АААННХХААА : FC MAXH vs. Ардчилал United (Арзганал) data:blog.pageNameАААННХХААА

FC MAXH vs. Ардчилал United (Арзганал)

За ийнхүү дөрвөн жилд нэг удаа болдог цомын төлөөх шигшээ тоглолт эхлэхэд бэлэн болж байнаа. FC МАХН багийхан өөрсдийн үндсэн өмсгөл болох улаан өнгийн хослолтой гарч ирсэн харин тэдний өрсөлдөгч Ардчилал United цагаан цэнхэр хослолтой тоглоно. Энэ хоёр багийн түүхийн тухайд гэвэл FC МАХН нь цомын далан удаагийн аварга болж байсан гэхдээ тэр үед Монголын лиг ганцхан багтай, тиймээс ямар нэгэн тоглолт бололгүй шууд аваргын цомыг гардуулдаг байсан. Эмээ өвөө зонхилсон энэ клубын фанатууд дээрхи амжилтаараа үнэхээр бахархдаг юмаа. За хоёр багийн ахлагчид болох Ховордорж, Баярдино нар гар бариснаар тоглолт эхэллээ. Талбайн ерөнхий шүүгчээр МАХН –ийн гишүүн, хажуугийн хоёр шүүгчээр МАХН –ийн гишүүн харин туслах шүүгчээр өмнө нь МАХН –ийн гишүүн байсан АН –ийн гишүүн тус тус ажиллана. Аrd Utd –ийн довтолгоо, Ховороо хуурлаа цохилоо ээл дээ. Санамсаргүй нэгэн бөмбөг хаалганд орлоо, гэхдээ МАХН –ийнхан тайван байна аа. Тоглолт дөнгөж эхлээд байгаа учир тэдэнд боломж бий. МАХН довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, гэхдээ Баярдино дамжуулсангүй, Нямка авлаа, ямар удаан юм бэ, түүний бөмбөгийг Женаро Кёкшү цэвэрхэн тасаллаа, дамжууллаа, Алтанхуяг жигүүрээр орсон кросс хаялаа мөргөлөө.... за энэ бол гоол байлаа. Ардчилал United-ийн довтолгоо сайндаа биш манайхны хамгаалалт болохгүй байна аа. Тайлбарлагч миний хувьд аль нэгэн багийн талд орох ёсгүй болж буй тоглолтыг яг процессоор нь хүргэнэ. Хүрэлсүхийн довтолгоо, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, Хүрэлсүх дамжуулсангүй, Арвин хүнээсээ өөрөө булааж авлаа Дархан Аваргад хаясан, аварга авангуутаа дэндүү хүчтэй цөлчлөө дөө, харамсалтай. За ингээд AН Utd –ийнхан довтолж байх хойгуур үзэгчидтэйгээ утсаар холбогдъё,,, Баярдино бөмбөгөнд хүрсэн таслуулчихлаа. БатҮүл бөмбөг авсан түүнийг гурван талаас нь жийж унагалаа, үсдлээ ... найруулагчаа реклам реклам. Бат-үүл бэртэл гайгүй юм шиг байнаа, тархи нь хагарсан хөл нь баг зэрэг доголж футболк нь ялимгүй ханзарсаныг эс тооцвол төдийлөн ноцтой зүйл болоогүй. Шүүгч улаан хуудас өргөөд хүрээд ирлээ хэнд өгөх юм болоо, үсдэж татсан МАХН –ийн тоглогч авах байхаа. Заа Бат-үүлд өөрт нь улаан хуудас өгчлөө баашилсан гэж үзсийн болуу, удаашруулсан бичлэгээс харъя, эхлээд хөл рүү нь жийсэн унаагүй, цээж рүү нь тийрсэн тэссэн цаанаас жигүүрийн хамгаалагч ирээд алгадсан дараа нь Арвин үсдсэн, за энд яах аргагүй өөрөө МАХН –ын тоглогч руу муухай харсан юм байна аа. Шүүгч маш сайн анзаарлаа, ингээд AН Utd арвуулаа үлдлээ. Энэ бол МАХН –ы хувьд гоол оруулах сайхан боломж юмаа. Энхбалдо довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, дамжууллаа, бөмбөгөнд хүрэх хүн байсангүй. АН –ынхан довтолж байна, статистик үзүүлэлтүүдийг танилцуулъя тооны харьцаа одоогийн байдлаар 2 : 0 отон тоглолтонд АН Utd нийт 15 удаа орсон, бөмбөг эзэмшилт АН United 70%, тэгэхээр чинь FC МАХН 71%.... Биднийг ярилцаж байх хооронд тооны харьцаа 3 : 0 болжээ АН тэргүүлсэн хэвээр байна. Тоглолтын 28 дахь минутанд шүүгч шүглээ үлээж эхний хагасыг өндөрлүүллээ. Хоёрдугаар үед биднийг улам илүү сонирхолтой тоглолт хүлээж байнаа. Тоглолтын хоёрдугаар хагас эхэллээ. Энд цугласан зарим нэг МАХН –ын фанатуудад мөнгө тарааж байна, мөнгө авч чадаагүй зарим нь уурандаа цамцан дээрхи бичигнээсээ М,Х хоёр үсгийг нь урж аван хаялаа. АН –ын довтолгоо, Ховороо хоёр хүний өөдөөс довтолж байна, Гончигоод хаялаа цохилоо, ..цохилоо, цохилоо, дэвслээ, үсдлээ, дэвслээ, шүүгч ирж салгалаа. МАХН –ын хамгаалагчид нэлээд шатжээ. Гэмтэл авсан гончигоогийн оронд Гүнээ орж ирлээ. Гүнээгийн хувьд хувийн тоглолт сайтай, өөрийнх нь баг нь төдийлөн амжилт олохооргүй жижиг баг байсан учраас АН Utd багт ирсэн. Гүнээ довтолж байна, дамжууллаа... Тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнгийн тог тасарлаа, ... Ямар учраас цахилгааны саатал гарсаныг тодруулах ажлын хэсэг гарсан гэсэн мэдээлэл байна. ... за ашгүй тог ирлээ тоглолтынхоо тайлбарт эргэн оръё, тог тасарсан нэлээд хэдэн минутын хугацаанд FC МАХН –ынхан хоёр ч бөмбөгийг хаалганд оруулж тооны харьцааг 3 : 2 болгож ойртууллаа. Харин Ардчилал United –аас дахин нэг тоглогч улаан хуудсаар торгуулан хөөгдөж талбайд есүүлэхнээ үлджээ. Ер нь бол FC МАХН –ынхан үндсэн тоглолтоо гаргаж эхэллээ, Лүндээ довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, таслууллаа Ардчилал United сөрөг довтолгоонд орлоо МАХН –ы хамгаалагчид АН –ын довтлогч руу мөнгө сарвайгаад л байна даа, тэрнийхээ оронд түрүүнийхээ хүчтэй хамгаалалтыг хийсэн нь дээр дээ, за тэр, мөнгийг нь авсангүйд уурлан АН -ын довтлогчийг шууд өшиглөөд унагаачихлаа. Хоёр тоглогчийн маргааныг шүүгч ирж салгалаа, ер нь бол FC МАХН харьцангуй илүү тоглож байна. МАХН –ын довтолгоон үргэлжилж байна, харамсалтай нь бөмбөгөө таслууллаа Ховороо бөмбөг авлаа хуурлаа, энэ юу вэ талбайд өөр нэг бөмбөг орж ирлээ, орж ирсэн нөгөө бөмбөгийг МАХН –ын довтлогч Баярдино авч цохин гоол орууллаа тооны харьцаа 3 : 3. Баярдино чи үнэхээр МАХН –ын шигшээ багийн од нь юмаа. Буруу бөмбөгөөр тоглосон АН United –ын хоёр хүн улаан карт авч хөөгдлөө, бусад тоглогч шар хуудас авлаа. Долоон тоглогчтой болсон ч АН –ынхан дутахааргүй тоглож байна. Тоглолтын үндсэн цаг дууслаа одоо шүүгч өөрийн мэдлийн хэдэн минутыг сунгана. Шүүгч 10 минут сунгажээ энэ бол МАХН –д тоог илүү гаргаж хожих сайхан боломж юм. ... Цаг дууссан, гэвч шүүгч тоглолтыг зогсоосонгүй яагаад ч юм МАХН торгуулийн цохилт цохихоор боллоо. Харин АН –ын хаалгач шар авлаа, ингээд түрүүн нэг шар авсан тул хоёр шар карттай болж хөөгдлөө. Ийнхүү Баярдино хоосон хаалганд бөмбөгийг цохихоор боллоо, цохилоо хөндлөвч онолоо гэхдээ хажуугийн шүүгч бөмбөгийг тооцжээ, үнэхээр гайхалтай, тоглолтын эцсийн мөчид тэд хожиж чадлаа эрхэм хүндэт үзэгчдээ. Энд фанатуудын уур бухимдал дээд цэгтээ хүрч байх шиг харагдана, гэхдээ шүүгчийн шийдвэр бол шүүгчийн шийдвэр нэгэнт гарсан шийдвэрийг эсэргүүцээд ямар ч нэмэргүй юмаа. Харамсалтай нь зарим нэг согтуурсан фанатууд талбайд орж ирэн тоглолтыг тасалдууллаа. Бичиглэж ядсан Анхаа, 03 July 2008
start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
Zaya (зочин)

hehehe , u have a great sense of humour

Zaya (зочин)

Баярдино Баярдино Баярдино , ahahah

Ulzii (зочин)

Saiuhan bichjee.Heleh zuil alga

Доктор (зочин)

Хэхэ, сайхан бичиж. Хэрэг тарьсан фанатуудыг яасан бол

belle (зочин)

hehe yag shuu siahn boljee hehehe

sisi (зочин)

shal teneg yum bn. vnenees arai l xol bn. xarin chinii setgen bodoj tvvniigee arzganal bolgox chin ggvi yum. zuwlux yum bol vnend jaaxan irtuul za. tgwel arai vnetei bn.

sisi (зочин)

shal teneg yum bn. vnenees arai l xol bn. xarin chinii setgen bodoj tvvniigee arzganal bolgox chin ggvi yum. zuwlux yum bol vnend jaaxan oirtuul za. tgwel arai vnetei bn.

antileftwings (зочин)

you're cooking with the gas- keep doing it mate

1st (зочин)

sisi үнэн гэж ямар үнэн бичүүлэх гээд байгаан фанатуудыг буудаж алсан хэсгийг орхигдуулчиж

Зочин (зочин)

Dajgui boljee anhaa

nar (зочин)

shaal goy uym bna geelu,kkk,taalagdlaa,tnx

Logan (зочин)

Би итгэж чадахгүй байна. Чи суут ухаантан уу? Би биширч байна шүү

Зочин (зочин)

hahahahhahahaha eostoi tasartsan etr tog tasarchiigaag , 2 dahi bombog orj irj baga ednvvvvs...hahahahaha eostoi lairai chi shvvv

maxx (зочин)

inegeed nere bichihee martchij

Dashka (зочин)

Eleg hushihni ee uneheer tasarhai yumaa

eganba (зочин)

хэн гэдэг хүний үр бичсэн юм бол доо гж бодож байсын. өөрөө байсан юмуу? News ээс уншсым байна

Amgaa (зочин)

uuuuuuuuuuuuurrraaaaaaaaaaaaa Баярдино ооооооооооо чи шүүүүүүүүүү

Say (зочин)

pizdakuud odoo ingej nam mam gej taltsaj bie bienee muulahaa bolioch. laitai har huurnuud we. zgr Mongol gedgeeree baiy tehuu. bolomj olduul heltei amtai gesen shig neg negniigee dan doosh hiichih sanaaatai bh yuma. neg l ih jalga downii pilosphytoi garuud. negniihee doosh hiilguulseniig unshaad ineej bgaag ni ee. hunii muud durtai teneg llruud duuren bh yumaa.

MES POSTZ

Ёооо хахахахахах элэг гөшлөө хахахахаха Гүэ тэр Арвин хахахахахах.

Tavna (зочин)

ene Say gedeg nuhur FC MAXH bagiin selgeenii toglogch bololtoi...

Данги

Энэ нийтлэл чинь саяд ганц нийтлэл байна. лайтай гоё

eba (зочин)

3 goy gej helii uneheer nice, sain baina shuu naizaa ingej l oor oorsdiin hureend bolku butehgui baiga yumiig olj haraj baih heregtei... bayarlalaa.

reader (зочин)

oo eniig chi bichsen bsiimuu.gaihaltai shaajeee hogshoon.

LoveLove

Лайтай лайтай
Заа Бат-үүлд өөрт нь улаан хуудас өгчлөө баашилсан гэж үзсийн болуу, удаашруулсан бичлэгээс харъя, эхлээд хөл рүү нь жийсэн унаагүй, цээж рүү нь тийрсэн тэссэн цаанаас жигүүрийн хамгаалагч ирээд алгадсан дараа нь Арвин үсдсэн, за энд яах аргагүй өөрөө МАХН –ын тоглогч руу муухай харсан юм байна аа. гэнээ хахаха сто гоё хэлсэн байна.

ххх (зочин)

arai l neg talig bariad bgan bish u. chinii buh l bichleguud deerees Hu nam gj aimaar muu muuhaigin tuil boltson l um bichhiiin. het neg talig bariad. busdaar bol dajgui shuu

Erdenee

Аа энийг чи бичцэн байсиймуу. Тухайн үед нь ньюс дээрээс уншаад аягүү кайф авчийлаа

anxaa (зочин)

wow. huurhun boljee.

Bataa (зочин)

hehehe. Goy bichsen bn. Setgeh chadvar ondor yum aa chinii niitleluudiig unshij bsan uneheer nice bolson. Eruuleer setgedeg bgaa zuiliig boditoor ni harj tuuniigee hoshignoloor mash gogo gargajee. Amjilt husie iluu ihiig hiigeerei "keep moving forward"

Иргэн Балбар

Арвин орилоол гүйгээд байна даа. хэхэ

Abi

yo man i'm kind of become your fan hehe
damn you have great sense of humour

iwlend (зочин)

yayaya! unen tas. ystoi gogo bijjee amjilt

AH UNITED faaanaaaat (jinhene ner bichhiig jorisongu MAXH yh ch ym bilee kkk ,,|,,) (зочин)

AH UNITED bagiin fanat uud urgelj baigaa shuu kk bumbug buurunhii 2012 onii tgloltoor FC MAXH bagiig fanatuudtai ni devsenee shvvgchtein ch bas hurdan 2012 bolooooooooooooooosooooooooooiiiiii odoo MAXH -n bairiig saaral ordontoi shataanaa ta nar namaig yj 2 porter chuluu avchirsaniig mdq l bn da odooo bi "Nuclear bomb" haanaas avchirhaa medyaa !!!! ....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)