АААННХХААА : Ухарч урсах ертөнцөд бурхан бол чөтгөр data:blog.pageNameАААННХХААА

Ухарч урсах ертөнцөд бурхан бол чөтгөр

Баас бөгс рүү буцаж ороод тэгээд ходоодны өөдөө яваад амаар хорхогны зөөлөн мах болоод буцаж гарч ирнэ. Дэлхийн татах хүч биш дэлхийн түлхэх хүч далавчыг зовооно, шувуу нисэх гэж ядрахгүй буух гэж зүдрэнэ.

Хүн төрөлхтөн компьютерийг мартана, сансарт ниссэнээ мартана, Сталиныг мартана, Индианчуудыг мартана, Америк тивийг мартана. Нээсэн нээлт болгоноо нэг нэгээр нь мартах хүмүүс юунд ч санаа үл зовон амьдрахын цагт таталцлын хуулийг марталгүй үлдсэн сүүлчийн хүний толгой дээрээс алим үсэрч модонд наалдсан.

Наятай өвгөн наймтай бацааны ач хүү, үхэл төгсгөл биш ЭХЛЭЛ. Хүмүүс бүтээхийн төлөө биш нураахын төлөө аж төрөн сууна. Тероруудын барьцаалсан онгоц ихэр хоёр цамхагийг үүсгэсэн сперматазойд мэт.

Голын ус дээшээ урсана, шалбаагнаас борооны дуслууд үсрэн гарч хурын үүлнээ очно. Үд дундаас жаран минут өнгөрөхөд богино зүү 11-ийг заана, цаг хугацаа ухарч явна. Бичсэн зүйлс чинь үсэг үсгээрээ арчигдана.

Бүгдээрээ л ухарч алхахыгаа "зөв" гэж бодно. Магадгүй одоо ч бид ухарч алхаж байгаан билүү, нүдээ цавчаад нээхийн хооронд мянган жил өнгөрсөн ч түүнийг анзаарахгүй. Ухарсан ч урагшилсан ч зогссон ч цаг хугацааны зөв бурууг хэн ч мэдэж чадахгүй, голын ус нэг гольдрилоороо л дээш доош урсана. Хүний амьдрал ч бас ... Цаг хугацааг мянгантаа буцаасан ч би яг л энэ бичлэгийг энэ цагт бичээд, энэ сандал дээр энэ ПС ний ард сууж байх юм шиг санагдаад байх юм. Магадгүй цаг хугацаа мянга байтугай сая удаа буцсан ч юм билүү, магадгүй сая жил ухраад сая жил зогсоод сая жил урагшилдаг ч юм билүү, ай даа энэ цаг хугацаа хомосапиенсийн ойлгох эд биш бололтой. Хүний тархины эд эс ажиллаж сэтгэн бодож, хайрлан дурлаж, уурлан бухимдаж, ургуулан төсөөлж байна гэдэг нь бороо орж салхи исгэрэхтэй адилхан байгалийн үзэгдэл л юм шүү дэй.

Ухарч урсах ертөнцөд богино настай нь жаргалтай. Ухарч урсах ертөнцөд байгуулахын төлөө биш нураахын төлөө, томрохын төлөө биш жижгэрхийн төлөө, дүүргэхийн төлөө биш дуусгахын төлөө, баяжихын төлөө биш ядуурахын төлөө орших учраас шуналтайяа идсэн хоол болгоноо буцааж гаргах гэж, болгоомжтойёо туулсан далан жилээ буцаад барах гэж, жаргалтайгаар цуглуулсан зооснуудаа буцааж дундлах гэж их л ядах байхдаа. 

Асгарсан нулимс бүхэн хацар өгсөж нүдэнд шингэхэд ухарч урсах ертөнцийн зовлонгийн уйлаан нь жаргал болно. Ухарч инээсэн инээд харин хамгийн гаслант зовлон мэт санагдах биз. Хамгийн сайхан дур тавилт хамгийн тэвчишгүй өвдөлт болон хувирна байхдаа ухарч урсах ертөнцөд. Хамгийн амттай шоколад царвангийн шүүснээс ч гашуун санагдах байхдаа ухарч урсах ертөнцөд. Хамгийн хайртай хүнээ хамгийн их үзэн ядах байхдаа ухарч урсах ертөнцөд. Жамуухт баригдаж тогоонд чанагдах хүмүүс жакузид тарвалзах мэт жаргалыг эдлэх байхдаа ухарч урсах ертөнцөд.

Ганц бурхан шүтээд хойд урд насны заяа төөргөө тэгшилчихдэг бол энэ хорвоо юутай амархан бэ. Магадгүй миний хойд нас гэдэг нь ухарч алхалах Аанхаа л байх, бичсэн үсэг болгоноо нэг нэгээр нь арилгаж, бичлэг болгоноо нэг нэгээр нь мартах Аанхаа бол миний УРАГШИЛЖ урсах ертөнцийн үйлийн үрийг эдлэх Ухарч урсах ертөнцийн Аанхаа. Тэрнээс биш нэг том галтай нууранд чанагдаад ч юмуу, нэг гоё далавчтай анжел болж жаргаад ч юмуу эсвэл хойд насандаа нохой болж төрөөд шонгийн модруу сарина гэдэг арай л фантаазтай юмуу даа.

start=1 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 51-с 2-51 харуулж байна

null
Аанхаа

Чамайг будаагүй бол барав бишүү фаакан гөлөг минь

Ponko (зочин)

Xun turluxtnii unuug xurtel tuulsan tsag xugatsaa bol delxiin geologiin bas tuun deer amidrax amid amitadiin biologiin 1 sec tudii xuvisal

Ponko (зочин)

Delxii 24 tsagiin nastai bol homosapiens uuseed 36 sec bolj, xarin xunii niigem uuseed 0.18 sec bolson bn daa, tegvel chi uuseed xer udsan bn?

Аанхаа

Тэр 24 цаг чинь буцаж ухарч явдаг бол яахуу, тэр 36 сэкундээсээ эхлээд эргээд ухардаг бол яахуу

Ицми (зочин)

даа юм бичих юм сонин

дурлагч

Сонин сонирхолтой бичлэг байна.
Хаа нэгтээ бидний цаг хугацааг жинхэнээсээ ухрааж хардаг бол яана.

Аанхаа

Маниусын цаг хугацааг ухрааж түргэсгэдэж зогсоож нтр нааддаг бол тэр жинхэнэ бурхан байх

Зочин

shal demii unshlaa

zochin (зочин)

negiig bodogduulax saihan bichleg bn.

Аанхаа

хойд урд нас гэдэг нь цаг хугацаа ухарч урагшилхыг хэлж байгаа гэсэн санааг цухалзуулав

≡ Панда ≡

...шуналтайяа идсэн хоол болгоноо буцааж гаргах гэж, болгоомжтойёо туулсан далан жилээ буцаад барах гэж, жаргалтайгаар цуглуулсан зооснуудаа буцааж дундлах гэж их л ядах байхдаа.... ЭНЭ ХЭСЭГ БОЛ ҮНЭН ТАС

Аанхаа

Болгоомжтойёоо туулсан далан жил гэдгийнэ ная болгодог ч юм билүү ккк

H.Ray (зочин)

*. Цаг хугацааг мянгантаа буцаасан ч би яг л энэ бичлэгийг энэ цагт бичээд, энэ сандал дээр энэ ПС ний ард сууж байх юм шиг санагдаад байх юм* eniig chini deja vu gedeg shig sanagdaj baina haa negtee hezee negen tsagt ene zuilee hiisen yum shig sanagdaad l...
гэснээс ёстой дажгїй санаатай, гоё ч бичлэг байна. Магадгїй їнэхээр хойд урд настай холбоотой байхыг їгїйсгэхгїй ээ

Аанхаа

Бурхан ч гэсэн цаг хугацаанд захирагддаг эсвэл
Бурхан л цаг хугацааг захирдаг гэсэн хоёр үгний аль нь үнэн байж болхуу

H.Ray (зочин)

Бурхан ч цаг хугацаанд захирагддаг нь їнэн. Хэрвээ захирдаг байсан бол хїн тєрєлхтєнг бїтээхгїй байсан биз... эсїїл арай єєрєєр ч бїтээх байсан байж мэднэ. хэхэ гэхдээ би бурхан хїнийг бїтээсэн гэдэгт итгэх эсэхээ шийдээгїй байгаа гэж:-)

Аанхаа

Тэхээр бурхадыг бүтээсэн бурхан нь л цаг хугацааг захирдаг байж таарах нь

Elkhan

1000-н зоос тэдний хувьд 1 зоос
1 жил бидний хувьд 1000 жил гэдэг ч билүү...

Аниргүй (зочин)

цаг хугацааг захирагч нэг хүчин зүйл байна гэж санаанд ер буухгүй байна. өдөр шөнө ээлжилэх байгалийн нэг үзэгдлийг бид өөрснөө харин цаг хугацаа болгосон. тиймээс түүнийг захирах далдын нэг хүч байна гэдэг сонин л юм.

там там гэнэ тамтаггүй явбал там тэр бус уу гэж хүн ярьдаг хойд нас байдаг гэдэгт би итгэдэггүй ээ. харин маргаашийн жаргалын төлөө өнөөдөр жаахан ч зовох ёстой гэдэгт итгэдэг

нэмээд хэлхэд бүх зүйл нүдэнд харагдтал сайхан бичжээ найз минь

Зочин

гадаа их халуун байна цаг ухарч яюуул хүйтрэх болуу

Аанхаа

Цаг хугацаа ухарч явахад маниусын яриа ч мөн сонин сонсогдоно доо

Sol@ce

алганд багтах жаахан бөмбөрцгийг сэгсрэнгүүт дотор нь цасаар шуурч бижкэн хүмүүс нь айж сандралдаал.. тэгэнгүүүт нэээх том нүд тэрий нь харж байсаааал...

zochin (зочин)

burhaniig ali ch uls orond hvntei adiltgan dvrselsen bdag.burhan gj chuham yu yum bol?hvnii nvdend haragdhargyi molekul shig esvl hvnii bied orshih jijig esvvd shig(ter esvvd bidniig harj chaddaggvi,medehchgvi,tosoolohchgvi ooriin oron zaid usdaj,vrjij amidarsaar hvniig vheh hvrtel hamt bdag shig)magadgvi bid burhan gj yarid bgaa ter vl medeh zviliin dotor orshih jijig esvvd bj boloh yum.

zochin (зочин)

delhii deerhi bvh amid bietvvd burhanii esvvd harin delhii neg erhten ni bh.

zochin (зочин)

aa tiin burhan gants bish olon bdag bh.sonoson gariguudiin burhan vhtsen.delhii sonohod manai burhan vhnee gj.

Lacrimosa

Ухарч урсах ертөнцөд богино настай нь жаргалтай. Ухарч урсах ертөнцөд байгуулахын төлөө биш нураахын төлөө, томрохын төлөө биш жижгэрхийн төлөө, дүүргэхийн төлөө биш дуусгахын төлөө, баяжихын төлөө биш ядуурахын төлөө орших учраас шуналтайяа идсэн хоол болгоноо буцааж гаргах гэж, болгоомжтойёо туулсан далан жилээ буцаад барах гэж, жаргалтайгаар цуглуулсан зооснуудаа буцааж дундлах гэж их л ядах байхдаа.
энэ хэсэг үнэхээр сайхан өвөрмөцөөр сэтгэжээ

zochin (зочин)

neeree teel uharch ursah ertonts bolchul delhiin hemnel aldagdaj sonood burhan vhej chotgor boloh bh da

даварцан DOVE

Бодсон чинь аймар санагдчилаа. Сайхан болжээ гэж

zochin (зочин)

sonoson garig chotgoriin ed erhten bj bolohiin.tegvl chotgor hezee ch vhehgyi.gehdee chotgor vhej boloh neg tal bn.sonoson garig yuchgvi zamharh alga boloh ter ved.

zochin (зочин)

sonoson garig chotgoriin ed erhten bj bolohiin.tegvl chotgor hezee ch vhehgyi.gehdee chotgor vhej boloh neg tal bn.sonoson garig yuchgvi zamharh alga boloh ter ved.

HERO

эг эхний өгүүлбэр валиар заваан санагдав

bayasum (зочин)

хөдөлгөөн гэдэг утгаар нь харвал цаг хугацааны чиглэл ухрах, урагшлах нь чиний хэлдгээр ялгаагүй байх л даа..
С.Хокинг цаг хугацааны 3 чиглэлийн талаар ярьсан байдаг.
1. Энтропи ихэсдэг чиглэл
2. галактикууд холддог чиглэл
3. бидний санахгүй байгаа чиглэл..
Энэ гурван чиглэл давхцдаг.
1 -р чиглэл нь бааснаас хорхог биш хорхогоос баас болдог чиглэл гэсэн үг л дээ.
2 -р чиглэл нь урвуу болчихвол галактикууд буцаж нийлээд цаг хугацаа нь өөрөө дуусчих (байхгүй болох) биз
3 -р чиглэлийн хувьд бид ялгадаг. өнгөрсөнийг бид санадаг. арагшаа хараад ухарч яваа юм шиг л ..
фантаазын хувьд чиний бичлэг харин ч фантааз юм бишүү.. сонирхолтой байлаа..

Zeusy (зочин)

Энэ бичлэг Энигма-гийн Рэтурн тү инносэнт гэдэг дууг санагдуулав. Клипийг нь үзээрэй чиний бичлэг тэр чигээрээ. Надад ч гэсэн тэгж санагддаг

крафти

за хө мэдэхийм алга ухраадаг цаг хугацаан дундуур нь атом молекул болоод задарчихалгүй өнгөрсөндөө очиж үзэхийсэн хэхах

Хасар (зочин)

оош чи яар балиарын баас буцаж ороод айхдаа яадын.

ГрИйН РөҮс (зочин)

сайхан бичлэг байна

Зочин

ene ch harin ovoo uran setgemjtei huu shu ter bayasum iin seegii bas ih taalagdlaa. hun bolgon uharch alhdag, ghde ireduiruge nuruga haruulad ungursun amidralruuga nuuree haruulad alhdag...

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

мааааш их таалагдлаа...Хүн урагш тэмүүлэх ёстой гэсэн жам ёсны эргэцүүллийг эсрэг хуулиар нь яагаад авч үзэж болохгүй гэж....

Аанхаа

харамсах үедээ цаг хугацааг буцаачихмаар л санагдахын

Premium Пэчка

sonirholtoi ni bi iim bichlegig l oilgoh yum

nulimas (зочин)

gutarch gunij ooriigoo zemlej haraah hereggyie nza.chinii amidral dongoj ehelj bgag sana.

soyombo (зочин)

dajgyu nadad taalagdaj bna.bidnees tasarch setgej bna daa.

xongoroo (зочин)

Daraagiin chini bichlegt uldeejiin shoo.

Har usnaas garjaagaad chini bayar hurgeye! http://www.youtube.com/watch?v=j5-yKhDd64s Er hun shig helsen ugendee hureerei!!!

Будагчин КЭТ

magadgvi bidni ene yertonts depx bvx zui togtol odo ch uhapj yawag ni bid upagshiljine ch gj bodj bj magad

Chukcha (зочин)

Bi yamar azaar solgoi nudeeree unshsiin azaar iolgosongui

Joe.

би харуузлын аяз л гэж ойлголоо

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

Би энэ бичлэгт дуртай

Tseegii (зочин)

Сайн байна уу. Энэ блог руу санамсаргүй Л.Түдэв гуайн номын тухай юм харж байгаад ороод ирлээ. Бичиж байгаа нь ч, уншиж байгаа нь ч өсвөр насны хүүхдүүд бололтой. Гэхдээ санаа чинь, бичлэгийн хэлбэр үнэхээр сонирхол татлаа. Монголчуудын хэлдэгээр "таван үгнээсээ танигдаад байна аа хө" гэдэг шиг, чиний ертөнц үнэхээр сонирхолтой юм. Сонирхолтой гэдгийг "хөгжилтэй, цаг нөхцөөхөд сайхан " гэдэг утгаар нь биш чамд аливаа зүйлсийг өөр өнцөгөөс харах асар том боломж, чадвар, авъяас байна. Гэхдээ зарим бүдүүлэг/онц шаардлагагүй жишээг орчлонгийн явдалтай хольсоныг эс тооцвол шүү дээ жнь: тэр баас, бөгс гэх мэт. Гэхдээ би чиний бичлэгийг шүүмжлэх гээгүй чамд "нэг юм" байна гэдгийг л хэлэх гэж.Нэг хүүхдийн бичсэнээр "deja vu" (арай л өөрөөр бичигддэг санагдах юм), хүний оюун тархи маш олон үйлдэл хийж, эргэж хөрвөж, заримдаа эмх замбараагаа алдаж байдаг бололтой. Надад ч гэсэн тийм сонин үе гардаг.

Чиний бичлэгүүд чинь яг л их тэсрэлт болж байгаа мэт, чинйи санаа бодол толгойдоо багтахгүй байгаа юм шиг тиймих хурдтайгаар гарч байгаа болов уу.Тйим сэтгэгдэл төрүүлж байна.

Чи гадагшаа харахаасаа илүү дотогшоо жоохон ажилбал чамд их нөөц байгаа даг шүү.

Индиго хүүхдийн тухай мэдэх л байлгүй дээ, шинэ эриний хүүхдүүд.

d (зочин)

oilgomjgui zurgiig haran erguuteh met gajig medremjiig bichlegs bolgonoos chin olno! chinii ugsiin songolt medrelgui medremjiig honddog!

Bayarbat (зочин)

Uu saihan haya neg stress tailah gej chinii hayg ruu orj bna sain bna chi ih buyn uildej bna saihan bichsen bna bayarlalaa bi olon hund chinii haygiig ugch bgaa shuu bugdend l taalagdaj bna gesen

Зочин

ZA YAHAW GEHDEE CHI HET L UHAANTAI BISH BOL HELEH GESEN VGEE BUSDAD OILGOGDOHOOR BICHIH HEREGTEI BAIH TIIMVV ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)