АААННХХААА : Арабын Шэйхүүд нүүрэндээ нүүрс цацаж баярхах цагт data:blog.pageNameАААННХХААА

Арабын Шэйхүүд нүүрэндээ нүүрс цацаж баярхах цагт

Баарны зөөгч заавал Анжелина жоли шиг царайтай байх албатай гэсэн засгийн газрын шийдвэр гарвал нарантуулын наймаачид ордог жижигхээн баарны зөөгч сарынхаа цалингаар хаммер авч унахымуу даа хайшайн. Тийм царайлаг хүмүүс тун ховорхон учраас баарны зөөгч тийм аймар цалин авна гэсэн үг. Багануурын уурхайд нүүрснийх нь оронд алт булаастай бол гэр хорооллын айлууд нэг шуудай алтыг 900 төгрөгөөр зарж баясахгүй юу. Тэгээд нүүрс алмаазнаас ховорсон бол нэг атга нүүрсний нунтагаар 3 давхар хаус худалдаж аваад л. Арабын Шэйхүүд нүүрэн дээрээ нүүрсээр хээ гаргаж баярхаад л. Нүүрсэлсэн цай ууж, нүүрсэлсэн пудр нялж, нүүрс шатааж үнэрийг нь биедээ шингээвэл хамгийн үнэтэй сүрчигтэй мэт эрхэмсэг алхлах баячууд мишээгээд л. Том рок хамтлагууд нь нүүрсний цогоор цээжиндээ хээ гаргаж моодорхоно.

Дэлхийг тэр чигээр нь хар үүл нөмрөөд гэрийн буйрын чинээ цоорхойгоор л нар тусаад бусад бүх газар бүүдгэр байхад тэр жаахан нарыг л дагасаар биеэ борлуулахсан. Бүх хүмүүс балиар зэвхий цагаан биетэй нарны гэрэл ойлгон алхалхад би хажуугаар нь латин америк мэт лаг улбар шаргал арьсаараа гайхуулна даа.

Хүмүүс бүгдээрээ төрөлхийн согтуу, тэгээд архи уухаараа эрүүлждэг бол бас л сонин тээ. Бүгдээрээ согтуу галзуу солиорон явахад ганц нэг нь архи ууж эрүүлжээд “Хорвоо дэлхий чинь нэг л болж өгөхгүй байна та нар эрүүл болооч ээ” гэж орилоход нь бусад нөхдүүд гадуурхан зайгаа барьдаг. “Чи өдий багаасаа эрүүл ухаанаар сэтгээд арай ч дээ”, “хүү минь байнга эрүүлжиж амьдралаа алав даа” гэх мэтээр ээж аав нь хүүхдээ зэмлэдэг бол яахуу. Ер нь тэгдэг ч юм билүү яаж мэдхүү сархад бол хүмүүний ухааныг эрүүл болгогч умдаан гээд тасартлаа эрүүл болуул яанаа. Угаасаа хэт эрүүл байвал амьдрал утгагүй санагдаад модны доор даавуу нөмөрч завилан бясалгах байхдаа. Ёоооо өчигдөр стоо завилан бясалгах шахтлаа уучлаа шүү, элэг ходоод минь өршөө. Дэлхийн сүүлчийн сархад үлдцийм шиг л шуналтайяа хөнтөрлөө дөө, өглөө нь дэлхийн сүүлчийн өдөр мэт л биеэ хүчлэн бослоо доо.

Тэнгэрт арван хэдэн нар гарч амьтдыг төөнөн зовоодог бол “Миний нархан” гэдэг үг хайртдаа хэлдэг үг биш хараалын хэлц байхгүй юу. Гэхдээ олон сар манддаг бол сарыг хэн ч зүхэхгүй л дээ. Эсрэгээрээ тэнгэрт ганцхаааааааан ширхэг од гялалздаг байсан бол тэр нь жинхэнэ “ОД” од болно доо.

Эцэст нь хэлэхэд чи минь цорын ганц учраас л ийм их хайртай юм шүү дээ, санаадайнаа. Хурдхан уулзаад тэвэрмээр байнаа, уулзалгүй ганц өдөр өнгөрсөн чинь тархин дотор хар нүх үүсцийм шиг л санагдахын. Тэр хар нүх нь бусад эд эсийг нь сорсоор байгаад юу ч үлдээхгүй тэнэг болгочих гээд байхымаа.
start=-10 , cViewSize=50 , cPageCount=1

40 сэтгэгдэл:

null
Zeusy (зочин)

Балиар армаанчиг болж

Дээс...

Архиан бага ууж ...айргаан тааваараа уу...

Ицми (зочин)

эртхэн явяаа гэж эс хэллүү кк

Аанхаа

Блогий ижийгийнхээ үгэнд ордог л байж дээ

Зочин

таануус яаахаараа дандаа архи ууж байаг вэ

Аанхаа

Ёоооо нээрээ бас л арзгар байна шүү

Аймааар иртэй хутга

Янз бүрийн зүйл багтаасан янзтай бичлэг болж хө

Аанхаа

Таанкс хөө миний дотор ч бас янз бүрийн зүйл багтаад байх шиг санагдана

Premium Пэчка

УУх, идэхээ багасгавал уудаг иддэг нэрнээсээ салж уусан, идсэндээ гэмших нь ч багасах мэт
ууж идэхгүй удаж ууж идхийнсэн

дурлагч

Хэхэ, есөн шидийн юм бичсэн байхчивээ. Аргагүй л аягүй амьдрал барзгар дээрээн байгаам байндаа гэссс.

Аанхаа

Амьдрал дажгүй л байна ш дээ ДУрлагчаа

даварцан DOVE

Вахахах тийм газар ганцхан цаг байвал эрүүлжитлээ архиан уужаад эндээ ирэхдээ согтуу ирхийсан этр

Оранж

тануус оройтоо юу? эртхэн явсан нь болж...... кккк

Аанхаа

Харин нэлээд даварцан шиг санагдахын, чи үлдэж эрүүл болтлоо уухгүй яаав жүржээ

Sol@ce

насаараа эрүүүлжэж амьдралаа алдваа xэxэ Аанхаа айр бичхиймаа. ОД од байвуул бас л лайтай биз

batuka (зочин)

muu har arhichin :))

Joe.

сайхан бамбай байна шүү хэхэ

SinГ©ad O'Connor

аа бас хүн ядардаг юм байна шүүү.

Оранж

би угийн эрүүл хүн шүү дээ..... эрүүл дээрээ ундаа жүүс мэтхэн ууж бүүр эрүүлжиж аваад явсан. ай бас архийг бол баркүээ....кккк

HERO

юу эсийг өгүүлнэ бэ чи, Тереза эхийн үгэнд орохгүй яавдаачи.

Хикару

woow, үнэн найс бичжээ.......

Аанхаа

Насаараа ч арай эрүүлжихгүй байлгүй дээ

Оранж

цаг хугацаа харуулах байхөө........тэ?

Зочин

yunii turuund xelexed ...

Зочин

tataachih yumaa hend zoriulav?

Нэг_хүү

Тэнгэрийн од олон чиг лааг гоя тэгээд ч тэдгээр бүгдээрээ нар үнэн лааг

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

ойрд ийм тархинд агаар оруулсан бичлэг уншаагүй юм байна...

крафти

аанхаа өчигдөрнь би байлуу яалаа айн хаха

Сонгодо (зочин)

архи ууж үхсэнээ хийдийм юмыг тааруулж хэрэглэвэл зүгээршдэ

Аанхаа

харин тиймээ тааруулж хэрэглэх хэрэгтэй л дээ

Bagabandi

эртүүд нээрээ сарны гэрэлд хос 2 хөтөлдөөд атаархал төрүүлээд алхаад байсан та 2 байсан шүү.
гартаа юу барьчан байсан бэ? мань чинь барьчий найз охиноо тэвэр гэмээр л байсан л даа . . . /сэлбийн гүүрэн дээр/

Аниргүй (зочин)

сонин бичсэн байна шүү. нээрээ ч хэтэрхий эрүүл бол амьдрал бас утгаа алдаад завилан суухаас өөр яахбилээ милээ гээд есөн жор түмэн зүйлийг бодцон гэвтжийтал юууу фэээ шартсан хүний бичлэг хм

Аанхаа

Тийм шүү хэт эрүүл тэгээд хэт сэтгэлийн хөөрөлгүй бол

Зочин

chi odoo dandaa uuj bdag garuu haishain

LoveLove

Хихи айр гоё армаанчигийн.
Дэлхийн бүх ус удахгүй алга болно гэж нэг зөнч хэлж л дээ. Тэрэнд нь хэн ч итгэсэнгүй нэг л хүн итгэж нилээн ус нөөцөлж гэнэ. Удалгүй үнэхээр ус алга болж бүгд харангадаж, нөгөө хүн л нөөцөлсөн усаа уув. Хэсэг хугацааны дараа дахин ус гарч гэнэ. Гэхдээ тэр уснаас уусан бүх хүн солиордог байж. Тэгээд бүгд солиорч нөгөө хүн ганцаараа эрүүл үлдэхэд бүгд нөгөө хүнийг чи солиотой гэжээ. Нөгөө хүн үүнд нь эцэстээ итгээд нөөцөлсөн бүх усаа асгаад хүмүүсийн ууж байгаа уснаас ууж бас солиорчээ. Тэгэхэд нь хүмүүс чи одоо л эдгэж эрүүл боллоо гэсэн гэдэг.

nomin (зочин)

сонин сэтгэх юм аа. ийм юм хэзээ ч бодогдож байгаагүйн байна.

tempo (зочин)

mungu tulj arhiahgu harin ch dajguim bishuu............eej aavuud ni gertee ert irenguut ysn ert irdiin gaduur yavj nzuudtaigaa party daj bgaad ir eruul irveee chi ntr.....heheh

Зочин

so romantic hehe gfiinhee hohond ni nuuree naaj erheldeg bhnee air air tach tach

Шувуухай

айр айр

Fanizuno

ховх соруулсан тэнэг хүний бичлэг үү дээ хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)