэн. аавыг нь хотруу машинтай аваад явж л дээ. замаар машин явхаар л хачин бүдүүн хоолойгоор баярлаж орилж гүйнэ..
өрөвдөлтэй шүү

Каптализмын хувьд мэдэхгуамда
тэр хөрөнгийн хувьд цэвэр ардчилал юмбишү

Аанхаа

Печка - бас байж болох л вариант байна

Урсогүухидду

Дээрхи Бацаанууд-Коммунисттууд
Учир нь тэд бүх юм нь бэлэн санаа зовох зүйлгүй сэтгэл санаа өег өмөөрөх "далбаа" хангалттай. Зөвхөн зугаацаж л хүүхэд насыг өнгөрөөнө.

Хөөрхий тэнэг - Каппиталист
Тэр өөрөө л амьдралынхаа төлөө зүтгэнэ. Хүүхэд нас тийнхүү өнгөрнө. Тэхдээ түүнд эрх чөлөө бий. Чадвал сайхан амьдарна. Гүйцээ. Ингэж л ойлоо....

Дүгнэх аваас тэр гамп гээч нь комму нөхөр бололтой

Зочин (зочин)

"Социализм бол бүртгэл, хяналт, тооцоо" - В.И.Ленин
"Аж ахуйг хөдөлгөгч хүч бол хувийн өмч" - Адам Смит
"Капитализм бол бүртгэгдсэн капитал" - Эрнандо Де Сото

tempo (зочин)

dajgui boljeeeeee
gehdeee ehnii heden setgegdeliig unshihad joohon tashaa oilgood bgaam shig sanagdlaa esvel bi ch buruu oilgoson bj magadgue

chemka (зочин)

наадах чинь Монгол улс байна

Нэг_хүү

ЧИ нисхийх уу яармаг ч юм уу

jakuza (зочин)

Хамгийн гол нь ма стүпит чинь бор зүрхээрээ фааакин шит-с даваад сэтгэцэн байна шт тимаааа....

3apaa (зочин)

Зохиолыг уншсаны дараа гарчигных нь утгыг ойлголоо. Үнэндээ бол амьдралд юу чухалыг ойлгоогүй бацаануудад л хэлж дээ. Өөрсдөө юу ч бүтээж чадаагүй, тэрийгээ ч ойлгохгүй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)