АААННХХААА : Нар борооны галзуурал нойргүйдэл data:blog.pageNameАААННХХААА

Нар борооны галзуурал нойргүйдэл

Нартай найзаляаа, нартай найзаляаа чи бол их хөөрхөн. Царайлаг арьсыг харлуулдаг тос гарандаа түрхээд алхсан чинь газар доороос хулганууд гарч ирээд ус нэхдэг гэжийна ш д, халуунаас айхгүй бас нүхнээсээ гарч ирнээ түй май. Өөдөөс нь шүлсээ хаясан чинь шал өөр шоргоолжин дээр тусаад хөөрхий амьтан үхчдэг гэнээ. Халуунд түлэгдээгүй мөртлөө шүлсэнд бүтэж үхээд л хөөрхий шоргоолж. Тэнгэр нов улаан нар шав цагаан газар тас саарал аан би өөрөө гавын галзуу фаак. Фаааван фаак ч юмуу. Хөлөн дээр үс ургадагүй ээ, ядаж жаахан ч гэсэн сүүдэртэй байхгүй юу, үсний сүүдэрт арьс сэрүүцэхсэн. Нохойнууд шуналтай новшнууд биеээрээ дүүрэн үстэй, үс нь бас үстэй, тэгснээ худлаа сүүлээ шарвалзуулаад л өөрийгөө эгдүүтэй харагддаг гэж боддог доо. Энд тэнд нүтэй чихтэй моднууд ургаж бетховны симфоныг тоглоод, би сонсоод баярласан. Баярласандаа хөрөөдөж гэртээ аваачсан чинь дуугархаа больцон, гомдсон байх л даа, усанд хийж дэвтээгээд үндэслүүлэх гэсэн чинь андуураад моторын тосонд дүрчихсэн, мутацид ороод эвэр ургаж гүйгээд надтай дандаа хэрүүл хийх юм. Мод ярьдаг юм мэдэв үү. Ярьдаг мөчирөөр тархиа гурав хуваачлаа ш д, миний сэтгэлийн жигүүрүүд минь хоорондоо эвтэй байна шүү.

Хээе Аанхаа чи наад түмпэнтэй царцаануудаа нүүрлүү цацаач.

Үгүй би энүүгээр чинь үүл уярааж бороо асгаруулах гэжийна.

Бороо ороод л байна ш д, тэр хардаа шалбааг хөдөлжийна.

Үгүй тэнд чинь мэлхийнүүд мөлхөж шалбааганд зодуулаад ус үсчүүлээд байна.

Мэлхий мөлхөдөггүй цовхордын за юу. Муусайн галзуу тархинууд бас их солиорноо, чи муу тархигүй тархи тархиа хамхи.

Бороо оржийна, түлэгдсэн тархиа сэрүүцүүлье. Амаа ангайгаад дээшээ харсан чинь нүүр ядраад гэдэс цадчихлаа, баахан харь гаригийн амьтад идчих шиг боллоо. Борооны дуслуудад тэнгэрийн заадсаас ирсэн бяцхан харийнхан нуугддаг юм. Харин архины дуслуудад ямар амьтад нуугддаг юм бол, тэнгэрийн заадсаас ирсэн амьтад биш тархины заадсаас ирсэн бичил биетүүд сэлдэг биз.

Мах тарихдаа ашигласан азотын бордооны үлдэгдлийг асфальтан зам дээр дусаахад тэндээс хүний толгой ургаад улс төр ярьсан. Махыг тарьж ургуулж болдог юм шүү дээ мэдэх үү, хоньны засааг газарт булж тав хоног услахад тэндээс нь бүтэн төлөг нахиалдын, энэ бол галзуу шинжлэх ухаан. Нар шараад дараа нь бороо дааруулаад хөөрхий тэр өвс цэцэгнүүд хойд төрөлдөө ямар нэг замаг болж төрөөсэй зүгээр. Африк тивд хөл бөмбөг биш бөм хөлбөгийн тэмцээн үргэлжлэнэ, би кристиан роналдогийн нүүрэн дээр цацагт хяруул зуржийна гэж зүүдэлсэн. Ицсий цист цацагт хяруул гэж юу ч байдын бүү мэд зусс гэж, ямар нэг улсын нэр шиг л санагдаад байхын, зааны яс гэж улс байдаг болохоор цацагт хяруул гэж улс байж л таараа. Галзуучуудаа цацагт хяруул улсад харлацгаая. Миний тархины бүүвэйн дуу гаргадаг хэсэг нь бусдыгаа бүүвэйлэхгүй өөрөө унтаад өгсиймуу даа, хөөе чи муу хурдан сэрж бусад тархинуудаа амраагаач. Амиа бодсон новшнууд өөрсдөө унтаж чадахгүй бол хохь чинь, дандаа бүүвэйлүүлж унтсаар байгаад муу занд сургачиж л дээ. Чи сэрж эд нарыг унтуулахгүй бол галзуурлаа бусад тархинууд чинь.

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

ёооо... хамаг байрлал эрхтэнүүдийн гарлаа солигдоод танайхаас

Мауз

учраа олохоо болиод гарлаа

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Чиний минь сэтгэл...

Аанхаа

Миний чинь сэтгэл...

hariuk (зочин)

chinii bichlegnuudiig chn unshhaar tolgoi uvduud bdag ch gsn daraagiihiig ni huleejiin yuniih ve

Аанхаа

Энэ галзуугийнх ккк

ЭЭЛЭРЭГ (зочин)

сто галзуураал гарлаааа

Дээс...

нэг тийм толгой эргээд дайвалзаад байгаам шиг болоод явчлаа.

Аанхаа

Дэсси энэ харийн согтуугийнх

Зочин

Ydargaatai yum uu ene chin xarin

RainBow

xaxa =]

Коала

Нар чи ХаЛЛЛууХан байна шүү

Зочин

oh shoooooooll

НаМар (зочин)

hehe barag end galzuurah shahaw

≡ Панда ≡

RT Дэсси: нэг тийм толгой эргээд дайвалзаад байгаам шиг болоод явчлаа.

Будагчин КЭТ

isto galzu bla gj

Joe.

Харин энэ шаргалханых байна даа ус ус аяга ус өгөөч ус тасарсан байваа

SinГ©ad O'Connor

би шал согтуу байна.

Цэнхэр нүдэн

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л болж,инээе инээж чадсангү,уурлий уурлаж чадсангү,уурлах ч шалтгаан алгалдаа уул ньч,нэрмээс болцын болуууу

GeRle (зочин)

neeh sonin baih chin............ ene zuud ni uu? galzuural ni uu?

уяхан (зочин)

айн? юугнээ? яасан гэнээ?
харь гаригт очцийм шэг мэдрэмж төрчлөө

Witness (зочин)

Хөмбөг үзсээр байгаад галзуурч буй хүний өдрийн тэмдэглэл бололтой. Хөмбөг шөнө гарах юм даа. Ядаж байхад. Ойрын хоёр шөнө харин нойроо сайн авлаа.

крафти

за мэдэх юм алга ийм юм гэж юу байсын чи энийгээ л засчихвал тэр чин их зүгээр бүүр мундаг болж их л юм бодогдлоо .. харин үүнтэй чин санал нийлэхгүйй зүй нь бол тэр чин ийм байдаг юмдаа

LooLy (зочин)

yamar ch utga alga

Аанхаа

Ойлгохдоо биш мэдрэхдээ чухал юм

kukla (зочин)

:D, ухамсар чамайг унтаж байхад ухамсаргїй ухамсар би галзуугийн эмнэлэгт жїжиг тавинаааа хохохоох

tempo (зочин)

tolgoi ergesen ch dotor harin dajgui bolchloo

duya (зочин)

super!

Amra (зочин)

bi huluuruu orj ireed tolgoigoorooo tanaihaas garaw ....hehehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)