АААННХХААА : Паавчин хоёр этгээдийн дууль data:blog.pageNameАААННХХААА

Паавчин хоёр этгээдийн дууль

Толгойн дахь үсийг хуйхлан гавлан дахь их бага тархийг нэвт шаран харлуулж борлуулах хэрцгий нар тэнгэрт баясан хөгжих зун цаг ирмой. Баатарулааны хоёр иргэн хүмүүний арьснаас нь ус ууршин толгойны чанх дээдэд үүл болон тогтохуй дор шатам халууныг түр умартан суухыг бодон саравч саадан дунд пааав намнахаар болвоо.

Хүрэн шилэн биетэй, хүзүү сээр үгүй, хүйтэн бөглөөн толгойтой тарваганаас томгүй зурамнаас багагүй пааав хэмээх энэ өхөөрдөм амьтан болбасуу ходоодыг сэрүүцүүлж тархийг тайвшруулдаг идтэй аж.

Хэдэн бор паавнууд лангуун дээрээс ход ход хэмээн янзыг үзэн ахуйд хоёр иргэн барьж сааданд аваачин хүд хүд залгин арьсыг чулуудан зугаацаж үнэхээрийн сэтгэлийн таашаалтай суух аж. Гай зовлон бол газар доороос аж, гахай мэт адгуус бол модон дундаас ирэх, энүүнтэй агаар нэгэн үгийг санагдуулам тод хөх хантаазтай цагдагч хүмүүн пааванд зугаацах хоёр иргэнтэй нүүр нүдийг тулан учирмой.

Цагдагч ийн өгүүлрүүн:

"Амрыг эрж олъё нөхдүүдээ, таануусын зөрчил үнэхээрийн ил тодорхой бөлгөө, та хоёр иргэний цааш одуулсан паавнууд тэртээ алсаас үнэртэж хамрыг сортос хийлгэж би энд ирэв. Ингэж их согтуурхын гайд гучин эрс нүдэлдэж гурван айлын цонх хагарч гудамжны дажин эхлэх тул арга хэмжээг авахаас өөр учиргүй болой"

Паавчин нэгдүгээр иргэн:

Сайхан паавыг бид гэмгүйхэн намнах

Сахилга тогтоох гэж чи мэт шалтаглан цамнах

Сааданд паав намнуул мөнгө гамнах

Сархад үл хүртэн гагцхүү пааваар дамнах

Паавчин хоёрдугаар иргэн:

Чи энд гэмгүй бидний мууг үзэх зуур тэртээ цаана бусармаг догшин газарт аймшигт догшин амьтас гэмгүй хүмүүний хөл гарыг идэж, хүзүү толгойг тасдаж яваа даа. Үнэндээ чиний мунхаг царай тэдгээр догшин мангасуудыг дарахад өчүүхэн нэмэр нэмэх учиртай бусуу.

Цагдагч: Паав намнахыг хүлцэх газар нь өөр тусдаа ажгуу, та хоёр олон үг хуцалгүй ан хийх татвараа төлөх аваас зүгээр тайван сууцгааж болох биш үү.

Паавчин нэгдүгээр иргэн:

Алуурчныг барьлаа гэж арван цаас олохгүйгээс

Архичныг залхааж таван зоос хураах нь зөв юмдаа

Паавчин хоёрдугаар иргэн: Бид нойл далан тавын тунгалаг биет хурц үнэрт догшин савдагуудыг оролдоогүйсэн, бяцхан бор бор паавнуудыг л намнаж сууна даа, цагдагч дүү юунд ингэж номчирхоно.

Паавчин хоёр иргэний ийн хэлсэн элдэв үгсэнд цагдагч уурсан нэг мөсөн цээрлүүлэх гэсэндээ эрүүл болгон амраах газрын бүхээгт хөсгийг холбоогоор дуудан ирүүлэв. Баатарулааны иргэд сархад намнах гэж оролдоод савдаг хилэгнүүлэх нь их бөгөөд лус савдагийн хорлолд өртөхдөө бие нь тасарч, мөч нь холилдож, гэдсэнд нь зараа үүрлэж, нүүрний арьс нь хууларч, нүдний хараа нь булингартдаг, тархи нь хагас боловч ам хэл нь арав болж хувирдаг зовлонтой тул эдгээр хохирсон амьтсын биеийг эрүүл болгон амраах газарт аваачин саатуулдаг юм.

Паавчин хоёр иргэн эрүүл болгон амраах газарт ирээд хувцасаа тайлуулж арьсаа хуулуулаад адъяалаар биеэ таглан суух зуураа гунигт автан ийн дуулна,

Хот гэмээнэ задгай пааб юмаа хөөө

Цагдаа гэмээнэ зөөгч бармэн юмаа хөө

Торгууль гэдэг нь такс юмаа хөө

Жүүлэхийн фургон такси юмаа хөө

Жүүлэх өөрөө буудал юмаа хөө

Жүүлэгдэгсэд эрүүл юмаа хөө

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

хаха ийм юм болсым бий вий дий сий кий этр

Хүслэн (зочин)

хахаха инээдтэйн

Мауз

зөөзө. бодит амьдралаас сэдэвлэв нтр юм биш биздээ? ккк

Elkhan

Цоо эрүүл хүнийг хүртэл эрүүлжүүлдэг юм ш д...

Zeusy (зочин)

хэхэ намнах газраа намнахгүй бол ингээд байдгымаа

Ицми (зочин)

эрүүл хүнийг эрүүлжүүлэхэд хийгээл *аачхымаа гдг дуу хүртэл байдгиз дээ кк.

бид нар лав нэг удаа бөөн зодоон болоод тээд хамгий нь жүүлэгт аваачаад хийчдийн. тэгэнгүүт нь ганц эрүүл залуугаа авч очоод ярьж хөөрдөг болсон чинь өнөөхий маань цоо эрүүлээр нь жүүлэгдээд наачдым даа. тэгэнгүүтээ бүр нөгөөдүүлий нь маргааш гаргаад өнөөхийг маань болохоор гурав хонуулжийж гаргасышд. жүүлэг гдг чинь цагдаа нарын хувийн өс хонзонгоо авдаг газрым биш үү ер нь. хууль дүрэм нь хамаагүй зүгээр л дургүй хүргэсн, нүдэнд нь хүйтэн харагдсан хүмүүсийг аваачиж хийдэг ай?

дурлагч

Эрүүл хүнийг эрүүлжүүлдэг гэж анх удаагаал сонсжийн. Гэхдээ энэ цагдаа тэгэж мэднөө. Тэрнээсээ ч эсийн юм болж мэднэ. Огт хамаа мамаагүй хэргийг хүртэл хийсэн гэж тохдгийн гээ биздээ.
Зодоон гэснээс Польшид Монголчуудыг 10-лхнаа мөртлөө 100 хүн байгаам шиг их чимээтэй гэдийм байнлээшд. Кккк.

Аанхаа

тэгээд л аймар хулгай дээрэм гарч байхад ажрахгүй хэрнээ ганц нэг пийв уусан оюутан энээ тэрээхнийг дарамтлаад л өөдгүйл дээ

Зочин

гадаа халуун нар шираал дотор хүйтэн бол таатайяа

Дээс...

хэзээ морилчивоо хө

Аанхаа

Амнб бэлэггүй муу шааруу чи

Залуу (зочин)

хайртай

Premium Пэчка

нээрээ манай хадмын гадаа пиав ууж болдгүйм байна лээ. /13-н 5-р байр лдаа/

Premium Пэчка

хадмынхаа гадаа бол бүр болохгүй

Premium Пэчка

гэж самдан ах хэлсэннн

Зочин

Ямар утга санаатай юмб дэй

hehe (зочин)

aaanxaaa and deer utastaj avhuulsan terniihee talaar l bichej dee. hahaha

AEЯO

"Үнэндээ чиний мунхаг царай тэдгээр догшин мангасуудыг дарахад өчүүхэн нэмэр нэмэх учиртай бусуу" хахаха
Гоё бичиж :)

Доктор

Сүр чадал хүч муутай нэгэн цагдаа хүрч ирээд барина гэвэл шал худлаа,
Хүч чадал сүр их бүдүүн цагдаа хөөж гүйцээд барина гэвэл шал худлаа.

Зочин

Гаргалгаа ану
Паав гэдэг сайхан идээн
Хүн гэдэг хөлрөмтгөө амитан

Аанхаа

Товчхондоо гэвэл: Хоёр баагий зуны наранд халууцаад ганц ганц пиав уугаад саравчинд суухад цагдаа ирж торгох гэхээр нь хэрэлдэж дургүйг нь хүргээд жүүлэхэд очив

Joe.

сайхан сийрүүлсэн байна гэж хүний үгийг сээгийндээ ашиглчий

Нэг_хүү

CCB-ийн нээх гоё цагдаа нарын дуу байнаа цаана чинь

Будагчин КЭТ

hehe goy bolj

Undriga (зочин)

Ккк, би хэлдэг. Пийв муухай, архи гоя. Архи уугаад жүүлэхдвэл дараа нь арай л гомдол багатай шд этр

Аанхаа

Ер нь ол архи паав аль алийг нь зохицуулан хэрэглэвээс зүйтэй

tataachlaa bna (зочин)

Сайхан паавыг бид гэмгүйхэн намнах
Сахилга тогтоох гэж чи мэт шалтаглан цамнах
Сааданд паав намнуул мөнгө гамнах
Сархад үл хүртэн гагцхүү пааваар дамнах goe boljee

Аанхаа

ёоооо нэг л нойр хүрээд байх чинь

Пиав (зочин)

Пиав гэвэл дээр байсан юм биш үү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)